Намайг М гэдэг, 27-той. АНУ-д амьдардаг. 2 жил гаруйн өмнө гэрлэсэн. Нөхрийг маань Ч гэдэг. Бид 2 хүүхэдгүй. Би та бүхнээс өөртөө яг тохирсон зөвлөгөө авахын тулд анхны хайрынхаа түүхийг бүрэн эхээр нь бичих нь зөв гэж шийдлээ.
Би Монголд 4-р курсэд байхдаа Ч-тэй санаандгүй танилцаад хайртай болж, 4 сар үерхээд, салцгаасан юм. Хайртай залуу маань “Хайр сэтгэлээ илэрхийлэх дээд хэлбэр бол секс” гэдэг байлаа. Хүнтэй унтах нь бүү хэл эрэгтэй хүний гараас ч хөтөлж үзээгүй байсан надад тэр талаар ярих нь маш ичмээр хэрэг байсан. Тийм боловч би сэтгэл нь хувираад байх шиг байхаар нь нэг өдөр түүнтэй унтчихлаа. Тэгээд л 2 – 3 хоногийн дараагаас бүр салчихдаг юм байна. Миний хайртай гэж хэлж амжаагүй ч хайраа илэрхийлсэн маань нэмэр болсонгүй. Тэр зуны халуун нар миний зүрхийг дулаацуулахад хүрэлцэхгүй л байсан юм даа. Гэхдээ би хаа ч явсан түүнийгээ л хайж хайрлаж, хүлээж 3 жилийг үдсэн. Гэтэл 1 л өдөр бид 2 Төв шуудангийн ойролцоо тааралдаад тэр өдрөөс хойш дахин үерхэж эхлэв. Энэ бол 2005 оны хавар байлаа. Ингээд би гэдэг хун дахин аз жаргалд умбаж, хайртай хүнтэйгээ гэртээ 2005 онуу 11-р сараас хамт амьдардаг болов. 2006 оны зун бид 2-ын виз гарч АНУ хэмээх олон хүний хүслэн болсон газар айлын хаяанд шинэ амьдралаа эхлэв. Ингээд Ч-гийнх гэдэг айл бий болж, гэрлэлтээ албан ёсоор батлуулж, хуруундаа бөгжтэй, хүний гэргий болов.
Бид 2-т муудалцдаггүй сар гэж бараг байхгүй. Жижиг сажиг юман дээрээс болоод хэнийх нь ч буруугаас болж хэрүүл эхэлсэн бай,,, би л дандаа гүйдаг. Бүгд миний буруу болдог. Уурлах бүрийдээ сална, болино, чамтай байж тэвчихгүй нь,,, гэж хэлдэг. Би ингээд л салах юм байж гэж айгаад дандаа битгий яваач, би алдаагаа засна (би яг ямар алдаа хийсэн билээ гэж боддог ч) гэж гүйдаг. Ингээд хэрүүлийн төгсгөлд тайвширсны дараа яагаад чи надад тэгэж хэлэв? үнэхээр надтай байх нь чамд аз жаргалгүй байна уу? гэхээр би уурандаа ингэж хэлдэг зуршилтай юмаа гэдэг байлаа. Битгий тэгж хэлж бай л даа, аав ээжийн ярилцаж тохирсон сүй бэлэг маань байна гэж би гүйна. Ингээд нэмэр болсонгүй. Тэр хэлсээр л байлаа. Түүний маань хэлдэг үг бол ялихгүй юман дээрээс чи бид 2 хэрэлдээд таарахгүй байга бол яаж гэр бүл болох юм гэдэг. Тэр магадгүй үнэн байх л даа. гэхдээ миний үзэл бол хэрүүлгүй гэр бүл гэж огт байхгүй. Гэхдээ би ингэж хэлснээрээ би хэрэлдэх дуртай гээд байга юм биш ш дээ. Хэн л хэрүүлийг хүсэх билээ дээ.
Сая 12.31-нд (монголын цагаар) манай гэрийнхэн баяр хүргэх гээд миний гар утас руу залгасан юм байж. Цагийн зөрүүнээс болоод дуудлага нь шөнө иржээ. Өглөө 2 дуудлага ирсэн байсныг хараад шууд л айлаа. Гэр лүүгээ залгасан чинь баяр хүргэх гээд залгасан юмаа гэсэн. би ч тайвшрав. Гэтэл манай хүн нүдээ аймаар бүлтийлгэчихсэн… чи гарнаасаа монгол руу залгасан юмуу, их мөнгө гарна шүү дээ гэж хэллээ. Би гэнэт уур хүрэв. Энэ бол сар бүр болдог хэрүүлүүдийн нэг л жишээ. Бид 2 хүний нутагт сурч ажиллаад олсон жаахан мөнгөнөөсөө илүү гарвал Монгол руу аав ээж рүүгээ явуулдаг. 100, 200 гээд л, тийм ч их биш л дээ. Гэхдээ хуний амьдралд мөнгө илүүдэх биш.
Одоо та бүгдээс асуух асуулт байна.
– Би хэнтэй ч үерхэлгүй 3 жил хүлээсэн. Тэр хооронд манай хүн өөр найз охинтой, хүүхэдтэй болох гэж байсан. Тэр нь төрөхөөсөө өмнө эндчихсэн юм гэсэн. Өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан, гэхдээ надтай танилцахаасаа өмнө бүр салчихсан байсан. Би энэ бүхнийг уучлаад хүлээсэн сэтгэлээрээ хүлээн авснаа их том сэтгэлийн тэнхээ, хайр гэж боддог. Уүнийгээ ч хэлдэг. Энэ зөв үү??? Би өөрөө зохиосон “Хайр сэтгэл бүхнийг уучилдаг” гэсэн дүрэмтэй.
