Харь эрийг сонгосон монгол бүсгүйчүүд

minjee1

ДУУЧИН МИНЖЭЭ
Охидын анхны хамтлаг “Спайк” нь рок-попын ертөнцөд шинэ үзэгдэл байсан гэж хэлж болно.
Өөрийн гэсэн өнгө төрхийг зоригтойгоор харуулж чадсан “Хадаас”-ынхан гэвч төд удалгүй тарж орхисон. Хамтлагийн гишүүн Минжинсор бие даан уран бүтээл хийх болж хамтлагаасаа гарсан бөгөөд бууриа сахиж үлдсэн гурваас нь хоёр нь гадаадад сурахаар замд гарцгаасан. Охидын хамтлагийн түүх нэг иймэрхүү үргэлжилдэг. Тухайн үедээ Хүмүүнлэгийн их сургуулийн франц хэлний ангид сурдаг байсан Минжээ 23-р сургуулийг төгссөн гэдэг. Өөрийн гэсэн хэд хэдэн цомгийг гаргасан Минжээгийн хамгийн сүүлд UB паласт хийсэн тоглолт нь нэг их амжилт авч ирээгүй. Гоо сайхны мэс засалд орж арьсаа борлуулсан түүний шинэ стиль тухайн үедээ бас л шуугиан тариад авсан. Удаа ч үгүй залуусын жишгийг дагаж Минжээ холын Америкт ажиллаж амьдрах болсон. Энэ хугацаанд уран бүтээлийн ажлаа ч үргэлжлүүлж буй тухайгаа монгол руу хаа нэг SMS нисгэсэн шиг суух болсон тэрээр Грек эрийн цайг чанах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Хөөрхөн ихэр охидын ээж болсон Минжээг нөхөр нь анх Монгол бүсгүй гэдэгт итгээгүй гэдэг. Түүний охид Жессика, Виктория нэртэй.

ХӨТЛӨГЧ Д.ХАЛИУНАА
Хувийн телевизүүдийн анхдагч нарын нэг 25-р суваг телевизийн өөр өнгө төрх үндэсний TҮ-гээр ертөнцийг хардаг байсан бидний хувьд шинэ зүйл байсан.Тэдний олон сайхан нэвтрүүлгүүдийн нэг “Теле шоп”, “Байна уу, байна уу”-гаар Д.Халиунаа хоромхон хугацаанд олны танил болж амжсан ч төдөлгүй “тайзнаас” буучихсан. Хожмоо “Байна уу байна уу” хөгжмийн хөтөлбөрийг “Камертон” хамтлагийн дуучин Ганаагийн эхнэр Халиунаа хөтлөх болсон бөгөөд үзэгчид тэднийг том Халиун, жижиг Халиун гэж ялгадаг. Том Халиуны хувьд Япон хэлний орчуулагчийн мэргэжилтэй бөгөөд Японы урлаг соёлын тухай олон ч сайхан нэвтрүүлэг, киног орчуулж үзэгчдийн хүртээл болгож байсан. Удалгүй тэрээр Үндэсний телезизийн “Үдшийн хэмнэл”-д ажиллах болсон бөгөөд олон жилийн түүхтэй ах TҮ-гийн босго өндөр байгаад больсон гэх юм билээ.

