Харийн хүний өвөр хүйтэн байдаг юм билээ

72046178

Амьдрал, ахуйгаа сайжруулахын тулд мөнгө мөрөөдөж, хөдөлмөр эрхлэхээр харийн орныг зорих залуусын цуваа хөвөрсөөр байна. Үүний зэрэгцээ харийн хүнтэй дэр нэгтгэж буй монголчуудын тоо ч жилээс жилд өссөөр байна. Тэр дундаа эзэн Чингис хааны удам хөх толбот монголын удам угсаа, үр үндсийг залгуулах ариун үүрэгтэй бүсгүйчүүд маань харийн хүний өвөрт одож буй нь харамсалтай. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн гаргасан судалгаагаар монголчууд дэлхийн 76 орны иргэнтэй ураг барилдсан байх юм. Энэ бол гадаадын иргэнтэй гэрлэгсдийг тус төвд бүртгэж эхэлсэн 1998 оноос хойших тоо. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанд манай иргэд гадны 76 орны 5139 иргэнтэй дэр нэгтгэжээ. ИБМУТ гадаадын иргэнтэй гэр булээ батлуулсныг буртгэх болсон эхний жилд 44 Монгол иргэнийг буртгэсэн бол өнгөрсөн жил 976 болж өссөн байна. Харин энэ онд 725 хүн харийн улсын бэргэн, хүргэн болсон судалгаа гарсан бөгөөд энэ дундаа гадаадын иргэнтэй ханилсан хүмүүсийн 95 хувь нь манай хацар гоо бүсгүйчүүд байдаг юм байна. Тэдний дийлэнх нь буюу нийт гадаадын иргэнтэй гэрлэгсдийн 3485 /67.8 хувь/ нь Солонгос улсын иргэнтэй гэр бул болжээ.

Эд нар өөрийнхөө хүсэлтээр, бусдаар зуучлуулж харийн хүнтэй гэрлэх нь олонхийг эзэлдэг ажээ.

Ингээд бид нэгэн зуучлах товчоогоор зуучлуулж Солонгос эртэй гэрлэсэн эмэгтэйн яриаг хүргэе. Тэрбээр нөхрийнхөө хамт саяхан монголд ирсэн. Түүний нөхрийн найз хоёр солонгос эр монгол бүсгүйтэй танилцахыг хүссэн бөгөөд энэ хүсэлтийн дагуу тэд дөрвүүлээ ирсэн нь энэ аж. Нэгэн найзын маань танил бүсгүй Солонгос эртэй суух сонирхолтой бөгөөд түүнийг дээрх хоёр солонгос эртэй уулзуулахаар боллоо. Энэ дашрамд миний бие тус болзоонд хамт явах боломж олдсон юм. Болзооны үеэр Солонгосоос ирсэн бүсгүйтэй ярилцах боломж олдсоныг сонирхуулъя. н.Туяа /нэрийг нь өөрчлөв/ бүсгүй багш мэргэжилтэй бөгөөд нэгэн дунд сургуульд нийгмийн ажилтан хийдэг байжээ. Одоо 38 настай. Тэрбээр одоогоос таван жилийн өмнө нэгэн зуучлуулах товчоогоор дамжуулж солонгос эртэй гэрлэсэн байна.

