Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ?

83764182

Хоолны газар гурван хүүхэн учир зүггүй маяглаж “хи-хи-хи” гэж инээлдэн аальгүйтэж байгаа тухай Д.Нацагдоржийн богино өгүүлэлд гардаг. Харин өнөө үед эрчүүд ч бас охидоос дутахааргүй “хи-хи-хи” хэмээн инээдэг болж.

Монгол охидыг цадигаа алдсан, замбараагүй явдалтай болсон гэж ахмадууд зэмлэх болж. Замбараагүй явдал гэхээр эмэгтэйг нь л буруутгадаг атлаа эрчүүдэд төдийлөн хир халдаахгүй чимээгүйхэн өнгөрдөг нь юуны учир вэ. Зүй нь эмэгтэй хүн байгалиас заяасан нугарч, хугарашгүй тэвчээртэй бөгөөд эс тэвчвэл том нүгэл болно. Харин нөгөө эрчүүд болохоор төрөлхийн тэвчээр муутай хүмүүс гэж ярьдаг нь “уснаас цэвэрхэн гарах” нэг арга юм уу. Ер нь хүн тэвчээрийг амьдралаас суралцдаг болохоос эхээс мэндлэхэд нь эр, эмээр нь тэвчээртэй, тэвчээргүйг нь ялгаж өгдөггүй л байх. Хэдийгээр боловсрол нимгэн ч боловсролтой эрчүүдээс дутахааргүй амьдралаа өөд нь авч яваа өрх толгойлсон эмэгтэйчүүд олон бий. Хичнээн биеэ үнэлдэг ч хэнд ч дараа болохгүйгээр аав, ээж, ах дүүгээ тэжээгээд явж байгаа бүсгүйчүүд ч байна. Гэтэл яагаад муу муухай болгоныг эмэгтэй хүн рүү чихэх болов. Баян, хоосноороо хуваагдсан Монгол оронд бэлтэй нэгэн нь халаас нимгэн охидын толгойг эргүүлж болж бүтэхгүй зүйл рүү татаж байгааг юу гэх вэ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ.

Тэдгээр эрчүүдийн ихэнх нь 40 гарсан эсвэл бүр ач гучаа эрхлүүлээд сууж байх цаг нь болсон өвөө нар байдаг нь ч хачирхалтай. Ганц хоёр жишээ дурдъя. Зарим охид автобусанд суухдаа болж өгвөл эмэгтэй хүнийг бараадаж явахыг боддог. Тэгэхгүй бол автобусанд чихэлдэж, шахцалдахыг далимдуулж өнөө дажгүй хувцасласан, инээмсэглэсэн ах нарын гар хөх, бөгс, гуя гээд л ёстой хаа сайгүй газраар нь тэнэж өгнө. Ааштай аягтай нэг нь гар хөлөө ав гэж хэрүүл хийвч тэд хашрахгүй. Дахин өөр охинд очиж “наалдах” бөгөөд тэр охин нь хэрэв хүн мэдчихвэл би л эвгүй байдалд орно хэмээн бодож дуугарч ч чадахгүй ичиж бас эвгүйрхсээр бушуухан холдохыг хичээнэ. Яаж ч бодсон хөхөнд битгий хүрээд бай, бөгснөөс гараа ав гээд олны дунд орилоод байх охид лав цөөн байх. Орой болохоор охидыг танилцъя гэж татаж, чангаадаг, бүр автобус микроноос дагаж буучихаад хүргээд өгье гэх нь хэвийн үзэгдэл болсон гэж хэлж болно.

