Харьцаагаа таслах нь хэзээд амар байдаггүй. ЯАХ ВЭ?

80642368

1. ТҮҮН РҮҮ Л БИТГИЙ УТАСД
Ихэнх хүмүүс энэхүү мөчлөгт автсан байдаг. Харьцаа төгссөний дараа, таны хайрлаж дурлаж байсан хүн утасдахгүй байгаа нь таныг “галзууруулж” (“дургүйг хүргэж”), улмаар та залгахгүй л бол болохгүй мэт (шар хөдөлгөх ч юм уу) байж болох юм. Энэ нь таны хүссэн зорилгод хүргэхгүй тул хэн нэгэн хүү залга, харин түүн рүү л БИТГИЙ ЗАЛГА.

2. “ГАНЦХАН УДАА Ч БОЛОВ” БИТГИЙ УУЛЗ
Ганцхан удаа уулзсанаар Та өөрөө нөгөө л “тойрогтоо” эргэлдсээр л байх болно. Хэн ч зовохыг хүсдэггүй биздээ. Хайртай хүндээ баяртай гэж хэлэх нь хэцүү, тэр тусмаа давтан, давтан хэлэх нь бүр ч хэцүү. Нэгэнт л дуусахаас хойш хойшлуулаад яахав дээ.

3. ӨӨРТӨӨ БҮҮ ЭРГЭЛЗ
Нэг өглөө босонгуутаа л “Би жаргалтай байна. Үүнийг би төгсгөл болгоно.” гэж хэлэхтэй адилхан биш. Шалтаг, шалтгаантай болоод л дууссан байгаа. Хэрвээ та дуусгавар болгосон бол шалтгаан байсан л байгаа. Хэн нэгнийг өөрчлөгдөнө аа гэсэн амлалтанд бүү хуурт, ер нь бол амлалтууд удаан тогтнодоггүй.

4. БИТГИЙ “ЗУУРАЛД”
Хэн нэгэн хайртай хүнээсээ салсандаа гунихад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Энэ нь ч зайлшгүй үйл явц. Гэвч хэрээс хэтэрвэл Та өөрийгөө зовоохын нэмэр, таныг улам зовоож, гунигаасаа салахад бүр ч ядаргаа болно.

5. ТҮҮНИЙГ “ӨӨРЧЛӨГЛӨНӨ” ХЭМЭЭН БҮҮ БОД
Өмнө нь юу “хүртэж” байсан түүнийгээ л цаашид ч хүртэх болно гэдгээ ухаар. Ихэнх хүмүүс бусдыг өөрчилж болдог гэж итгэж алдаа хийдэг. Харин хүн зөвхөн өөрөө өөрийгөө л өөрчилж чадах билээ. Тиймээс бусдыг өөрчилөгдөнө хэмээн бодохдоо сайтар тунгаагаарай.

6. “ГАРГААД-ГАРГААД ХАЯ”
Уйдаж гунина гэж сэтгэл санаагаар унасны хэрэггүй. Салсандаа гэмшиж харамсалгүй яахав. Тиймдээ ч, “гаргаад гаргаад зүгээр л явуулчих”. “Гаргах” үедээ нулимсаа барвал ирээдүйн ханиа нулимсгүй угтана.

7. ЗАВГҮЙ БАЙ
Эхлээд мэдрэхгүй байж болох тальтай, гэвч эхний уйтгараа намжингуут нь өөр зүйлд анхаарлаа хандуулан өөрийгөө завгүй байлга. Магадгүй, аав ээж, найз нөхөд гээд өрөөл бусад руу залгаж харьц. Ямарваа нэгэн зүйлийг хий, оролд, тэгээд урагшаа.

8. ИРЭЭДҮЙГЭЭ ХАРЖ ӨНГӨРСНИЙГ АРДАА ҮЛДЭЭ
Харьцаа дууссан гээд амьдрал чинь төгсгөл болчихгүй. Өнгөрсөндөө биш, ирээдүйд чамайг юу хүсэн хүлээж байгаагаа харж түүндээ зүтгэ. Заримдаа зүйлс жамаараа явдаггүй тул өмнө болж өнгөрснийг ардаа үлдээн, цаашид урагш тэмүүл.