Энэ эмэгтэй амьдралын шаардлагаар л Солонгос эрийг сонгосоныг учирлая. Туяа Монголд байхдаа нэгэн монгол залуутай хэсэг хугацаанд амьдарсан ч бор дарс багагүй хүртэхийн зэрэгцээ үе үе ширүүхэн алганы амт үзүүлдэг байж. Тийм ч учраас тэр хүүхэдтэй болохыг хүсээгүй бөгөөд архи уусан үед нь. ээж дээрээ гүйж очоод хоночихдог байж. Заримдаа тэр залуу хойноос нь ирж, агсам согтуу тавихын дээр бүр сургууль дээр нь ирж агсардаг байсан гэнэ. Бүр сүүлдээ аргаа бараад салах тухай ярихад тэрбээр хэзээ ч салахгүй гэдэг байж. Өдөр хоногийг ингэж өнгөрүүлэх нь түүнд утгагүй мэт санагдаж, гадагшаа явах хүсэл төрсөн төдийгүй бүр солонгос эртэй дэр нэгтгэхэд хүрчээ. Өөр монгол хүнийг сонгоогүй шалтгаан нь гэвэл өөр хүнтэй суух юм бол “ална” гэж дарамталдаг байсантай нь холбоотой юм байна. Хүний орчлонд хэн нэг эртэй амьдрах нь хүний л жам шүү дээ гэж тэр хэлсэн юм.

Тэрбээр монгол эрчүүдээ учиргүй муулаад байхыг хүссэнгүй, “Хүн бүр янз бүр, гэхдээ л монголд эмэгтэйчүүд амьдралын гол үүргийг гүйцэтгэж байна шүү дээ” гэдгийг санууллаа. Одоо тэрбээр Солонгос нөхрийнхөө хоёр хүүхдийг төрүүлж өсгөөд Сөүл хотоос нэлээд зайдуу мужид цагаан будааны хувийн ферм эрхлэн амьдарч байгаа. Түүний хувьд хоёр хүүхдээ сургуульд нь машинаар хүргэж өгөх, авах мөн гэр орны ажил болон нөхөр хүүхдээ халамжлах, хоол ундыг нь хийх зэрэг ажлыг хийдэг. Харин тариа будаагаа тарих, услах, хураах гээд ихэнх ажлаа нөхөр нь хийдэг аж. Тэдний хувьд дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдардаг гэнэ. Солонгост очоод таван жил болж буй тэрбээр банкинд нэлээд их мөнгө хадгалуулсан бөгөөд очоод гурван жил болсныхоо дараа ээждээ Москва хороололд гурван өрөө байр худалдаж авч өгчээ.

Түүний нөхөр архи огт уудаггүй бөгөөд хоёр хүүхдийг минь төрүүлж өгсөн гээд түүнд их хайртай байдаг юм билээ. Очсон даруйдаа мэдээж түүнд хэцүү байсан бөгөөд ёстой л нөгөө “харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр байна” гэж сэтгэл зүрхэндээ шимшрэн дуулдаг байсан. Одоо ч гэсэн элгән садан гэхээсээ илүү эх орноо л их санадаг юм. Хичнээн дарамт шахалтгүй, дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдарч байгаа ч харийн хүний өвөр цаанаа л хүйтэн байдаг гэдгийг нуулгүй ярьсан юм. Анх нөхрийнхөө зургийг хараад л шууд суухаар очсон түүнд танихгүй хүнтэй, тэр дундаа хэл амаа ойлголцохгүй харийн хүний өвөрт ороход үнэхээр хар хөлс нь гарах шиг болсон гэдэг. Гэхдээ л азаар би сайн хүнтэй учирсан гэж ярих энэ бүсгүйн хувьд өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлаж байгаа болохоор би ч гэсэн сэтгэлээрээ хандахыг хичээдэг юм гэлээ.

