ДОХ-той Монгол

42-18924560

Муу нэрийг хусавч арилахгүй сайн нэрийг хүсэвч ирэхгүй гэцгээдэг, монголчууд. Гэтэл сүүлийн үед муу нэрийг зүүхдээ ичихээ байж.

Ёстой л ичих булчирхайгүй гэдэг шиг бүүр тоохоо байсан бололтой. Ийн хэлэх болсон нь сүүлийн үед монголчууд бэлгийн замын халдварт өвчинд ихээр нэрвэгдэх болсноос үүдэлтэй.

Учир нь энэ төрлийн өвчин агаараар дамжин бусад халдварладаггүй. Харин хүмүүсийн өөрсдийнх нь хариуцлагагүй байдал, алмай зангаар дамждаг гэхэд буруудахгүй биз. Нэгэн үе улаан тарианы хүүхнүүдээрээ “алдаршиж”, арай л дуу шүлгэнд мөнхрөх шахаж булайгаа дэлгэсэн монголчууд маань сүүлийн үед сул асгарсан эрх чөлөөгөө хэт эдэлснээс болж өсвөр үеийнхэн, залуус маань бэлгийн замын халдварт өвчний үүр уурхай болсон бололтой.

Мэдээж энд холоос жишээ энэ тэр хайж, бас хэн нэгнийг буруутгаад байх шаардлага байхгүй. Тиймээс хамгийн ойроос ганцхан жишээ дурдахад өнгөрсөн онд манай улсад ХДХВ/ ДОХ-ын тохиолдол 13 илэрч, улсын хэмжээнд нийт 49 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж.

Түүнчлэн бэлгийн замын хурц архаг өвчин болох тэмбүүгээр өвчлөгсдийн тоо 2007 оныхоос 50.6 хувиар нэмэгдсэн байх юм. Мөн трихомониазаар өвчлөгсдийн тоо 49.5 хувиар өссөн нь монголчуудын маань бэлгийн замаар халдварладаг уг өвчнөөр өвчлөх нь ёстой л гэрлийн хурдаар нэмэгдэж байгааг харуулж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй нь.

ТЭМБҮҮГЭЭР ӨВЧЛӨГСДИЙН TOO 50.6 ХУВЬ БОЛЖ НЭМЭГДЭВ

Халдварт өвчин судлалын ундэсний төвөөс гаргасан мэдээгээр өнгөрсөн долоо хоногт нийслэлд долоон төрлийн халдварт өвчин гарч.

Тодруулбал, ганцхан долоо хоногт, сая хүрэхгүй иргэн амьдардаг улсын маань нийслэлд долоон төрлийн халдварт өвчин гарсан байх юм. Харин 2008 онд бэлгийн замын халдварт өвчин, ялангуяа тэмбүүгээр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэж бүр 50.6 хувь болжээ.

Харамсахгүй байхын аргагүй, эмгэнэхгүй байхын эрхгүй байгаа биз дээ, хүмүүс ээ. Өнгөрсөн жилийн эхэнд манайд ёстой л “борооны дараах мөөг” шиг гэмээр ДОХ-ын тохиолдол дараалан илэрч иргэдийг багагүй түгшээсэн. Түүгээр ч барахгүй эдгээр тохиолдол нь ид хийж бүтээх насныхан болон хөдөө ажиллаж амьдардаг иргэдээс илэрсэн. Мөн гадаадад улсынхаа нэрийг гаргаж явсан залуус ч байлаа. Түүнчлэн түүний өмнөх тохиолдол нь хөгжлийн бэрхшээлтэй, ижил хүйстнээс илэрсэн нь уг өвчин манай улсад хурдацтай тархсныг нотолж байх шиг.

Нэгэнтээ УИХ-ын гишүүн Л.Гундалай “ДОХ-оор өвчилсөн гэхээр л хүн төрхөөс гажууд юм шиг хүмүүс ойлгодог. Гэтэл энэ өвчнөөр ямар ч хүн өвдөж болно. Хамгийн гол нь хүн болгон үүнээс сэргийлж, гэр бүлээс гадуур, тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй юм шүү дээ. Хүн болгон сайн ойлгож, мэдэх хэрэгтэй, ДОХ-оор хэн ч өвчилж болно.

