Лавлах утаснууд хүний наймааны “Зуучлагч” болж байна

-Биеэ үнэлэгчид зар өгч дуудлагаар үйлчилдэг хэлбэрт шилжлээ-

Хүний наймаа олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэг бүлэглэлийн сүлжээнүүдийн хяналт доор маш нууц нөхцөлд хөгжсөөр л байна. Манай улс ч энэ сүлжээнд нэгдэн ороод тэрхүү аймшигт аалзны торонд өдөр ирэх тусам баглуулсаар байгааг хууль хяналтын байгууллагууд хүлээн зөвшөөрсөн.
Тиймээс хүний наймааны золиос болоод буй иргэдэд туслалцаа үзүүлэх, хамгаалах нь юу юунаас чухал болжээ. Эрсдэл өндөртэй энэ төрлийн гэмт хэрэг хар тамхи, зэвсгийн наймааны дараа ордог. Манай улсад хүний наймаа зохион байгуулалтын хэлбэртэй явагдаж байгааг хууль хяналтынхан тэр тусмаа цагдаагийнхан хүлээн зөвшөөрч байсан. Биеэ үнэлэгчдэд зуучлагч, үйлчлүүлэгч хоорондын харилцаа уялдаа бүхий гурвалсан үйл ажиллагаан дээр хүний наймаа явагдаж байна. Биеэ үнэлэгчдийг зуучлагч нар нь бүлгээр буюу гэр бүлийнхэн ах дүү нар голдуу байдаг аж. Биеэ үнэлэгчид, охид бүсгүйчүүд дараах байдлаар хүний наймааны хохирогч болдог гэнэ. Биеэ үнэлэгчид байнга очдог тогтсон газруудтай төдийгүй тэрнийгээ зогсоол гэж нэрлэжээ. Үйлчлүүлэгчид нь зогсоолууд дээр очиж биеэ үнэлэгчдийг авч
зочид буудал руу явдаг байсан. Тухайлбал, “Улаанбаатар” зочид буудал, УБИС-ийн автобусны буудал, Хүүхдийн 100 дугаар дэлгүүр, “Марко поло” баар, Бөхийн өргөөний хойд тал, ХХААХҮЯ-ны хажуугийн автобусны буудал орчимд зогсоолын хүүхнүүд нэлээд олон байсан. Түүнчлэн цаг нь 8-15 мянга, хоног нь 15-30 мянган төгрөгийн ханштайгаар биеэ үнэлдэг зарчим дээрх зогсоолуудад үйлчилдэг юм байна. Гэтэл өнөөдөр зочид буудал нь биеэ үнэлэгчдийг ихээр орогнуулж, охидыг бэлгийн мөлжлөгт оруулахад тодорхой хэмжээгээр үүрэг гүйцэтгэдэг газар болжээ. Сүүлийн хоёр жилд дэн буудлууд ашгаа нэмэгдүүлэхийн тулд зогсоолд байгаа биеэ үнэлэгч, зочид буудалд ирсэн амрагч нарыг холбож өгөх болсон. Түүнчлэн биеэ үнэлэгч нар ч зочид буудлын ажилтнуудад холбоо барих утасны дугаараа үлдээж харилцан ажилладаг юм байна. Зарим тохиолдолд зочид буудлууд биеэ үнэлэгчдийг байнга орогнуулж ашиг олдог. Биеэ үнэлэх, хүний наймааг хөхүүлэн дэмжигч бас нэг газар нь саун массажистын газар. Нийслэлд орон сууцны хонгил зэрэг нууцлаг газруудад сауны массажистын газар буюу янхны газар их бий.

Бид өмнөх дугаартаа ч энэ талаар мэдээлсэн. Гэтэл массажист нэрийн дор охидыг биеэ үнэлэх нөхцлийг бүрдүүлэн өндөр цалин амлаж уруу татах явдал газар аваад байна. Түүнчлэн дөрвөн оронтой лавлах дугаараар биеэ үнэлэгчдийг дуудаж болдог болжээ.

