No.10 Өнгөрснөө март
Өдөр бүр хэдэн мянган хүн хэн нэгэнд хууртагдаж, хаягддаг. Тиймээс өнгөрснөөс зөвхөн сургамж авч, үлдсэнийг нь март. Хуучин амрагийнхаа зан аашийг шинэхэн болзооноос хайх ч үүнд хамаатай. Тэр ч байтугай, урьд нь хэрэгжиж байсан аргаа ч шинэ харилцаандаа турших гэж оролдох хэрэггүй. Таагүй дурсамж ирээдүйн амьдралыг тань л сүйтгэх болно. Шинэ харилцаа бүр цэвэрхэн хуудсаар эхлэх ёстойг бүү мартаарай.
No.9 Олон хүнтэй танилц
Нэг зөргөөр явж, нөгөөх л танилуудтайгаа уулзаад л… Энэ бүхэн таны амьдралд ямар үр дагавар авчирдгийг та лав таамаглаагүй л байгаа биз. Юун түрүүнд нэгэн хэвийн амьдралаасаа түр ч гэсэн холдоорой. Ажлынхаа дараа фитнесст явж, эсвэл өөр ямар нэгэн олон нийтийг хамарсан дугуйлан курст явж, өдрийн хоолоо өөр газар идсэн ч болох юм. Танилынхаа хүрээг тэлж болох бусад аргыг туршаад үз.
No.8 Болзох шинэ арга бодож олоорой
Таныг сонирхол татахуйц нэгэн гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ хамгийн дур булаам хүнд ч шинэ зүйл хэрэгтэй байдаг юм. Тиймээс эсрэг хүйстнийхээ сонирхлыг татах шинэ аргад суралцаарай. Дарсны тухай илүү ихийг мэдэж авах, бүжгийн хөдөлгөөн сурах гээд юу ч байж болох юм. Өөрийн давуу талаа нээх тоймгүй олон арга байдаг гэдэгт итгээрэй.
No.7 Сүлжээгээр болзоход буруу зүйл байхгүй
Сүлжээгээр танилцаж, гэр бүл болсон хүмүүс цөөнгүй байдаг. Та ч гэсэн насны ханиа олчих ч юм билүү. Танилцсан дороо л өөрийн хобби, сонирхлоо мэдэлцэж болдог нь энэ төрлийн болзооны давуу тал.
No.6 Шинэ төрх
Хувьсал хий гэсэн үг биш л дээ. Зүгээр л энгийн үсчинд орох биш, мэргэжлийн стилистэд хандан үсээ засуулж, томоохон дэлгүүрт ороод хувцасны тухай цөөн зүйл мэдээд авчихад илүүдэхгүй. Ингэхдээ зарим нэг зүйлсийг анхаараарай. Зөвлөгөө өгөх хүн тань өөрөө нүдэнд дулаахан харагдаж байвал та найдвартай гарт орлоо гэсэн үг. Тиймгүй бол зүгээр л манеканы хувцсыг л сонгочих. Дэгжин хувцас, шинэ үсний засалт шиг сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйл байдаггүй юм.
No.5 Яарах хэрэггүй
Эхний болзоогоо гэртээ товлох нь тийм ч оновчтой шийдэл биш. Аавын тань хошигнол таалагдаагүйгээс харилцаа тань төгсгөл болж ч мэдэх юм. Хүн бүр л эхний хэдэн болзоог төгс байгаасай гэж хүсдэг. Тиймээс
• Энэ үед ирээдүйн амьдралын тухай нэг ч үг дурсах хэрэггүй.
• Эхний болзоогоо дуусагүй байхад дараагийн болзоог товлох хэрэггүй.
• Түүнийг гэрт нь хүргэчихээд л буцаарай. Шинэхэн танил нь гэрийг нь “шалгах” гэж шамдахад хүүхнүүд дургүй байдаг юм.
• Утас цохихдоо “Би байна аа” гэж хэлэхийг өөртөө хатуу хоригло.
Эцэст нь эхний хэдэн өдөрт бүхнийг анхны болзоо мэт сэтгэн, түүнд хугацаа өгөөрэй.
No.4 Шилдэг нь байх гэж хичээх хэрэггүй
Өөгүй хүн гэж хаана байх билээ. Тэр өөрийгөө хүчлэн танаас уучлал гуйж, хиймэл дүр эсгэж байвал таны оролдлого амжилтгүй болжээ гэж ойлгож болно. Энэ үед түүнийг тайван орхисон нь дээр. Түүний анхаарлыг татах гэж хэт улайрах хэрэггүй. Танд тохирох өөр хэн нэгэн олдож л таарна.
No.3 Болзох газраа зөв сонго
Түргэн хоолны газар түргэхэн шиг ороод гарах ч зүгээр л дээ. Хэмнэлттэй, шуурхай. Гэхдээ энэ чинь өсвөр насныхны л болзооны газар. Тиймээс ойролцоох нэр хүнд бүхий зоогийн газруудыг судлаарай. Мэдээж түрийвчнийхээ хэмжээг ч бодолцох нь зүйтэй. Найзуудаасаа туршлага судлахад ч илүүдэхгүй. Хэвлэлийн хуудаснаас ирэх долоо хоногийн үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн, киноны тухай судлаарай. Бүтээлч байж, түүний сонирхлыг татахуйц жагсаалт гарга.
No.2 Наалдах хэрэггүй
Энэ тал дээр эрчүүд бүсгүйчүүд шиг байж чаддаггүй. Хэрэв харилцаа тань буруу тийшээ хальтирсан бол эелдгээр аз жаргал хүсч, салах ёс гүйцэтгээд түүнийг дугаарыг жагсаалтаасаа устгаарай.
No.1 Эхний алхмыг хий
Тэр “Үгүй” гэж хариулбал яахав? Гэхдээ асуухгүй бол үр дүн нь ямар байх билээ гэж бодоод үзээрэй. Бүсгүйчүүд өөртөө итгэлтэй эр хүнийг таашаадаг юм. Таалагдсан бүсгүйтэйгээ яриа өдөж, хоолонд урих зориг ямар ч эр хүнд байх ёстой. Ингэхдээ дэргэд нь суугаа залууг нөхөр нь мөн эсэхийг нягтлахаа мартав аа.
SOURCE: mongolnews.mn
1 Comment
Туршаад узнээ