Үүний тод жишээг ганцхан сард дараалан илэрсэн дөрвөн тохиолдол нотолж байна. Нэг угээр хэлбэл, уг өвчнөөр тань шиг болон над шиг жирийн хумүүс өвчилж, халдвар тээгч болдог” хэмээсэн нь зүгээр нэг чихний Адуур өнгөрүүлэх үг биш билээ.

ДОХ-ЫН ВИРУС ТЭЭГЧ 4.3 САЯАР НЭМЭГДЭЖ, 2.9 САЯ ХҮН НАС БАРЖЭЭ

ХДХВ буюу Хүний Дархлал Хомсдлын Вирус нь хүний дархлалын тогтолцоог устган, ДОХ өвчнийг үүсгэгч вирус юм. ХДХВ нь хамгаалалтгүй бэлгийн хавьтал, халдвартай цус, зүү тариур, багаж хэрэгсэл болон халдвартай эхээс дамждаг. Одоогийн байдлаар дэлхий нийтэд ДОХ-ыг төгс эмчилгээгүй байгаа ч хувь хүн урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь уг өвчний халдварыг ямар ч хүн авах боломжтойгоос ихэнх хүмүүс халдвар авснаа мэдэхгүй явдагт байдаг. Тиймээс эрүүл саруул харагдаж байгаа хүн ч ДОХ-ын халдвар тээгч байж болох магадлал өндөр байдаг нь гамшиг гэж хэлж болно.

Одоогоор дэлхий дээр 40 орчйм сая ДОХ-ын вирус тээж амьдарч байгаа гэнэ. Тэдний гуравны нэг нь Африкт байдаг аж. Энэ өвчний тархалт 1970-аад оны сүүлчээр 1980-аад он эхээр эхэлсэн хэмээн судлаачид үздэг. Өвчний голомт нь Баруун Африкаас Энэтхэгийн далай хуртэлх зурвас гэж тооцогддог аж. Эдүгээ Африкаас гадна Төв Ази, Зүүн Европт уг өвчний тархалт газар авч 1999-2002 онд халдвар авсан хүний тоо гурав дахин өсчээ.

Түүнчлэн манай хойд ОХУ-д ДОХ-ын анхны тохиолдол 1986 онд бүртгэгдсэн байна. Халдвар тараагч нь африк оюутан байжэа 2006 оны сүүлээр ОХУ-д 370 мянган ДОХ-ын вирус тээгч албан ёсоор бүртгэгдэж байсан гэна Гэвч бодит байдалд 2005 сүүлчээр 560 Мянгаас 1.6 сая вирус тээгчтэй гэсэн тооцоо гарч байсан байх юм. Тус улсад уг өвчний улмаас 16 мянган хүн өөд болсны 208 нь хүүхэд байж. Харин НҮБ-ын мэдээгээр 2006 оны сүүлчээр дэлхийд 39.5 сая хун ДОХ-ын вирус тээгчээр бүртгэгдэж. 2007 онд ДОХ-ын вирус тээгч 4.3 саяар нэмэгдэж, 2.9 сая хүн нас барсан байна.

НАЙМАН ХҮН НАС БАРЖ, 50 ХҮН ХАЛДВАР ТЭЭЖ БАЙНА

Манай улсад өнөөдрийн байдлаар уг өвчнөөр өвчилсөн найман хүн нас барсан ч халдвар тээгчийн тоо 50-д хүрээд байна.

Монгол Улсын хувьд хүн амын нийт тоо 2.7 орчим сая гэдэг. 2.7-хан сая хүн амтай ч ДОХ-оор өвчилсөн хүний тоо 50-д хүрсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд оруулсан.

Мөн халдвар тээгч 50 хүний 14 нь ДОХ-ын өвчлөлийн шатанд орсон тухай эх сурвалж өгүүлж байна. Түүнчлэн нийт халдвар тээгчдээс арав нь гадаадад хөдөлмөр эрхэлж байхдаа ХДХВ-ийн халдвар авсан болох нь тогтоогджээ. Тиймээс төрийн зүгээс гадаадад ажиллах хүчин гаргах асуудлыг бодлогоор дэмжиж нь хэр зүйтэй вэ гэдэг асуудал ч ургаж буйг энэ ташрамд дурдмаар байна. Учир нь ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн олонх нь залуус.