Хүргээд өгье гэснээс, зам дагуу алхаж яваа охидод гэр чинь хаана юм, хүргээд өгье хэмээн санаа тавьдаг машинтай эрчүүд ч бас олон байдаг. Гялалзсан ганган машинтай, ихэнх нь “ланд” гэх дээд зэрэглэлийн машин унасан хэтэвч зузаантай эрчүүд ганцаараа яваа охидыг “гэрт нь хүргэж өгөх” хичнээн дуртай гээч. Гял цал, задгай хувцасласан, “галзуу” байрын охидод мөнгөө алдчихна гэж боддог уу эсвэл өвчин авчихна гэж айдаг уу даруухан төрхтэй охидыг овоо хараандаа авна. Тэдний цаад санааг нь мэдэхгүй гэнэн хонгор охид эсвэл гэртээ харих мөнгөгүй болсон нэгэн нь “сайхан сэтгэлтэйг” нь гайхаад машинд нь суучихвал тэгээд зам нь шулуудна даа, хөөрхий… Гоё машинтай боловсон эрчүүд би эхнэр хүүхэдтэй гэх үнэнээ хэлэх нь бий боловч “Монголд гурван эхнэртэй болохыг зөвшөөрмөөр юм”, “Биологийн үүднээс аваад үзвэл нэг эрэгтэйд таван эмэгтэй шаардлагатай байдаг гэсэн” гэх мэтчилэн Араб эрчүүдийн азтай завшаантайг шагшина. Эсвэл “Манай найз эхнэр хүүхэдтэй мөртлөө яг чам шиг хөөрхөн охин дагуулчихсан явдаг юм. Тэгээд би…” гэхчлэн нууц амраг минь болооч гэсэн далд утгатай шалиг үгс яриандаа хавчуулна. Энэ мэтээр олон жишээг дурьдаж болно.
За баар “сав”, зоогийн газар, кино театрын бохир амьдралыг орхиё л доо. Цаана нь бас ажлын байран дахь ахимаг эрчүүдийн аальгүйтэл гэж зовлон байна. Албан тушаал, ах захаараа түрий барьж, өрөөндөө дуудаж найрсаг нялуун яриа дэлгэнэ. Дургүйцсэн нэгийг нь цаагуураа “мэрсээр” байгаад ажлаас нь гаргачихдаг. Аргагүй л дээ, өөрийнх нь тухай бусдад ярьчихна гэж айдаг биз.

Насанд хүрсэн хүмүүс уулзаж учирч, наана цаана гэхийн алийг тэр гэхэв. Гэхдээ эхнэр хүүхэдтэй, өөрийн гэсэн амьдралтай болчихсон хэрнээ залуу охидыг “ангуучилж” айлгаж явахад балчир үрийнх нь бүлтийсэн нүд, өрөвдөлтэй царай харагддаггүй л юм байх даа. Уг нь үр хүүхэддээ санаа тавьж, эхнэрээрээ бөөцийлүүлээд, жаргаж суумаар юм. Тэр дэггүй харчуулыг уйдаад “сахилгагүйтжээ” гэж нэг удаа өнгөрөөе, буруу өтөлжээ гэж бас нэг өнгөрөөе. Ханилсан ханиа араар нь тавьж, хажуудах охидоо айлгаж, ичээж явдаг зүггүй эрчүүдийн толгой дундуур бид “татуулаад” авч чадахгүй нь тодорхой. Гэсэн ч цаана нь эр нөхрөө хүлээж байгаа эхнэр, айж байгаа охидыг гомдлыг яалтай.

Биеэ засаад гэрээ зас, дараа нь төрөө зас гэсэн сайхан үг байдаг даа. Ажлаа хийгээд гэр бүл улс орондоо нэмэргүй яваа ухаалаг эрчүүд олон байгааг үгүйсгэхгүй. Гэвч, хийдгээ хийчихсэн, яадаг юм гэж авгай хүүхэн эргүүлж, биеийн жаргал хөөж явдаг хижээл эрчүүд өөрийгөө сонжиж, өр рүүгээ өндиймөөр юм. Гэнэн хонгор охидоо эхнэртэй эрчүүдээс нууж, бүхээгтэй тэргээр авч явалтай биш. Ахимаг эрчүүд шоглохоос айж ажлаас нь гаргалтай биш. Харин айл гэрийн хийморь, эхнэр хүний түшиг, энхрий үрсийн эцэг болсон Монгол эрчүүд минь доороо суурьтай, дотроо бодолтой яваасай.

