Хайр халамж гэж яг юуг хэлдэг юм бэ?

83842176

HI. Би 24 настай. Би гэдэг хүн 17-тойгоосоо эхлээд өдийг хүртэл нэг л хүнтэй цуг байлаа. 22 насандаа бид гэрлэлтээ батлуулсан. Нөхөр маань гэрлэлтээ батлуулаад удаагүй солонгост ажил хийхээр явлаа. Би сургуулиа төгсөөгүй байсан болохоор төгсөөд хойноос нь явахаар бид 2 ярилцаж тохиролцоод би гэдэг хүн хурдан төгсөж нөхрийнхөө араас явахын түүс болж байлаа. Бид 2 өдөр болгон утасаар ярьж бас мэссэнжэрт байнга орж нэг нэгнээ ямар их санаж байгаагаа бас нэгэндээ ямар их хайртайгаа улам ихээр мэдэрч байгаагаа яридаг байсан. Гэтэл 6 сарын дараа нөхөр маань ярихаа больж би өөр хүнтэй болчлоо уучлаарай 2-уулаа салъя гэж хэлсэн. Би өөр хүнд хайртай болчлоо гэсэн надлуу битий залгаарай цуг амьдарч байгаа болохоор гэж хэлсэн. Үнэхээр намайг залгахад нэг хүүхэн утасыг нь авч би найз охин нь байнаа чи хэн бэ гээд намайг яриулахгүй байлаа. Би бүр шоконд орж хоол унднаас гараад шөнө нойр хүрэхгүй хэцүү болж эхэллээ.

Би нөхрөөсөө нэг л зүйлийг асуухийг хүсэж байсан. Яагаад энэ олон жил цугтаа жаргал зовлонгоо хуваалцаж амьдарчаад надад ингэж хандаж байгааг нь. ӨӨр хүнд хайртай болсон юм чинь ямарч арга байхгүй гэдгийг би сайн мэдэж байсан л даа. Нөхөр маань солонгост ирээд удаагүй байхдаа надлуу залгаад хайрт нь чамайгаа хайрлаж халамжилдаггүй байжээ уучлаарай одоо чамайгаа улам их хайрлах болноо чамдаа маш их хайртай шүү чамайгаа хуурахгүй ээ чи ч бас хуурахгүй биз дээ итгэж байгаа шүү хайрт нь гэж хэлж байсан. Гэтэл 6-хан сарын л дараа өөрчлөгдөж миний асуултанд чи намайг хайрлаж халамжилдаггүй байсан бид зээ өөр зүйлгүй ингээд л болоо одоо болсон гэсэн. Уг нь бид 2 тусдаа байхад нэг ч удаа үл ойлголцол байхгүй бдаг байсан.

Тэгээд л би сургуулиа хаяж солонгос явахаар шийдсэн. Нөхөртөө 3 сарын дараа залгаад очих болсноо хэлсэн. Нөхөр маань тосож авья гэж хэлсэн. Тэгээд би солонгост ирлээ бид 2 уулзаад хөндий сонин байсан. Амьдарч байгаа газар нь очсон хүүхэн шуухан ч алга. Найз охин чинь хайчсийн гэж асуухад салсан гэж хэлсэн яагаад гэхэд таарч тохирохгүй болоод гэж хэлсэн. Хайр гэж! бодож байсан хайр биш байжээ би сэтгэл хөдлөлдөө автаад тэгэж бодож гэж хэлсэн. Нөхөр маань бид 2 одоо яах талаар надад юу ч хэлэхгүй бид 2 хэд хонолоо. Би энэ асуудлыг хурдан шийдээд амьдралаа бодий гэж бодоод өөрөө асуусан одоо яая гэж бодож байнаа. Би чамд хайртай болохоороо чамайг уучилж байна аа хүн алдаж болно алдаагаа ухамсарлаад дахиж ийм алдаа гаргахгүй ээ бас надад хайртай хэвээрэй бол гэж асуухад. Нөхөр маань би их харамсаж байна аа чамайг ийм их гомдоосондоо чамдаа хайртай хэвээрэй байгаа. Чамайг харах болгонд л миний зүрх урагдах шиг болдог надад бас их хэцүү байна аа уучилсанд чинь баярлалаа дахиж би чамайг хэзээ ч гомдоохгүй илүү ихээр хайрлах болноо гэж хэлсэн.

Би итгэсэн одоо цугтаа солонгост амьдарч байгаа. Ам уучлавч сэтгэл уучлахгүй гэж одоо бодогдоод хэцүү байх юмаа. Мартий гэж зөндөө бодлоо мартаж чадахгүй байна аа яахаа мэддэггүйээ. Би монголд байхдаа залгахаар нөгөө хүүхэн утсыг нь аваад яриулахгүй нөхөр маань утсаа аваад намайг загнадаг байсан. Би чамд хэлсэн биз дээ салья гэдгээ одоо яах гээд байгаан дахиж битий залгаарай гээд л. Бас ээждээ салсан өөр хүнтэй цуг байгаагаа ч хэлсэн байсан би тэрийг нь мэдээгүй аав ээж дээр нь ааваа ээжээ гээд л гүйж очоод гэрт нь байнга очоод л амралтаараа хонож өнжөөд явж байсан байгаан. Ээж нь ч надад юу ч хэлэхгүй надаас яагаад ийм юм болчвоо ч гэж асуухгүй…

Одоо бодохлоор ээжд нь их гомддог. Ээж нь надад их сайн ханддаг байсан миний хайртай хөөрхөн бэр гээд л дандаа магтаад л. Энэ бүгдийг бодоод гомдоод байна аа. Нөхөртөө маш их итгэдэг байсан одоо ямарч итгэл байхгүй. Нэг нэгэндээ итгэх итгэж халамжин дээр хайр тогтдог гэж би боддог. Угаасаа л манай хүн жаахан халамж муутай өөрөө л хайрлуулж эрхлүүлж байвал болоо юм шиг л ханддаг байсан. Би монголд цугтаа байхдаа урдуур хойгуур нь орж бүх юмийг нь хийгээд л хоолыг нь хийж авчирч өгөөд л оронд нь хоолыг н идүүлдэг байсан энэ халамж биш байсан гэжүү. Эцэст нь салья гэж хэлэхдээ чи намайг хайрлаж халамжилж байсан юмуу гэж хэлснийг нь би гайхаад байхын. Хайр халамж гэж яг юуг хэлдэг юм бэ. Та бүгд өөрсдийн сэтгэгдлээ бичээрэй. Би одоо яах ёстой вэ?

cekc.mn дээр ирсэн захидал

42 Comments

  1. B says:

    mongol erchuuud yaaaaaaaaaaaaaaaag iiiiiiiiiiiiiiim sht. teneg savage gesen nerendee taarsan amitad.

