Эр хvн харилцаагаа амархан тасалж чаддаг гэж ихэнх эмэгтэйчvvд ойлгодог. Гэтэл vнэндээ тийм биш. Зөвхөн эмэгтэйчvvд л хаалгаа саваад яваад өгч чаддаг. Харин эр хvн явах гэж яардаггvй, чаддаггvй гэж болно. Эр хvн гэрээс явахын өмнө ямар авир ааш гаргадгийг мэдсэнээр та гэр бvл салалтад эртнээс бэлдэж, арай бага шаналах болно.
Хайр, халамж үгүйлэхээ байх “Юу болоо вэ?” гэж таныг асуухад тэр”Юу ч болоогvй” гэдэг. Эр хvнд халамжтай хань маш чухал, хувь заяандаа гомдоллоход өөрийг нь анхааралтай сонсоно гэдэгт тэр итгэлтэй байх ёстой. Ажил дээрх асуудал бэрхшээлээ ярихад, өвчнөө тоочиж байхад тvvнийг өрөвдөж сэтгэлээ илэрхийл. Хэрэв тэр танд энэ бvхнээ дэлгэхээ байсан бол өөр хэн нэгнийг олжоо гэсэн vг.
Тэр маш хөндий Эр хvн харилцаагаа таслах тухай бодож эхэлмэгц сексийн тухай бодохоо байдаг. Хэрэв тэр тантай цуг орондоо орохоо больж, гэнэт телевизийн шөнийн нэвтрvvлэг, эсвэл ном уншдаг болбол сэжигтэй гэсэн vг. Хэрэв та энэ vед секс дотуур хувцас өмсөж тvvнийг татах гэвэл том алдаа хийж байна. Энэ удаад та тvvнийг өвөртөлсөн ч сэтгэл нь өөр газар байна. Ийм учраас шууд тvvнтэй ярилцах хэрэгтэй. “Хоёулаа секс хийхээс зайлсхийж байгаа бол бие биенээсээ улам холдож хөндийрч байна гэсэн vг. Бид юу болоод байна?” гэж асуу. Нэг vгээр хэлбэл асуудлыг бага дээр нь шийдвэрлэвэл гэр бvлээ аврах магадлал өндөр.
Өөртөө сэтгэл дундуур Тэр гvн санаа алдаад “Сvvлийн vед өөртөө дургvй хvрээд байна”, “Миний ажил ерөөсөө нэг л биш, бvтэлгvйтээд”, “Би өөрийгөө ойлгохыг хvсч байна” гэж танд хэлдэг болсон уу? Тэгээд нэг л өдөр “Би өөрөө жаргалгvй юм чинь яаж чамайг жаргаах билээ, хоёулаа зам замаа хөөе” гэх байх. Ийм vед эхнэр нь хариу цохилт хийх хэрэгтэй. “Чиний зөв. Би илvv юм хvртэх эрхтэй” гээд босоод яваад өг. Ингэж жvжиглэх нь танд ядаж байдлыг хяналтандаа байлгах боломж өгнө. Эсвэл тэр таныг буцаж ирэхийг гуйж ч мэднэ.
Чи муу харин би сайн хүн Энэ vед тэр таныг гомдоох, сэтгэлээр унагахын тулд бvхнийг хийнэ. Таны төрсөн өдрөөр баяр хvргэхгvй байх гэх мэт. Гэрийн ажил хийхгvй, таны дэргэд өөр хvvхнийг ширтэнэ, тэгээд таныг юм хэлэхээр “Би муу юм юу хийсэн юм бэ?” гэнэ. Тэр байтугай ярианы явцад таныг ямар нэг байдлаар гомдоох байх, хувцас, vс засалт, хөлний vсийг шvvмжлэх зэргээр. Энэ бvхэн ердөө баг. Хэрэв тэр “Чи бvр жинсэндээ багтахгvй таргалчихаж” гэвэл “Чи өмнө нь миний юу өмсдөгийг байтугай ямархуу төрхтэйг нэг их анзаардаггvй байж билээ” гээрэй. Тvvнийг ингэж маргаанд татан оруулснаар жинхэнэ санааг нь ил гаргана.