Б.Ганбилэг
Дээдсийн хүрээлэн

13 Comments

  1. kkkkkkkk says:

    hureenii busgui ix goe zowolgoo bichsen ba shuu amidral deer xeregjuulmeer l bna kkkkkkkkkkkkkkkkk

  2. Hureenii busgui says:

    Yostoi unen bichsen bna.Yalanguya ter zah zeeliin ued jaahan luivar hiij beljsen olnii tanil bolson humuus hurtel ichihgui 3 ohin zeregzuulj suulgaad eeljilj unsej ungej bhiig ni harj bsan.Uneheer arai chdee gemeer nyalh ohiduud l halit haragdaad ungursun.
    Bas ajiliin daramt bol enuuhend bh uu.
    Ohiduuddaa gej helehed magadgui hereg boloh zuvluguu ugmuur bna.
    Ehleed ajilgui boloh vii gesen aidas aa darah heregtei.Uneheer bur daramtand orvol ajilaasaa shuud tatgalzahad belen bai! Uuriiguu zorigjuulj chaddag baigaarai.
    Hamgiin turuund sanaj yavah um bol anhnii oroldloguudiig huleen zuvshuurchih um bol urgelj tiim bh bolno gej bodoj bna, tiim bolohoor anhnaasaa nuur ugch bolohgui.
    Ajiliin bus tsagaar shunu oroi uulzah, bar savand suuh
    ,hoolond urih nuhzul garval eyeldegeer uuchlal guij bolj ugvul shaltgaan toochij , ochihgui bh heregtei bas bolovson hel yaria hergeleh ni chuhal.Bas huuhed shig genen erhelsen ungu ayasaar yarij bolohgui. Ali boloh nasand hursen bie daasan ajil heregch emegtei gedeg ee haruulah,
    Hervee tegj chadahgui bgaa bol genedsen mayagaar manai naiz zaluu hurgeed ugui ee gene ee yag haana ochih ve dargaa, 2 tsagiin daraa boloh uu ch gedeg um uu, tegeed ahiad yariad bval bas l mash chuhal ajil garchlaa dahiad 1 tsagiin daraa ch gedeg ch um uu zalhatal ni shalgaan toochih heregtei.
    Gehdee tuunii oroldlogiig busdad zarlaad ner hunded ni hor uchruulahguigeer , esvel chinii umnu evgui baidald ali bolohoor oruulahguig hicheeh heregtei, er ni erchuud ih nerelhuu humuus shuu.tuuniig ni l uurt ni erguulj ashiglah.
    Aij buigaa medegdeh heregui, bas ali boloh sanaatai ch sanamsargui ch hudlaa unen ch bai naiz zaluutai gej oilguulj bval zugeer, za ter ni bur neg boxchin, esvel buh zaluu, manai hun aimaar hartai bi aidag er ni yauul deer bdgiin, enee ter ee geed oilguulj chadval bur goyo doo he he.
    Ali boloh sanamsargui.dargiigaa bhad derged ni utsaar yarij bui hun bolood ch um uu. Beltgel chini tarj bgaa um uu? Namaig irj avah hereggui bi odoohon ochloo bitgii uurlaldaa gedeg ch um uu.
    Daraa ni medchihvel salaad uur boxchintoi naiz bolson l gehgui yu,..hehe.

    Etsest ni ohidoo nemj helehed, buur uneheer hezuugiin hezuu tohioldold hervee orson bol bie hamgaalah arga medehed iluudehgui …
    Ali boloh naiz ohinoo daguulj yav yu ch bolj bsan,huurhun ohin ch gedeg um uu, zamdaa dairaldaad, esuul saya nadruu yariad, gedeg ch um uu ganzaaraa l ochihgui baihiig hichee, arhi um uu vinogoor shahaad bval uuj bgaa dur uzuulj bgaad araas ni undaagaar daruulsan bolood undaaruugaa bolon esvel am aa archij bui dur uzuulen amnii zaasand shingeej uldeeh, nudiig ni hariulj bgaad uur tiish hiih,uuriinh ni ayagaruu ch um uu.hehe jaahan halsan dur uzuuleh ee martav aa.
    Arhi uuj bgaa bol , shuud l arhiig ni shuurch avaad sun tushij ehel, nuuremgii l bh heregtei dee,hugjiltei um yaraid ineej haniagaad uuriig ni sain magtaj huurguj neleen dogdluulj bgaad arhiar shahaad bolj ugvul yum iduulehgui , 300 gr oirhon uulguulj chadval tas, buur ali boloh ongirooj huuruulj chadval buur hurdan tasrana. huurhun ohiduud bh tusam l hurdan tasrana
    Ene bol turshiltaar batlagdsan arga shuu, hehe
    za buur uneheeriin daramrand orood 2 yulahnaa uldchihsen bol yostoi avias medej dee, booviig ni buutal amidral yarij chaddag bh heregtei.huurhun aashilj bgaad medreliig ni muutgah asuult tavi,ehner huuhedtei holbootoi yamar neg um lavlaj asuuh, esuul ajiliin talaar, ugui bol shahin hunii erh huuliin talaar yarival zugeer , er ni ahnaarliig ni ali bolohoor sarinuulah ,
    Hunchindeh geegui l um bol daraa chamaitai uulzaad nemerguig medej avag.
    Za tegeed er ni nemj helehed darga chini chamaig sex daramtand oruulah gej hicheesen heveer bval, uuriiguu hundleed iimerhuu buduuleg dargiin door ajillaad bh sonirholgui gedgee halagdahaasaa umnu uuruu helchihsen ni deer shuu.
    Yadaj l uuruuruu baharhaj yavna shuu dee.
    Uudrug uurtuu itgeltei sergelen niitech , olon naiz nuhudtei baihiig hicheegeerei, hun haldaj chadah aa bolichihdog um.

