Зарим хүүхнүүд яагаад ч юм хүүхэмсэг эрчүүдэд дуртай байдаг. Өсвөр насны охидод бусдыг манлайлагч, амгалан тайван байдлыг бусниулагч, бусдаас нэг л өөр хөвгүүд таалагдаж, анхаарлыг нь татдаг. Чухам ийм эрчүүд хожим нь хүүхэмсэг болон хувирдаг юм. Тэд олон удаа гэрлэдэг, мөн нэгэн зэрэг хэд хэдэн хүүхэнтэй янаг амрагийн холбоо тогтоодог.
-Хүүхэмсэг эрчүүд үргэлж хүүхнүүдийн анхаарлын төвд байдаг
Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид хөнгөмсөг явдалт, муу нэртэй хүүхнүүд хэзээ ч эрчүүдийн хайрыг татаж байгаагүй. Хойшид ч тийм байх болно. Харин ийм эрчүүд харин ч эсрэгээр эмэгтэйчүүдийн анхаарлын төвд оршиж, тэд ч ийм эрчүүдийн сэтгэлийг булааж, өөртөө дурлуулах гэж эрмэлздэг. Яагаад ийм хачин байдал тогтсон бэ? Ийм хөвгүүд хүүхэд насандаа эхтэйгээ сэтгэлд санааны хувьд дотно байгаагүй, тэгээд эхийн хайр халамжийг мэдрээгүй өссөн байж болзошгүй. Нэг талаас хүүхэд эхтэйгээ ойр дотно байхыг маш их хүсдэг, нөгөө талаас түүнээс айдаг, эх нь хэзээ ч эхийн хайр халамж үзүүлж байгаагүй болохоор. Хөвгүүд зөнгөөрөө эхийнхээ анхаарлыг татах гэж хүлээж түүнийг судлаж эхэлсээр эмэгтэй хүнийг илүү их ойлгодог болдог. Тэд үеийнхээ хөвгүүдийг бодвол эмэгтэй хүний тухай илүү их мэдлэгтэй бөгөөд насанд хүрсэн хойноо ямар ч бүсгүйг өөртөө дурлуулж өөрийн хайр сэтгэлээ үнэн гэдэгт итгүүлж чаддаг. Тухайн мөчид тэд өөрсдөө ч үүндээ итгэлтэй байдаг.
-Хүүхэмсэг эрчүүд ямар ч хүүхний толгойг эргүүлж дөнгөдөг
Ийм эрчүүдийг эмэгтэй хүн биш түр зуурын дур, хүсэл тачаал сонирхлыг нь татдаг. Амраг бүсгүйн хариу үйлдэл ердөө л түүний хүүхэн эргүүлэх чадварын тусгал. Эмэгтэй хүн түүнд хичнээн их дурлана, тэр зөвхөн өөрийгөө болон сэтгэл татам байдлаа илүү үнэлж эхэлдэг. Харин шинэлэг мэдрэмж өнгөрмөгц тэр хүүхнээ хаядаг. Ийм эр хэзээ ч бүсгүй хүний өмнө удаан хугацааны ямар нэг үүрэг хариуцлага хүлээхийг хүсдэггүй. Тэр хэзээ ч байх ёстой газраа байхгүй, байнга л хэд хоногоор алга болдог, өөрөө үнэнч байдаггүй хэрнээ амраг хүүхнээ өөр хүнтэй байлахыг хүсдэггүй. Тэр зөвхөн өөртөө бүрэн эрх чөлөө олгохыг шаарддаг. Амраг хүүхнийхээ эрхийг боож ирээдүйн хамтын амьдралын тухай бүдэг бадаг юм ярьж найдвар төрүүлдэг. Тэр эмэгтэй хүний сайхан амьдрал, сайн залуу, жинхэнэ хайр дурлал, гэр бүлийн тухай хүсэл мөрөөдлөөр тоглож итгэл найдвар өгдөг, гэсэн хэрнээ үргэлж түүнийг хуурч байдаг. Ийм эрчүүд эмэгтэй хүн төрөлхийн халуун дулаан харьцааг хүсэж явдаг. Тэгээд ч эрчүүдэд их санаа тавьж халамжилдгийг мэддэг. Ийм учраас тэр хамт амьдрагч бүсгүйгээ ашиглаж, өөрсдөө бие даасан байдалтай үлддэг. Ийм эмэгтэйн нүд болон эрүүл ухааныг сэтгэлийн өлсгөлөн тагласан байдаг гэхэд болно.
3 Comments
naadah chin vnen shvvv vneheer vnen yum bna thanks adminaa! bi nere busdaas oor ontsgoi boyd l tatagddag gehdee odoo joohon medej awlaa tiim erchvvvd aimshigtai bdiin bnashde. shalig…. za za tanai site vnen goy shvvv bi ih unshij ih zviliiig boddog .
Уучлалт гуй. Хайртай гэдгээ чин сэтгэлээсээ хэлээд уучлалт л гуй. Чи тэр хүнийг тэврээд, зөөлөн илээд тайвшруул. Эмэгтэй хүн ууралсан үедээ цаашаа байгаад өг гэж хэлдэг ч үнэн хэрэгтэй уучлал гуйгаад намайг аргадаасай гэж хүсдэг юм. Тэгээд хайртай хүн нь уучлал гуйгаад тэврээд ирэхээр хичнээн их уярдаг гээч. Тайвширсан хойно нь бүх учраа хэлээд үз дээ. Тэгээд хэсэгтээ хамт байж цагийг хөгжилтэй өнгөрөөх гээд үз л дээ. Болохгүй бол тэр зураг авсан нөхөртэй яриулсан ч яадаг юм… Гэхдээ нэг бодлын тэнэг л дээ. Эмэгтэй хүн улам уурлаад байдаг юм.
chi yaasan ih meddegiin be ain chi lav ooroo tiim banzal bhaldaa andaa
bi tiim baidald orj vzeed 3 honoj bna hvn uhaar ch boldog bizdee bi neg hoorhon aniz ohintoi bi odoo ch tvvndee hairtai mash ih hairtai teged bi hed honogiin omno ajliinhantaigaa uugaad tasarchihsan bhad min utsar negniihee nvtshen zurgiig avaad tavichihsan bna bas minii zurgiig teged gertee harital mini hair vzeed ene yu ve gej zagnaad uurlaad bi huvtsasaa avaad ybchihsan bi aimar haramsaj bna bas aij bna bi oor ohid hardag ch hezee ch sexiin holbootoi bgaagvi naizuudaa yaaj oilguulah ve bi yu gej heleh geed bna geheer ene deerh medeeleliig minii naiz ohin harichihval yu gej bodoh bolnoo ain bi teriig l ih gaihaj bna l daa tiim bolohoor bi yaasan ni zov ve