“UB лавлах 1617″, “Нийслэлийн лавлах 1616″, “Сайн лавлах 1960″ гэх мэтийн дөрвөн тооны лавлах утаснуудад массажистын үйлчилгээ үзүүлнэ гэж биеэ үнэлэгч охид бүсгүйчүүд зар өгдөг байна. Эдгээр лавлах утаснууд руу холбогдож массажистын үйлчилгээ хийнэ гэсэн 10 гаруй эмэгтэйн утасыг зориуд авсан юм. Эхний хүнтэй холбогдож “Таны утасыг 1617 лавлахаас авлаа. Би массаж хийлгэх гэсэн юм” гэхэд “Бүтэн биений массаж 30 минут нь 15000 төгрөг, толгой хөл хоёр тусдаа 5000 төгрөгөөр массаж хийж үйлчилнэ” гэж хариулт өгсөн юм. Өөр үйлчилгээ хийх үү гэхэд шууд “Үгүй” гэдэг хариулт өглөө. Дараагийн дугаар руу залгаж “Дуудлагаар массаж хийдэг хүн мөн үү” гэтэл “Хийнэ таныг хүсвэл өөр ч үйлчилгээ хийж болох юм. Би 19 настай оюутан. Хэрвээ өөр үйлчилгээ хийлгэх бол хоногийн 30 мянган төгрөг, бэлгэвчгүй бол энэ ажлыг хийхгүй” гэж хариулсан юм. Ингээд мөн л дараагийн дугаар руу залгаж “Массаж хийх үү” гэтэл “Хэдүүлээ юм. Хоногийн 40000-50000 төгрөгөөр л явдаг ч ярьж болно шүү. Би одоо 21 настай, биедээ таарсан махтай, өөрийгөө царайлаг гэж боддог, сексийн бүх үйлчилгээг хийдэг” гэсэн хариулт өгч байлаа. Би түүнээс “Ах нь хэд хоног хөдөө амралт руу явах гэж байгаа юм. Чи надтай хамт явах уу. Төлбөрийг чинь хангалттай өгнө” гэтэл “Ах аа би нэг найз охиноо авчих уу. Гурвуулаа бол бүр гоё байдаг юм. Дүү нь оюутан болохоор манай найз бид хоёрт мөнгө маш их хэрэгтэй болдог. Бид дундаа өдрийн 60000 төгрөг гэж тохиръё тэгэх үү. Ямар нэгэн татлаа түлхээ байхгүй” гэдэг байгаа. Энэ байдлаар дараагийн утаснууд руу залгаж асуухад ердөө л 1-2 бүсгүй массажнаас өөр үйлчилгээ хийхгүй гэж хариулсан юм. Харамсалтай нь эдгээр бүсгүйчүүдийн ихэнх нь өөрийгөө 19-21 настай гэж танилцуулж байсан. Эдгээр охидуудад их мөнгө амлаж хэд хоног хөдөө амралтанд явах уу гэхэд ихэнх нь явна гэж хариулж байлаа. Амралтанд явах нэрээр хөдөө аваачаад амь насыг нь хөнөөх эсвэл цааш нь хэн нэгэн хүнд худалдахыг ч тэд мэдэхгүй ажээ. Ар гэр, найз нөхөд нь ч санаа зовохгүй гэсэн нь бүр сэтгэл эмзэглүүлж байсан юм. Хүний наймаа нууц хэлбэрээр явагдаж байдаг гэдгийг энэ хэдэн охидын ярианаас мэдэж болохоор байна.

Тэд ч өөрсдөө гэнэн итгэмтгий зангаасаа болж энэ мэт хууль бус үйлдлийг өөгшүүлж байгаагийн нэг илрэл. Энэ мэтээр биеэ үнэлэгч зарим охид эмэгтэйчүүд хүний наймааны золиос болсоор байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар 1974 оноос хойш сураггүй алга болсон 155 хүн байдаг гэнэ. Энэ бол албан тоо. Харин албан бусаар бол жилдээ л 200 орчим эмэгтэй алга болж байна гэх судалгааг Хүйсийн тэгш эрхийн төвөөс ч гаргасан байна лээ. Сураггүй болсон 155 иргэний 126 нь эрэгтэй, 29 нь эмэгтэйчүүд байсан аж. Тэгэхээр хүний наймааны золиос зөвхөн эмэгтэйчүүд бус эрэгтэйчүүд ч байж болох.