Танаас өө дутагдал хайна Энэ бол харилцаагаа таслах шалтаг. Тэр таныг ажлын газрын хvнтэй хардана. Энэ бол өөрөө явах аргаа хайж байгаа, өөрийн нөхцлөөр явбал тvvнд ашигтай. Та өөрийгөө өмөөрөхийн оронд нvдээ бvлтийлгэж “Чи л сайн мэдэх байх. Хэрэв чи миний тухай элдэв муухай ярианд итгэж байгаа бол энэ чиний хэрэг. Эндээс зайл, тэгээд найз нарынхаа нvдэнд баатар болж харагдах гээд байвал цааш чалчихгvй юу” гэж хэл.
Гэр бvлээ хадгалж vлдэхэд тус болохгvй байж мэдэх ч салалтыг арай хялбар давахад тус болно.
Урьдчилсан салалт
Энэ салалт хэдэн сар, эсвэл хоёр хоног vргэлжилдэг. Энэ vед тэр нохой гурав харагдтал ууж, таарсан хvvхэнтэйгээ унтана. Харин өглөө согтуу, аймаар шартаж сэрэн, өмнө нь ямар сайхан амьдралтай байснаа дурсана. Удалгvй тэр ирж, таныг эргэж ирэхийг гуйна. Та өөрөө амьдралаа бодон хоёр биенээсээ уучлалт гуйн эвлэрч магадгvй. Та тvvнийг хvлээж авбал анхны алдаа болно. Ийм vед та нар дундын нутаг дээр уулзах ёстой. Ийм уулзалтын гол зорилго бол тэр сэтгэл санаагаа бvрэн нээж уудлах ёстой. Хэрэв энэ уулзалтаар та нар тохиролцоонд хvрч юу хvсэж байгаагаа тодорхойлж чадаагvй хэрнээ дахиж нэгдэхээр шийдвэл та нар буцаад эхний шатандаа очно. Хэрэв та нар сэтгэлээ нээлцэж, учраа олсон ч асуудлаа шийдээгvй бол та хоёрын амраг сэтгэлийн харилцаа эцсийн шатандаа оржээ гэсэн vг.
Удаан хүлээсэн салалт
Та нар салахаар шийджээ. Та найзууддаа тvvнээс салснаа хэлсэн хэдий ч тэр таны сэтгэл санаанаас гvйцэд гараагvй байгаа. Дор хаяж хагас жил шаардагдана. Эр хvн шууд салж чаддаггvй, юмаа авах энэ тэр гэсэн шалтгаар байн байн ирнэ. Тэр тантай буцаж нийлэх гэж оролдож байгаа юм биш, тэр таныг хаяснаар амьдралдаа алдаа хийснээ гэнэт ойлговол буцаад ирэхэд хаалга нээлттэй байгаасай гэж л хvсэж байна. Ихэнх хvvхнvvд бvх юм ингээд өнгөрсөнд бурханд талархдаг. Тэгээд өнгөрсөн амьдрал өөрт чинь гэр бvлийн аз жаргал, баяр цэнгэл авчраагvйг ойлгодог. Одоо та шинээр амьдралаа эхэлж болно.
5 Comments
Bi bol salsandaa setgel duuren bn daa. Bi eregtei gxdee ter emegtein tuluu 3 jil uusan ch. suuldee xarin bux zuild xuurtaj yawsnaa oilgoson um daa. odoo nadad tuunees xed daxin saixan amidral bn. bsaar ch bx bln.
НАДАД ИХ ТААЛАГДАЖ БНАА БИ БАС ИЙМЭРХҮҮ ЫМ ХИЙМЭЭР БОЛООД БГАА УЗЭЭД АЛДАХААС
чин унэн энэ байна
Энэ бунэх унэн ч юм шиг. Гоэ байна. хэхэ
vneheer taalagdaj bna