Э.Одгэрэлгүй “Гоёл”

upload1212611644737

“Гоёл”-ыг үзэх гэж яагаад ч юм яардаг. Гоо сайхан, хувцас загварын ертөнцөөр аялж, тансаг гэж төсөөлсөн тэр үдэшт хүссэн хүсээгүй очмоор санагддаг. Гэхдээ гарахдаа дандаа сэтгэл дундуур буцдаг. Монголын хувцас загварын шилдгүүдийг тодруулах “Гоёл-2009” наадам өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон урлаг, соёлын үйл явдлын онцлох нь байлаа. Дасал болсон цагаан өнгөтэй тайз засал, эхний өдрүүдэд тийм л байх ёстой юм шиг үзэгчгүй шахам суудал энэ жил дахиад л хэвээрээ. Өмнөхөөс ч илүү уйтгартай. Учир нь, Э.Одгэрэлгүй, Д.Болормаагүй, Д.Цолмонгүй, Ч.Туяацэцэггүй “Гоёл” цаанаа л сүргүй эхэллээ. Топууд “Гоёл”-ын тайзнаас буужээ. Ашгүй, Х.Ундраа байна. Бас Д.Пүрэвсүрэн, Г.Урнаа хоёр байна. Өнгөрсөн жилийн топ Н.Алимаа ч гарч ирлээ.

Эхлээд “Гоёл”-ыг магтъя. Энэ жилийн гоёлд эсгий бортгон малгай, эрт дээр үеийн ихэс дээдсийн хувцасны цуглуулга байсангүй. Тэр нь гоё байлаа. “Шилмэл загвар”-ын н.Өнөрболорын өдөр тутмын болоод гоёлын хослолууд хараа булааж байв. Ноолууран хувцсыг төрөл төрлөөр нь урлажээ. Тэрний төлөө дизайнеруудад талархал илэрхийлье. Үндэсний хээ угалз, уламжлалт хэв маягийг агуулсан даашинз, хүрэмнүүдийг хараад хэн ч нүд унагахаар байлаа. Бас ОХУ, БНСУ, Францын загвар зохион бүтээгчдийн хувцас амилуулах чадвар, бүтээлийнх нь ур хийц, материал сонголт, өнгөний шийдэл “Гоёл”-д өнгө нэмсэн. Тэдэнд ч бас баярлалаа. Д.Пүрэвсүрэн, Г.Урнаа, Х.Ундраа гурав үнэхээр өөр харагдаж байлаа. Тэднээр чин сэтгэлээсээ бахархаж суув. Эрч хүчтэй, эрхэмсэг, тансаг, атаархмаар гоё харагдаж байсан шүү. Бүсгүйчүүд ээ, та нар.

О.Уянга. “Мисс Монголия” 2006 наадмын “Мисс модель” өргөмжлөлт, “Top model of the world” болон “Miss global city competation” уралдааны шагналт, сэтгүүлч мэргэжилтэй, хөөрхөн бүсгүй. Тэр “Гоёл-2009” наадмын тайзнаас топ модел өргөмжлөл хүртэж, Монголын хамгийн залуу топ модел боллоо. Өөлөх зүйл байгаагүй ээ, О.Уянгаад. Өндөр нуруутай, дээд боловсролтой, загварын ертөнцөд өөрийн хөдөлмөр шингэсэн өдрүүдээ, залуу настайгаа зориулж яваа тэр бүсгүйгээс “топ”-ын сэнтийг харамлахыг хүссэнгүй. Чадах байх гэж найдаж байна.

Г.Оюунгэрэл. Олон жил загварын ертөнцийг чимж яваа энэ бүсгүйг “Гоёл”-ын өмнө “топ модел болно” хэмээн тодруулчихсан байсан. Үсээ тайруулж, стилиэ бага зэрэг өөрчилсөн Гэрлээг сайн загвар өмсөгч гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан байхгүй ч яг үнэндээ бол “Гоёл-2009”-ийн тайзан дээр тэр өөртөө итгэл муутай алхалж байлаа. Өнгөрсөн жил бол тэр хамгийн шилдэг нь байсан юм.

Э.Сэлэнгэ. Энэ удаагийн наадмын шилдэг загвар өмсөгчөөр энэ бүсгүй тодров. “Гоёл”-ын тайзан дээр алхлах бүсгүйчүүдээс дэлхийн жишигт нийцсэн загвар өмсөгчдийн адил өндөр нуруутай цөөн хүний нэг нь тэр байлаа. Үнэнийг хэлэхэд, анх тайзан дээр хувцас өмсч байх үеэсээ эрс шинэчлэгдэж, өөрийгөө гайхалтай өөрчилж чадсан Э.Сэлэнгэ хөдөлмөрлөсөн нь анзаарагдаж байсан. Бусдаасаа яах аргагүй ялгарч чадсан. “Гоёл”-оос би ийм ийм зүйлүүдэд онцолж талархал илэрхийлэхийг хүсэв. Харин одоо харамсмаар санагдсанаа хэлье.