Өөрийн гэсэн үзэгчдийг бий болгож чадсан Халиунаа 2003 онд олон насны зөрүүтэй Солонгос эрийн гэргий болж хуримаа ёс төртэй хийгээд авсан. Тухайн үедээ залуусын орох дуртай “Жулиана” баарны эзэн байсан гэх Солонгос эр өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд том болсон нэг хүүтэй байсан ажээ. Халиунаагийн сонголтыг гэр бүлийнхэн нь хүлээн авсан ч өвөөгийн зөвшөөрсөн хариу хамгийн хэцүү давааны нэг байсан гэдэг. Хэдийгээр Монгол залуус маань боловсролтой, соёлтой бас ухаантай ч надад аз дутсан юм байлгүй тиим залуус таарч байсангүй.Хайр дурлалдаа бүхнээ зориулж бүр халаасны мөнгөгүй үлдэх ч үе таарч байсан ч архинд толгойгоо мэдүүлсэн эрчүүдээс хайрыг мэдэрдэггүй байлаа гэж нэг бус удаа ярьж байсан. Ийнхүү Солонгос эрийн өрхийг татах болсон. Халиунаагийн ажиллуулж байсан ” Жулиана” хаалгаа барьж өнөө Солонгос нөхөр нэг хэсэгтээ л шүүх цагдаагийн хаалга татах дээрээ тулсан. Удалгүй “цагаан зээр бүсгүй хүн хоёр нутаггүй” гэгчээр Д. Халиунаа нөхрийн хамт Солонгосыг зорьсон юм.

ЗАГВАР ӨМСӨГЧ Д.ЦЭРМАА
Солонгосын топ модель Д. Цэрмаа гэх бүсгүйг загварынхан андахгүй сайн мэднэ. Хааяахан эх орондоо үдлээд буцдаг энэ бүсгүй Монголын загварын тайзнаа тун ч ховорхон үзэгддэг. Солонгосын топ арван загвар өмсөгчийн нэг Д. Цэрмаагийн энэ амжилтын цаана уйгагүй хөдөлмөрч шургуу зан байсан гэдгийг онцлох зүйтэй. Учир нь хүний нутагт өөрийн гэсэн школыг бий болгож амжилт гаргахад амаргүй байсан гэдэг. Ямар сайндаа л Солонгос загвар өмсөгчдөөс дутахгүй гэхдээ нойр хоолоо умартан хэлтэй болох гэж зүтгэсэн нь өнөөдрийн амжилтын эхлэл байсан гэх юм билээ. Тэрээр өнөөдөр Солонгосын хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн нэг бөгөөд өөрийн гэсэн нэлээд олон шавьтай. Аав ээжээс олуулаа Д. Цэрмаа өвөөгийн амин охин байсан гэдэг. Ямар сайндаа Солонгос эртэй дэр нэгтгэх болсон хайртай ачаа тун ч харамлаж байж хадамд гаргажээ.

ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
Монголын кино ертөнцөд бүсгүй хүнд баймгүй зоригтой алхам хийж “Бүлээн нурам”кинонд гоо сайхныг жинхэнэ утгаар нь харуулж чадсан жүжигчин О.Энхтуулыг харах гэж олон ч залуус нүдээ өгөхөөс буцахгүй байсан гэдэг. Жүжигчин бүсгүйн анхны нөхрийг Ариунболд гэдэг бөгөөд тэд нэг охинтой. Гэсэн ч тэдний аз жаргалтай амьдрал нэг их удаан үргэлжлээгүй. Ариунболдын хартай зан хэрээс хэтэрч түүнд бүр гар хүрээд авдаг байсан гэх юм билээ. Ийнхүү аргагүй эрхэнд хоёр тийш болсон ба О.Энхтуул охиноо өөр дээрээ авч үлдсэн юм. Анхны амьдрал нь азгүйтлээр төгссөн ч тэрээр уран бүтээлээ орхиогүй бөгөөд харин ч олон сайхан дүрийг бүтээж драмын тайзнаа амилуулсан. Бүр хошин урлагт хүч үзээд авсан бөгөөд түүний тоглосон номерууд өдгөө телевизийн дэлгэцнээ гарч үзэгчдийг баясгаж байна. Харин түүний амьдралын хоёр дахь сонголт Герман эр байсан юм. Түүний нөхрийг Клаус гэдэг бөгөөд тухайн үедээ багагүй шуугиан тариад авсан. Олны танил сайхан бүсгүйтэй суусан азтай эр өдгөө эхнэрээсээ дутахааргүй олны танил болж амжсан нэгэн. Тэд хоёр хүүхэдтэй. Гурван хүүхдийн ээж аав тэд өнгөрсөн жил Германд ажиллаж амьдрахаар нутгаасаа гарсан. Европ школыг илүүд үзсэн Клаусынхан хэсэгтээ Германд амьдрах бололтой.

