2002 оны тавдугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэн Б.Болорчулуун гурван сар хамтран амьдарсан залуудаа зодуулж нас барсан хэрэг гарч олныг цочирдуулж байсан билээ.
“Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр охиныг минь ДОХ-той гэж зарласнаас сэтгэл санааны хүнд дарамтад орж улмаар гэр бүлийн тааламжгүй уур амьсгал нь түүний үхлийн шалтгаан болсон” хэмээн ээж Я.Ганчимэг нь мөрдөн байцаалтын явцад хэлсэн байдаг.
Талийгаачтай хамтран амьдарч байсан Я.Баттөгсийг 2002 онд анхан шатны шүүхээс хоёр жил тэнсэн харгалзах ялаар шийтгэж байсан бол 2005 онд “Үнэний эрэлд” кино гарсны дараа хэргийг дахин буцааж таван жилийн ял оноож тэрээр хоёр жил найман сар шоронд суун өршөөлөөр суллагджээ.
Мөрдөн байцааалтын явцад Я.Баттөгс “Талийгаач хот руу ажлаар яваад буцаж ирэхдээ нэлээд ядарч ирлээ гэж байсан. Тухайн үед гэрт хоол унд байхгүй байсан учир бид гарч хооллох гэж байсан юм. Телевизээр мэдээ үзчихээд гаръя гэтэл талийгаач “Чи надтай гадуур явахдаа цааргалаад зангаа их хувиргаж байна. Хэл аманд орооцолдсон болохоор нүүрээ буруулж байна” гээд уурлаад байсан болохоор мэдээ ч дуусгалгүй гарсан. Замдаа нэлээд бухимдаад байхаар нь тайвшруулах гэж оролдсон.
Хоол идсэний дараа харих гэтэл “Харимааргүй байна, юм ууя” гэхээр нь би харихаар явж талийгаач сандал дээр суугаад үлдсэн. Шөнийн 12 цагийн үед хаалга хүчтэй нүдээд тайлтал согтуу зогсож байсан.
Тэгээд янз бүрийн ааш авир гаргаад байхаар нь өөрийнх нь гэрт хүргэж өгөх гэтэл явахгүй гээд эндээ унтсан. Шөнө гурван цагийн үед архи нь нэлээд гарчихсан гэдсэн дээр өвдөөд байна гэхээр нь түргэн дуудсан. 40-өөд минутын дараа түргэн ирээд олгой юм болов уу, маргааш эмчид үзүүл гээд явсан. Өглөө өвдөлт нь ихсээд шууд эмнэлэг явсан. Рентгенд хараад дотуур цус алдсан байна, хагалгаанд орох шаардлагатай гэхээр нь би ээж рүү нь утасдаж дуудсан.
Би Болорчулууныг зодоогүй, хотоос ядарчихсан, бас ууртай ирсэн” гэж мэдүүлж байв.
Б.Болорчулуун нас барахынхаа урьд өдөр Улаанбаатар хотод хувийн ажлаар явж ирсэн даруйдаа ээждээ “Гэдэс хэвлий орчмоор өвдөөд байна” гэж хэлж байсан бөгөөд нас барах өдрөө эмнэлэгт очоод эмч сувилагч нарт “…шатнаас уначихсан юм” гэж хэлж байжээ.
Харин талийгаачийн ээж Я.Ганчимэг “Охиноо алдсандаа маш их гомдолтой байна. Би Төгсөөг утсаар ярьсан даруйд эмнэлэг дээр гүйгээд иртэл охин минь царай нь цонхийчихсон нүд нь тогтохгүй байсан. Миний охин яасан бэ, гэхэд “Яагаа ч үгүй. Ээж ээ, надаас битгий холдоорой, Төгсөөг битгий загнаарай, түүнд битгий уурлаарай” гэж байсан. Өөр юм ч ярих завдалгүй шууд хагалгаанд аваад орсон. Эмнэлэгт ирснээс хойш нэг цаг болсон байхад хагалгаанд оруулаагүй байсан. Хоёр удаа хагалгаанд орсон.
Ухаантай байхад нь яагаад байцаалт аваагүй юм бэ, үүнд маш гомдолтой байна. Миний охиныг Баттөгс зодсон гэж бодож байна. “ДОХ-той хүн нэгээр илэрлээ” гээд миний охиныг хэвлэлээр гаргасан. Энэ цагаас эхлэн сэтгэл санаа нь маш хүнд болж зан ааш нь хурцдаж архи дарс уух нь ч олширсон. Төгсөөг би муу хүүхэд гэж хэлэхгүй ээ. Санаатай алая гэсэн бол хэрцгийгээр алах байсан байх. Миний охин Баттөгсөд үнэхээр хайртай байсан. Охиныхоо хоёр хүүхдийг өсгөх гэж зовж байна. Охин минь эрүүл саруул байсан бол хоёр хүүхдээ чирээд л явах байсан” гэжээ.
