Сvйт хархvvгээ алдахад хүргэх 10 шалтгаан

83288560

Сvйт хархvvгээ өөртөө ухаангvй дурласныг мэдрээд “Одоо тэр хаашаа ч зайлахгvй” гэж бvсгvйчvvд сэтгэл амардаг. Тэгээд харилцаагаа улам бэхжvvлэхийн оронд туршлагагvйгээс болоод бvгдийг баллаж орхидог. Эр хvн гэдэг маш эмзэг амьтан тул өчvvхэн жижиг зvйлсийг ч өөрийн нь эрхэнд халдах гэсэн оролдлого гэж хvлээн авдгийг мартаж огт болохгvй. Охид, бvсгvйчvvдийн гаргадаг эдгээр алдаанаас болоод өгөөш vмхсэн сvйт хархvv хуримаас бултчихдаг.

1. Байнгын хяналт. Эр хvн эмэгтэй хvнтэй харьцахдаа юунд маш цочирдог вэ гэвэл тэр уяатай мэт, байнга холбоотой байж, утсаар хаана юу хийж байгаагаа тайлагнаж, хэзээ гэртээ харихаа мэдээлж байх шаардлагатай болдог явдал. Гар утастай болсноос хойш энэ асуудал улам хурцаддаг. Иймээс бvсгvй та сvйт хархvvгээ айлгахгvйн тулд сэтгэлээ барьж, хvссэн vедээ биш хааяа ч бол тэсэж байгаад утасдах хэрэгтэй.

2. Хурим ба хvvхдvvдийн тухай яриа. Энэ бол эрчvvдийн хувьд хамгийн хvнд сэдэв. Яагаад гэвэл эр хvн сайхан бvсгvйг эргvvлж байхдаа эхлээд зөвхөн энгэр зөрvvлэхийг боддог, хэрэв энэ vед нь тvvнд яаж хуримаа хийх, төрөх хvvхдvvддээ ямар нэр өгөх тухай яривал та нарын харилцаа ихэд төвөгтэй болно.

3. Гэр орноо элдэв хэрэггvй зvйлсээр чимэх. Ихэнх эмэгтэйчvvд маш цэвэрч, эмх журам сахих дуртай хэрнээ орон гэрээ элдэв гэрэл зураг, ил захидал, бэлэг дурсгалын зvйлс, ямар ч ашиггvй бөөн новшоор дvvргэх донтой билээ. Машин дотор нь зөөлөн бамбарууш, гэрт нь хамгийн ил газар анхилуун vнэртэй уугиулах асар том сав тавьсныг гэнэт харсан эр хvн цаашид энэ гэр элдэв аар саар зvйлсээр дvvрч өөрөө ч аажимдаа шахагдах байх гэж ойлгоно. Ийм тvрэмгий бvсгvйд зөвхөн сахиусан тэнгэр мэт сайхан сэтгэлтэй хvн гэрлэх санал тавих байх. Харин тийм хvн хорвоод тун ховор заяагддаг билээ.

4. Шалтгаангvй хардалт. Эр хvнд тvvнийг өөрийн өмч мэт vзэж байгаагаа харуулж огт болохгvй. Та өөрийгөө дарангуйлагч гэж бодогдуулахгvйн тулд тvvнтэй нэг удаа сайн ярьж ав, ямар тохиолдолд тvvнийг хардах бас хардахгvйгээ тохиролц. Яагаад гэвэл амрагаа найзуудтайгаа стриптиз бааранд ороход л эм хvн тvvнийг урвалаа гэж зэмлэдэг. Харин ихэнх эрчvvд ажлынхаа нийллэгэн дээр нарийн бичигтэйгээ хэлээ сорон vнсэлцсэн ч тvvнээ урвалт гэж vздэггvй.

5. Найз нөхөдтэйгээ уулзахыг хорих. Гэр бvл зохиохоор шийдсэн эрчvvд vvнийг маш эмзэг хvлээн авдаг. Хааяа хуучин найзуудтайгаа уулзсан ч байн байн цаг хараад, гар утас дуугарсан ч давхийгээд л. Ер нь эм хvн хэрэв эр хvн гэртээ байхгvй л бол өөрийн нь өмнө гэм буруутай гэж итгvvлж чаддаг авъяастай. Гэхдээ энэ авъяасаа маш болгоомжтой ашиглах хэрэгтэй. Эс тэгвэл эр хvн харсан зvгтээ арилаад өгнө, vгvй бол мэдрэлийн өвчтэй болж мэднэ.

6. Муураар турших. Эхийн зөнгөөс болж зарим эмэгтэй эр хvний vстэй толгой арзайхаар юм хийдэг. Yvний нэг жишээ бол гэртээ амьтан тэжээх. Тэр тусмаа тvvнийг арчлах vvргийг амраг эрдээ хариуцуулвал байдал муугаар төгсөх магадлалтай. Таныг орондоо нялхамсан хэвтэж байхад хайрт чинь өглөө бvр 6 цагт нохойгоо салхилуулж явахдаа бvрмөсөн явахсан гэж бодох болно шvv.

