Сүүлийн жилүүдэд хотын гэр бүлд нилээдгүй өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Тухайлбал хотын гэр бүлүүд хөршүүдээсээ тусгаарлагдсан тэдэнтэй холбоо тогтоох цаг зав бага, бараг байдаггүй явдал юм. Гэтэл гэр бүл дэх өөрчлөлтөнд хөдөөгийнхөн хотыг бодвол харьцангуй бага орж байна.
Учир нь хөдөөгийнхөн уламжлалт гэр бүлийн харилцаагаа өнөөдрийг хуртэл хэвээр хадгалж байгаа нь гэр бүлийн өөрчлөлтөнд харьцангуй бага ороход нөлөөлж байна.
Залуусын хувьд боловсролын тувшин, чадвар, эдийн засгийн чадавхиа байнга дээшлүүлэх болсноор сүүлийн жилүүдэд гэрлэлт болон гэр бүл болох нас хойшлогдох боллоо. Анхны гэрлэлтийн дундаж нас 1950 онд эрэгтэй нь 26, эмэгтэй нь 23 нас байсан бол орчин цагт гэрлэлтийн дундаж нас 3-4 насаар нэмэгдлээ. Залуус ч гэрлэх гэж төдийлөн яардаггүй болжээ. Түүнчлэн залуус гэр бүл болмогцоо бие даан амьдрах /41.2%/ сонирхол хандлага ихэссэн бол дундаас дээш боловсролтой хүмүүсийн дунд хамтран амьдрахуйн төсөөлөл, ойлголт илүү болж байна. Гэрлэлтийн дундаж нас нэмэгдснээр ирээдүйд өвөө, эмээ болох нас нь оройтож гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарах боллоо. Иймээс гэр бүлийн боловсрол түүний дотор сэтгэл зүй, сурган хумүүжүүлэх харилцааны мэдлэгийг дээшлүүлэхэд ахмад үеийхэн, боловсрол, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд залууст өгөөжтэй хэлбэрээр ажиллах шаардлага зайлшгүй гарч байна.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих ажлын хурээнд иргэдээс хүсэн хүлээж байгаа дараах асуудлыг төрийн бодлогын тувшиндхэрэгжүүлэх шаардлагатай. Судалгаанаас үзвэл хот хөлөөгүй хүн амын дунд гэр бүлийн эрхэмлэх зүйлсийн үнэлэмж өөрчлөгдөж, энэ чанарт боловсролыг оруулж, үүний дараа гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах итгэлцэх ёс суртахууны асуудлыг авч үзжээ. Томхон хотын дүүрэг хороод, хөдөөд “Ургийнхний уулзалт”, “Алтан ургийнхний баяр” нэртэй хийж байгаа гэр бүлийнхний хол ойрын төрөл садан, хамаатны уулзалт, баярыг өвөг дээдсээс өвлөгдсөн уламжлалынх нь дагуу гардан зөв ур дүн сайтайгаар зохион байгуулах санаачлагыг өрнүүлэх, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг энэ ажилд татан оруулах механизмыг бүрдүүлэх нь зүйтэй. Энэ арга хэмжээг зохион байгуулахын учир, тухайн гэр бүлд ямар ач холбогдолтойг хэвлэл, мэдээллээр сурталчлах хэрэгтэй.
Монголчуудын үндэсний их баяр цагаан сарыг тэмдэглэх нь Монгол хүн бүрийн бахархал. Харин цагаан сараар уламжлал, шинэчлэлийн зохисыг олж тэмдэглэх санал зөвлөмжийг боловсруулах хэрэгтэй. Иргэд, .залуучууд ялангуяа залуу гэр бүл амьдралын нөхцөлөө сайжруулах ажил олж хийгээд амьдарчих, зээл аваад орон гэртэй болчих гэсэн эрмэлзлэл их болжээ.
Ойрын 10-15 жилд манай оронд гэр бүл, түүний дотор залуу гэр бүлийн асуудал улам нарийсч тавигдана. Иргэдээс “гэр бүлд зөвлөгөө өгөх төв” ажиллуулах хэрэгтэй. Монгол улсад гэр бүл судлалын хүрээнд гэр бүлд зөвлөгөө /ялангуяа гэр бүлийн эрх зүйн болон сэтгэлзүйн/ өгөх үйл ажиллагааг даруй эхлэн хөгжүүлэх нь гэр бүлийн дотоод зөрчил, сэтгэл зүйн хямралаас гарах, маргааныг эв эеэр шийдвэрлэхийг эрмэлзэхэд нь тусална. Эмэгтэйчүүдийн боловсролд гарч буй ахий тухайн гэр бүлийн хөгжил, төлөвшилд нөлөөлж буйг төр, засгийн бодлогод харгалзаж, үр дагаврыг нь анхаарч байх хэрэгтэй байна. Зөв төлрвшсөн үзэл санаан дээр үндэслэгдээгүй гэр бүл хэдийгээр эдийн засгийн таатай орчинд оршин байвч, аз жаргалтай байж эрүүл нийгмийг нөхөж чаддаггүй.
Ойрын жилүүдэд гэр бүл, гэрлэлтэд дор хаяж гурван өөрчлөлт гарч болох юм гэдгийг XX зууны туршид дэлхийн улс орнуудын гэр бүлийн амьдралд гарсан өөрчлөлт, гэр бүлийн нийгмийн түүхээр хийсэн судалгааны дүнд үндэслэн хэлж болно.
Нэгдүгээрт: Ихэнх хүмүүсийн хувьд сонголт хийж үр хүүхэдтэйгээ хамт хууль ёсны гэр бүл болохын зэрэгцээ тусдаа “гэр бүлийн” болон “гэр бүлийн бус” шинж чанартай амьдралаар амьдрах боломжтой.
Хоёрдугаарт: Эцэг эхийн гэр болон тусгаарлан өрх гэр болсон гэрт хүүхдээ төрүүлж, өсгөх хоёрын хооронд харьцангуй чөлөөт харилцааны хэлбэрийн завсрын “албан ёсны гэрлэлтийн баталгаа”-гүй хамтран амьдрах. Аж үйлдвэр хөгжсөн нийгмийн хүмүүс өөрсдийн амьдралдаа урьдынхаасаа илүү ихээр амьдралынхаа загварыг өөрчлөх болно, Цөөхөн тоотой хувь эзэлж буй хүмүүсийг эс оролцуулбал урт удаан хугацааны туршид харилцаатай хүмүүсийн харилцаан дахь үнэнч байх явдал хэвээр байна. Ямартай ч өөрийн хань нь өөр хүнтэй холбогдоход тэвчээртэй хандах явдал өсөх хандлагатай. Гэрлэлтэнд харилцан бие биеэ хайрлах.аз жаргалтай байх асуудал тавих шаардлага өсч байгаа ч гэсэн гэр бүлийн хүмүүсийн эрх чөлөөт байдалд хүлээцтэй хандах байдал мөн өсөх хандлагатай байна.
Гуравдугаарт: Чөлөөт амьдралаар амьдарч буй хосууд болон ганц бие эмэгтэйчүүдийн хүмүүжүүлдэг хүүхдийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа явдал юм. Монголд гэр бүлийн талаархи бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн орны гэр бүл болон нийгэм, улс төр, эдийн засгийн бодлогоос шалтгаалан урган гарсан асуудлууд гаднаас орж ирэх, ирж буй эерэг сөрөг нөлөөллөөс бий болох үзэгдлийг харилцан нягт уялдаанд зохисыг нь олж тусгаж байх.
SOURCE: Эрчүүд ба Эрүүл мэнд