9. ӨӨРИЙГӨӨ АСАРЧ, ТЭТГЭ
Ингэсэн ч болоосой, тэгсэн ч болоосой гээд өөрийгөө нам цохичихмоор санагдах үе гарч магадгүй. Одоо өөрөө өөрийгөө зэмлэж байх цаг нь биш. Өөрийгөө асар, тэтгэ, жоохон ч болов өөртөө анхаарал хандуул. Тэгвэл өөрөө өөртөө баярлах болно шүү.

10. ӨӨРТӨӨ ИТГЭ. ЭНЭХҮҮ ЗОВЛОНГООСОО АНГИЖРАНА ХЭМЭЭН ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙД ИТГЭ.
Өөрийгөө гонсруулах зүйлүүдийг битгий хийгээрэй, харин зовсон зүрхээ эмчлэх зүйлүүдийг хий. Зөвхөн Та л өөрчлөх болно. Өнгөрснийг ардаа үлдээн ирээдүй рүүгээ жирий. Бид хүссэн, хүлээснээ л олдог гэдгийг битгий март. Өнөөдрөөс эхэл, тэгээд сайн сайхан бүхнийг мэдэр. Бүх зүйл жигдэрнэ хэмээн амьдралдаа итгэ, тэгэх ч болно!!!

SOURCE: chandmani.blogspot.com

11 Comments

  1. soko says:

    сална гэдэг хэтсүү юм.би салах гэж 3 удаа оролдсон бид 2ийн хүбид салахаас өөр замгүй болчоод бгаа салалтанд эрэгтэй хүн хэр шаналдаг бол.яавал сэтгэлээсээ авч хаях вэ.цаг мөч бүр бодогдоод гомдоод нулимс оорийн эрхгүй урсаад бна.залуусаа чин сэтгэлээсээ зөвөлгөө огч туслаач

  2. enhzaya says:

    ай хэцүү хэцүү. би хайр сэтгэл гдг юмнаас одоо айдаг болсоон. би эрэгтэй. энхзаяа гээд худлаа нэр огсон юм аа. энх гэдэг ни миний нэрний эхлэл. заяа гэдэг ни миний хайртай хуний нэрний тогсгол бгаамаа. бид 2 хуухэдтэй болоод охин гарвал ийм нэр огно гэж ярилцдаг байсан юм. би туундээ маш их хайртай. бид 2 нэг л бутэхгүй бгаамаа. би ч бур хашираа болчиж дээ. хайр гэдэг юмнаас л холуур явахийм шуу гэж л бодохийм доо.

  3. londsale says:

    haygdsan ulsuud jaahan uchirtai baimaar yumaa. uuriig ni gehgui huniig zaaval uurteigee tsug bailgah neg bol eldev buduuleg avir gargaad l horsood uzen yadaad horlood bh hetsuu. gehdee hun uurt ni sain handdag bsan hundee iim avir gargahgui bh. uurtei ni muu handdag bsan bolohoor l uuruus ni sain yavchih vii gesen dee l bj yaddag bh. hund horsood hun sain yavahgui ee. muu argaar hiisen yum muu l ur dun avchirna.

  4. avatar says:

    salah hetsuu l dee. gehdee uuriinhuu bodit baidlaa uhaarah heregtei. medeej hayagdaj bga ni l shanalnuu gehees hayaj bga ni shanalahgui.tiimees hun chamaig gehgui bhad hund tuvug bolod yahav dee. zund ni l hay. medeej hetsuu. hetsuu yumiig hun surj tuulna uu gehes ursgalaaraa tuulne gej bhgui. hayaj yavlaa. hayagdaj ch yavlaa. amidral yum chin tegeed urgeljleed l bn doo. zavgui l bai. haysan hundee buu hors. chi terend hereggui l yum bga bizdee. uur negend chi heregtei l bga.

