Монгол хүмүүсээс хамгийн түрүүнд гадныхан алийг нь олж хардаг вэ? Гуйлгачид, архичид буюу “Бөбөчид” Тэгвэл яг энэхүү Улаанбаатарт байдаг шиг архичид гадаадад бас байдаг гэнэ. Харамсалтай нь тэдгээр хүмүүс дунд мөн л Монголчууд цохиж явдаг. Гэхдээ тэнд байгаа хүмүүс энд архи ууж гудамжинд амьдарч байгаа хүмүүсийг бодвол гудамжинд гарч архи уудаггүй боловч сэтгэхүйд нь асар их өөрчлөлт орсон хүмүүс байдаг ажээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх хувийг бүсгүйчүүд эзэлдэг.
Нэг хэсэг нь ажиллах гэж Солонгос гараад амьдралийн хүнд, бэрхийг даван туулж чадалгүй ийм байдалд хүрдэг бол нөгөө хэсэг нь танилцах зараар гарсан бүсгүйчүүд охидууд байдаг аж. Сүүлийн үед интернэт болон янз бүрийн чатаар санхүүгийн туслалцаа үзүүлэх гадаадын иргэдтэй дотно танилцана гэсэн зар зүгээр л машин авна, зарна гэсэн зартай адил сонсддог болсоор удаж байгаа. Энэ зар ч бас биелэлээ олдог бололтой, Санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа хүмүүс нь ихэнхдээ хөгшин гадаадын иргэд байдаг боловч төдийлөн мөнгөтэй хүмүүс байдаггүй гэнэ.
Интернэтийн чатаар танилцаж хэдхэн хоног болоод өнөөх гадаад ир гэж урьж, миний эх оронд ирээч би чамайг жаргаана гэдэг. Мөнгөтэй бол амьдрал цэцэглэнэ гэж боддог тэдгээр монгол бүсгүйчүүд энд ингэж хоосон амьдрахаар яадаг юм гээд эцэг эхээ хүртэл үл ойшоогоод яваад очиход нь гутлынх нь хоншоор эргэсэн хөгшин Солонгос угтана. Ийнхүү хүний нутаг хүний газар бэлэн хоол идэж, алт мөнгөн дунд холбирох гэж ирсэн бүсгүйчүүдийн маань бодсон бодол талаар болж ёстой л ихийг санасан газар есөн шөнө хоосон хонодог үлгэр болж буцах гээд мөнгө байхгүй, зугтах гээд боломж байхгүй учир сэтгэлээр унаж сөжүнд орж түүний эмгэнэлт амьдралын зам эхэлдэг ажээ. Сөжүг Солонгосчууд ихэвчлэн эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг бөгөөд их хэмжээгээр үргэлж уувал сэтгэл мэдрэлд нь өөрчлөлт орж сөжү угаагүй үедээ таньдаг хүнээ хүртэл танихаа хүртэл больдог аюултай ундаа ажээ. Ер нь Солонгосийн алдартай жүжигчид амиа хорлох хэрэг нэлээд гардаг нь энэхүү архитайгаа холбоотой ч байж магадгүй аж.
Өөр нэг хүний газар зовох шалтгаан нь Монголын асрах газраас гадаадын иргэд асар ихээр хүүхэд өргөж авдаг. Өнөөх өгч байгаа хүмүүс нь хойно, урдахаа бодохгүй нэг хоолны сав далд орж л байвал бараг сайн гэж бодоод явуулдаг нь нууцгүй. Тэгээд ч нөгөөдүүл нь тав арван халтар төгрөг өгдөг биз. Энэ нь нэг ёсондоо хүний наймааний нэг хэсэг. Манайхан бол гадны хүмүүс өрөвч нимгэн сэтгэлтэй хүмүүс байх юм гэж ойлгодог. Арга ч үгүй биз дээ өрөвдөлтэй царайлан уйлж хайлан өөрийн хүүхдээс дутаахгүй өсгөж хүмүүжүүлнэ гэж сүр дуулиан болж авж явдаг болохоор.
Оросын “Голубчик” сонинд саяхан нэгэн дуулиантай материал нийтлэгдсэн. Энэ тухай манай зарим нэг хэвлэлийнхэн ч нийтэлж байсан. ОХУ-ын өнчин хүүхэд acpax “Рованность” гэгдэг газраас АНУ-ын Нью Йоркийн иргэн хатагтай Лютерь нөхрийнхээ хамт есөн настай Зульфа охиныг үрчлэн авсан аж. Нарийн хэмжүүрийн инженер 30 настай Меттью охиныг гэртээ аваачсан шөнөө л хүчирхийлж, зэрлэгээр тамлаж байрныхаа хонгилд цоожилжээ. Меттью хонгилдоо хүний дөрвөн мөчийг нь тэлж, доромжлох зориулалтаар гинжин хүлээс, садист тамлалын хэрэгсэл байрлуулж, охиныг “миний өмч” хэмээн санаанд оромгүй зэрлэг танхай, мал адгуус мэт хүчирхийлдэг болжээ. Тэр садист этгээд зургаан жил орос охиныг хонгилоос гадагш гаргалгүй эдэлж, 14 нас хүрэхээр нь нүцгэн зургийг нь интернэт дэх хүүхдийн порно сайтад тавьж ихээхэн ашиг орлого олох болов. Азаар Канадын цагдаа нар охины зургийн ард АНУ-ын Флорида мужийн “Уэлт Дисней”-н цэцэрлэгт хүрээлэнгийн зураг байгаагаар сүвэгчлэн шаргуу эрэн сурвалжилсны эцэст гэмт этгээдийг олж баривчилжээ. Гэтэл нөгөө гэмтэн нь долоон жилийн өмнө Зульфаг үрчилж авсан эцэг нь байдаг байгаа. Энэ охины золгүй хувь заяа Монголоос үрчлэгдсэн бага насны охидод мөн л ижил. Ийнхүү өөрөө хүсэж, зарим нь хүчээр гарсан Монголчууд хүний газар хяслант амьдралаар өдөр хоногийг өнгөрөөсөөр л байхад бид төдийлөн анзаарахгүй явсаар л байх уу.
Дээдсийн хүрээлэн
3 Comments
Sanhuugiin tuslaltsa uzuuleh 23-30 nasnii busgui bnuu call 88828939
Hudlaa ugend huurtsan suguud ni garaad yavj bna doo!
Ene talaar oligtoi medeeleltei ajilladag baiguullaga ch alga!
Mongolchuud gej boon suguud bolchijee!
Yaana daa zaluuchuud ni iim baihaar –> Odoo tusviin mungund shimegchleed amidarch baigaa uvgud shig l bolno shdee ireeduid!
Neleed zovlon amsaj baij oilgoh baih daa!
Gaiguiee mongolchuud urgelj iim baihgui!
tiimee
uneheer zov helj manai ohid gadagshaaa l garchihval bolno gj uzdeg unendee bol tiim bishee eh oron ijii aav chini buhnees zoolon bas niguulsengui bdg um bilee mongo oloh amar argiig l haih um bie zovoo l doo bolhgui shuu
urchluuldeg huuhduud hurtel orovdoltei zarim n ochool zarts hiideg
ee hetsuu shdee 1 l amidrah amidraldaa saihn amidrah heregtei
bid l sain muugaa yriltsaj ene buhnees salj angijrahgui um bol ene heveer l urgeljilseeer bh bolno