Та найз хүүхнийхээ хархүүг өөр хүүхэнтэй явалдаж байгааг мэдвэл яах вэ? Шууд л найздаа гашуун үнэнийг хэлмээр байвч дараа нь уг алхмаас гарч болох үр дагавруудын тухай бодоорой. Дуугүй өнгөрөөгөөд бүх юм ёсоороо болог гэж орхиж болно. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг байх аа.
Өөрөөр хэлбэл найз хүүхний чинь хувь заяа таны гарт байна. Шууд үнэнийг хэлэх үү? Тэр тусмаа найз хүүхний чинь хувьд үнэнч шударга байх нь амрагийн харилцааны гол чухал шүүлтүүр бол яана? Тэдний харилцаа таны санаснаас ч илүү гүн байвал та найзынхаа сэтгэлийг үүрд шархлуулна. Хэрэв тэр залуу зөвхөн хааяа ингэж зугаацдаг, гэхдээ найз хүүхэнд чинь үнэн голоосоо хайртай бол яахав? Энэ тухай хичнээн их бодох тусам урвалтын талаар түүнд хэлэхгүй байх олон шалтгаан гарч ирж байгаа биз? Хэрэв тэр залуу алдаа хийсэн бол яагаад та түүнийг шүүх ёстой гэж? Гэхдээ дуугүй өнгөрвөл найзыгаа хуурсан болно. Ингээд найз хүүхнээ өөрийн хоосон мөрөөдлөөр цааш амьдраг гэж орхих уу?
Хэрэв үнэнийг хэлвэл найз хүүхэн маань залуугаа хаяна, тэгээд өмнөх туршлагуудаас үзэхэд хэвийн байдалдаа буцаж ороход түүнд дор хаяж нэг сар хэрэгтэй. Энэ бүх хугацааны турш бусдын жаргалыг устгаж хаяагүй, зөв юм хийсэн гэж өөртөө итгүүлэх хэрэгтэй болно. Дараа нь гэмшсэн хархүү утасдаж уучлал гуйна, эвлэрэх шалтаг хайна. Тэгээд тэд буцаад нийлвэл хувийн амьдралд нь хөндлөнгөөс оролцож, өөрийг нь илчилсэн танд таатай хандахгүй нь лавтай. Тэгээд та хоёрын үерхэл төгсөнө. Мөн найз хүүхэн чинь таныг харах бүрт нөгөө явдал сэтгэлд нь орох учраас хуучин шигээ байж чадахгүй. Тэгээд цугтаа буу халж, нийллэг хийж, салхинд гардаг хөг өнгөрнө.
Мөн хэрэв та урвалтын тухай хэн нэгнээс сонссон бол нууцыг илчлэхгүй гэж ам өгсөн байж таараа, энэ тухай бодох хэрэгтэй. Ингээд бодоход үнэнийг хэлсэн тохиолдолд үр дагавар нь бодож байснаас ч хүнд. Амаа хамхиад явбал та хэт амиа хичээсэн мэт боловч өөрийн төдийгүй ойр дотнын олон хүний амьдралд гарах том жижиг олон таагүй зүйлээс сэргийлэх юм. Эцсийн бүлэгт хэрэв тэр хоёр үнэхээр бие биедээ зориулагдан хорвоод заяагдсан юм бол ялихгүй явдал онц үүрэг гүйцэтгэхгүй. Өөрөөр л хэлнэ биз, та ямар хамаатай юм.
Амьдралаас харахад хүүхнүүд голдуу сэтгэлийн хөдөлгөөнөөр найз хүүхэндээ түүний хархүү үнэнч бус тухай хэлчихдэг.
Энэ алхмын жинхэнэ утга учрыг хэсэг хугацааны дараа өөрөө ухаардаг. Хэрэв та найз бүсгүйдээ атаархаж, найз залууг нь харж байсан бол яана, тэгээд тэдний харилцаанд гарсан өөг дор нь шүүрч авсан байж болох талтай. Найз чинь амраг залуутай болсноос хойш та түүний амьдралд нэг их үүрэггүй болж, хоёрдугаар зэргийн хүн болсон байж магадгүй. Найз хүүхний чинь хувьд ганцхан тэр л байх болж, үргэлж түүний тухай ярьсаар таныг залхаачихсан уу? Өмнө нь та хоёр маш дотно байж, бүх л асуудлаа шүүн хэлэлцдэг, нуух юм огт байгаагүй шүү дээ, гэтэл одоо үнэнийг хэлэх эсэх дээр эргэлзэж байдаг.
Түүнийг урвасан тухай хэлэх шаардлагагүй тохиолдлууд:
Түүний урвасныг хэлэх шаардлагатай тохиолдлууд:
Хэрэв та найздаа хэлэхээр шийдвэл үүнийг уншина уу?
4 Comments
bi er huntei untahaar tavihgui yum tgd sex hiih ued ngodoh huurai bolchih yum ndad zoblogoo og.ch
uhsenii chini naizdaa heleh er emiin hoorond jorooluul 2lang ni alj bnaa gesen ug. zugeer l orhi
Дээрх сэтгэгдэл бичигч ухаантай бүсгүй байна, манай эхнэрийн ажлын хүүхэн найзуудтай 2 танидаг хүүхэнтэйгээ гэгээн цагаан өдөр гадаа паб-д зүгээр юм яриад сууж байхыг хараад шууд очиж хэлсэн байсан, тэгээд утсаа авдаггүй гүрийхээр нь тэгээд шууд орхисон, ямар би гэм хийсэн биш, хохь нь ээ гэж
bi sn naiziinxaa noxoriig medchixeed xeleegyi ee, nadad nziigaa zovoox zorig xyreegyi ch aman deer bn bn garaad bdag yum bilee. Nygel nydeeree gegcheer ter xuuran mexlegch nzad maani barigdsan l daa. ooroosoo barag 10 egch avgaitaigaa niileed manai nziig jil garan doromjilsoniig bygd medsen, nz maani setgeleer mash ix unaad l, uilaad l, oshirxood l, gomdood l, aimshigtai yum bilee.