Аминчхан дотно харьцаа хайртай хосуудад илүү итгэл төрүүлдэг

42-20256061

Эрэгтэй эмэгтэй хэн ч гэсэн мэдээж хайрттайгаа үргэлж ойлголцож сайн харилцаатай байхыг эрмэлздэг. Тэгвэл хайрттайгаа яаж сайн харилцаатай байх вэ? Үүний гол түлхүүр нь хайрттайгаа аминчхан бөгөөд дотно харьцаа үүсгэх явдал юм.

Энэ юу гэсэн үг вэ. Энэ бол бусдад яриагүй нандин зүйлсээ хуваалцана гэсэн үг.

Ажил дээр болсон явдал, эсвэл бага насны адал явдлын талаарх яриа нь дотно сэтгэгдэл төрүүлдэг.

Хайртай хосын нэг нь өөрийгөө нээхэд нөгөө нь аажмаар дотоод сэтгэлээ нээж эхэлдэг аж.

Ингэснээр аминчхан яриа өрнүүлж улмаар нууцаа дэлгэдэг гэнэ. Харин ийм нандин харьцааны үргэлжлэх хугацаа нь бат бэх байдлыг тодорхойлдог гэж судлаачид дүгнэжээ.

Энэ судалгаа нь олон жил үнэнч харьцаатай байсан гэр бүлийн хосуудын дунд явагджээ. Иймд та хайрттайгаа үргэлж нээлттэй ярилцаж байгаарай.

/Хань/

1 Comment

  1. live6_for_u@yahoo.com says:

    bi zugeer l seksdehiig husch bn (24tei dajgui zaluu)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.