  5. tse says:

    ene niitlel uneni ortoi uneheer salmaar bsan ch tsaana l neg gorirdlogo teedee bga bol zowhiin l tsondon yamar tohioldond bidend irsen butehgui bga ter hair chin az jargal yum shuu dee?
    butehgui bolhooroo l amttai bas dursgaltai bdag8 tiin bolhoor zugeer l yawuulchih bolohgui yumig bolgoh gej orldoh buur muu yumni ehlel ch bj medne Khuyagaa bi chamda hairtai bsanyum shuu?

  6. Mikki says:

    Bi xedxen xonogiin umnu xairtai xundee yg ingeed xelchixsen unexeer gomdoltoi bsan boloxoor l ingej shiidsen. Tuunii uurchlugunu gesen ugend itgexiig xussen ch chadaxguinee. Uuchlaarai namaigaa chamd itgel naidwar turuulcheed genet iim shiidwer gargasand.. Bi chamdaa xairtai bsan yum shuu! Uchrax tawilan bwal ter uyed chamaigaa aldaxgui ee uuchlaarai B…!!!

  7. key says:

    hooe hooe hair gj bdaggv shde bi odoo 19tei ene horwood mendleed ter hair gdg zvilees chin hed heden udaa amssan aimar gashuun ym bna le odoo dahij hezeech amsahku amsahiig ch hvsehku bna. ta nar namaig jaahan bna gj magadgv gehdee ene chine amidral shvv dee. margaldahiig hvswel (turuu_key@yahoo.com) minii mail hayg.

  8. angeldevil says:

    jinhene hair gej bdag yuma zalusaa yund ingej hurdan shantrana ve tevch itge hylee

  9. monhbat says:

    soko gdg comment uldeesen ohin my naiz ohin mon yum shig bnoo…2ula biy biyendee sharalhaad ywsaar bgaad iim bdald orj bna shdee hairaa gehdee bi chamaas odoo uuchlaltr guij bna shdee chamgui bol amidraj chadkuu ee nadad odoo hamgiin hund hetsuu bnoo…ar ger bolon chi min bas ajil torol ydaj eh orondoo bish als hol orond bgaa bolhoor hetsuu bna shdee…gehdee chamaigaa gomdoosondoo uneheer ih hairlaj bnoo uuchlaarai hairaa…hamtdaa moroodoj bodoj bsan buh zuilee amlaj bsan zuilsee 2ula biyluuley l dee…chi min l minii hajuud bwal bi chadnaa hairaa….

  10. hun says:

    thanks goy zovlogoo bna.demii gej bodson hunteigee zuuraldah shig demii yum bhgui.etsest ni chi buh une tsenee aldaj ta 2iin hariltsaa yamar ch utgagui zuil bolj huvirna.Yalanguya emegteichuud orovch zoolon setgeleesee bolood tuuniig hayj zurheldeggui.Eregtei huniig bitgii orovdoj bai.Ter chamaig hetsuu uyd chin orovdohguigeer hayad yavna.

  11. soko says:

    hairtai huneese salj hagatsana gdg hetsuu.humuus iheer shanalj gutardag ih uu baga uu gehees,hen negnii helsnii zorgoor,bas sanasnii zorgoor bolohgui hair gedgiin huch n tuundee l orshdog bh.ghdee hairtai hunteigee muudlaa geed sharalhaad zalgahgui ch guriih hereggui ganys udaa zalgaad l uzseneer baidal saihan talruugaa ergej ch bolno8harin sharlhaad guriigeed zalgahgui bsnaas hzee ch bolno gj bodoogui ter gunig ch bii bolj bolno shuu dee er,tei n l guih ystoi gesen sonin bodold hotlogdoj bolohgui. herwee hairtai hun chin chmg tkkhgui haywal shanalah l bh ghdee oodrog bh heregtei,iluu chmg hairlah medreh hun garch irj taaraa tsag hugatsaa chmg tuund dasgasn shg martuulj dursamj todii l uldeeh bolno.ghdee ene minii bodol shuu humuusee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.