Энийгээ баримтлан уучлаад л байхад… гэж бодогдоод байдаг боллоо.
– Хэрүүлгүй гэр бүл гэж байхгүй гэж бодож байна. Манай хүн хэрэлдэх л юм бол хэрэггүй гэж боддог. Сайхан сонсогдож байгаа ч миний хувьд бараг биелэшгүй зүйл юм шигээ Энэ зөв үү?
– Би уурлан хэрэлдэх бүр нь салах шалтгаан юм шиг санагдаад байгаа хүн тогтвортой амьдрал үүсгэж чадахгүй гэж бодож байна. Миний бодол зөв үү? Би энэ хүнтэй байна л гэсэн бол насаараа байна гэсэн бодолтой. Гэтэл манай хун надаас шал өөр юм яриад байх юм.
Би олон удаа салъя гэж сонссоор залхаж байна. Ирэх 7 хоногоос өөртэй нь сууж сайн яръя гэж бодож байна. Ирээдүйд насан туршдаа хамтдаа байх хүн мөн үү гэдэг талаар 2-лаа сайн бодох хэрэгтэй юм байна гэж хэлмээр байна. Хэдийгээр 7 жилийг энэ хүнд зориулсан ч хүүхэдгүй байгаа гэдэг нь энэ талаар бодоход огт оройтоогүй байна гэсэн үг гэж би бодлоо.
Би 1.1-нээс эхлээд хэрүүлийнхээ талаар дүн шинжилгээ хийх өдрийн тэмдэглэлэрхүү юм хөтөлж эхэлсэн. Шалтгаан, эхлэл, өрнөл, төгсгөл… гээд л … хэсгүүдтэй, хэн маань буруутай байсан бэ гэдгийг орооцолдсон олон бодолтой тархинаасаа хайж байснаас цаасан дээрээс уншвал арай цэгцтэй байх гэж бодоод. Бас дандаа чи л болохгүй байна чи л хэрүүл эхлээд гэдэг болохоор өөрийнхөө алдааг ном уншиж байгаа юм шиг унших гээд… энэ бол түүнтэйгээ л амьдрах гэсэн хүсэл минь юм шүү дээ. Энэ зөв биз дээ тээ?
Гэхдээ манай хун сайхан чанар маш ихтэй. Би айлын эхнэр атлаа 7 хоногт 1 өглөө л цай чанадаг байх. Намайг их баярлуулдаг, дураар минь байлгадаг. Эрхлүүлдэг. Бид бие биенээ хайраа гэж дууддаг. Намайг миний жижигхэн охин гэдэг. 6 насны зөрүүтэй л дээ. Бид 2 тоос сорогч авсаар би тоосоо соруулж үзээгүй, намайг өвдөхөд ээж шиг минь л халамжилдаг. Биений юм ирээд өвдөхөд үнэхэр сайн ойлгож тусалдаг. Надтай хамт дэлгүүр залхалгүй явж хувцас авахад минь тусалдаг. Надаар ерөөсөө ууттай хог хаяулж байгаагүй… маш гоё хоол хийдэг. Хичээлдээ таслалгүй явдаг. Архи уугаад зовоогоод байдаггүй, тамхинаас гар гэсээр байж би гаргасан (миний үгэнд орсон гэсэн үг) Би хувцсыг нь амьдарсаар маш цөөхөн индүүдсэндээ… намайг ингэсэнгүй тэгсэнгүй гэж тэр бүр уурлаад байдаггүй.
Ганц том юм бол уурлахаараа л сална гэдэг. Уурлах л юм бол би хэн ч биш. Бараг үхэх гэж байсан ч толгой дээгүүр гишгээд явах янзтай. Хэсэг тусдаа амьдрий гэхээр хуний нутагт бга болхоор хэцүү юм. Гэрийхэндээ хэлэх хүсэл алга. Найзууддаа нэр хундийг нь бодоод хэлж чадахгүй юм. Унэндээ сэтгэлээ хуваалцах, зөвөлгөө авах ганц газар бол энэ сайт л байна. НАДАД ТУСЛААЧ. Зөвөлгөө өгөх явцад чинь ойлгомжгүй зуйлс гарвал асуугаарай гэж хүсэх байна. Хүний анхны хайр бүтдэггүй гэдэг нь үнэн ч юм болов уу гэж бодох юм…. Буу мэдээ хариуг нь олж чадахгүй бна. НАДАД ТУСЛААЧ. Би сайн чанаруудыг нь бодоод энэ занг нь уучлаад л байх уу?
Би та бүхнээс хариу зөвлөгөө тэсэн ядан хүлээж байна. Цаг гарган миний проблемыг уншсан та бүгдэд маш их баярлалаа. Айл өрх бүр аз жаргалаар дүүрэн, алаг зүрх бүр хайр сэтгэлээр дүүрэн байг.