Түүнээс хэзээ нэгэн цагт эх орондоо ирж амьдрах уу? гэхэд “Одоохондоо мөнгө төгрөг хурааж, амьдралаа баталгаажуулж байгаа. Цаг хугацаа л харуулах байх” гэлээ. Гэхдээ эх орноо санаж, тэвчихийн аргагүй болсон үедээ нөхөртөө хэлэхэд намайг эх орон руугаа яваад ирэхийг минь зөвшөөрдөгт баярладаг гэв. Түүнээс монгол улс өөр болж уу? гэхэд Солонгост байсаар байгаад дассан юм байлгүй нэг л шороо тоос хог новш хөглөрсөн орчин нь муухай хэвээрээ байна гэсэн юм. Түүний амьдардаг тосгонд түүнтэй адил Солонгос эртэй гэр бүл болсон тав зургаан монгол бүсгүй байдаг бөгөөд хааяа уулзацгаадаг гэнэ. Тэдний амьдрал сайн, муу хүнтэй таарснаасаа шалтгаалж янз бүр л байдаг гэнэ. Гэхдээ л тэрбээр ярианыхаа дунд Солонгос эрчүүдийн ажилсаг байдлыг магтан ярьж байлаа. Түүнээс харийн хүнтэй суусандаа сэтгэл дундуур байдаг уу? гэхэд “Хүн сайхан л амьдарч чадаж байвал энэ бөөрөнхий дэлхийн хаана ч байсан яахав дээ” хэмээн хариулсан юм.

Харьд одсон бүcгүй буюу өөрийгөө золиослогч

Түүний нөхрийн найз болох хоёр Солонгосын нэг нь 36-тай, нөгөө нь 61-тэй. Тэдний хувьд амьдрал нь жигдэрсэн, өөрөөр хэлбэл амьдралынхаа баталгааг бий болгоод одоо эхнэр авч сайхан амьдрахаар шийдсэн гэнэ. 36-тай солонгос эр, архи тааруулж хэрэглэдэг, тамхи татдаггүй бөгөөд монгол эмэгтэйтэй гэрлэхээр шийджээ. Учир Түүнд монгол бүсгүйчүүд их халамжтай, ажилсаг санагддаг гэнэ. Солонгос бүсгүйчүүд ямар вэ? гэхэд ажил муутай, эд мөнгөний шуналтай гэсэн бөгөөд тэрээр өөрийгөө ойлгож, халамжилж чадах ухаалаг, ажилсаг, нүдэнд дулаахан 25-аас дээш насны монгол бүсгүйг хайж байгаа гэнэ. Түүний хувьд айлын бага хүү, нэг эгч, нэг ахтай. Тэд нар нь тусдаа гарсан учир аав, ээжтэйгээ гурвуулаа амьдардаг, ирээдүйдээ дэлгүүр нээх юмуу хувиараа ямар нэгэн биз¬нес эрхлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Түүнээс “Солонгос эрчүүд монгол бүсгүйтэй зуучлуулж суугаад, очсон хойно нь янз бүрээр дарамтлах зүйл их гардаг гэсэн. Тэр битгий хэл бэлгийн гаж донтой, эсвэл бэлгийн сулралтай хүмүүс байдаг гэж дуулсан? гэж асуухад “Миний хувьд бие эрүүл. Ямар нэгэн гаж буруу зуршил байхгүй. Бүх юм хууль номын дагуу байх учраас тийм зүйл гарахгүй” гэлээ. Түүнтэй уулзахаар очсон бүсгүй 25-тай бөгөөд амьдралын хувьд хүнд хэцүү. Группт байдаг аав болон нэг эрэгтэй дүүгийнхээ хамт амьдардаг. Ээжийн оронд ээж болж дүүгээ болон аавыгаа асрах үүрэг түүнд оногдсон байна. Тусалж дэмжээд байх ах дүүгүй тэрбээр хар бор ажил хийж аав, дүү хоёртоо хоногийн хоол залгуулдаг ч авдаг цалин нь амьдралд нь хаана нь ч хүрдэггүй аж. Тиймээс ганц дүүгээ ядаж нэг сургуулийн бараа харуулчих юмсан гэсэн санаа өвөрлөн явдаг тэрбээр Солонгос явж ажил хийхийг боддог.