ЗАГВАР ӨМСӨГЧ О.ОЮУНТУЯА
Монголын топ загвар өмсөгчдийн нэг О.Оюунтуяа Монголын мистер Баянхүү нарыг сайхан хосууд гэж тухайн үедээ л шагшиж байсан ч тэдний дурлалын түүх тэгcхийгээд өндөрлөсөн. ОУХДС-ийг төгссөн О.Оюунтуяа нь “хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэхээр Германыг зорьсоноос хойш даруй тав, зургаан жил өнгөрчээ. Ийнхүү тусдаа амьдрах болсон дурлалт хосын түүх нэг хэсэгтээ л сонины хуудаснаа залрах болж нутгаа сахьж үлдсэн дурлалт хархүү Баянхүүг тойрсон дуулиан 2003 оны чихнээс чихэнд дамжих хов живний нэг байлаа. Удсан ч үгүй топыг Герман хижээл эрийн гэргий болсон гэх яриа гарч үрийн зулай үнэрлэсэн мессэж ниссэнээр заяаныхаа ханийг гадаад эрээр сонгосон сайхан бүсгүйчүүдийн тоо нэгээр нэмэгдсэн юм.

ДУУРИЙН ДУУЧИН УРНАА
Ерээд оны эхээр сурагчийн дүрэмт хувцас өмсөн гитар барьсан эгч дүү Урнааг үеийнхэн андахгүй сайн мэднэ. Хар нялхаасаа л урлагийн амтыг мэдэрсэн эгч дүүсийн удам судрыг сөхвөл бурхнаас заяасан урлагийн авьяастнууд байсан гэлтэй. Тэдний нагац ах нар нь олны хайртай “муухай” Пүрвээ, Сүхбаатарт тоглодог Дашнамжил нар гэдгийг урлагийн хорхойтнууд андахгүй. Гурван Урнаагийн дунд Урнаа нь дуурийн эх орон Италид амьдардаг. Дуурийн дуулаач мэргэжилтэй, дэлхийг хөндлөн гулд туулсан бүсгүй бий. Монгол бүсгүйн гайхамшигт хоолойг хөгшин Европынхон дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг юм билээ. Түүний гэр бүлийн хүн Итали хүн бөгөөд тэд Монголд анх танилцсан гэдэг. Сонирхуулахад Итали эрчүүдийн зан араншин монгол хүнтэй тун ч төстэй гэлцдэг.

ХИЙЛЧ ДЭЭГИЙ
Монголын Ванесса Мей гэж хэлж болох хийлч Дээгийгийн олон сайхан хийлийн аялгууг бид мэднэ. “Ирээдүйн идэх талхаа өнөөдөр барина” гэж ярьдаг Дээгийг тун ч хөдөлмөрч нэгэн гэдэг. Америкт хөгжмийн сургуульд яваад ирсэн тэр үед түүнээс жинхэнэ мэргэжлийн үнэр ханхийж байсан. Ялангуяа Равжаагийн “Үлэмжийн чанар”-ыг хийлийн аялгуугаар амилуулж үсээ хуссан түүний клип үнэхээр олонд хүрсэн сайн бүтээл болсон гэдэг. Өнгөрсөн онд өөрийн бие даасан тоглолтоо хийх үедээ Дээгий хөл хүнд байсан гэдэг. Ямартаа ч “эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг хулгана жил”-д охинтой болсон Дээгий харийн бэрийн тоог нэгээр нэмээд авсан юм. Түүний нөхөр Америк эрхэм байдаг бөгөөд хувийн амьдралынхаа тухай хийлч бүсгүй ам нээх тун дургүй.

