Үр хүүхэдтэй болох нь гэр бүлд аз жаргал нэмдэг. Гэвч сексийн идэвхитэй харьцаанд байдаг хосуудын сексийн амьдралд “асуудал” үүсдэг аж. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар гэр бүлтэй хосуудын бараг тэн хагас нь хүүхэд төрснөөс хойш жил гаран болсны дараа бэлгийн харьцаагаа сэргээдэг гэнэ. Олон хүмүүс хүүхэд төрсний дараа бэлгийн харьцаанд өөрчлөлт орсон гэж тооцдог ч хэзээ ч бие биетэйгээ энэ тухай ярьдаггүй аж.
Эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орохын тулд өөрийг нь хайрлаж, дурлаж байна гэдгийг мэдрэх хэрэгтэй байдаг бол харин эрэгтэй хүн хайрлуулж байна гэдгээ мэдрэхийн тулд секс хийх хэрэгтэй. Ямар нэг шалтгаанаар секс алга болчихвол эр хүн өөрийгөө хаягдсан гэж үздэг. Зарим эмэгтэй хүүхэд гаргаснаас хойш гурван сарын дараа ч сексийн үед өвдөлт, таагүй байдлыг мэдэрсээр байдаг тул аль болох ойртохоос зайлсхийдэг. Секс судлаачид хэрэв яарахгүй бол олон хэцүү асуудлыг шийдэж болно гэдэг.
Төрөхдөө оёдол тавиулсан бол шууд ойртож болохгүй нь мэдээж. Тэгэхээр хосууд хоёр биенээ энхрийлэн хайрлаж, үнсэлцэх хэрэгтэй. Янз бүрийн асуудал зөвхөн бие өвдөх үед ч биш бас сэтгэл санаа тавгүй, мэдрэлийн ядаргаанаас ч үүсэн гарч болдог. Мөн унтлагын өрөөнд хүүхэд байвал бас дур тачаалыг бууруулах хүчин зүйл болдог байна. Эмэгтэйчүүдийн сэтгэлийн шарх буюу төрөх үеийн өвчнийг мэдэрсэн сэтгэгдэл нь биеийн оёдол, шарх эдгэсний дараа ч удаан хугацаагаар мартагддаггүй.
Хүүхдийг хөхөөрөө тэжээх нь секс хийх сонирхолд нөлөөлдөг. Бэлгийн ойртолт, хурьцал бол амьдралын бүх л дүрүүдийг холбож өгдөг. Янаг халуун амрагууд, эцэг эх болж өөрчлөгдөн хувьсаж, хөгжиж байдаг. Тиймээс өөрсдийн бэлгийн харьцаагаа хадгалах хэрэгтэй. Ямар шалтгаанаас болоод ойртохгүй байгааг мэдэж байгаа тул энэ чухал биш. Шууд л ойртох гэж бүү оролд. Эхлээд энхрийл, аяндаа сексийн харьцаа хэвийн болно.
SOURCE: Үдшийн сонин
4 Comments
би сэкст дуртай хэвээрээ л бгаа хийхгуй бол харин уур хурч бачимдаад байдаг хун болгон адилгуй байдаг болохоор тэр биз дэ
би сэкст дуртай
ene estoi unen zuil bichsen bna. uruund nyarai huuhed tgd l turuh uyiin hundrel zereg ih shaltgaalj bga, yawaandaa edgeh bha. uneheer sex hiih sonirhol buurdag yum bna
Hi ppl! Ta buhendee ene udriin mendiig hurgey. Iimerhuu asuudaltai erchuud olon bgaa bhaa. Nadad odoo tohioldood hetsuuhen l bna :p Ta buhen zuvuur oilgooroi. Bi haaya seks haritsaand orohoor emegteig haij bnaa. Nad shig dutagdaj gachigdaj bgaa emegtei bval holboo barihiig husey. Bie bienee oilgool tiim haritsaatai bj boloh uu. Ger buldee hor hunuulguigeer… minii hayag giliin.tamga@yahoo.com