Гэсэн ч хоногийн хоолоо яая даа гэж байгаа түүнд энэ нь мөрөөдөл гэнэ. Юутай ч монетон гинжээр бэлэг авсан бүсгүйн хувьд харийн хүнийг сонгох нь тодорхой болсон бололтой. Ядуу тарчиг гэр бүлийнхээ амьдралыг өөдлөхийн төлөө биеэ золиосолж буй бүсгүйн заяа хөөрхий. Энд өгүүлэгдэж буй охид бүсгүйчүүдийг буруутгах аргагүй. Тэдэн дунд үнэхээр амьдралын ядуу тарчиг байдлаас аав, ээж ахан дүүгээ тэжээхийн тулд өөрийнхөө биеийг золиосолж буй нь ч байдаг бол мөнгөний шуналдаа хөтлөгдөн халаас зузаантай харийн хүнийг сонгох нэг нь ч бий. Бас Монгол эрчүүдийн мунхаглалаас болж сайхан монгол охид харийн газрыг зорин одож байна. Гадаадын иргэнтэй зуучлуулах маягаар гэрлэсэн эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар хохирсон тухай мэдээлэл гарсаар байгаа нь харийн хүнтэй л суувал дардан сайхан амьдарна гэсэн бодолдоо хөтлөгдсөн охид бүсгүйчүүдийн чихний дэргэдүүр дэмий өнгөрөөгүй биз ээ.

SOURCE: Дээдсийн хүрээлэн сонин

20 Comments

  1. x says:

    mgl zaluuchuud bugdeeree iim archaagui hugiin bish ch gesen diilenh huvi n em hund byaraa gargaj, har arhind tolgoigoo meduulcen bdag sh dee, uursdiiguu bolhooroo arhichin bish, shan mgl er gej boddog, yag unen heregtee tiim bish bdag. mgl ohiduud yagaad gadaad huntei suuh tuhai bodol turdug n mgl iin erchuudtei uursdtei n holbootoi sh dee. tegeed deerees n odoo mgl d amidarch baigaa hun amiin diilenh n emegteichuud. yur n tegeed taarch tohirch l bval gadaad huntei suuhad buruu zuil bhgui gej bodoj b, neg l garig deer amidarch bgaa adilhan l humuus sh dee, yamar hari garigiin huntei suuj bgaa bish, bi ch gesen gadaad nz zaluutai, gehdee mungunuus bolj bish , hairtai bolcon bolood suuhaar shiidse, umnu n uchirch baisan mgl zaluuchuud ganc shuniig l unguruuchihye gesen bodoltoigoor handdag baisan, zarim n buur ehnertei, manai aav shig hugshin baagiinuud hurtel ug hayana, yahaaraa tiim bolchdog b aa, shal shijig hurmeer yum

  2. Hongoroo says:

    – Эрчүүдийн хувьд сайн нь маш ховор доо. ядаж л тэр цөөн хэд нь бас далдуураа эхнэрээ араар нь тавьчих санаатай, нүдэнд дулаахан гэр бүлдээ халамжтай, амьдралаа аваад явчихдаг овоо залуу юм даа гээд бодоод удаагүй байхад л чи таалагдаж байна, би гэр бүлдээ хайртай, гэхдээ яж насаараа гурилтай хоол идэхэв дээ гээд л эхэлнэ штээ. Сүүлдээ ямар ч сайн хүн байсан энэ ч цаагуураа бас л амжуулаад л явж байдаг байх даа гэдэг бодолтой болсон.
    – Солонгосуудтай суугаад байгаа эмэгтэйчүүдийн амьдрал нөхрөөсөө 100% хамаардаг байхаа. Манай хамаатны охин нэг солонгос залуутай суусан. одоо 2 хүүхэдтэй, баян цатгалан биш ч боломжийн л амьдарч байна. Би л лав тэр охин энд байсан бол нэг архичин юмтай таарчихсан ээжийнхээ гэрт новшроод л байж байх байсан байх даа гэж боддог. X залуу нь архинд дуртай хөгийн юм байсийн. Харин зарим тэнд байдаг солонгостой суусан зарим монгол хүүхнүүд нь үнэхээр зовдог гэж байлаа. Заримдаа хоорондоо уулзахаараа харимаар байна гэж уйлж жоохон сэтгэлээ онгойлгодог гэсэн. Ер нь олигтойдоо л зуучлуулан байж гэрлэж байхав дээ, гэхдээ азтай 1-нд нь сайн нөхөр таардаг л юм байлаа.