  2. chimgee says:

    naad muusain erchuudiig chine xairlax tusam ix davarna sh dee. zevuun yumnuud tegeed zovood baij baixdaa taarsan. bitgii xairlaj uruvduu. olson munguur ni uuriiguu uud ni tataad l xuuxedtei bolchilguixen shig baij baigaad jii. xoxi ni sh dee.

  3. Tugsoyun says:

    Салсан ни дээр байхаа. уучиллаа гэхэд маш их тэвчээр шаардана, чи бараг л хагас галзуурлийн байдалтай л болно, тэгж оорийгоо зовоох хэрэггүй дээ. эгч ни тэрийг амидралдаа хангалттай узэж туулж байна даа, эр хумуус нэг л хуурсан бол засрахгуй ээ. зувхун оорийгоо л боддог эр хун бас бна шуу дээ. ээж ни унэхээр чамд сайн болохоороо хэлж чадаагуй л юм бна. наадах чини чамайг дахиад араар чини тавина… хэрэггүй. миний дуу эртхэн салж, оорийгоо хайрлаж халамжлах тийм эр хунтэй суу, манай эрчүүд бугд ийм тэнэг биш гэж бас итгэдэг шуу. хуухэдгүй дээрээ сал гэж зовломоор бна. гэхдээ чи оороо унэхээр сайн бол бас амар биш л дээ, гэхдээ л тэвчээр гаргаад салсан ни дээр шуу. эгч ни нохортоо дэндүү хайртай болохоороо салаагуйдээ одоо их харамсаж бна. залуу насаа уйтгар гунигаар дуурэн битгий онгороо, амжилт хусий.

  4. 456 says:

    яаж ч халамжлаад толгой н эргэсэн бол нэмэргүй. чи чөтгөр шиг л харагдана. нөгөөдөх н лусын дагина шиг харагдана. эрчүүд өнгөнд л болно. нүүрээ сайн будаад л янхан шиг байвал тэдний сэтгэл амарна.

  5. 1 says:

    манай найз залуу гадаадад байж байгаад монголд ирэнгүүтээ өөр хүүхэнтэй нийлээд яваад өгсөн. би хойноос нь нилээн утасдаж залхаасан байх. тухайн үедээ ядаж шалтгааныг нь асуух гээд ярих гэж оролддог байсан. нөгөө хүүхэн нь намайг мэддэг болсныхоо дараа намайг байцааж эхэлсэн, найз залуу болохоор би чамайг танихгүй, битгий миний амьдралд оролцоод бай гэж надад хэлж байсан. тэгээд л мартсан да.
    хэсэг байж байгаад л нөгөө хүүхэн нь чамаас болоод бид 2 хэрэлдээд байна гээд над руу залгадаг байсан, эхэндээ би уурладаг байснаа сүүлдээ бухимдах нь арай багасаад, сүүлд нь тоохгүй өнгөрдөг болсон.
    одоо бодохоор тэр үеийг яаж тэссэн юм бол гэж боддог. одоо тэр залуу нөгөө хүүхнээсээ салсан байх, эсвэл холбоотой ч байж магадгүй. хааяа надад чи их сайн хүн байжээ л гэдэг. харамсдаг юм шиг санагдсан. би бол салсандаа харин ч баяртай байгаа. сэтгэлийн зовлонгүй тайван болсон.
    эрэгтэй хүн нэг толгой нь эргэхээрээ огцом эргэдэг юм байна лэ. гэхдээ хэсэг хугацааны дараа аяндаа эргээд чамайг ойлгоноо. тэр хүртэл нь өөртөө итгэлтэй, хөгжилтэй байж өөрийгөө байнга завгүй байлга. дуртай юмнуудаа хий. нөхөртэйгөө гадуур явж сайхан газруудаар зугаал. сэтгэлээсээ өөрийгөө хөгжилтэй байлга. дотроо шаналаад байвал царай чинь ч дагаад гундана. тийм болохоор өөрийгөө хувь хүн талаасаа хөгжүүлээд авахад гэмгүй. нөхөр чинь ч анхаараад эхэлнэ.

    харин цаад хүүхнээ мартахгүй шаналаад байгаа юм шиг байвал илэн далангүй ярилцаад үзэхгүй юу.