Түүнчлэн дэлхий нийтэд 12 минутад нэг хүн ХДХВ/ДОХ-ын халдвар шинээр авдаг. Харин 16 минутад нэг хүн энэ өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн судалгаа ч байдаг юм билээ. Үүнийг монголчууд бид мах ясандаа тултал санаж явахад илүүдэхгүй юм.

Учир нь уг өвчний халдвар авсан нэг хүний ард ойролцоогоор 100 хүн шууд хавьтагч, 400 хүн шууд бус хавьтагч байдаг гэсэн албан судалгаа байдаг болохоор. Тиймээс манай улсын хэмжээнд одоогоор илрээд, нотлогдсон. ДОХ-ын 50 тохиолдлын ард таваас хорин мянган хүн ДОХ-ын шууд болон шууд бус хавьтагчид болсноо мэдэхгүй яваа гэхээр санаа зовохгүй байхын аргагүй.

2008 оны дундуур Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд Монгол Улсад ойролцоогоор ДОХ-ын халдвар тээгч 4600 орчим хүн байгаа. Гэхдээ 4600 гэсэн энэ тооны 23-аас бусад нь цонх үе буюу далд үеийн шууд бус халдвар тээгчид гэсэн байв.

Судалгаагаар ДОХ-ын халдвар хүний биед ойролцоогоор 3-5 жилийн турш далд үе буюу биед илрэх ямар нэгэн зовиургүй тээгддэгээс халдвар тээгч өөрийн мэдэлгүй бусдад тараах магадлалтай гэнэ.

Харин манай улсад илэрч байгаа ДОХ-ын хавьтагчид ихэвчлэн хожуу үеийн илрэлт байдаг. Тиймээс уг өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон хэд хэдэн халдвар тээгч нарийн онош гараад удаагүй байхад нас баржээ. Нэгэн үе манай улсад ДОХ-оор ихэвчлэн ижил хүйстэн эрчүүд өвчилдөг гэсэн ойлголт байсныг сүүлийн үед илэрсэн тохиолдлууд өөрчилсөн гэж болно. Учир нь ДОХ-ын сүүлийн тохиолдлууд орон нутгийн иргэд байсан нь уг өвчний тархалт хөдөө рүү “жолоогоо залах” болсныг харуулж байгаа нь түгшүүр төрүүлэх болов.

Нэгэнтэй “Хотод ДОХ гэгч юм гарсан гэнэ. Маньд яаж хүртэхэв, Дээгүүрээ, томчууд л хуваагаад хүртэнэ биз…” хэмээж гэнэ гэсэн явган шог гарч байсан цаг үлгэр болж, хаа сайгүй л ДОХ-оор өвчлөгсөд нэмэгдэх болов. Тэгээд ч жалгын нэг тарсан, тархай бутархай хөдөөнийхөнөөс ДОХ-ын халдвар илрэх болсон нь айшигт аюул манай улсад хэр ойрхон ирснийг тайлбарлахад ч илүүц болгож байна.

КИРГИЗСТАНД ДОХ-ЫН УЛМААС ГУРВАН ХҮҮХЭД ЭНДЖЭЭ

Тэнэг хүн өөрөө алдаж байж ухаардаг, ухаантай хүн бусдын алдаанаас ухаардаг гэдэг. 2008 оны дундуур Киргизстанд хүүхдүүд ХДХВ-ын халдвар тээгч болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан нь багагүй дуулиан тарьж байв. ВВС-ийн интернетэд тавьсан мэдээгээр Киргизстаны гурван эмнэлэгт 70 гаруй хүүхэд ХДХВ-ийн халдварт өртөж, эмчлүүлж байгаагаас гурав нь нас барсан тухай эмгэнэлт мэдээ нийтлэгдсэн билээ.
Хамгийн эмгэнэлтэй нь тус эмнэлэг хүүхдүүдэд ариун бус зүү тариураар үйлчилсэнээс тэд энэхүү аймшигтай өвчнөөр шаналж, бүр амиа алдсан нь байв. Тус улсын шүүхээс уг эмнэлгийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас хамааралтай хэмээн 21 ажилтанд хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Энэ бүхнийг дурдах болсон нь монголчууд маань юм л бол эм тариа гээд л гүйчихдэг ард түмэн. Тэр бүү хэл ямар нэг тариаг хийхгүйгээр эмчилгээ хийвэл гомдол гаргадаг учраас эмч нар ч ач холбогдол багатайхан тариа багагүй “шахдаг” нь нууц биш.

