Нууц амрагаа хэрхэн яаж шинжих вэ?

200285699-001

Та нууц амрагтай юу?
Хэрвээ тийм бол тэр чухам хэн бэ гэдгийг нь мэдэхийг хvсдэггvй эмэгтэй хvн гэж байдаггvй нь мэдээж. Харин яаж тvvнийг шинжих вэ гэдэг дээр л хvvхнvvдийн хvсэл мөрөөдөл яах аргагvй мухарддаг. Гэтэл нууц амрагийг шилж сонгох, шинжих ухаан нилээдгvй хөгжсөнийг хvvхнvvд ер анзаардаггvй. Иймд нууц амрагаа шинжих олон арван аргууд дотроос хамгийн энгийн нэг аргыг одоо та бvхэнд толилуулъя. Ингэхийн тулд та нууц амрагаа сандал дээр хэрхэн яаж сууж байгааг нь ажиглах хэрэгтэй. Учир нь эрчvvд сандал дээрээ хэрхэн яаж сууж байгаагаараа янаг тачаангуйн эрдэмд хэр боловсорсон болоод хөнжилд орсон хойноо хэрхэн яаж янагладгаа илчилдэг юм. Хvvхнvvд та нар итгэхгvй байж болох юм.
За ингээд туршилтдаа оръё.

Тачаангуй бус хөгийн эр
Ийм зэрэглэлд багтдаг эрчvvд сууж байх vедээ сандлын тvшлэгийг нуруугаараа налдаг. Бас хоёр хөлөө vргэлж нийлvvлж хавчсан байдалтай байлгахаас гадна голдуу сандал доогуур хөлөө хийж суудаг. Ийм эрчvvд янаг тачаангуйн эрдэмд тийм ч сайн боловсроогvй байдаг. Өөрөөр хэлбэл тэд тачаангуй бус бөгөөд хөнжилд орсон хойноо ч идэвхгvй байдал гаргадаг. Хурьцлын явцад дур хvслийг улам өдөөж хөгжөөх, янаглал амрагийн дөлийг улам бадраах талаар санаачлага дутмаг. Шуудхан хэлэхэд тун идэвхигvй л нууц амраг даа. Ямар ч тохиолдолд тvvнээс дур асааж, хvсэл бадраасан янаглал ирнэ гэж горьдохын хэрэггvй. Ерөөс нууц амраг гэгч нь дутууг гvйцээж дундуурыг дvvргэдэг ёстойг бодолцсон ч ийм нууц амрагийн хэрэг танд байна уу даа.

Өдөхгүй бол сэрэл нь хөдөлдөггүй хөшүүн эр
Ийм зэрэглэлд багтдаг эрчvvд секст тийм ч муугvй байдаг. Гэхдээ ганц дутагдал нь тэднийг өдөхгvй л бол сэрэл нь тэр бvр хvчтэй асдаггvй хөгийн эрс. Тэднийг таних шинжих арга тун энгийн. Тэд суухдаа хөлийг байнга давхарлаж тавих сонирхолтой байдаг. Өөрөөр хэлбэл сандал дээр суухдаа vргэлж хөлөө ачдаг. Тэднийг ямар ч тохиолдолд заавал хөлөө нэгийг нь нөгөө дээр нь тавьж суудаг гэж ойлгосон ч болно. Эдгээр эрс секст тийм ч дургvй биш. Эв таарвал vзээд алдахаас буцахгvй. Гагцхvv тэд хvvхнvvдээс ямар нэг урилга, өдөөн хатгалт, сэдэлт сээтэн хаях зэргийг хvлээж байдаг. Ерөнхийдөө хvvхнvvд яаж хандана яг л тэгж хариуг нь барьдаг улс гэж ойлгосон ч болно. Ямартай ч ийм эрчvvдэд бэлгийн ажлын өмнөх оршил /өдөөлт/ ус агаар шиг хэрэгтэй гэдгийг санаж явбал зохино.

Маш тачаангуй мунаг эр
Ийм эрчvvдийг олж танихад тун амархан. Тэд сандал дээр ихэд эв хавгvй лаглайн сууж харагдах вий. Бас сандлын тохойвчноос гараа унжуулах нь олонтаа. Энэ хоёр хэв шинж ихэнх тохиолдолд хамтдаа байдаг. За, иймэрхvv нууц амрагууд бол маш тачаангуй байхаас гадна ёстой л муур шиг янагладаг дэндvv янаг эрс байдаг. Тэдний мунаг тачаангуй, гайхамшигтай янаг байдал хэзээ ч дундаршгvй бэлгийн чадавхи, хурьцах дон шvглэсэн төрөлх араншин зэргийг нь ёстой л “уяанаасаа алдуурсан…” гэхээс өөр зvйрлvvлэх юм vнэндээ алга.

Yймээн дэгдээгчид
Ийм зэрэглэлд багтдаг эрчvvдийн суудлыг тийм гэж тодорхойлох боломж vнэндээ байдаггvй. Эдгээр эрс тvрvvчийн бидний тодорхойлсон суултын хэлбэрvvдийг бvгдийг нь нийлvvлж нэг сууж vзнэ, эсвэл нэг хэсгийг нь нийлvvлж сууна, эсвэл бvр аль алинтай нь ч ямар ч төсгvйгээр хайш яйш сууна. Тийм болохоор иймэрхvv эрчvvдийг “Yймээн дэгдээгчид” гэхээс өөрөөр нэрлэх боломж vнэндээ байхгvй юм. Ерөөс vймээн дэгдээгчдийг ямар ч намбагvй суудаг гэж хэлж болно. Жишээлбэл тэд сандлын тохойвчин дээгvvр хөлөө унжуулаад сууж ч мэднэ. Эсвэл сандал дээрээ гараад хөлөө нугалаад суухаас ч сийхгvй. Ер нь л тэдний суултыг тийм гэж нэрлэхэд тун хэцvv дээ. За, харин ганц авах юм ийм эрчvvд сексийг амьдралдаа маш чухал vvрэгтэй гэж vздэг учраас тун элгэмсvv дотно ханддаг юм. Бэлгийн ажилд муугvй. Хурьцлыг аль болохоор зvй ёсоор нь хэн хэндээ илvv таашаал амсуулж, хэн хэнийгээ хохироохгvй байх талаар сэтгэл гаргадаг. Аль ч талаас нь аваад vзвэл тун ч муугvй нууц амраг даа.