  6. 123 says:

    чи унэхээр сайн хуухэн юм аа. хэлэх уг ч алга унэхээр шуу. ягад ч юм би чамар бахархаж бна!!!!!! чи хийж байгаа уйлдэлээ улам сайн хийгээд бхад чи ууруу хун хайрла гэж ю болохийг ууруу удахгуй мэднэ амлаж бна. тэр хунийг хэлэж мэдэхгүй бна аа ю ч хэлэхээ мэдэхгүй бна. тэр залуугаас салсан ч гэсэн чамд сайн хани заавал тохиолдох болно. угаасаа сайн хунийг сайн сайxан болгон дагадаг юм шуу бусгуй минэ. тэр ээжийн буруу бxгуй ээ тэр ээж чамд муу бсан бол миний чамс салсан гээд оруулахгуй байж болох л бсан гэвч тэр ээж чамд сайн учирас чамайг охин шигээ л хандаж бсан бна шуу дээ тэр хун буруу бхгуй ээ. за тэгэд good luck

  7. avatar says:

    chi huuhedgui yum chin sal. huuhedtei emegteichuud bol iim tohioldold huuhdee l nomer 1-t tavij uuchilj bga sh dee. ternees bish nuhurtuu hairtai durtaidaa bish. iim yum uzsen emegtei hunii itgel ogt alga boldog yum. itgeh itgel aldrana gedeg mash muuhai medremj. chi ogt itgedeggui hunteigee hamt amidarch bna gd bodoldoo. aimaar bga bizdee. odoo salahgui bj bgad huuhedtei bolson hoinoo salna gd yavj bhar odoo l sal. naad hun chin chamd hezee ch hani bolohgui. ergeed uulzahgui nuur shig yasan zevuun avir gargasan hun be naad chin.

  8. gajid says:

    olon zuiliig uuchilj boloh bolovch huuraltiig uuchilna gedeg unen hetsuu baihaa ih tevcheer shaardah baih magadgui huuhedee boddog bolov uu daa gehdee mini harsnaar dahiad l yavdag yum bna lee

  9. bi bas says:

    gehdee deer setgegdel bichij byi zaluus huuhnuud bidnii meddeggui oilgoltsoliig neej tailbarlaj ogson bn basl naantai tsaantail asuudal bn.

  10. bi bas says:

    het hoinoos n guigeed ooriigoo une tsengui bolgochihson umbishuu hool und enee tereeg hamtarch hiivel yasiin huuhedtei bolj bolohgui. sorij shalgaj boloh um tegj l jinhene chamd hairtai esehiig n med herev hairgui bol dahiad 1 um olood avna. herev sorilt davbal harin nohortoo itgeh itgel torood setgel chin amarna shdee.

  11. azaa says:

    hi
    Unshaaad ih sonin setgegdel torloo. Mongoliin maani zaluuchuuud yamar olnooroo gadaad garch bga bilee ter bolgon ingeed salaad bdg yum bh da. hetsuu yumaa. manai nohor bas 3 jiliin omno yavah gej hootsoldoj l bsn yamar azaar byteeguin kkkkk. chamd gej helehed chi negentee uuchilsan l yum chini heruul hiih margaldah uydee hezeech uridiin yavdliig ni buu sohoj yarij bai ene ni er huniig mash ih zalhaadag odoo ta 2 huuhedgui bga deeree neg moson shiidveree garga ooriihoo shiidvertee 100 huvi itgeltei bai.Turshaad uz l de. heseg hugatsaand tusdaa bdg ch yumuuu.
    hair halamjiin tuhaid ih sonin sanagdchlaa tiim aimar erhluultsen yum gej haa bsiin . bi lav 2laa l ajil hiij yadarch orj ircheed hen ni hevteed hen ni geriin uilchlegch shig bh yostoin ged heleheer manai hun ehleed joohon tsaargalj bgad bosch nadaa hool beldej ogood hool boltol huuhdee saatuulaad l bdg yumdaa.tuhain hundee bdgiin boluu nohorteigoo yaj haritsahaas boldiin boluuu medehgui yum daa.
    huuhedtei boltson hoinoo salakh hetsuu shuu de.

  12. Bi says:

    hun jargal daahgui zowlon daadag yum bnaa, eregtei hun araasaa guij baihdaa l taartsan yumaa,uuchilchaad odoo dahiad bodogdoj bainaa gedeg chin odoo ch gsn nuhur chin bolohgui l bga yum bnada

  13. aagii says:

    sainuu chamd ene odriin mend hurgii iim asuudal ter tusmaa eregtei hunii teneg abir burch hetsuu bdag yumaa.bi oilgoj bna utasaar tegej helhed n chamd ymar hetsuu bsan bol.iim ued chi yamaar bna tuugeeree l shiid gehdee iim l ued emegtei hunii uhaan gardag yum shuu chamd amjilt husii

  14. jony says:

    mash olon hun sanalaa helsen bna edgeer sanaliin buruu sanal ni minii bodloor nohroosoo sal gesen sanal ogch bga humuusge bodoj bna er nohroo oor huntei yavsan toolongor ni salaad bval mgl ger bul gej baihgui bolno. hamgiin ih zov ni gevel eregtei emegtei humuus hoorondo adilgui gedeg ni hamgiin zov bas tegeeed ch shaltagaan bna shu de tiim ih halamjind bsan hun hunii gazar ochood yostoi nusaa hatsartaa naagaad setgel sana togovorgui bolson bga ter ued neg halamjlagch garch iree biz de terendee dassanaiigaa hair gej bodson l yum bna da za tegeed gol ni itgel oor yuch emchlehgui ugasa

  15. zul says:

    End setgegdlee huvaaltsaj baigaa buh hund bayarlalaa! Dem demendee… gej ug baidagdaa. Nadad handaagui ch gesen bur bayarlaad yum bichmeer sanagdchihlaa. Bi emegtei hun l dee. Gehdee eregtei huniig bi uuruu uuchilj amidarch baigaa bolohoor eregtei huniig oilgoj baina. Emegtei hun gedeg chini amidraliig uuchilj l davah yostoi. Tegehgui bol etssiig ni uzeh ni yu l bol. Tegeed ch tsag hugatsaa hamgiin sain emch gedgiig l sanaj yav. Neg l udur chi ter buhniig davj garsnaaraa baharhah bolno. Chi saihan baisan uyee sana. ta hoyort dursah yum ih l baigaa sh dee! Za uudrug amidraliin tuluu minii duu uragshaa zutge! Eldev saad taarahad ni nudee ani!