Манай улсад байгаа нэг удаагийн зүү тариурын “МОНСАМ” үйлдвэр жилдээ 25 сая тариур, гурван сая зүү үйлдвэрлэдэг гэнэ. Үйлдвэрлэсэн зүү тариурыг бүгдийг нь дотоодын эмнэлэг, эмийн сангуудад худалдаалдаг. Борлуулалт 100 хувь байдаг тухай ч эх сурвалж өгүүлсэн.

Үүнээс гадна шинжилгээнд цус авдаг өндөг цоологч, судасны цус авдаг вакумын болон дуслын зүү. Мөн гоо заслын болон шивүүрийн зүү, чих цоологч, уламжлалт эмчилгээний зүү зэргийг нэмж тооцох хэрэгтэй. Хамгийн гол нь энэ бүхэн бидний өөрсдөө арьсныхаа бүрэн бүтэн байдлыг ихээр гэмтээснээр түүгээр халдвар дамжин орох эрсдлийг бүрдүүлж байдаг гэсэн үг.

Өнөөдрийн Монгол

4 Comments

  1. Anonymous says:

    бүх нийтийг албан ёсоор заавал шинжилгээнд хамруулах нь зөв юм бишүү

  2. the phone says:

    !!! asuudal tulgaraad bgaa hymyyst!!!

    Manai haldvartiin emneleg ugluu 9-11n hoorond ynegyi shinjilgeeg nuutslaltai (tanii ner, hayagiig byrtgehgyi kod ugnu) avdag.
    Uurt chini heviin bus sanagdsan yed zaaval mergejiliin emchid handaj nariin shinjilgee ugnu. belgiin zamiin yamarch uvchinii yed zaaval hamtragchtaigaa hamt emchlyyleh shaardlagatai. hamgiin ayultai ni: zarim turliin uvchin er em hymyyst zoviur ugduggyi, teegch taraagch bolood yavaad bdg gemtei. manaihan em taria heregleed zoviur ni alga bolonguut eryyl bolchihloo gej tuurugddug ayultai. 45honog arhinii turliin undaa, haluun nogoo, daarch yadrah, hamgaalaltgyi belgiin haritsaand oroh, airag tarag, laazalsan hynsnii byteegdehyyn heregleh zergees tatgalzah yostoi. emegteichyyd 3n sar daraalan mazoknii shinjilgee ugnu, 3n shinjilgee eryyl garsan tohioldold ta uvchnuusuu byren sallaa gesen yg. ZALUUSAA, YNEGYI SHINJILGEEG YADAJ 3N SARDAA UGCH HEVSHIJ UURIIN ERYYL MENDEE BOLON GER BYLEE HAMGAALTSGAA. ta ger bylees gaduur haritsaand ordoggyi, ynench 1 hamtragchtai, esvel hamgaalalt heregledeg ali ni ch bai ahuin zamaar haldvarladag uvchin bas bdg uchiraas todorhoi hugatsaand shinjilgee ugch zanshaarai

  3. Hvvhen says:

    Yanaa ene chini yu bolj bainaa manaihaan. 50 gedeg chini mash ih too ene ulsuudiin ard bagaar bodhod 500 baigaa ternii tsaan hed baigaag hen ch heljmedehgvi tiimees zaluusaa bid ireedvi hoichoo awarch ervvl saruul baij ehner /nuhurvvddee/ venech baitsgaaya. Ta bidnees bvgd shaltgaalna.

  4. ndfond says:

    doh-s l hol baitsgaay

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.