секс.мн дээр ирсэн захидал
49 Comments
Nadad yg chinii esrg bdag bi uurlah bolgondoo salii gdg daanch huuhdee bodood bdag yuma bs geriinhenigee manai nuhur b:ruu yum hiichiheed nadaas uichlalt guij bgaagui ee bi ehelj uur amisgliig gaif bolgodog nuhur maani hudlaa yridag jijighen asuudal deer hurtel hudal yriad l terendee oroogdood l bi hudal yrilaa gd tegeed l heruul ehelne dee bi yaj shan stressf amidrah we ydahad bi 2dahi huuhdee teej ywaa yah we ta bugd tuslaach
хэрвээ учрийг ни олох гээд бгаа бол буур анхнааас ни эхлээд бод л дооо миний бодлоор тэр гэрийн ажилдаа сайн ч эр хуний хувид муу хун бна.Гэрийн ажлийг хусвэл хэн ч хийнэ.Бас халамжлах энээ тэрээ гээд багаас сурсанб л энэ сонин биш.Анх унтчаад сална гж ю вээ хугийн новшнууд л яг ингэдийштэээ
Хүний төрөлх зан чанар өөрчлөгдөхгүй. Тиймээс хайртай бол хамт амьдар гэхдээ наад асуудал чинь үргэлжилсээр байх болно. Бас хэн нэг нь хэт давамгайлах чинь сайн биш дээ. Чи сална гэхээс их айдаг юмаадаа. Чиний гол айх зүйл чинь угтаа бол яаж насан туршдаа ингэж амьдрах ву гэдгээс айх хэрэгтэй шд.
Ta zugeer buruu huntei suusan bna. Ertkhen sal. 2 huntei suugaad butelguitsen zaluu bna sh dee 3 dahi ni bolj khereggui. Muu zaluu bna, Chi huntei suuj baigaagui zaluutai suu, Amjilt
Unuudur 2 sariin 18. Magadgui minii setgegdel odoo chamd tus hurgeheesee ungursun ch baij medne. Gehdee l chamd tuslahiig, setgelee huvaaltshiig huslee.
Chi heruuliinhee talaar temdeglel hutldug bolson gesen ene chini sain hereg.Tegvel odoo nuhriiguu bayarluulj bga talaaraa “AZ ZARGALTAI MUCHUUD”-iin temdeglel bichvel yamar ve? Tegeed tuuniihee durtai zuiluudiig ni medej avaad urgelj nuhruu bayarluul. Tegvel ter salna gehee bolino oo. Magadgui “Salna” gej helehdee uurandaa tegdeg ni unen ch bj bolno. Bitgii ih emzgeer huleej av daa. Ternii orond nuhur chini chamaig yaj hairldagiig l bod. Hunii bodliin huch hyazgaargui. CHI YU BODNO TER CHINI L BIELNE. tegheer zuvhun heruulee temdeglej,”Yunaas bolood hereldej bna?”, “Bi uneheer buruutai yu?” geh metchilen zuvhun heruul, margaan taagui hariltsaaniihaa tuhai bodoh ni daraa daraagin heruuliig DUUDAJ baigaa ch baij medne!!!.
So just think about ur good times!
Ta 2n amidrald aj zargal husye.
Hundetgesen Misheel ^^.
Huurhun sh de
Hi bi ch t.m turshlagatai bish l de gehde l chi buhniig yrilts hun heleere gedeg shu ter hun.g heseg yvuul johon tusda amidar danda salna geheer ni aidag bolohoor l ter neg esondo hereldeh uede chamaig diileh gej l tegdeg bhaa hunii nutagt ter chamas tusda bval sanaj gantsardaj ehlene teged l uuru hured irne za aja aja amjilt busgui min
hi busgui
chamd gej helehed chi buh zuilee ter zaluugaaraa hiilguulseer bgad tsaadah chin buur ooriigoo deeruug boddg blsn bn.uchir n chamaas salah yum bl chi yu ch hij chadahgu gdgt itgedg blhr chamag uneledggu yum bn.chamag bl yu hij chadhgu gj boddg blhr l heruul hiihde salna gj bgn.
tiimees chi ooroo ger ornoo tseverlej hool undaa higed ajil torol hj ooriigoo haruulah heregte.zaluuda anharal tavihgu yu ter zaluuguiger ooriigoo avaad yavj chadna gdgiig ok.tegvl ter zaluu chin tegj helehee bolinoo,
harin ch esregere bh blno
za amjilt
shi oroo ih herulch hun bna shudee dee chi ter huneesee urgelj aldaa haij haij yvdag yum bnaa tiimuchiraasl heruul uuseed bgaa yum ta 2iin uzel bodol niilehgui yum bna ter taivan chi adaar aash muutai shuud helhed setgel medreliin ovchtei bolj bgaa yum bna udahgui chi solioroondoo ene bdlaaraa
Oyutan baihdaa chamtai neg untanguutaa l shuud hayachihsan gedeg chin chamd ogt hairgui zugeer chamtai untahiig l husej baisan gesen ug shuu dee.Harin 2,3 jiliin daraa chamtai uulzaad hairtai bolson ch geh yumuu bi l lav uund itgegui baina.chamd ugaasaa hairgui hun bainaa.Salah heregtei,
ta hoert helhed huuhedtee boloo unheer huseed gargaval ter hunii amnaac hezeech tiim ug unahgui ee
Bolj ogvol bitgii sal8 dahin amidral zohiono gdg hetsvv sh dee
Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Би тантай адил гэр бүл болоод 2 жил болж байна. Танд хэлэхэд эр хүнээр хогоо хаюулах бол их буруу зүйл шүү. Эрэгтэй хүнд хийморь Лундаа гэж байдаг. Би ч бас хэлүүлэхгүй өөрөө хогоо хаячихдаг л да. Гэхдээ эхнэр маань чи хэрэггүй би хаячихна гэж хэлэхийг их хүлээдэг ээ. Ер нь эр хүнийг хүндэлж дээдлэж байх хэрэгтэй. Харин буулт хийж байх бол эмэгтэй хүнд олон байх юм бол үнэ цэнээ л алдахын нэмэр болно.