Зиндаа

21 Comments

  1. Handsome zaluu bna says:

    hi yu bna da busguichuulee dajgui zaluu bnaa. haayaa uulzah yamar talaaraa asuudalgui dajgui huuhentei dotno taniltsana. Utas 99151465

  2. hmmmm says:

    хммм. гадаад нөхөртэй болохоор л янхан болчихдог юм биш үү манайханы сэтгэхүйгээр бол…

    миний үеийн нэг таньдаг лаг дажгүй залуу манай эмээ шиг хүнтэй суучихсан байсан. тэгээд тэр баян эмээгээрээ аймар машин этр авуулаад уначихсан том том яриал явж байсан. эрэгтэй хүмүүс хүртэл ийм болоод байхад юу гэж хэлэхэв дээ…

    тэгээд эцсийн эцэст бидэнд хүний амьдралыг шүүх эрх байхгүй.

    янхан гэж хэлэхээ хүрвэл эр эмээр нь ялгахгүй хэлж бай.

  3. user says:

    Эрчүүдээ бардам бай л даа(гэхдээ хий хоосон биш) Эрчүүд бид хичээж байж л энэ Монгол улс маань хөгжинө.

  4. truworld says:

    тэнэг xууxнууд гаднихнийг xарж далдагнаад xэрэггүйлдээ тэнэгтсэнгүүд эн эхнээсээ салж л бгаа биддэ.муу ч гэсэн гэр минэ муухай ч гэсэн эрчүүл минэ гэж аан..

  5. ms U says:

    та нар битгий атаархаад бай! хэн ч бсан сайхан амидархийг л бодож л таарна шд…тм бсан ым бол та нар аваад суучихгуй ясийн…та нар дандаа л эмэгтэйчүүдийгээ унз бурээр ни дуудаж доромжилж бхаа болих хэрэгтэйшд…залуучууд ч гсэн баун авгайнартай зондоо л увдийн бнлэшд…тм бжиж муу болохоор л эмэгтэйчүүдийгээ унз бурээр дуудаад…цаанаа умарч хэцүү амидралтай билэ уаж мэдхийн…

  6. ERKH CHOTGOR says:

    монгол эрчүүд эхнэрээ зодоод бхаар одоо буур монгол хунтэй сууна гэхээс айгаад бхийн

  7. uuganaa says:

    mongol ulsiin maani huuli tsaaz mongol huniihee esreg chiglegdsen todorhoi heseg buleg oligarhuudiin hubiin erh ashigiig hamgaalsan bodlogo heregjdeg, mongol ulsiin undestnii erh ashigiig haaj boogduulsan, gadniihnii haraat baidald odor ireh tusam uusaj baigaad minii setgel ih zobdog. minii mongol uls iim baih esgui gej bi duugaraad temtseed ybaad baigaa humuus ni hurtel hudlaa muu humuus baih ymdaa
    sanaa ni zob hun baihgui bna
    bi mongold ochihiig husehgui bna
    namaig mongol ulsad ochbol dahiad l gaduurhah baih. gehdee bi mongol hun boldog bol toriin ergelt hiihiig bi hush baina
    mongolchuud toriin ergelt hiigeed ard tumnii zasgiin gazartai bolgood songoson gishuudee hugatsaanaas ni omno tatan buulgah erhtei boloh heregtei. gadaadad ajilj amidarch baigaa zaluusaa mongoldoo butsaan abchrah ymar neg bodlogo heregjuuleh heregtei. MINII husel hyzgaargui ih bi ihiig yrina ihiig hiihiig hush bna bi mongoloo hend ch zarahgui ogohgui toriin tolgoid baigaa heden nohodiig dairch orood buudchihbal garzgui l ym baigaa ymdaa

  8. mongol girl says:

    mongol zaluus ihenh ni arkhichin, huuhemseg

  9. jiriin irgen says:

