Салалт хэцүү ч гэсэн …

sb10062927r-001

Бүх юм дууслаа. Танд зурагтын удирдлага, амны цаасны хоосон хайрцаг, үргэлж цэцэгсээр бялхдаг байсан хоосон ваар л үлдэж. Найз залугаасаа салахад бүх зүйл өөрчлөгдөнө. Та ч гэсэн. Гэхдээ энэ бол хорвоогийн энгийн нэг хэрэг гэдгийг сана. Бид бүгд л үүнийг туулсан, туулж байгаа, туулах ч болно. Яагаад салалтын дараагаар та ингэж их ганцаардана гэж? Өөрийг чинь хэн ч ойлгохгүй юм шиг санагдаж байгаа биз? Хэрвээ тийм бол эрч хүчтэй, ритмлэг сайхан дуу хөгжим сонсож, өглөө бүр “Тэр над шиг хүнтэй байх эрхгүй” гэдгийг өөртөө байнга хэл. Түүнийг амьдралаасаа авч хая. Салалтын талаар эм тан, тэр ч бүү хэл хичээл, гарын авлага байхгүй ч хуучин байдалдаа орох арга бий.

Сэтгэлээ онгойтол итгэлтэй найз нөхдөдөө салатын тухйагаа ярьж хамтдаа үдшийг өнгөрүүлэхээс гадна цаашилбал өөрийгөө завгүй байлгах арг хэмжээг даруй авч эрч хүчтэй шинэ амьдралаа угтан авах нь зүйтэй. Хаа явсан газраа хуучин найз залуугаа муулж, өөрийгөө зөвтгөхийг оролдоод төдий л хэрэггүй. Энэ хугацаанд өөрийгөө танин мэдэж, идэвхитэй амьдрах хэрэгтэй. Мэдээж зарим тохиолдолд анхны болзоо, түүнтэйгээ үзсэн кино, өөрсдийнхөө дуртай дуутай тааралдах ч цаг хугацааны аясаар бүхэн улам бүдгэрнэ. Сэтгэлийн тэнхээтэй, өөртөө үнэнч бай. Цаг зуурын бухимдлаас болж дурсамжуудаа сүйдлээд хэрэггүй. Эргээд харамсаж мэдэх учир цаг нь болох тэр мөчийг хүртэл өөртөө шийдийг үлдээ. Та салалтаас олон зүйлийг ойлгож, өөрийгөө илүүтэй таних болно. Алдаагаа засч, урагш тэмүүл.

6 Comments

  1. mmm says:

    Цагтаа би найз залуудаа хаягдаад амиа хорлох шахсан.тэгээд одоо эргээд тэр тэр залуугаа хараад ёо би энэ залуугийн юунд нъ болж байсийн болоо гэж боддод инээд хүрдэг юм.Яаж тэр үед тэнэгтээд амиа хоролчихоогүй юм бэ бурхан минъ баярлалаа.

  2. women k says:

    ñàëàëò óó? ñàëàëò õýö¿¿. ò¿¿íèéã ñýòãýëèéí èõ òýâ÷ýýðýýð ÿëäàã þì. ìèíèé ñàëàëòóóä àéìøèãòàé èõ çîâëîíòîé íü ãàíöõàí áàéñàí áóñàä íü þó ÷ áèø çàðèìäàà íýðèéã íü ÷ ñàíäàãã¿é þì. ¿íýõýýð ñàëàõ íü çºâ ¿¿ ãýñýí õàðèóëòàíä áóðóó ë ãýæ õàðèóëíà. ìýäýýæ ÷èíèé ÷èí ¿íýí÷ õàéð áîë ø¿¿ äýý. òèéì áèø ç¿ãýýð ë ¿çýãäýýä ºíãºðºõ àìüäðàëûí íýã õàíü ãýæ áîäâîë ñàë áàñ äàõèí ñàë. òýãýýä áèòãèé ãóòàð íàðãè öýíãý.

  3. Beegii says:

    Hedii ta nar iim baigaa ch, ireeduid ta nart iluu sain humuus irne ee. Hamgiin gol ni oortoo itgeltei, ooriigoo tordooroi.

  4. баатар says:

    сэтгэл зүрх аймаар өвдөж байнаа, би яах вэь яагаад ийм гашуун зовлон амсах ёстой юм бэ хайрласны хариуд хайр ирдэг гэж худлаа юмуу

  5. G says:

    Ter mine namaig orhiod yavsanch 1 l udur ergej ireh yumshig sanagdah yum. Bi tuuniig gomdooh yum hgeegui g mine ter mine uhaarah blgui l gej bodoh yum. Tsag hugatsaag buheniig anagaah baih gej naidah l yumdaa.

  6. bat says:

    salalt tiim amarhan gej uu?Bid 2 zailshgui salah uchirtai ch yagaad ch yum salah mash ih hetsuu bna.hamaagui tur ch gesen hamt baimaar bna.Tsaana ni bgaa huniig uruvduj baivch uuriiguu bas uruvdj bna.Huvia hicheej bgaagaa mmedevch setgelee barij chdhgui bna.hairaa 2laa yah ve

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.