bi bodoxdoo ta oooroo xeterxii ix guigaal ter chini bur ulig boltson yum bn l daa
tegeed odor tutmiin jijig sajig xog asgax en ter gesen yuman deer ta ix xuurtdag yum shig bn l daa
unexeer xairtai ger bul bol xen ni xogoo asgaj xen ni xooloo xiix ni sonin bish ta tiim jooxon zuileer ooriigoo ter xun nadad xairtai geed xuuraad bodood bgaa yum bishuu
ta bas deerees ni xet ix zalxaagaad,ene tertee tergui namaig guigaad irdeg yum chini gedeg bodol toruultsen,ta tuunii xuvid xatuu xelexed yu ch bish boltson yum shig ee
xun gantsxan oldox nasandaa zaaval xuniig guisan tuusen amidrax yostoi yum uu?ooriigoo ene namaig xayad yavchixvii gesen bodloosoo choloolood tuunii talaar yund ch bodoxgui,sanaa zovoxgui,saixan amar taivan bgaad sain bodood uz.ta xeterxii uxaantai tevcheertei bn xeseg ch gesen tuuniig bodoxguigeer tusdaa amidarxiig xicheex xeregtei.bas dandaa sain taliig ni bitii bod muu taliig ni ch bodoj xaritsuul.
Neg asuult bn l daa yagaad odoo boltol xuuxedgui bgaa yum be?
sALAASH DEE CHI MINE: CHI L OOROO HETERHII HAIRTAI YUM BNA SH DEE: NAADAH CHINE CHAMD OGT HAIRGUIN BNAA CHINII ONGON BAISAN IH HAIRTAI HUURHUN BAISAN CH TER CHAMD HAIRGUI L BOL AMIDRAL UTGAGUI SHUU DEE: OORIINHOO JINHENE HANIIG OLOOD SAIHAN AMIDAR HONGOR SHUVUUHAI MINE:
salna geed bodson l bol ert oroi hezee negen tsagt tanuas salah l bolno.tanai nuhur amidral meddeg hvn yum.harin ta bol hair durlral muruudul yaridag ohin zangaarai bna.amidral gedeg chini bidnii ohin bhdaa yarij muruuduj bsan ed bish gedgiig ta medeegvi l yum bna.er ni ta yagaad nuhurtuu hairtai geed bgaan.minii bodloor bol ta ankh hairtai bsan l yum bgaa biz.harin odoo bol vgviee.ta nuhuriiguu uridiin amidarlaar ni baritsaalj.ankhnii hairaaraa tvrvv barij uurtuu hvcheer hadaj bna
ene chini tvremgii yavdal
bi teriig uuchilsan.bi terend hairtai gedeg utgaar ta tvvniig daramtalj bna
yumar ch zuulun er hvn hog asgah durtai bdaggvi yumdaa
yamarch halamjgvi bj yaj hairtai gej helj chadaj bnaa.ta sain bod.jinhen hairaas halamj baitugai amia zoliosloh ch bdal garch ilerch bdag.ta bvgdee zoriulj chadahgvi bnaa gedeg bol ta hairgvi l bna gesen vg.ta zvgeer l hair segeliig hvvhed bh veiinhee oilgoltoor bodood bna.amidral zohiogood irehleer hair uuruur elerdegiin.harin ch tanai nuhur tanid hairtai yum bna.mungunii hervvl.ene chini amidrii gesen bodoltoi hvnees l garna.tanii hvseed bgaa zvvdnii hanhvv bol tanii ediin zasag.tanii amidraliig erduuch toohgvi.tanitai zugaalj tanii hvsdegeer erhelj bgaad l tsagaa bolohoor yavaad ugnu.salna gej heleh ch vgvi.harin tanai nuhur shaal uur bna.tanii bichseneer bol.ter taniig yadarch bgaa boluu.uvdchihvii.bid 2 hvnii gazar mungu tugrugunduu bodoltoi bh yostoi gej boddog hvn bna tee.tegvel ene bol bvh yum tanii buruu gesen vg.ta vlgeriin tsasan ohin shig tansag erh bdagaa bolij vz.tanii ene bdal chini ta h 2iig holduulj bna.HAIR GEJ BODOHOOSOO URIDAAR EHLEED AMIDRAL GEED BODOOD VZ.hairandaa shataj yavsan gal haluun ter ve chini ungursun.amidral gedeg chini buun davalgaa caad bartsad bdagiin.salna geed bna gej nuhurtuu gomdollood hereggvi.ta em hvn shig bval ta ta ehner hvn shig bval tanai hvn tegj helehgviee
nohroo halamjil ter bol chamaig hangalttai l halamjildag yum bna. Er hunii amnaas salna gg ug ter bolgon garaad bgguil yumdaa. Urd ni oor amidraltai bgaad ter ni heruul hiiseer bgaad zalhaasan bj boliishdee tegeed l heruul geheer taagui dursamj ni sedreed uur ni hurdeg ch yum biluu. Chi ali boloh hereldehgui bhiig hichee.
zuw vv zuw bizdee l gex yum. salaad l vzexgvi yu. nuxur chin tvrvvlj buult xiixgvi yum bol ter chigt n yawuul oo. neg udaa ch gesen xashraa!.
