Хvvхдээ хаядаг хvйтэн сэтгэлтнvvд

img_2801

Төрөөд хоёрхон хонож байгаа нялх биетэй эмэгтэй нярай хүүхдээ гудамжинд хаяад явсан хэрэг өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүрэгт гарлаа. Тухайн өдөр нийслэлд -27 хэм хүртэл хүйтэрсэн. Хүүхдээ хаясан эмэгтэйг Л гэдэг. Тэрээр 18 настай. Нэгэн их сургуулийн оюутан аж.

Тэрээр тус дүүргийн гуравдугаар хороо Баганарангийн гудамжинд зогсч байсан автомашин дээр хүүхдээ орхиод явжээ. Иргэдийн өгсөн мэдээллийн мөрөөр цагдаагийнхан гурван цагийн дараа ирэхэд нярай хүүхэд азаар амьд байсан учраас Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хүргэсэн байна.

Энэ бүсгүй төрүүлсэн үрээ өвлийн хүйтэнд гудамжинд хаях болсон шалтгаанаа “Оюутан. Ганцаараа хүүхдээ тэжээж чадахгүй. Тиймээс гудамжинд хаясан юм” гэж тайлбарлажээ. Тэрээр тухайн өдөр хүүхдээ аавд нь аваачиж өгсөн аж. Гэтэл хүүхдийн аав болох залуу нь “Наадах чинь миний хүүхэд мөн ч юм уу, биш ч юм уу” гээд хүлээж аваагүй байна. Тиймээс бүсгүй аргагүйн эрхэнд хүүхдээ ийн гудамжинд хаясан гэжээ.

Тус дүүргийн цагдаагийнхнаас өчигдөр авсан мэдээллээр хаягдсан хүүхэд ЭНЭШТ-д байгаа. Ээж л нь хүүхдээ авахгүй гэж гүрийж байгаа аж.

Yүнээс өмнө мөн тус дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 26 дугаар гудамжинд хүй нь ч цөглөөгүй, төрөөд 2-3-хан хоносон нярайг айлын хашааны үүдэнд хаясан хэрэг гарсан. Бас л цагдаагийнхан хүүхдийг хөлдөхөөс аварсан. Тэд түргэн тусламжийн машин ирэх зуур хүүхдийн боодлыг задлахад нэлээн бээрчихсэн, охин хүүхэд байсан аж. “Боодол” гэхийн учир хүүхдийг өлгийнд бус хөнжилд ороож, орны бүтээлгээр давхарласан байж. Охинд томдсон өмд, богино ханцуйтай цамц өмсүүлээд, живх зүүчихсэн байжээ.

Түргэн тусламжийнхан ирж охиныг үзээд мөн л Эх нялхаст хүргэжээ. Yүний дараа өлгийтэй хүүхэд сурагласан хүмүүс дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ. Тэд өөрсдийгөө охины аав, ээжийнх нь хамаатан, ах дүү нар гэж танилцуулсан аж. Тэдний цагдаад мэдүүлснээр охины ээж 41 настай Л сэтгэцийн өвчтэй нэгэн байсан гэнэ. Тэрээр төрөөд нэг хоносон. Нөхөртэйгээ хэрэлдэж, нөхрөө хашраахаар хүүхдээ ийн айлын хашааны үүдэнд орхижээ.

Энэ мэтээр хөлдүүс болох дөхсөн хоёр ч хүүхдийг цагдаагийнхан аврав. Хүүхдээ тэжээж чадахгүй, хэн нэгэнд уурласандаа хашраах гэж хүүхдээ хаясан нь үүгээр зогсохгүй. Төрсөн үрээ эд бараа мэт барьцаанд тавьдаг эцэг эхчүүд ч байх юм. Тухайлбал, энэ оны долдугаар сард Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Танил” кафед үйлчлүүлсэн 25 настай эмэгтэй Э найман сартай охиноо 13400 төгрөгийн барьцаанд тавьж, зугтсан хэрэг гарсан. Тэрээр тус кафед хүүхдээ авч ороод тав, зургаан шил шар айраг уужээ. Тооцоо хийх болоход “Манай гэр энүүхэнд байдаг. Би гэрээсээ гарахдаа мөнгөө мартчихаж. Намайг иртэл хүү маань энд байж байг. Мөнгө аваад ирье” гээд бичиг баримтаа давхар үлдээгээд явжээ. Зөөгч нар түүнийг ирэхийг нь удтал хүлээсэн ч эргэж ирээгүй байна. Тиймээс кафены зөөгч нар цагдаад мэдэгдсэн аж. Цагдаагийнхан шар айрагны тооцооны барьцаанд үлдсэн бяцхан охиныг ээжийнх нь бичиг баримт дахь хаягаар эмээд нь хүргэж өгсөн байна. Охины ээж Э маргааш нь шал согтуу гэртээ ирсэн тухай эмээ нь цагдаагийнханд мэдэгдсэн байдаг.

Эд зүйлээ барьцаанд үлдээх нь байдаг л зүйл. Гэхдээ хүүхдээ, тэр тусмаа амьд хүнийг барьцаалан үлдээнэ гэдэг байж боломгүй. Хэдийгээр энэ хэрэг өнгөрсөн ч эд бараа мэт барьцаанд үлдээсэн хүүхэд ямар нэг байдлаар амь эрсэдсэн тохиолдолд хариуцлагыг нь хэн үүрэх вэ. Хүүхдээ хаяж явсан ээж үү, мөнгөний барьцаанд авч үлдсэн зөөгч үү. Мөнгө л олж байвал юу ч хийсэн ч хамаагүй гэх зарчимтай үйлчилгээний газруудыг яалтай ч билээ. Дээрх мэтээр хүүхдээ хаясан эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгэдэг хуулийн заалт байдаггүй тухай цагдаагийнхан ярьж байв.