  16. zaya says:

    chinii bichseniig haraad bhad chi ikh
    uhaantai uma.
    magadgui tanai hun tur zuuriin zugaa tsengelees bolj bolchimgui helsen ug ni chamd hundeer tusaj shanalgaj bga um shig sanagdlaa.nadad bas iimerhuu yavdal tohioldoj bi tuuniig uuchilsan bugdiig shineer ni eheliy gej helsen mortloo ooriin helsen ugendee ezen bolj chadalgui odiig hursen.hamgiin gol negent l chi uuchilsan um chin bugdiig mart l gej helmeer bna.ter sedveer hezee ch margaldaj blohgui shuu.hervee tiim um bolvol ta 2t hoeuland chin mash hetsuu bna gej heleh gesen uma.bi cham shig uhaantai bishee mash turgen uurladag uurlah bolgondoo tuuniigee zovoono.odo bid 2-n amidral yamar ch ireeduigui utgagui bna.salj ch blohgui yaj ch blohgui yamar ch utga alga.REMEMBER!!!

  17. oyuka says:

    hi. setgegdel bichsen bvh hvmvvsdee bayrlalaa. bi eregtei hvmvvs ih setgegdel bicheesei gej hvleej bsan. bvgded n mash ih bayrlalaa. bi nuhuriiguu araar tawisand n neeh emzegledeggvi l de ugaasaa l eregtei hvn deed tal n 3 sar l tesne gej bi eregtei hvnii amnaas sonsoj bsan teriig bodood bi ywahad n setgel sanaanii beltgeltei bsan. bi nuhuriiguu ywahaas umnu heden sar teseh bol gej bodoj bsan uur hvntei sexiin haritsaand orno gedgiig n ch medej bsan. ywahad n nuhurtuu nadad vneheer ih hairtai bol belgewchgvi hvntei sex hiij bolohgvi shv gej zahisan. minii hamgiin ih boddog bsan ym belgewchgvi hvntei bitii untaasai l gej zalbirdag bsan. hamgiin ih gomdood namaig odoo zowoogood bga ym n. bi chamd odoo hairgvi bolson bitii zalgaad bai bid 2 chamaas bolood muudaltsah geed bna gej helj bsan n. ter vg n minii tolgoinoos garahgvi yma. nadad medegdehgvi araar tawij bsan bol bi emzeglehgvi bh bsan. zarimda shunu namaig unttsan gej bodood orondoo ym bodood l hurwuuguud sanaa aldaad l bdag. namaig huurch gomdoosonsoo hetsv bdag ym bolowu? ali eswel nuguu hvvhenee sanaad bdag ym bolow uu? namaig solongost irehed utsan deeree zuragiig n awchihsan tvrvvwchindee zurgiig n hiichihsen bsan. ter hvvhendee hairtai n vnen ym shig bnaa. odoo asuuhleer tvrvvwchind zurgaa uuruu hiisen bi martchijee. harin utsan deerh zurag chamaig harag gej bodsiinmaa gej heldeg. manai nuhuriig yaj toosiin gemeer dajgvi ohin bsan. jaahan ashiglaj bgad salsan ym chin ter ohin zvgeer jaahan holgoj bgad haysan ym shig bgan. manai nuhur tsarai muutai nzuud bvgd l arai iim zaluutai ywah ohin bishde tsug ywahaas ichdeggvi ymu gej heldeg bsan. nadad setgel n vneheer taalagdsan vneheer saihan setgeltei ym shig sanagdsan tsarai n ug n nadad tm ch muuhai haragddagvi. bi hvnee sn taniagvi ym bna l da. za ymar ch bsan ingeed yriltsah vneheer saihan blaa.

  18. enkhuush says:

    itgelee… EMCHID UZUUL… medeej jiremsen yum chin hyanaltand bga l bizdee… Hyanaltiinhaa emchid helj zovlogoo av… Oor yu gehev. Nohor chin arai dendeneeeeeeeeeeeeeeeeeeeeee

  19. itgel says:

    bi neg yum asuuh gsen yumaa nadad tuslaach bi odoo 21tei nohorteigee hamt amidardag bi odoo jiremsen 35nedeltei getel nohor maani nadad belgiin zamiin owchin ogchjee uuniig yaj emchleh we toroh maani dohoj bgaa yamar em taria heregleh we uragt muugaar noloolohguigeer yaj emchluuleh we zowolgoo ogdog utas baina yy nadad tuslaach bi yah estoi we

  20. itgel says:

    hi asuult asuuj bolohuu

  21. hi5 says:

    hi tiimee hvnii itgel yu yunaas chuhal zuil minii huwid setgel uuchlahgvi bgaa bol ger bvl ehner huhuriin hariltsaand tomoohon asuudaltai bolloo gesen vg.minii nuhur yg ene maygaar handsan bol dahij hezeech hezeech bolomj olgohgvi dahij itgeh itgel tvvniig hairlah setgel tvvnd halamj hairaa heweerni uridiin adil hezeech ugch chadahgvi neg udaa mehelsen bol 2dah udaa ahiadl setgel sharhalj tvvnees haraaj suuh udur irj l taarna ergaad harahad amidraliin amt haniin halamj geriin dulaan uur amisgal ter bvgdiig mederch chadalgvi neg ugluu tolind harahad zaluu veiin dvr turh vrchlee suusan awgain dvrseer soligdohod vsee zulgaaj suugaad ch tsag hugatsaa bvsgvi hvnii saiahn zaluu nas tsog hiimori irehgvi shvvdee ta sain bodoj nasnii chin hani bolj chadah hvnvv gedgiig ergetsvvlj neg bodooroi uwduud hewtehed chin ayga hool hiij uguj chadah hvnvv gedgiig bodoj neg vzeerei minii bichseng unshaad zaawal neg shiideld hvreerei uurtuu haramsahaargvi uhaalag shiideld hvrnee gej naidaj bna tand az jargal hvsiyee