21 дэх удаагийн “Гоёл-2009” наадамд 50 орчим загвар зохион бүтээгчийн 500-гаад загварыг толилуулсан бөгөөд нийт 70 гаруй загвар өмсөгч оролцож байгааг хөтлөгч зарлав. 70 загвар өмсөгч…Уг нь тэр далан загвар өмсөгчийг бүгдээрээ топууд шиг биш юм аа гэхэд бүгдээрээ мэргэжлийнх байгаасай гэж хүсч байлаа. Гэвч гарын арван хуруунд багтахтай, үгүйтэй хүнд л мэргэжлийн загвар өмсөгч гэж итгэж болохыг “Гоёл”-ын тайз харууллаа. Үнэхээр түүхий, өмнөөс нь заримдаа ичмээр бүсгүйчүүд загварын ертөнцөд үүрэлжээ. Уйтгартай төрх, уравгар царай, эв хавгүй алхаа, эсвэл хэтэрхий наалинхай, хуурамч маяг…

Гоолиг бие, нарийхан бэлхүүстэй л бол гоё хувцас өмсөөд тайзан дээр алхаж болно хэмээн эндүүрсэн хөнгөн мөрөөдөлтэй охидын хөл дор “Гоёл” наадмын ихэмсэг тайз, өндөр босго хөсөр унажээ. Тайзан дээр хэдэн ч охин бүдрэн унаж, хэчнээн ч хүн хувцсандаа түүртэн, орооцолдож оочихыг шахав. Ичмээр…

Э.Одгэрэл, Д.Болормаа нарын алтан үеийн топуудгүйгээр “Гоёл”-ыг төсөөлөхөд бэрх байсан ч өнөөдөр бүгд харлаа. 20 настай охид гялалзаж байх ёстой загварын тайзнаас “зодог тайлсан” моделиудыг үгүйлж сууна гэдэг бараг эмгэнэл биз дээ. Өнгө төрх нь загвар зохион бүтээгчээс гадна загвар өмсөгчөөсөө шууд шалтгаалдаг “Гоёл”-ын тайз яалт ч байхгүй зиндаа буурчээ. Бүр олон хувиар буурч. Пүүжээгийн ихэмсэг төрх, Урнаагийн эрч хүч, Ундраагийн жинхэнэ моделын орон зай байгаагүй бол Монголын загварын ертөнцийг үзэн ядахад ч бэлэн болж. Үнэхээр шүү, охидууд аа.

Э.Одгэрэлээс, Д.Пүрэвсүрэнгээс суралц л даа. Өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхалж, өмссөн хувцас, зүүсэн гоёл, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, та нарыг дандаа гоё байх юм шиг санадаг бусдын нүдэнд өөгүй харагдвал гоё биз дээ. Э.Одгэрэлийг тайзнаас буухыг олон жил хэвлэлээр бичсэн ч Э.Одгэрэлгүй “Гоёл” ямар болдгийг харлаа. Онцгүй юм байна.

SOURCE: news.mn

8 Comments

  1. maral says:

    мунгутэй залуутай нас харгалзку танилтцана 88006806

  2. maral says:

    мунгутэй залуутай нас харгалзку танилтцана 88006806 (эцүү)

  3. enkhmaa says:

    зассс одгэрэлээр дытаад байхдаа яхвэдээ балиар хуухэн нээх шижгийн царайтай битнам шиг бие унэлэгч

  4. narmandahk says:

    hi o,mend bi eregtei bn bi dulii sonsgolgui bn.bi ih sex husej bn.taniltsah boloh uu.goy zurag bn.
    bi 88829625 chamd msj bicgeerei.naka_deaf2yahooom.avaarai

  5. Bayraa says:

    Yashka tender

  6. hr says:

    odgerel bol mash sain zagvar omsogch, mongoliin zagvariin taiziig gants chimdeg hun n, busad top gej heluuleed bgaa amitad haana n ch hurehgui, yamar ch zagvariig amiluulj chaddag.

  7. Carrier says:

    yahav dee joohon ohidod bolomj olgoh heregtei! Odegerel, Purevsuren shig $tei bolhoro huh muh bugs mugsuu hamar ama saijruulad ted chin bas TOP bolood uzegchid shuteed ireh bailgui.

  8. wanted says:

    zsss yu beee !!! harin ch zaluuu humuuus hamgiiin haluun, hamgiin sexy, hamgiin erch huchtei haragdaj gylalzdag yum .. buh zuild nasniii hyzgaar gej bga shu deeeee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.