ta amerk maugaar amidrah geed csaadah ch.n mongol gedgee medrvvleed b.gaan b.shvv em hvn jaahan zuulun b.val bvhniig diildeg de
Yamarch hyn uuriin hyndeldeg hynee gomdoohiig hysdeggyi, chaddaggyi yum. chi yne tsenee aldsan yum bna. yagaad gedgiig bas aldaagaa uuruusuu hai. hair bailaach halamjgyi bol hetsyy, hairiig hyn yrgelj olon yanzaar tordoj bj jargadag yum. Mun emegtei hyn er nuhuruu halamjilj hairlahaas gadna enhrii, erhemseg bj ner turuu hadgalah yostoi. Uilsan orilson uurlasan emegtei goy haragdahgyi shdee. Azaar chinii zaluu halamjtai yum bna, mash tom avuushtai chanar shyy. Tiim bolhoor uurlasan yed ni archaagyi bdal gargaj uilj guij mun uuduus ni uurlaj hereldeed blgyi duugyi bolchihij bai. Taivshirsan yed ni harin namuuhan duugaar olon yum nurshij gomdol tavilgyi yariltsaj bai. Er hyn gedeg aldaagaa helyyleh durgyi bdg yum, altan dundajiig barimtalsan hyn hojdog yumdaa. Er hyn gedeg tom bietei hyyhed gedgiig sanaj yavaarai. Za tegeed uhaantai bj saihan amidraarai. Em hyn torgon uhaanaaraa amidraliig tsohitsuulj amidradag yumdaa. Shn amidrahuu amidralaa tam bolgohuu gedeg bysgyi hynees shaltgaaldag yum shyy.
sal oor heleh ym algaa
. buur hecuu boloogui deer ni sal . chi saihan amidarnaa .zugeer l chi ingej amidrah albaghui shdee . ter chinii anhniih l bgaa biz … goe tuuh bna gehdee sal ter zov bolnoo. chamd hairgui ym bna .. zugeer l ta 2 hoer biendee ortei ch ym shig amidarch bna ,…
Nuhruuruu guilguulah neg yum hii gej helmeer baina. Ter ch gesen chamaig ingej uurlaj chaddag gedgiig oilguul
naad hun chini biee daaj amidrah chadvartai baina. ooroor helbel salaad yavahad chamtai chamgui amidraad yavchihna. hosuud bie bieniihee dutuug nohoj amidarval salah ni baga baidag gej bodoj baina. sain nohortei mortloo tuuniigee unelj chaddaggui huuhnuud hojim ni gemshij amidarna daa
POOH CHI HANIASAA OO EREHIIN OROND UURUUSUU HAIGAACH EE … CHI HUNII HANI EMEGTEI HUN BAIJ ARAI CH DEE.. CHAMD YAMARCH HALAMJ ALGA ..IIM BHD CHINI TEGEH NI ARGAGUI NASAN TURSHDAA BI ENE HUNIIG NGJ TOILJ YAWAH GEJ UU GJ NUHUR CHIN DOTROO BODDOG BAIH BUHIMDDAG BAIH …EM HUN YUM BOL ARCHAATAIHAN BAI ZA DARAA NI OLON YUM YARI ZA YU BUSGUI BI UURUU EMEGTEI CH DURGUI HURCHLEE ….ARAI CH DEE ….
chi bol teneg khuukhen bna.chi khunii khani um uu esvel khuukhed ni um uu.barag khuukhed ni bsan ch cham shig tenegtekhgui.chi tuuniig khairladag gekhdee khezee ch khalamjilj bgaagui.ter ni tuuniig iim ug khelekhed khurgedeg,ugui ee barag dandaa iim ug khelekhiig bodogduuldag.tegekheer khanilsan khani ni l um bol nokhroo khalamjil,baga zalkhaa,ajiltai ,undtai geriin ezegtei bolj oorchlogd.khuniig bish ooriigoo ekhleed oorchil.ekhleed ooriinkhoo tukhai odriin temdeglel khotol.mulguu khuukhen.ingej bgaad nokhriin chini tevcheeriin utas neg l odor tasarna gedgiig odoonoos sain sanaj ooriigoo zasakhiig khichee.bas ur khuukhedtei bol.ayagui bol chi zalkhuu bolokhooroo khuukhed gargakh durgui bga da.chi khenii,uynii toloo ene delkhii deer amidarch bga bilee gedgee bod.za amjilt zalkhuu zalkhag mini
Bi naiz ohintoigoo amidraad barag 5 jil boljee. Ene hugazaand ih l muudalzlaa tuuniigee ih j gomdooj. Minii neg muu zan bas uur hurheer dandaa l salii bolii geel 1 bus udaa hooj j baisan. Yagaad ch yum be uur hursen ued ooriigoo controldoj chaddaggui yu hiij yu helj bgaagaa ch meddeggui. Tuuniigee dotroo bol hairlaad l ahij gomdoohgui yumsan hereldehgui baihsan geel muudalzsanii daraa ooriigoo ih haraaj zuhdeg. Tegsen mortloo bi 1 j udaa uichlal guij uzeegui teneg tolgoi shuu. Gehdee bi ooriigoo alham tutam hyanaj uuraa baridag bolood heruul uruul hiih maani ers baggassan shuu. Ajil deer ih stressdeg, egchiinhee boyfreinded unen durgui urgelj geriinhendee muulj egj, duu 2 too ih sanaa zovdog, arhi dars nileedgui heregledeg bailaa. Odoo bol tiim bish bi chadsan ajlaa 1 l odor shuud haysan, hunii amidraliig bi zohizuulah ged yahav er hun haaya orj garalgui l yahav adilhan er uls baij ged evlerlee, arhi buu hel beer j uuhaa boliod odoo amidral maani tsetseglej ehelj baih siv de.
Naiz zaluutaigaa sain yarilz daa er hunii dotro yu baigaad yagaad boglorood yavaad bna. Uneheer chamtai nasan turshaa amidrahuu ugui yu zugeer l gadaadad songoltguideed chamaig hani bolgood bna uu ugui yu.