  22. hair247 says:

    sain uu
    manai nohor bas 1 hvvhentei amidarch bsaan
    gehdee bi cham shig uuchilsan
    odoo ch bid 2 hamt bna
    harin chi ulam halamjlah bish ooriigoo hairla
    ulam oordoo itegltei bol ulam ooriigoo bayjuul
    gadaad vjemjee oorchilood setgel sanaagaaa sergee
    bi tegsen uuchilana gedeg ih tevcheer shaardagana
    tegsen bi uuchilsan
    odoo bi saihan amdarch bna gej helehgvi ee
    gehdee nadad setgel duuren bna
    hamgiin golon busguichuud bid setgeliin tenheetei yum bna lee
    chi ter huuheniig bodoh hereggvi
    eejiig buruutgah shaardlaggvi
    yagaad gevel ter eh hvn chinii omno yamar buruutai yum ve?
    huugee tiiim yum hiiseniig medsen ch chamd heleegvi yum bna sh dee
    heleegvin bolson bna
    tiim bolohoor chi ooroo oordoo anhaaral halamj tavi
    ooroo setgel saihan bol amidaral saihan
    amjilt hvsie
    naij mini

  23. lons says:

    Taivan Өгүүлсэн нь:
    Чи хайр халамжийн талаар зөв л ойлголттой явдаг юм байна шүү дээ. Хамгийн гол нь тэр яагаад тэгж хэлэв гэдэгт л байгаа юм. Би эрэгтэй хүн. Хүүхнүүд хүүхнүүдээ илүү ойлгодогтой адил эрчүүд эрчүүдээ илүү ойлгодог. Учир нь тэдний бие махбодь, сэтгэл санаанд гарч байгаа мэдрэмжүүд нь төстэй байдаг. Би болон миний судалж мэдсэнээр эрэгтэй хүн сексгүйгээр хамгийн ихдээ л 3 орчим сар болно. Энэ хугацаанаас цааш эрэгтэй хүн маш тогтвортой бус болж амьдралыг өөрөөр харж эхлэх болно. Өөрөөр хэлбэл өөртөө итгэх итгэл алдрах болно. Хүн бүр өөр өөр болохоор янз бүрийн л ааш гаргаж эхлэнэ. Зарим нь гуниж гутраад их хардамтгай, тэвчээргүй, арчаагүй байдалд орно. Тэрний хувьд бүх амьдрал утга учиргүй, хуурамч, тэсвэрлэшгүй мэт санагдана. Зарим нь шинэ зугаатай амьдрал буюу өөрт бий болоод байгаа хүндэрлээсээ зайлсхийж өөрийгөө хуурдаг. Нэгэнт өөрийгөө хуураад эхэлчихсэн юм чинь хүүхнүүдтэй явалдана л гэсэн үг. Тиймээс хосууд хэрвээ удаан хугацаагаар тусдаа байхаар шийдсэн бол ийм эрсдлийг тооцож үүнд сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хол байхаар шийдвэр гаргахдаа л үүнийг тооцсон байх хэрэгтэй гэсэн үг. Нөхцлийг харилцан зөвшөөрөөд хол байгаа хосууд бие биентэйгээ харилцахдаа маш хянуур байж өчүүхэн ч хардуулах сэжим өгч болохгүй. Энэ нь өөрийгөө болон хамтрагчаа санаатайгаар чадварлаг хуур гэсэн үг. Эдгээрийг л хийж чадахгүй бол буцаад хамт амьдрах боломжгүй болно. Би гадаадад томилолтоор их явдаг. Томилолтоо 10 хоногоос хэтрүүлэхгүй байхыг маш их хичээдэг. Үүнийг л урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж байгаа юм шүү дээ. Би хэзээ ч эмэгтэй хүн байж үзээгүй болохоор эмэгтэй хүн хэр удаан тэсдгийг хэлж мэдэхгүй. Бусдаас сонсоход 2 жил бүүр насан туршдаа тэсч чаддаг гэдэг. Хэрвээ энэ үнэн л бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд асар их ялгаа байнаа гэсэн үг. Цаг хугацаа өнгөрөхөд хүмүүсийн мэдрэмж өөрчлөгддөг. Нэг өдөр чамд хайртай гэж хэлж байсан залуу чамаас холдоод, санаад, цөхөрөөд, өөтөө итгэх итгэлээ алдаад, чамайг хардаад нөгөө сайхан хайр нь бараг л үзэн ядалт болж хувирдаг. Гэтэл нэг сайхан нартай өдөр чи хүрээд ирвэл ертөнц дахиад л гэрэлтээд явчихана. Ягаад гэвэл өөрийнх нь чадаагүй тэр салалтын зовлонг чи сэтгэлээ хувиргалгүй даваад ирсэн учраас. Энэ нь эмэгтэй хүнд байгалиас заяасан давуу чанар юм. Хүн угаасаа л бусдыг өөртэйгөө харьцуулж үздэг зангаараа эмэгтэйчүүд эрчүүдийг адилхан л тэсч чадна гэж боддог, тийм байлгахыг ч хүсдэг. Эрчүүд ч мөн адилхан эмэгтэйчүүдийг өөртэй нь адилхан хуурч байгаа л гэж харддаг. Хүн ийм олон талтай байдаг учраас л хүн чигээрээ байгаад байна шүү дээ. Эс бөгөөс бид бүгдээрээ робот болчихсон байхгүй юм.
    ENE HUN NEEREE UHAANTAI HELJ SHUU !!!! SANAL NEG BNA

  24. lons says:

    naizaa herev uuchilsan bol uuchilsan shig uuchilaa herev uneheer urgelj bodogdood shanalaad bval tegeed l salsan ni deer shdee 100% uuchilaad hairlaad yavj chadna gehiim bol umnuh ene yavdaliig suhuj hezeech buu yari amidral chine tam bolno shuudee ter hun uhaaraad chamtai niilsen bol dotroo bas bodood shanalaad gemsheedl yavj bgaa bh hun aldahiig aliig ter gehev dee yumand jaahan huleetstei handaarai naizaa ! Tegeed eh nutgaasaa hol bgaa hun iluu ih stressddeg shuudee ! Bolgoomjtoi ajilj biyee sain bodoj yavaarai tegeed uhaanaar uchraa oltsgoono gej naidaj bna ta 2t az jargal husii