  3. kkkkkk says:

    unen l de gehdee buh erchuud bish shde zarim saihan saihan zaluus bna shde.erchuud geheer l orilj charlaad yabaad bdaggui l bolov uu.er ni emegtei humuus mungund durtai boltson bolhoor argagui l bh l da gehdee bugd bish shu kkkkkkkkk

  4. Tuvhsinbayar says:

    ta nar boovnii hucheer l amidarch bgaa shuu. yanhanuudaa

  5. baldan says:

    үнэн л дээ. тийм зүйл дэндүү газар авсан. гэтэл бас нэг юм байна л даа. овоо амьдрал нь цэгцрээд, ажил төрөл нь тогтоод ирж байгаа залуусын араас гүйдэг хүүхнүүд ч байна шдээ. тэгээд хүний ар гэрийн амьдралыг үймүүлээд явдаг хүүхнүүд ч бас больчихмоор байна.

  6. peter says:

    yalanguya ter ajliin bairan deer daramtaldag oodgui baagiinuud boliosoi

  7. Mgl says:

    Øîäîé õýðâýý áîñîîã¿é áîë õ¿¿õí¿¿ä óìäãàà þóíäàà óãëàõ âý ãýõ ãýýä áàéíàà äàà

  8. Xongorzul says:

    ovoo nar shijgiin novshuud shar semj unjsan shodoinuud neeree zevuun shuu

  9. bi bi says:

    yaaaaaaag unen bichsen bn nadad mongol zaluuchuudiin ter soyolgui hajuugaar ni oxin ongorhoor aimar orilj hashgirch goochloh ali esvel taniltsya enee teree gesen goyolgui buduuleg bdal eroosoo ch taalagddagui. Zugeer l mashin zamaar garah geed zogsoj bhad hajuugaar albaar dairchih shahaal gardag esvel mashin dotoroosoo hun ruu yum shideh geel arai l denduu uhaan muutai baidal mongold haa saigui bdag.
    Bas ehner huuhedtei zaluuchuud yuu ni dutsan gej oor huuhen harj araar ni tavij yavdiin.

  10. Sun bn says:

    Unen shuu haa saigui iim uzegdel heviin bolson. Ehnertei erchuudees iim baidal ih ajiglagddag. tegheer chini bid nar yaj er hund itgej suuh bilee. Muuhai bnaa. Mongoliin alban tushaaltai uvuu naraa. uneheer buuljis hurmeer.

  11. kk says:

    aahahaha shrrrrrr geed sharaad bhdaa yaahaw dee nudend haragdchlaa

  12. boljdee says:

    dootohdoo tolgoigoo meduulsen tenegvvd, zavhai yumnuud ihhheeeeeeeeeeeeeeeee baih ii maa! baharhal geed bgaa yumiig ni barij avaad sharchih yumsan SHAJIGNATAL shr shr shr shr shr geel kkkkkkkkkkkkkkkk

  13. the phone says:

    YNEN YG, SANAAND BUUTAL BICHIJEE.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.