Uneniig helhed bi yag shiideegui bsan yum shuu naiz ohintoigoo ene yavaa nasaa tuulna gej. Bituuhendee oor hun haij bailaa. Ene busguigees mini oor hun namaig uuchilj, hairlaj halamjilahguig bi uhaarj oilgoson muu bodoldoo tseg taviad ehner nohor bolzgoosondoo. usa-s
Sain uu , bi chinii bichsen zahiag unshlaa , chi minii bodloor minii tanidag ohin shig sanagdlaa. Yagaad gevel bi ch bas USA d amidardag , ter tusmaa dotno tanidag hun mine yum shig baih yum ,
Bi ta 2iin amidraliig baga ch bolov medeh uchraas iim yumiig uhaalgaar huleetstei handaj tevchij , tevcheer gargaj , bas sain yariltsaj zovloldoh ne chuhal baih . Bi bodohdoo 2 biedee ih hairtai l gej bodoj baina , harin uur ihtei uurandaa hamaagui bodlogogui yum yaridag , bas heldeg yum baina gej oilgoloo nohriig tani . Ene aldaag ne zasah talaar sain yariltsaj oort ne oilguul . Bas ehner huniihee huvid zoolon , daruu ( het bardamnahgui ) tegsen mortloo chambai dotroo bodoltoi, halamjtai baihad sain suraltsah heregtei gej zovlomoor baina daa. USA SANFRANCISCO >
he is not very nice person. may be that thing is not for you. think about it. if you like something he at least has to accept it. but he doesnt want it..so you have to make a desicion, it always better never then late.so do something. but wait the time comes…..be smart!!!!!! you seem good girl.
minii bodloor urid n hamt bsn emegteichuud n dandaa heruul hdg bsn bhaaa.tgl ter heruul margaanaas zalhaad taniig duugai bolgoh arga n bh gej bodjeen.dandaa heruul hh yostoi baba.gehdee bi taniig demjij bga shuu!!!!!!!!
UG NI NAIZ CHINI IH L HALAMJTAI UM BNA. GEHDEE MINII BODLOOR BOL EMEGTEI HUN OORIINHOO UNE TSENIIG MEDERCH AMIDRAH HEREGTEI BUH UMAN DEER BUULT HIINE GEDEG ESTOI BUTEHGUI. CHI ODOO ZALUUHAN BNA.GANTSAARAA BHAD CHINI SALNA GEJ BGAA BOL HUUHED GARGAHAAR CHINI BOL CHAMAIG HAYD L YBAH BH DAA.HAIRTAI HUN ARAI CH UNTANGUUTAA HAYD YBDAGGUI L BHGUI YU. TEGEED AILIIN OHINTOI SUUJ JIREMSEN BOLGOOD HUUHDEE ALDANGUUT CHAM DEER IRJ BNA GEDEG HUN CHANARAAR TAARUU L HUN BNA DAA. CHI TER HUUHDEE ALDSAN HUNII OROND OORIIGOO TABIAD YZ DEE YMAR BH BE. EH HUN BOLNO GEJ BAYRLAJ BSAN SETGEL DEER NI NASAARAA HAIRLAJ ZOBOH TSAGT SETGELEE HUBAALTSAH HUNEE HAYD YBAHAD YMAR BSAN BOL BI CHINII OROND BSAN BOL HEZEE CH UUCHILJ DAHIJ YERHEHGUI BSAN. BI TER ZALUUGAAS YMAR CH HUN CHANAR OLJ HARAHGUI BNAA
amidral dandaa az jargaltai ineed huurtei bna gej ugui. muudaltsah ium bishgui l garna. ter bolgond uhaalag baih heregtei. zaawal diileh estoi minii zuv gej hereldeh hereggui. EM HUN BUTCHIHGUI L BOL DUUGAIN SAIHAN ER HUN NISCHIHGUI L BOL ONGIROO NI SAIHAN gej ug baidag uhaantai hun tewcheertei buhniig duugai ungruuch chaddag.
ugaasaa emegtei xvn dandaa ilvv ixiig xvsdeg ter zangaasaa bolj xervvl vvsgedeg chi bol ter xvmvvsiin neg bvx um ni bolj bsan ch bodloosoo neg um urguulaad l gargaad irdeg bvx um ni boloxgvi olon xvvxedtei xvvxdvvd ni ulmunn zulmun nuxur ni archaa muutai xarddag iim l b.val emegtei xvnd toxiromjtoi
uurlaad salii gj bga bol tegii gj helehgui yu, tegehdee uuriinhuu setgeliig oilguulah hergtei bi ug n chamd hairtai, salmaargui bn, gehdee chi ingej helj bga bol chinii shiidweriig uneleed salhaas uur alga. gj helj uzehgui yu! dandaa buruug uurtuu bolgowol chinii une tsene alga bolno,
Chamd yunii turuun sain saihniig chin setgeleesee husye unshigchid maani ih goy zuvluguunuud ugjee. Bi bodohdoo ta hoyor hen hendee mash hairtai, tsaashid zarim neg zuiliig hen hen ni oilgood ireh yum bol salah ni bitgii hel az jargaltai amidrahaar yum shig sanagdlaa. Alivaa hun oogui ondog shig baidguig medne biz dee. Uurt tohioldson setgeliin shanalalaa zuvhun gadnii, uur hen negnii nuluunuus bolloo geed ter hun ruu, ali esvel ter shaltgaanruu buh buruug chiheh geed baidag. Medeej uuniig 100% buruutgah bolomjgui gehdee uuriinhuu aldaa dutagdliig ehleed neg harah heregtei shuu. Yag chinii huvid hereldehleeree nuhur chini salna gej bainga heldeg ni l tom asuudal bolood baigaa yum shig sanagdlaa uur asuudal bas baihiig bi uguisgeh geegui yum shuu deerhees unshaad l.