  3. U says:

    яг үнэндээ манай залуус аймаар шалиг. баар паб-нд суугаал пиво шимэж бгад хүүхэнтэй танилцаж шөнийг өнгөрөөх гсн ганц зорилготой, олигтой цалингүй бж уух дуртай, өр тавин бж даварна, тэгээл маргааш нь тэнд сууж бгаал тийм хүүхэнтэй танилцаж тэгээл гээл гавъяа байгуулсан юм шиг яриал явдгын. ноён нуруутай, ухаантай амьдралаа босгох гж зүтгэдэг залуу бвал ажлаасаа гараад хүүхдийг нь төрүүлж өгөөд сайхан халамжлах юмсан. даан ч тийм хүн олдохгүй яваар бтал 30 хүрлээ. энэ эрчүүд царайлаг бол шалиг архи дарсанд дуртай, царай муутай нь мөнгөгүй арчаагүй бх юм да

  4. angiraa says:

    tegeel erchuud iim gegheer bugd adilgui bi sain hun l getsgeehii ta nar tgj l bugdree sn bsn bol niigem odiid yu gj iim bhii sn hun bhgui bish bnaa gewch sn ni mash tsoohn. hariin hun gl muulaad bn ene gadnihniig, harin hunt suulaa gl emgteichuudee ynhn bolgchdg trn dree tulwal mngol zaluut suulaa gehd ar gertni tuslaad aaw eejiigni asraad ah egch duu nartni mongo ogood surguild surgchahdg aaw eejdni em awj uugarai gd say tog ogchohdg zaluu hd bnaa mngol zaluusaas ehnrtee ch hussn huwtsasiigni awj ogj chaddguin bj bitgii hudlaa burtsgaa za hana jargal bn tiishee l ywah hergt

  5. mgl says:

    Хөөрхий дөө! Манай хүхүүнүүд дандаа шарнуудтай суусан байдаг юмаа.

  6. Korea says:

    За яхав дээ азтай нэг ни атайхан хүнтэй суучихдаг байж Азгүи бусад ни ??? Анx танилцаад алган дээрээ бөмбөрүүлж өгнө Аваад суусаний дараа xармаа xоосонийг ни мэдэx үэд гэдсэнд хүүхэд хөдлөөд эxэлсэн б.даг үымдаа

  7. zulaa says:

    mgl-d oligtoi zaluus oldohgui bga yum chin ingeed ehneesee garahaas yahab de. hench l gesen gants l amidrah yum chin. ali deeriig ni l songonoshde, gehdee ugni mongol udmaa dagval zugeer l de.daanch mgl erchuud archaagui!!!

  8. SBaraa says:

    Mongol erchuud tuiliin yaduu, zalhuu, soyolgui, bishig useg meddeggui. Tiimees mongoliin olon saihan ohiduud gadaad huntei suuj baina. Yavaandaa mongol eregtei hun ulaan nomond oroh baih gehees urovdoltei.Mongol erchuuded huuragdaad yavj baigaa olon emegteichuuded neg oilguulah yumsan. Bi hyatad nuhortei. Bid hoyor Guang zhougiin oiroltsoo tosgond tsagaan budaa tariad saihan amydarch baina. Mongol uruu butsaj irne gehees uneheer aih yum

  9. BB says:

    Amidraliin tuluu gesen saihan mongol zaluuchuud bn l daa. Gehdee ter zaluuchuud ni denduu tsoohon bn shuu dee. Deerees n eregtei emegteichuudiih n toonii haritsaa aldagdtsan. Tegeed er ni ene asuudliig deerees ni zohitsuulah tsag bolson yum shigee.Hariin eriig songoson busguichuuded mini buruu bhgui ee. Bugd l amidraliin tuluu gesen bodoltoi bgaa.Hechneen Mongol tsusaa hamgaalay gej bodson ch ene niigem ni iim bgaa yum chin dee,,,,