    Mungu ni d ni bolj suusan ch yum u ugui ch yum u yaj medej bgaa yum be…
    Tsaad hun ni hairlaad tegeed gerlesen ch yum bil u.
    Gadaad dotood geltui l hun gedeg bugd l adilhan setgel zurhtei. Zaaval yunii uchir gadaad huntei suusan emegtei huniig eldveer ni duudaj, muulj bdgiin. Unshihad ch evgui. Manaid hun hairlaj meddeggui, zugeer zugeer geed orluugaa chirdeg buduuleg, hundlelgui erchuud bagagui l baidag. Tiim bolohoor uchiriig ni medelgui huniig eldveer ni heleh ni uruusgul.
    Yahav zarim ni uneheer mungu, tuhtaid ni bolood suudag bh l da. Gehdee nuguu talaar ni bodood uzvel er hun gedeg ehner huuhed, ar gere avaad yavah chadaltai, tushigtei baih ni emegtei hund chuhal. Odoogoor mongold mash olon urh tolgoilson ehchuud, emegteichuud bii. Ta nar mine shuumjilheesee umnu negiig ergetsuulne biz de.
    Medeej hen ch gesen Mongol hunteigee l gerlej amidarhiig l husne shde.
    Yamar ch huntei gerlesen baisan nutag negt ohid busguichuude arai ch ingej eldveer ni helj bolohgui bhaa.
    Amnii bilgees, ashdiin bileg gedeg…
    Erchuud ta nar mine ch gesen arhi zugaa tsengel geed bailgui ireeduigee bodon, soyoljij, iluu ih surch hudulmurluud baival uls orond ch heregtei, ohid busguichuud mine ch hariin hunii halamjind uyaraad dagaad yavchihgui shde.
    Etsest ni helehed herev Mongolchuud bid neg negnee oilgon hairlaj, eldev huntei orootsoldohguigeer unench yavbal hojim uursdud ni ch ur huuhded ni ch setgeld sevgui, amar taivan.

    Hun az jargaliig uruusuu bus busdiin az jargalaas oldog gedeg.

  10. noname says:

    Oo ter Deegiin huuhed oxin baisiimuu,yaasan tsarai muutain yag eej shigee.Xaltariin xuuxed gargachaad bitgii amerik ene ter gej reklamd.Ugaasaa l dandaa gadaad erchuudiin uvur damjij yavdag alzagar gar shtee Deegii chini.Unen durtai kuuken.Amjiltand hursen ch yumuu yaasan ch yum ken medlee.Gadaad erchuudeer sponsorluulj baij joohon tv-r garsanaa yu gej bodoo ve zailuul.Odoo ch ireedui ni burheg l haragdaj baina da.Mergejiliixen ni chadvar muutai l gej yaridag yum shtee.Uuruu l od bolj xaragdax geed baidag boloxoos.

  11. Anonymous says:

    Deerhi huuhnuud chini mongoliin nertei yashka-nuud bizde.Nutagtaa neree baraad hariin eriin mungund ni bolj heden jil yanhandaj yavaad odoo bugd l salzgaasan gej medeh yum bain.Yag l az jargaltai baij haragdaach.Buruu ehelsen tyum buruu l tugusnu bizde.Ed nar bol mungund durtai,bugsuuruu mungu oldog huuhnuud buyuu mergejiliin heleer bol yanhanuud.Neg ch gesen amargtei saihan amidraasai genuu,genen baina minii duu.