Hun buhend uuriiguu umuuruh zun sovin baidag harin yamar tohioldold ve gedgiig sain uhaarah heregtei. Ene ni bas l nuguu uuruusuu ehleed buruug haih gedegtei holbootoi heruul ehleegui baihad uuriiguu mash ih hairlaj iluud uzej umuursun murtluu heruuliin dunduur uuriiguu zolioslon ter hund buuj uguud baigaa chini mash buruu. Uneheer heruul uuseh zailshgui shaltgaan baigaad heruul negent ehelsen l bol tegeed medeej chi uuriiguu uund buruugui gej bodoj baival yunaas ch ailgui heruulee urgeljluul, tuuniig buuj ugtul ali esvel tur hugatsaagaar ch hamaagui saltal hereld. Harin chi uuruu buruutai bol medeej heruuliig ter dor ni namdaa, yaj geech chi zugeer l duugui bai. Zarim humuus duugui baihaar davardag l daa. Gehdee tanai nuhur tegeheer hun bish baih gej bodoj baina. Mash engiin zuil deer uurlaj heruul ehluuldeg yum shig chi sanagdlaa. Uuraa chi barih gej hicheej uzsen uu. Uneheer chi ene amidralaa goy saihan bolgoy gej bodoj baigaa chini unen l bol amidraliin alivaa asuudald zaaval 50,50% baih albagui l dee, zugeer l unuduur chi hii margaash ter hiig, nuguudur bas ternii margaash ch gesen chi hii. Endees chi neg zuil oilgoson baih gej bodoj baina. Yu gevel bi chamaig denduu erh tanhi, muujgai shig zagnadag gej oilgosniih ingej hellee. Yer ni er em humuusiig humuus ih salgaj erunhii yarih yum emegteichuud ni tiim emegteichuud ni tiim geed l. Hen heniih ni huvid ajilgui ger buliin hun yamar gologddogiig chi sain uhaarah heregtei. Tiimees chamd dutagdaad baigaa 2,3 zuil baina gej bodoj baina. Uuniig negtgej suuld ni helehed negt chi ih zalhuu yum, hoyort chi biye buruu yumandeer umuurch uurlah zurshiltai yum, guravt busdiin setgeliig oilgohiin tuld ter hunii orond uuriiguu tavij bodoh arga dutaad baina. Etsest ni helehed tur hugatsaagaar hol baihad ih olon zuiliig iluu hurdan bas gunzgii oilgohod tusladag yum shuu. bi nuhriig chini sain zaluu, bas chamd mash ih hairtai yum baina gej oilgoj baina. Ene asuudliig chi busdaas avsan zuvluguuguur bish zugeer l uuruu uuruusuu aldaagaa hai. Tegeed tuuniigee olood zasaj chadval ta hoyor mash ih az jargaltai amidarch chadna. Za tegeed amjilt husye. Minii bodol chamd taalagdah albagui hereg bolvol ter l biz.
Намайг М гэдэг, 27-той. АНУ-д амьдардаг. 2 жил гаруйн өмнө гэрлэсэн. Нөхрийг маань Ч гэдэг. Бид 2 хүүхэдгүй.
Mun sain nuuvaa chi haha.
Haraad baihad chamaas ter hund chin halamj dutaad baigaa yum bish uu dee? Neg l udur yavaad uguh vii dee.
Odoo tegeed gui ee bi halamjildag geed bas hariu zahia bichih baih daa?!
chi ih sonin huuhen yumaa jaahan erh duraaraa baih ta 2n amidral salah sarnih deeree hurehgui baihaa
Sain uu M?namaig T emegtei 31nastai…ene site-d tavigdsan olon setgegdel unshij bsan,harin chinii ene zahidal nadad mash ih taalagdlaa,er ni bol chi hubi hvn talaasaa ih taalagdlaa…yamr ch l bsan bi lag hvmvvjiltei mundag bolovsroltoi hoorhon hendch gologdkui miss hvvhen gej busdiin adil ooriigoo doviilgoogui vnen setgelee shingeej bichsen bn…bi yag chi teg inge gej helehgui chi uhaantai bvsgvi ooroo bvgdiig eyregeer erguulj chadna baih gedegt bi bol itgeltei bn…hvn bvhen chamd ynz bvriin zoblogoog ogoh baih zarim ni sal zarim ni hamt bugdiig dav,naadah chin chamd hairtai hairgui geed l olon yum helne…yag vnendee hvn bvriin amidral tes oor uchir hench onovchtoi zovlogoo ogch chadhgui boluu gej aij bn…hench ta 2iig boditoor haraagui medehgui shuu dee…tegeer hvmvvsiin ereever huraavar sanald itgej buruu shiidver gargaad hojim haramsch yavhaas bolgoomjil….minii chamd heleh vg bol TEVCHEER..ene zuiliig tsag tutam sanaj yavarai..jijig geltgui bvh yumand tevcheer garga…
Amidrald hubi zayagaa holbood amidrana gedeg bol mash tom huwi tawilan.Hen negentei zorood ongoroh hvrtel hubi tavilan yum shvv
nar.mn-d yavuulsan zahia bnashdee
chi teed zahianiihaa door bichsen humuusiin commentuudiig unshsan uu ain
Гэхдээ манай хун сайхан чанар маш ихтэй. Би айлын эхнэр атлаа 7 хоногт 1 өглөө л цай чанадаг байх. Намайг их баярлуулдаг, дураар минь байлгадаг. Эрхлүүлдэг. Бид бие биенээ хайраа гэж дууддаг. Намайг миний жижигхэн охин гэдэг. 6 насны зөрүүтэй л дээ. Бид 2 тоос сорогч авсаар би тоосоо соруулж үзээгүй, намайг өвдөхөд ээж шиг минь л халамжилдаг. Биений юм ирээд өвдөхөд үнэхэр сайн ойлгож тусалдаг. Надтай хамт дэлгүүр залхалгүй явж хувцас авахад минь тусалдаг. Надаар ерөөсөө ууттай хог хаяулж байгаагүй… маш гоё хоол хийдэг. Хичээлдээ таслалгүй явдаг. Архи уугаад зовоогоод байдаггүй, тамхинаас гар гэсээр байж би гаргасан (миний үгэнд орсон гэсэн үг) Би хувцсыг нь амьдарсаар маш цөөхөн индүүдсэндээ… намайг ингэсэнгүй тэгсэнгүй гэж тэр бүр уурлаад байдаггүй.