  10. ss says:

    bitii huts emegteichuud.n uhalag n haabna harii l daa. chaddim bol zasgiinhaa erhiig erchuudeesee bulaachaach! chadahgui bj lalruud

  11. hyrlee says:

    mongold ger bulee saihan avch yavaa erchvvd zondoo ch gesen ihenh hyyhnyydel ger byl yr hyyhdiinhee toloo hariin hyntei suuj aav eej ah dyysee ood ni tataj bna shyy dee mongol zaluuchuud mini arhia baga uuj ajil sain hiil dee. mon ene gadaad hyntei suuj bgaa asuudliin gol buruutnuud ni zasgiin gazar shyy dee deegyyreee mongoo huvaaj idetsgeegeed bgaa ym chin ard tymnen yaj amidrah ym be tiim biz dee

  12. minamigobi says:

    ta nar bolil doo bid amidarlaa saihan avaad bolj l bna shdee, bid 2 huuhedtei saihan 4 oroo bairtai bi mashintai, ehner mashintai , bi amidarlaa saihan bailgaheen toloo bainga hodolmorloj bna, bid tiim muu humuus bish shuu, odoo bur um l bol mongol erchuud archaagui ch geh shig, amidarlaa saihan avaad yavj bgaa zaluuchuud zondoo l bna dag

  13. hi says:

    mongol ohiduud min jargaltai l bval boloo

  14. sain, bas saihan setgeltei minii mongoliin zaluus zondoo baidag shuu dee, hun bolgon oor l doo. Hunee l zov songoh heregtei

  15. bayraa says:

    hi ene oroin mend bi uuntei sanal niilj bn manai mongol zaluuchuud unheer archaagui bolson yumuu erchuudee sain oilgohgui l bn huuhnuud maani yagaad hariin huntei gerlej bn aa gej eh oron neg udaa bodsonuu ugui yagaad minii saihan ohiduud hariin hunii ber bolood bn gedegiig neg sain tungaawal yasan yum

  16. hun says:

    mongol erchuud archaagui ni dendeed baigaamaa.busguichuud l amidralaa avch yavj bna.

  17. soko says:

    hariin huntei suuj bga humuus sain huntei taaraasai.erchuud mini uhaalag l daa

  18. GCRD says:

    ene bol yduu tachig niigemd baidag tvvgeemel vzegdel ymar uur xari garig ruu ybchixaj bga bish xvvxnii xeldgeer neg buurunxii delxii deer xaana ch bsan yax bitgii l zovoosoi

  19. Taivan says:

    Ийм болохоор л “Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй” гэж ярьдаг юм шүү дээ. Би муулах гэсэндээ үүнийг хэлсэнгүй. Харин бодит үнэнийг ухаараасай гэсэндээ л хэлж байна. Монгол эрчүүд доройтсон байна. Эм хүйстнүүдэд байгалиасаа нутагархаг үзэл заяагаагүй учир эрүүд мөхвөл улс орон маань мөхнө гэсэн үг. Ерээд оноос л бид “эрэгтэй хүүхэд яахав ачигч ч болохноо хийгээд амьдарна” гэсэн нийгмийн буруу сэтгэлээнээс өнөөгийн байдал үүдэлтэй. Эхчүүд хөх толботой хөвгүүддээ илүү их анхаарал тавьцгаая. Энэ бол эх оронч үзэл мөн.

  20. uka says:

    mongol zalyys emegtei hvniis hairlaj hvndelj syraasai.tiim bolhoor hariih nytagtiin zalyys arai bolobsroltoi hvnleg bolhoor hen ch gesen amidraldaa jargaltai baiu gej bodolgvi uah bilee dee.bvsgvichvvd mini taiban zobhon oortoo jargaltai amidar.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.