7. Өхөөрдсөн нэр өгөх. Дотно хvмvvс бие биеэ энхрийлсэн, өхөөрдсөн нэрээр дуудах нь хэвийн vзэгдэл. Харин хөндлөнгийн хvний дэргэд “бамбарууш”, “туулайхан” гэж дуудвал тэр vлдсэн амьдралынхаа туршид сэтгэлийн шархтай явах болно. Эр хvн олны өмнө өөрийгөө баатар, чөлөөлөгч дайчин эр мэт vзэгдэхийг хvсдэг болохоос зөөлөн vслэг тоглоом шиг харагдахыг хvсдэггvй.

8. Өвчин зовлон. Дээр vед эрчvvд эмзэг турьхан, өвчлөмтгий хvvхэнд дурладаг байж, тvvний дэргэд өөрийгөө жинхэнэ баатар мэт төсөөлж байжээ. Харин орчин vед байгаль орчны бохирдол, синтетик хоол, өндөр vнэтэй хувийн эмнэлгvvд зэргээс болоод хамгийн эрхэм зvйл бол эрvvл мэнд болжээ. Эрчvvд, эм хvн орон гэрийн тав тухыг хангаад зогсохгvй гэр бvлийн төсвийг хэмнээсэй гэж хvсдэг. Иймээс хийрхvv өвчтэй, хараа муутай, ходоодны шархтай хvvхнийг эхнэрээ болгож авах хvн олдохгvй биз. Тэгээд ч цалингийнхаа ихэнхийг эм тарианд зарцуулах ирээдvй ямар ч эрд таалагдахгvй. Ийм учраас та цагийг нь иртэл өвчнөө нуу.

9. Гоо сайхны зардал. Эм хvний хэт vрлэгэн зан эрчvvдийг айлгадаг. Арьс гvн цэвэрлэх, залуужуулах жор гэх зэргээр мэргэжилтнvvд эм хvнийг толгойг сайхан эргvvлдэг. Yнэндээ бол эдгээр бvтээгдэхvvний vр ашиг өндөр vнэтэй нь огт авцалддаггvй гэдгийг санаж яваарай. Иймээс сvйт хархvvгийнхээ сvvлчийн цамцыг тайлуулж гоо сайханд бvv vр. Та сэтгэл хөдлөлдөө биш оюун ухаандаа удирдуулаарай.

10. Ирээдvйн төлөвлөгөө. Хамтын ирээдvйн төлөвлөгөөг зохиох шиг аймаар юм эр хvнд vгvй. Эр хvн дотроо vргэлж буцах бултах арга зам эрэлхийлж, ямар ч vед амьдралаа шинээр эхлэх боломж хайж явдаг. Хэрэв тvvнд хувь заяаг нь аль хэдийн шийдчихсэн гэж ойлгуулвал тэр хямралд автаж, ла ашиг л хайлан урсана. Yvнээс сэргийлж, эм хvн хэтийн төлөвлөгөөгөө нууж явах хэрэгтэй, зvгээр л эр хvнийг аятайхан гуйвал тэр тэртэй тэргvй таны хvссэн болгоныг хийсээр байх болно.

6 Comments

  1. zulzaga says:

    Ãàéã¿é îõèäûã ñïîíñîðëîíî 88434727, 95432385

  2. zulzaga says:

    Ãàéã¿é îõèäûã ñïîðñîðëîíî ø¿¿ çàëãà 95432385, 95432347

  3. love says:

    hi ene bichsen zuil unen yumaa nadaa neg yu bodogduullaa buh busguichuud iim bsh blaa ch 100% iin 90% in iiim bgaa bh shuu eregtei hvn erzen shig bdag gsn eregtei hvnd muchlug gj bdag yum dotonosoh hundiiruh ergen dotonsoh gj bdag erchuud erh chuluu tei bhiig hvsdeg yund zahiragdahgvi tiim yud in yu ch helhgvi ergeed irehiig in huleej bgarai …. ercheed chin erzen shig shuu huuhnudee

  4. beauty says:

    zaadaa naadah chine amidral bodoj tsaashde gerlene hamtda bn gej bodson zaluchud law iim yum bodohgui !!!4 5 7 bol unen l yum.busad n ch medehgui ee mni nz zalu law uuntei sanal niilehgui bnoo..bi law uuruu 1 3dahi n bish yum bn.(buh emegteichud im bish gedgiig bodjij bichesei!) tiim bizde busguichudee???

  5. Jason says:

    Үнэн л юм бичсэн байна. Эрэгтэй хүн шийдвэр гаргаж эмэгтэй хүн сонголтоо хийдэг гэдэг нэг үг байдаг даа хэрэв бүсгүй хүн сонголтондоо сэтгэл хангалуун байгаа л бол бага зэрэг хүлээцтэй эв зүйг олдог байхад тэр тэртэй тэргүй таны хүссэн болгоныг хийсээр байх болно.

  6. coolman says:

    9-с бусад нь яг л байна дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.