iim Bolohooroo chi ingej amidarch bgaa yum za yu hairaasaa gadna halamj yagaad tavij bolohgui gej ain
chi naad nuhurtuu une tsenee 100,200% aldsan huuhen l bna shdee
Uuriiguu gaihuulaj amidar(nuhurtuu shuu!!!hehe.Amidral bol temtsel gedeg biz dee!!! Nuhutuu temtseh bolomj olgo…
salna gej l helsneer chi nomhordog bolohoor ter argaa davtan hereglej bna daa.sain zaluu bna shtee.hairtai,halamjtai. heryyl hiih uyed ni chi neg dyrelzehgui uhaalgaar handaad yzeech. esvel muudaltsaagui saihan baih uyedee minii hairaa dahij bitgii tegj helj baigaarai. ih muuhai yg shtee geed sanuulaad avahgui u. sexdej baih uyedee ch uymuu .za amjilt
bi bol ingj zowloh um bn dandaa ooroosoo byryygaa haigaad araas ni gviseer bgaad tsaadahaa jaahan dawraachihsan um bishvv yyl sanaa ni bol salah bodolgvi um shig bn tegheer ooroosoo byryyga haihaa bolij salna gewel salsan ch yadag um gej hel.1,2 hellee geed tsaadah chin salj chadahgvi harun ch aih bolno.tegeed ch eregtei hvneer umaa hiilgvvllee geed byryydah um bhgvi ene tal deer sanaa zowoltgvi.
Chi ym bolgon deer buuj uguud uuruusuu buruugaa baihaad baival chi uuruu l ulam une tsenegui bas sonirholgui sanagddag bolno sh de. Uuriinhuu zuv gej bodoj bgaa yuman deer uuriinhuu bair suuriig ilerhiilj bai bitgii dandaa buuj uguud bai. Salna geed bgaa bol neg salaad heseg hugatsaand baigaad uzehgui yu hervee ter hun chini uhaarahgui bol salchih ym bol ter l biz de chamad hani bolohgui l hun baisan bn nasan turshdaa ingej hunii aya harj amidrasanaas zurh setgelee changalaad salchihsan ni deer baih minii bodloor………
Nuhurteigee eveer yarih heregtei sh dee,neg saihan aashiig ni hodolgoj bgaad.Salna gedeg chini yamar muuhai zuil bilee? hor urshigiig ni sain oilguulaad, bid 2 hedii hereldsen ch gesen salah shaardlagagui, chi nadad bi chamd hairtai gedgiig evteihneer oilguulah heregtei.
tiim ch goy amidral bish bn daa chi yadaj uuruu em hunshig bgaach de
sain yariltsan n deer shyy tegeed boloxgui bol tusdaa amidraad yz .tegeed bas dandaa minii buruu gej baidgaa boli tegex uu. zov ynen uyman deeree tulaad zogsood neg yzdee.bas 1 uym xelexed eregtei xyn xalamjind ix uyardag amitan shyy de, tiimees chi setgeleeree xooloo xiigeed xuvtsiig n induudeed ogch baival saixan l baix baix daa, tegeed xoorondoo yariltsaxdaa xeryyl xiixgui baix zamiig songoj boloxgui gej uu.
er nohrooroo hamag yumaa hiilgeed bgaa n neg l bishee???!!!! eregtei hvn chin dotroo ter bolgoniig chamaig hiih yostoi btal nadaar hiilgelee geed bodood yavdag bj bolno shdee.
uurlah bolgondoo salna gj heldeg bol hetsvv yumaa. salah gdg chin hervvl bolgond garaad bh vg bish l bmaar yum. sn heleed bolku bol salii ntr geed vzkv yu. aa bas bitgii tvrvvlj buult hiij bgaach. tgd daraa n hereldsen ch za ene uuchlalt guigaad l irdiin geed l peedger bolchihno shdee.
sn yariltsaad yu bolhgui bgaag heleltsej avah hergtei chi ch uurtuu dugnelt hii hunii ehner yum bol urgelj hatan haan shig amidarna gedeg ulger shuu neg l udur uur hund setgel aldarsaan geed orhiod yavahad siihgui er yumaa nuhur chini ta 2 hair setgel gej jujig toglood bh shig bn tegeed l gent huvirch bur esregeer uurchlugddug ene my medeh hariltsaa bnaa sorry bi ch bas iimerhuu bj yavsan yariltsah l hergtei….shdee….
sain yariltsaad oilgoltsohiig bodoo. chi ooroo ih sain yum bnshdee, tsag hugatsaa bugdiig haruulnaa.
bi huntei suugaad 2 jil bolj bn, zarimdaa salmaar sanagdaad baidag. Mini suuh yostoi hun bish bj gej bodogdood baidiin. Gehdee tegesgeed l gaigui bolchood baidagiin. hunii gazar mungutei mungugui bhad bas muudaltsah yum bishgui l garna.
sain oilgohiig boddoo, chamaas jinheneesee salah sanaagui bhoo, uneheer l tiim baisan bol ali hediin salaad yavsan baigaashdee.