  12. andy says:

    hi

  13. Dema-s. ZAAVAL UNSHIH ALBAGUI says:

    gehdeech suuliin ued mongol emegteichuudiin belenchleh zan ihdeed bga l daa. argaguiee, yunaas bolson geech ene ni. uhamsriin huvid oligtoi hugjij chadaagui bidnii tsuuhun mongolchuud gaduur dotuur ih yavj, ene tendhiin soyoliig eh orondoo tugeesnees bolj uuriin tuuh, soyoloos iluu busdiin hugjliig het gaihan shutsenees, mun erchuud n huuhnuudee zail zail gichii geh uzeltei bolsnoos bolj bga yumaa. er huniig zaraad bh yanhandalt ch geh yumuu tiim busarlag urlag odoohondoo neeh delgereegui. harin huurhii emegteichuudiin huvid bol sex hereglee gedgiig medruulne biz ain? tegeheer l eegteichuud ih urtuj bga yum. erchuud yamarch niigemd emegteichuudees holch uhaantai iluu orlogo, hurungu buteej chaddag, uniig shinjleh uhaan ch batalsan bgaa. za tegeheer huchtei n huchguigee zahirch bdag tiimuu, mun ert uyeesee l haad noyduudaasaa ehleed l olon ehnertei ene ter bsandaa, tiim biz. tegeed ch er hun baigaliasaa emegteinhee ungund shunaj, tuuniig bal met amtlah, ur udmaa uldeelgeh zohildolgootoi gedeg.
    tiimees erchuudee, tengerleg bai l daa. ternees usee urt urguulaad, nuur, humsaa budaad er em n medegdehgui, guljgar bandi nar /nuguu so soyliin davalgaa/ bgaad bhaar yaj er hun boloh vee, yer n yaj er hun bolj yalaa hashirtal n shaahiin bee. whaha. tiimees ehleed er huneesee bdagiimaa.
    harin huuhnuud bol gol n ariun, tsever bh yostoi. uuriiguu olon eriin buzar shingeelgej, ireeduin uriinee zulaig buzarlaj, eh mongo tsusaa bulingartuulahguin tuld, neg huniig sain songood tuuundee l unench bh. herev chadahgui bol, zugeer l har nuh! bolj hotsorno doo. tiimees haayaa bas uhaan selj, ger ornii ajil sur, hool und hiij sur, hun halamjilj sur, ugaasaa gender ene ter guigeed ch er hunii deer em n garah tsag irehguie. tiimees jinhene amidraliin uhaand bas shamd.

  14. Dema-s. ZAAVAL UNSHIH ALBAGUI says:

    bugd ingeed gadniihand uuschihaar bid heduulee uldeh ve?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

  15. Dema-s. ZAAVAL UNSHIH ALBAGUI says:

    Erchuud ch adilhan shdee. oiriin jishee Hakuho Davaajargal bna. bi USA-d avj bhdaa neg mongol huuhentei taarsan yum. asianuud bdaggui gazar, ih sonin tohoildol bolson. getel ter egch ehleed bi korea morea geed ulaim tsaim halh tsaraigaa ulaalgan barin hudlaa helcheed daraa n aarahdaa nulims meltelzuuleed l yum asuuj, yariad bsan. gehdee aimar tuuh…. yu geech, anh nuhur shahuu zaluutaigaa hamt ochson bgaan, tegeed ter n neg ameriktai hardaad aimar daramtalj, tamlaj bsan gesen, buur gertee zulbasan bgan, bi ch oh shit l gesen shuu. tegeed l ter mongol eriin uvruus chui ai multraad heden jil zovj yavj bgaad odooniihoo amerik nuhurteiguu suusan bgan, odoo 3 huutei, dajgui l haragdaj bna lee. harin nuguu er n ene nuhruus n bi chamd zarie geed daramtalj bgaad mungu salgasan gesen shuu. za tegeed mongol erchuud yamar bn daa? ingeheer genedee ch gondoo ch gej uneen. yum l bolhoor bitgii hudlaa ene muu huuhnuud gej bai. huurhii duu mongol emegteichuud

  16. Munkh says:

    Dondogt-

    Chini bichsen zuil chini sanaa zovj buig chin iltgej bain al daa, gehdee suuliinheseg ni arai hudlaa yumaa. Yaj bodohleeree neg zaluud 5 huuhen noogdohov dee. Jaahan amdrald oirhon setge. Ter sudalgaaniihaa unen moniig togtoo. Tuilshiralgui