Өмгөөлөгч С.Өсөхбаяр 2006 онд Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа Я.Баттөгсийг хилсээр шийтгүүлэн хэлмэгдэж буй учир нэн даруй цагаатгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зохих заалт хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүссэн байдаг.
Б.Болорчулуун гэгч бүсгүй үнэхээр ДОХ-той байсан уу гэвэл үгүй.
Нийгмийг цочроосон ташаа мэдээллээс болж залуу хосуудын нэг нь шоронгийн хаалга татаж, нөгөө нь тоост хорвоог орхин хоёр сайхан хүүг өнчрөл хагацалд учруулж байв.
Монгол Улсын анхны ДОХ-той эмэгтэй хэмээн зарлагдаж байсан талийгаач бүсгүй хоёр хүүтэй. 11 настай Өгөөдэй, найман настай Тэмүүжин нар одоо өвөө эмээгийнхээ асрамжинд амьдардаг.
Талийгаачийн гэр бүлийнхэнтэй уулзахаар Дархан-Уул аймгийг зорьж очиход тэд Улаанбаатарт амьдардаг болжээ. Талийгаачийн ээж Я.Ганчимэгтэй утсаар холбогдсон боловч тэр юм ярихыг хүсээгүй, уулзахаас татгалзсан юм.
ДОХ гэгч аюулт өвчнийг тусаагүй хэрнээ үзэгний үзүүрээр бичсэн алдаатай мэдээллийн харгайгаар нэгэн гэр бүлийн амьдрал ийнхүү эмгэнэлтэйгээр төгссөн билээ.
SOURCE: zuuniimedee.mn
11 Comments
тэр сэтгүүлчийг алнаа
тэр залуу ч тэнэг новш юм даа. ДОХ-той болсоных нь төлөө алж байдаг. Тийм хүнийг ойлгож улам бүр халамжилмаар юм даа
ter Battugs alsan n unen sh de, manai Darhaniihan bugd meddiin, ter saikhan huuhnii uheld, hamt ajillagsad n bolon setguulch geh teneg gichii battugs bugd buruutai, har huuruud nugel n nudeeree garch uheesei, bugd……..
togsoo gedeg huniig mednee iim hun bish ih sain zaluu bgaa iim yum hiiheer zaluu bishee helmegdsen bhaa odoo ter huniig haraldaa bas l hetsuu shdee naiz huuhenee alsan shorond orson geed l amidrald n har tolbo uldlee dee
ta nar ter gel buliig taivan orhioch
sain bn uu vvniig bi unshaad ix setgel owdloo. bi ene egchiig xarj bsan dvvgiig ni ch tanina. ene egch vnexeer saixan egch bsan ter noxor ni vnexeer xartai baliar xvn. oort ni xairtai gd bxad oilgoxgvi xarddag bsan ym shig bgaan ugaasaa kino ni garch bsan shdee. tegeed ooroo zodsoor bgaad dotuur tsus alduulaad tegeed zodoogvi gd bh ym. vheesei battogs.
Ter tashaa medeeg gargasan novshiin setguulch huuhen Handdolgor tamd unaj uheh boltugai !Burhan tuuniig gesgeenee
Ene xuuxen unexeer saixan xuuxen baisan yum. Tegeed muu archaagui xumuus sonind zaxialgaar bichuuleed etsest ni iim baidald xursen. Ter bichsen setguulch ni xun aminii xeregten bolox estoi baital odoo zugeer ajlaa xiigeed l yavj bgaa. Bi xuvidaa 2 xuuxdiix ni aav ni xuuxduudteigee xolboo barij eer deeree avch usgeisei gej boddog. Yalt ch ugui yas maxniix ni tasarxai shuu dee. Ene medeeleld neg tashaa yum bna. Uvuu ni bxgui shdee emee deeree 2 xuuxed ni baidag. Ter 2 xuurxun xuuxdiin zaya tushij saixan amidraasai gej xusej bna.
Ygyi bol ajil, mungutei holbootoi asuudlaas blsn bj medeh. Ajil amidralaaraa ursulduj chadahgyi bj iim archaagyi bdlaar hor sharaa gargadag hymyys bdg l yum. Bi iimerhyy bdald orj ter yedee setgeleer unasan, harin davj garch chadsan shyy. Hani mini hamgiin sn setgel zyich, tuslagch mini bj chadsan, bie bienee hyndlej amidartsgaay mongolchuud mini.
хүн хүндээ итгэхгүй бол хэн бидэнд итгэх юм бэ энэ хорвоод ийм хэрэг ахиж бүү гараасай бурхан минь
Үгээр хүнийг алж ч болно амьдруулж ч болно гэдгийн тод жишээ юм уу даа. Хөөрхий энэ хүүхэн царай зүс гайгүй бүсгүй байсан тул атаач муу шулам хүүхнүүд, унтаж чадаагүйдээ шаралхсан мунаг эрчүүдийн муу санааны золиос болж дээ.