“Муухай” нууц амраг
Энэ зэрэглэлд хамаарагддаг эрчvvд янаглал амрагийн хувьд тун ч таагvй улс даа. Хэт их дур тачаал, мунаг шунаг дvр төрх, хурьцах дон энэ тэр байтугай илvv ч vгvй, дутуу ч vгvй хувиа борлуулж довоо шарлуулдаг гvдэсхэн эрсийн шинж төрх ч тэдэнд байхгvй. Эр хvн гэдэг мунаг тачаангуй биш юм аа гэхэд ядаж дур тачаалтай байж болноо доо. Гэвч тэдэнд аль аль нь ч байхгvй. Тэднийг яг ийм гээд нэрлээд хэлчих vг даанч алга. “Хvйтэн хvvхэн” гэж нэг тийм хэллэг секст байдаг. Тvvнтэй л төстэй юм уу даа. Тэрнээс яг хөрчихсөн /бэлгэ эрхтэн нь босохоо больчихсон/ гэж ойлгож бас болохгvй юм. Гэхдээ нэр нь гол бус харин тэднийг таних, ялгаж шинжих арга нь л гол шvv дээ.

Эдгээр эрс сандал дээр эгээ л хөшөө шиг яг эгц сууна. Гэхдээ ямар ч хөдөлгөөнгvй яг л шаасан гадас шиг гээч. Суухдаа өвдгөө нийлvvлж тун цэмцгэрхэн сууна. Тvvгээр барахгvй хөлөө зэрэгцvvлж нэг шугамд тавьж суухыг нь яана. Ийм эрчvvд бусдын нууц амраг болчихсон байдаг л даа. Yvнд болохгvй юмгvй. Хэнд, хэн хэрэгтэй нь заяа төөргөөрөө болдог хорвоо хойно доо.

8 Comments

  1. Anonymous says:
  2. ulzii says:

    заа зайлаа

  3. xair says:

    ygyi tegeed araar tavix jamtai yum bol barigdaxgyi l yavaach dee. chadaxuu, ynenyy????????????????????????

    chadaj bval bayr xyrgii, ta nar nuutsiinxaa atgand orood ger bylee zovoogood munguu yreed, uvchin avchraad, exneryydee noirgyi xonuulaad l zavaan shdee. ter zavxai xyyxnyydee ger byleesee xol blgaj chadaach tegeed. ger oronluu chini utasdaj, exner xyyxdiig chini daramtlaad l, ygyi bol avgaid chini xelne shyy tediig ug gej shantaajluulaad l,, ta nar archaagyi bas uruvdmuur bdald ordog ni xudlaa yu??? ner turd chini ch yumuu, unuudriin xeden xaltar tsaasand chini bolood chamruu nailanxaataad bgaa emsiig ta nar tsaashaa geed xuuj chadaxuu? ineed xyrchixlee bna. exnertee barigdaxgyi bol tsaad avgaichuud ni minii nuxur iim sn, iim mndag gej xuurtaad l, xudlaa shaagaad l. barigdsan ch exneryyd chini ger byl, xairan amidral, xyyxdee unchryylexgyi, ner tur, nas yavlaa, gants udaagiin bolchimgyi yildel, zasarna bx geseer ta nariin xudal amlalt tangargad itgeed, uuruusuu bas buruug xaigaad l, dassan setgeleeree byxniig uuchlan, uur amidral bxgyi met sanan ter baitugai za manai xyn yavaldsan ch baga xyyxenddeg yum, xyyxendsench ger bylee tejeegeed bdag, ternii nuxriin xajuud gaigyi shyy geed l,,, tegeed bas boloogyi ee xar yum ni yavchixaar umsux xuvtsas idex xool ni alga bolchix geed l… iimerxyy uruvdum shaltgaanaar ta nariig uuchilj, uursdiinxuu itgel setgeliig xycheer xorij byxniig unuu l tevcheer gegcheeree daraad ungurdug duu. ynexeer itgel tugs er xyn baival bi byxnee zoriulaxad belen bna. baidgiimuu, chadaxuu, ynenyy… xaa xaanaa uursdiiguu bitgii xuurtsgaa za. ger byl geechiig zaaval bailgax yostoi yum bol ter yyreg xariutslaga geech xench bicheegyi xuulia bariad, shorgoolj shig xeregtei gesnee yyrlyygee zuuguud, xuvtsas tavilga idex xooloo beldeed, sanaa setgeld chini dutuu yum bval zaaval bailgax yostoi ter nuuts amragaa NUUJ chadaad amidartsgaagaach, er nuxur, aavaali exner chini barichixgyi l bol ta nariin jargal teryy????????? chadaxuu??????????? ynenyy??????????????

  4. sade says:

    sent to me video sex

  5. sade says:

    send tome video sex

  6. hair says:

    haahhhhhhhhhh, erchyydiin suudliig haraad l bhaas,,,,,,,,,, mangar yum bichihiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.