  25. con says:

    ooriinhoo amidrald uunees iluu hund berh zuil tohioldono gej bodoj yawbal chi ene iluu stressdehgui bhaa

  26. rorra says:

    salsan n l deer bh daa. hetsuu l bdiin. minii naiz zaluu bas hamt amidardag bhdaa araar tawiad, bi hedii uuchilsan gej heldeg bolowch setgeldee urgelj zowj shanalj yawdiin, martaj chadna gej bodohgui l bn. buhniig uuchilj bolno, harin araar tawiltiig uuchlahad hetsuu bdag. ene bol aimshigtai doromjlol, gutral, itgel aldrah geed buh l zuiliin tsogts.ene buhniig dawan tuulna gedeg emegtei hunees mash ih teswer tewcheer shaaardagdadiin,

  27. delger says:

    hI chinii bichesniig yunishlaa chi salsan deer dee er-tei hvn neg tesen bol dahin dabtdag yum.minii amidrald iim zvil t;doj bsan hvn hezeech iim zviliig martaj chadadggvi yum nasan turshdaa sanah bno,chi zaluu bna dahiad uur sain hvntei taarch urd amidlaasaa turshlaga suusan uchir ilvv uhaalag amidrah bno chamd amjilt hvsie

  28. zaya says:

    yanaa bushuuhan hair setgelruugee yabah min..

  29. uyanga says:

    TUUNIIGEE UUCHLAARAI.CHAMD HEDII HETSUU BGAA CH NEGENT L TA 2 BIE BIEDEE ODO CH GSEN HAIRTAI L BOL SETGELEESEE UUCHIL.HAIR GDG CHIN BUHNIIG UUCHILDAG ZUIL SHUU DEE.TAARCH TOHIROHGUI UE BN BAS JARGALTAI BH UE CH BN.MINII BODLOOR CHI HALAMJTAI SAIN BUSGUI BN.BUSGUI HUN HAMGIIN GOL N NUHURTUU HAIR HALAMJAA HARAMGUI UGUJ MUN SEXDEE SAIN BWAL NUHUR CHIN CH BAS CHAMAAS DUTAHGUI HAIRLAJ HALAMJILAH BNO SHUU DEE.

  30. mmm says:

    minii nz huuhend yag iim yum tohioldoj bsan.nz busgui maani solongost bga nuhuruu uur huntei bolsniig medeed araas n ochson yumaa.neg heseg ter 2t hetsuu bsan gesen.tegeed udalgui hamt butsaad mglruu irtel nuguu huuhen n dagaad mgl irtsen bgaam.tegeed nuutsaar uulzdag boltoi yum bilee.yamaar ch yumbe dee.tiim ulsuudiig chin…

  31. 123456 says:

    Humuusiin bichseniig unshsan chini zunduu olon uhaalag yum bichjee. Ingeed biye biyenee demjdeg buh yumiig sain saihnaar, ataa horsolguigeer boddoj baigaa ni goyo baina. Zuvluguu hussen hunii huvid buh yumiig uuruu shiidsen ni deeree. Yurunhiiduu humuusiin turshlaga tustei baidag baih. Gehdee busdaas yalgarah amidarliig chi uuruu zohioj chadna shd. Uuchilsan bol uuchilsan shig uuchil, chadahgui bol buh yumiig martaad gantsaaraa heseg baih heregtei bolov u gej bodoj baina. Bichsenees chini harahad chi sain ohin baina. Amjilt husye.

  32. S says:

    er xvn gemee uxaarsan bol axij aldaa gargax n xowor noxortoo itgex xeregtei xerwee itgexgvi bol noxroo araar n tawiad vz ter tsagt chi noxort chi ymar xetsvv b.gaag oilgono

  33. huurhun girl says:

    hairiigaa iimerhuu yvdalaas bolood gomdoochih vii de,hun gedg tsagaa tulahaar teneg shu de,..
    hadam eejiin chin huvid sain bolohoor helj zurhleegui bhaa,ternees muu bsan bol saihan shaltag geed heleed bushuuhan holduulahaa bodoh bsan biz…
    chi zuulun zantai sain busgui bna, chamd az jargal husey!!!

  34. salalt says:

    hi. chinii bichseniig unshaad minii amidraltai yag adilhan ym bna gej oilgoloo. neg oor ym ni minii ehner harin buruugaa huleelgui ter chigeeree zutgeed yavsan daa. bid 2 bas 17, 19teidee suusan neg tom huuhedtei tegeed 13 jil hamt amidraad tegeed l namaig solongost jil hagas boloh hooornd l oor hund hairtai bolchihson geed l yavaad ogdog ym bnalee.namaig ch yahav huugee ch bodohgui zovhon har amia boddog ym bilee. ta 2 huuhedgui bol chi uneheer ongorson bugdiig martaj chadahgui bol salsan ni deer. hervee chadnaa gej bodoj bgaa bol urid yarisan, bolson bugdiig l martah heregtei. za tegeed zov songolt hiigeerei. amijilt husie!!!