Эрэгтэйчүүдийг хүний наймаачид донор болгон эд эрхтэнг нь зардаг төдийгүй хөдөлмөрийн мөлжлөгөөр ч зардаг юм байна. Харин 2007 оны нэгдүгээр сараас 2008 оны хоёрдугаар cap хүртэл 149 эмэгтэй алга болсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Эрэнсурвалжлахявцад141 нь олдсон бөгөөд найм нь одоог хүртэл олдоогүй байгаа. Эдгээр нь бүгд 14-25 насны эмэгтэйчүүд аж. Хүний наймааны хохирогчид нь орон гэргүй, эрхэлсэн ажилгүй, боловсрол мэргэжилгүй, өрхийн орлого доогуур айлууд хүүхдүүд байдаг. Улмаар хохирогч дарамтанд хэт орсноос амьд мэнд олдлоо ч мэдүүлэг өгөх болон гэрч болохоос айн зугтаж, өгсөн мэдүүлгээсээ эргэж буцдаг учраас энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл бүрддэггүй юм байна. Энэ шалтгааны улмаас хүний наймаатай холбоотой хэргүүд шүүхээс өмнөх шатандаа хэрэгсэхгүй болох юм уу түдгэлзүүлдэг сөрөг нөлөөтэй гэнэ. Харин он гарсаар энэ төрлийн гэмт хэрэг хийсэн хэд хэдэн хүнийг нийтэд дэлгэгдэж шүүхээс ял оноосон.

Хүний наймааны хохирогч болж бэлгийн мөлжлөгт хүчэзр автсан иргэд ямар нэг байдлаар оргон зайллаа ч эрүүл мэнд нь ихэнхдээ нөхөн сэргээх боломжгүй болсон байдаг байна. Хохирогчид айдас түгшүүрийн улмаас тусгаарлагдмал, зан ааш нь түрэмгий, дээрэнгүй, өөрийгөө жигших, бусад хүмүүс түүнээс жигшиж байгаа гэх ойлголттой болдог. Тиймээс хүрээлэн байгаа хүмүүстэй харилцах чадваргүй болжтамхи татах, согтууруулах ундаа хар тамхи хэрэглэх буруу зан үйлд татагддаг гэж сэтгэл зүйч эмч хэлж байсан. Охид бүсгүйчүүдийг хууль бус үйлдэл, хүний наймааны золиос болоход гол өөгшүүлж байгаа дөрвөн оронтой лавлах утаснуудад манай хууль хяналтын байгуулагууд хатуу чанга хяналт тавих цаг хэдийнэ болсон байна. Ниргэсэн хойно нь бүү хашгираасай.

SOURCE:  Монголын мэдээ

3 Comments

  1. tsseee says:

    Huuli ni garchihwal ch bairiig ni bariad ugmuur yum. Tedend!

  2. tsseee says:

    140`000 үгтэй “POCKET OXFORD DICTIONARY”,дасгал ажилтай, алдааг нь өөрөө хянадаг “ENGLISH GRAMMAR IN USE”, дуудлага болон үгийн сүлжээ бусад хөгжилтэй тоглоомуудтай “OXFORD PICTURE DICTIONARY INTERACTIVE”, ТОЭФЛ-д бэлдэх “TOEFL LISTENING IBT VERSION” мөн хар ярианы болон хэлц үгийн толь зэрэг электрон номуудыг таны компютерт маш хямдханаар суулгаж өгнө. еmail : tsseee@yahoo.com Утас: 99160868

  3. the phone says:

    belgiin muljlug, daramt shahaltgyigeer ingej yavaa ohidiig yu geh ve! Bi 1 ineedtei ch yum shig ichmeer ch yum shig bolson yavdal bichlee. Yamarch bilee 1 sonin deer photo model shalgaruulj bna geed dugaar bolgon deer zurag tavidag blaa, huviin soyol bhaa. tend garsan undur Uyanga geech hyyhen 1n zaluutai yerhej, hairlaj durlaj, suuj amidrah deeree tuljee. Zaluu geriinhenteigee taniltsuulah bolj. Gert ni ochood aav ah 2g ni haraad harvahaa shahaj. Aav ah 2t ni biye ynelej bsn bj ldee. Zuv zamd orloo gej meriisen ch husavch arilahgyi unuuh muu ner… ichmeer bas ineedtei, surgamjtai yavdal.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.