  17. HI says:

    tsermaa ter solongos nuhuruusuu saltsan shdee. oyuntuya bas

  18. saraa says:

    hi
    harin odoo yaltai ch bilee dee.ug ni id mgl ulsaa hugjuulj tsetsegluulj bh nasniihan maani ingeed yavaad uguhuur.gehdee ene 100% tednii buruu bish yum daa.deedes maani joohon bodoltoi bsan bol yu gej l iim yum boloov gejdee.ene bol tsever er zorigiin asuudal sh dee.hunii gazar ochij ami amidralaa zoliosolj bgaa ni.gehdee ene olon dotor uhaantai ni ch bdag,teneg ni gesen yavj l bdag bolhoor.bi zuvhun mongoldoo l hairtai.magadgui,…..

  19. dondog says:

    Америкт 30.000 Монголчууд түр буюу удаан хугацаагаар байдаг гэсэн тоо байх юм.

    Европт 15,000 тэр дундаа Швэдэд 6000 Ирланд ,Англи,Чэхт их байх юм.

    Солонгост 70.000 орчим Хууль ёсоор 28.000 орчим гэх юм

    Японд 4000 орчим бичиг баримттай нь 2500

    За тэгээд Урд хөрш,гонконг,макао гээд зүүн өмнөд азид 10.000 орчим бүүр суугуул уугуул болсон нь их гэнэ шүү.

    За тэгээд үлдсэн 160 гаруй улсад ойролцоогоор 5000 хүн байна гэж.

    Нийтдээ 136.500

    Яг ид ажиллах,сурах,үржих хань бүлтэй суух , энэ улс орныг авч явах хүмүүс эд нар биз?Мэдээж.Бүүр солонгос руу явахад ам шүдийг нь харж со хэл сургаж байж явуулна гээч…Бяцхан тоо бодьё л доо!

    Монгол залуу улс.Нийт хүн амын 70хувь нь залуучууд

    2.600.000 -1.820.000 залуучууд хүүхдүүд =780.000 хөгшчүүл

    1.820.000ний тал нь хүүхэд насанд хүрээгүйчүүд. 910.000

    910.000-с 10.6 хувь буюу 91.000 тахир дутуу,сэтгэцийн өвчтэй хөдөлмөрийн чадваргүй гээд хасвал 819.000 үлдэнэ

    Үүнээс 100.000 хол давсан архичин ,мансуурах донтон,биеэ үнэлэгчид

    719.000 хүнээс гадаадад байгаа 136.000

    үлдсэн нь 583.000 үүнээс

    эрчүүдийн тоо нь 116.600 яагаад вэ гэвэл Монгол нэг залууд 5 эмэгтэй оногддог гэсэн жендэрийн судалгаа байдаг.

    Харин тэгвэл Монголд 450.000 гаруй хятад цагаачид,байнгын оршин суугчид эрлийз хурлийзууд байдаг. Жилд 800 эмэгтэй Солонгос хүнтэй гэр бүл болдог.400 эмэгтэй Хятад хүнтэй суудаг .100 эмэгтэй бусад орны эрчүүлтэй суудаг.

    жилд нийт 1300 эмэгтэй харийн хүнтэй суудаг.10 жилд 13.000. 20-н жил 26.000

    30 жилд 39.000. гэх мэт өссөөр байх болно.

  20. Moron says:

    BOljdee 1 ch busgui amdraldaa setgel hangaluun amdarch baigaad ni bayarlaj baina . Tsaashdaa jargaltai amdrah hergtei , yer ni hun 1 oldoh amdraldaa hairtai durtai hunteigee amdralaa ungorooson ni deer gej boddog humuusiin negen bi bilee .

    Good luck ladies T_T

  21. bi says:

    haliunaa chine salchihsiin bishuu.oyuntuya bas

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.