  35. hun says:

    Nadad ch bas iim zuil tohioldoj blaa.Tehdee ter hun minii derged nadtai hamt amidarch bj namaig huuraad yavaad bsan bnalee.Oodgui muuhai doromjlol shig sanagdsan hernee hureed irehed ni hooj yavuulj chadaagui.Tegeed l argaguin erhend uuchilsan bolovch alivaa neg jijig sajig margaan garah burd tesehgui teriig ni sohood, uilj gomdollodog.Ter bolgond bid 2iin hair, nandin hariltsaa ulam une tsenegui utga uchraa aldaj bgaa.Hervee chi uneheer tevcheertei, uuchilj chadahaar bol uuchil.Hezee ch bitgii durs.Harin nad shig setgelee barij diilku bol zugeer l sal daa, amidralaa bod

  36. heiko says:

    uuchlal bol hamgiin tom hundetgel gehdee medkue naadah chini chamd unen novshirson bsht bi ch gsn gaihaj bn chamaig tegj ih sanaa tavidag bsn bhd yaj hairlaj halamjildaggui bsn ghj chadjiinaa tee
    chi odoo tuuniig sori ooriin chini toloo ymar 1 bdlaar ooriigoo zoliosolj chadahnuu uz ok amjilt husie

  37. soko says:

    sainuu,ooriin bichsen zuiliig unshlaa ooriin erhgui omnoos chin gomdoh setgel torjiin,uul n har nylhaaraa l niilsen yum bna shuu dee,tgeheer chi ih l dassan bgaa ghdee ingej udaan bsnii etsest hehen hormiin todiid iim aash gargaj bgaa n ongorson buhen chin une tsegui bsan gejuu,uul n zan zangaa awaltssan bga bolohoor hamt bh saihan l bdg bh ghdee ter hun tgj bodoogui huursan shuu dee bas bitgii yri gj zagnaad l bi chinii orond bsan bol uuchilj chadahgui ee ghde ene chinii l shiideh asuudal er emiin hoorond iljig buu jorool gdg bhaa zugeer l sanal bodloo helehd iim l bna neg ingrj chadsan hun dahaid ingehiig uguisgehgui zarim erchuud hair daadaggui shuu dee barag ihenhi n chi zaluu bna dahiad goy hair tohionoo teriig hay daa herew ter chamd uneheer haitai bol hichneen jileer ch hamaagui guine tgeheer shuud l bitgii niil hayj uz chamd amsuulsan zowlong oort n amsuu

  38. Tugs says:

    Minii duu amidral negeer dyysdaggui yum aa. Naad tenegee haya daa. Buur iluu n oldono sh dee. Iim zaluugaaraa iim yum uzeh gej dee. Tsag hugatsaa bugniig emchildeg yum sh dee. Hair halamj gej hairtai hunee ulsguhgui8 daaryylahgui.myyhai hyvtsastai yavyylahgui* daaruulahgui sanaa tavihiig heldeg yum gehdee ene buhniig hiih gej bainga araas n huutsulduh l byryy shuu.

  39. Sainuu says:

    Sainuu naizaa.chamd hetsuu bgag oilgoj bnaa.Bichisnees chin unshihad chamd amargui l bga bh.Gehdee chi uuchilsan ni deer de.UUchlahgui blaa gehed ta 2 salah,haritsaa chin sevteh bolno shuude!Odoo dahiad salaad oor huntei uchirna gevel chi ter huniig hairlaj chadah yumuu?Uuchilsan ni deerde.Uuchilsnaar bayar hoor hairiin oron zai bii bolno.Tuunluugee haraad saikhan ineemseglelee!Bas ooriinhoo gadna torhiig ulam goyo bolgoj,ulam saikhan aashtai bolj dotroosoo gadnaasa gerelteed l bgarai.za tegeed amjilt husii

  40. df says:

    НЭГЭНТ ХӨРСӨН СЭТГЭЛИЙГ ЭРГҮҮЛЖ БОЛДОГГҮЙ. ЯААЖ Ч ХИЧЭЭГЭЭД… ТЭР АЛДААГАА УХААРААД ЧАМД ӨМНӨХӨӨСӨӨ ИЛҮҮ САЙН ХАНДАЖ БОЛНО. ИЛҮҮ ХАЛАМЖТАЙ, ИЛҮҮ ХАЙРТАЙ. ЖИЖИГ ХЭРҮҮЛ МАРГААН ҮҮСЭХ БОЛГОНД ЧИ ӨМНӨХӨӨ СӨХСӨӨР БАЙНА… ТЭР ХЭДЭН Ч УДАА ТЭВЧИЖ ӨНГӨРӨӨЖ ЧАДНА. ЧИ ТЭР ҮЕД ТҮҮНД НАДААС ИЛҮҮ СОНГОЛТ БАЙХГҮЙ, ТЭР НАДААС ХОЛДОЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ БОДОХ БАЙХ. ТЭР АЛДСАН БАЙЖ БОЛНО, ХҮМҮҮС НЭГНИЙХЭЭ АЛДААН ДЭЭР ДӨРӨӨЛЖ ДАВАРДАГ. НЭГ ӨДӨР ТЭР ТЭВЧИХЭЭ БАЙГААД ҮҮРД ЯВААД ӨГНӨ ДӨӨ. ЦАГ ХУГАЦАА АЛДАХЫН НЭМЭР. САЛСАН НЬ ДЭЭР. НАС ЧИНЬ ЗАЛУУ БАЙНА. МАГАДГҮЙ ЧИ ТҮҮНИЙГ УУЧЛАХ ҮЕДЭЭ ЮУ БОДОЖ БАЙСНЫГ МЭДЭХГҮЙ ЭЭ. БОЛДОГСОН БОЛ ЗҮРХЭЭ ГАРГААД УГААЧИХ ЮМСАН ГЭЖ БОДОЖ БАЙГАА БИЗ ДЭЭ?

  41. Taivan says:

    Чи хайр халамжийн талаар зөв л ойлголттой явдаг юм байна шүү дээ. Хамгийн гол нь тэр яагаад тэгж хэлэв гэдэгт л байгаа юм. Би эрэгтэй хүн. Хүүхнүүд хүүхнүүдээ илүү ойлгодогтой адил эрчүүд эрчүүдээ илүү ойлгодог. Учир нь тэдний бие махбодь, сэтгэл санаанд гарч байгаа мэдрэмжүүд нь төстэй байдаг. Би болон миний судалж мэдсэнээр эрэгтэй хүн сексгүйгээр хамгийн ихдээ л 3 орчим сар болно. Энэ хугацаанаас цааш эрэгтэй хүн маш тогтвортой бус болж амьдралыг өөрөөр харж эхлэх болно. Өөрөөр хэлбэл өөртөө итгэх итгэл алдрах болно. Хүн бүр өөр өөр болохоор янз бүрийн л ааш гаргаж эхлэнэ. Зарим нь гуниж гутраад их хардамтгай, тэвчээргүй, арчаагүй байдалд орно. Тэрний хувьд бүх амьдрал утга учиргүй, хуурамч, тэсвэрлэшгүй мэт санагдана. Зарим нь шинэ зугаатай амьдрал буюу өөрт бий болоод байгаа хүндэрлээсээ зайлсхийж өөрийгөө хуурдаг. Нэгэнт өөрийгөө хуураад эхэлчихсэн юм чинь хүүхнүүдтэй явалдана л гэсэн үг. Тиймээс хосууд хэрвээ удаан хугацаагаар тусдаа байхаар шийдсэн бол ийм эрсдлийг тооцож үүнд сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хол байхаар шийдвэр гаргахдаа л үүнийг тооцсон байх хэрэгтэй гэсэн үг. Нөхцлийг харилцан зөвшөөрөөд хол байгаа хосууд бие биентэйгээ харилцахдаа маш хянуур байж өчүүхэн ч хардуулах сэжим өгч болохгүй. Энэ нь өөрийгөө болон хамтрагчаа санаатайгаар чадварлаг хуур гэсэн үг. Эдгээрийг л хийж чадахгүй бол буцаад хамт амьдрах боломжгүй болно. Би гадаадад томилолтоор их явдаг. Томилолтоо 10 хоногоос хэтрүүлэхгүй байхыг маш их хичээдэг. Үүнийг л урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж байгаа юм шүү дээ. Би хэзээ ч эмэгтэй хүн байж үзээгүй болохоор эмэгтэй хүн хэр удаан тэсдгийг хэлж мэдэхгүй. Бусдаас сонсоход 2 жил бүүр насан туршдаа тэсч чаддаг гэдэг. Хэрвээ энэ үнэн л бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд асар их ялгаа байнаа гэсэн үг. Цаг хугацаа өнгөрөхөд хүмүүсийн мэдрэмж өөрчлөгддөг. Нэг өдөр чамд хайртай гэж хэлж байсан залуу чамаас холдоод, санаад, цөхөрөөд, өөтөө итгэх итгэлээ алдаад, чамайг хардаад нөгөө сайхан хайр нь бараг л үзэн ядалт болж хувирдаг. Гэтэл нэг сайхан нартай өдөр чи хүрээд ирвэл ертөнц дахиад л гэрэлтээд явчихана. Ягаад гэвэл өөрийнх нь чадаагүй тэр салалтын зовлонг чи сэтгэлээ хувиргалгүй даваад ирсэн учраас. Энэ нь эмэгтэй хүнд байгалиас заяасан давуу чанар юм. Хүн угаасаа л бусдыг өөртэйгөө харьцуулж үздэг зангаараа эмэгтэйчүүд эрчүүдийг адилхан л тэсч чадна гэж боддог, тийм байлгахыг ч хүсдэг. Эрчүүд ч мөн адилхан эмэгтэйчүүдийг өөртэй нь адилхан хуурч байгаа л гэж харддаг. Хүн ийм олон талтай байдаг учраас л хүн чигээрээ байгаад байна шүү дээ. Эс бөгөөс бид бүгдээрээ робот болчихсон байхгүй юм.

  42. Tuvshee says:

    Nadad bas iimerhuu yum tohioldoj baisan. hetsuu baidgiig ni medne. gehdee gants l arga baidag yum. ter argiig songosondoo bi hezee ch haramsaj baigaagui harin ch bodoh bolgondoo uurtuu itgel turj uuriiguu toodog yum. ehner maani namaig bas solongost baihad mgl-d neg naiztai bolchihson yavaad baisan baigaa yum za tegeed 2 jiliin daraa nad deer ireed hamtdaa baigaa l daa. ehendee mash ih gutarch stressddeg baisan. gehdee chi uneheer tuundee hairtai bolood ter chine chamaig ahij huurahgui gedegt itgedeg mun tuund chine itgej bolohoor hemjeenii yos surtahuun uhaalag chanariin helterhii baigaa gej chi boddog bol saihan “UUCHIL” uur yuu ch baihgui hezee ch ter muuhai yavdaliin tuhai bitgii heruul hii! hezee ch ter tuhai neg horom ch bodoj bolohgui. hun uuruu uurtuu ezen bolj chaddag bol eniig l uurtuu daalga. chamaig huchilj hicheej charmaij baigaag chine bolon uuriinhuu hiisen heregt gemshij baigaa hani chine chamaig ingesenii chine tuluu umnuhuusuu ch iluu hairlah bolno. amidraliin huuli baidagshdee ugsun bol avdag avsan bol ugdug. yag teren shig hamgiin gol ni setgel sanaanaasaa ergeed ter tuhai bodson ch terend emzeglehgui boltloo uurtuu surga gehdee hezee ch ergej dursaj bolohgui. hair halamj gedeg bol unen goloosoo negniigee oilgoj uuriinhuu umnuus bodoj handahiig helj baigaa yum. hamtdaa ajil hiigeed yadarch baigaa bol terniigee l hairla yag namaig ingej hairlaj halamjilbal goyo doo gej bodson buhnee hii! hairt chine mun chamaig yag l tegj hairlaj surna. yuunii ur tarina terniigee l huraadag gedeg ug baidag. ed es shirheg bolgonooroo l hairla. iluudene gej hezee ch baidaggui yum. uuriiguu l hairluulah hariult avah bolhoor ter. amjilt husye! chi tevcheertei uhaantai hun shig sanagdaad tsag zavaa urj zaaval helye gej bodson yum. amjilt husye ta 2t az jargal ariun hair sain saihan buhniig husen yuruuye! amidral urgelj saihnaaraa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.