Хүүхэдтэй холбоотой сэтгэл хирдхийлгэсэн бас нэг хэрэг энэ оны эхээр Баянзүрх дүүрэгт байрлах “Космос” зочид буудалд гарсан билээ. Нэгэн эмэгтэй дөрвөн сартай хүүхэд нь амиа алдчихсан байхад түүнийгээ цүнхэнд хийгээд авч явжээ. Тэрээр тус зочид буудалд нэгэн залуутай хамт архидаж, улмаар тэр залууг “Миний хүүхдийг хананд саваад хөнөөчихлөө” хэмээн цагдаад дуудлага өгсөн байдаг. Хэргийн мөрөөр шалгахад энэ эмэгтэйн хэлсэн шиг тийм зүйл болоогүй нь тогтоогджээ.

Гудамжнаас дутуу төрсөн ураг, хогийн савнаас амиа алдсан бага насны хүүхдийн цогцос олдлоо гэсэн мэдээлэл байсхийгээд л гардаг. Энэ бүхнийг зарим хүн эмнэлгийнхэн хог хаягдлаа хамаагүй хаясантай холбоотой л гэж тайлбарладаг. Гэвч хариуцлагагүй, хайхрамжгүй төрсөн үрээ эд бараа, хог мэт үздэг эцэг, эхчүүдийн л буруу үүнд бий. Yнэхээр хүн болгож өсгөн хүмүүжүүлж чадахгүй л юм бол яах гэж төрүүлсэн юм бэ гэж асуумаар. Арван сар тээж, үхэл амьдралын зааг дээр байж төрүүлчихээд төрсөн үрээ эх нь гудамжинд хаяна гэдэг санаанд багтамгүй. Өвлийн хүйтэн шөнө хүүхдээ хаядаг дээрх мэт хүйтэн цэвдэг сэтгэлтнүүдэд “Ээж” гэж хэлүүлэх эрх бий гэж үү.

Yхтэл үр харам гэдэг үг эсрэгээрээ л хэрэгжээд байна даа, энэ нийгэмд. Дээрх шиг мэдээлэл сонсох, унших бүрт үнэхээр сэтгэл эмзэглэмээр байгаа биз. Уг нь, хүүхэд гэдэг чинь хүссэнээр заяадаггүй. Бурхнаас хүнд өгдөг хамгийн нандин бэлэг. Хүний орчлонгийн цэцэг гэдэг биш билүү.

SOURCE: ardchilal.com

9 Comments

  1. zoloo says:

    ямар аймар юм бэ энэ бухнийг яалтай билээ эрүүл хумуус ийм үйлдэл хийхүү энэ хүмүүс сэтэгтсийн юм бгаа сэтгэл овдчохлоо

  2. herlen says:

    uurinhu tursun uriig hayad yabj chadaj bga bol uur yamar ch aimshigtai zuiliiig hiij chadahnee ter hun…aimshigtai tiim huurhun amitniig orhij yabj chadaj bn gedeg

  3. emma says:

    Манайд гэр булийн хуулъ гэж бдаг юмуу туунээс бух яриа эхлэх ёстой. Гэр булийн хучирхийлэл уунд хуухэдийг болон эхнэр нөхөрөө зодох дарамтлах хуухэдийг хаях, хучирхийлэх гэр булээс гадуур хэн нэгэнтэй явалдах гм гэмт хэрэгийг зөв шудрага шуух хуулийн шинэчлэлт хэрэгжилт алга. Иймэрхүү гэмт хэрэгийг өөгшүүлэж бгаа нъ манай хуулъ муугийнх бас хариуцлага тооцож яллах мэргэжилтэнгүүд нъ өөрснөө ямар ч мэдлэггүй байгаагийнх гэр булийн хуулъд шинэчлэлт оруул гэж хэвлэлийнхэн шаардах хгтэй.

  4. Bi xelii says:

    Адгуус байна даа

  5. hi5 says:

    bi ch eh hvn biyee huwaaj tvrvvlcheed yajdee heleh ch muu vg alga setgel umruud ywchlaa yamar ih hair tatm bileedee hvvhed minii hvv bol minii amin erdene yugaarch solishgvi nandin min bhgvi yu

  6. sss says:

    Eleg emtermeer yum…. huuhed chin gert az jargal avchirdag burhanuud baihgui yu….

  7. eegii says:

    yanaa yasan muuhai yum be zarim n huuhedtei boloh gej zowj husej bhad zarim n neeree hayaad l er n bi boddog yumaa huuhed olohgui l gej bodoj bgaa bol belgewchee hereglej bgaach ter er hund muuhai bdag n ymar hamaa bnaa bas huuhnuud spral tawiulbal taegaldag ene ter ged l hun alj bhaar targan ywsan ch yadgiin bi tegj bodoj bgaa

  8. soko says:

    arai ch dee hund hunees iluu erhem beleg bdg gjuu,ene humuus hun bish araatan,heleh muu ug ch alga,ochnoon sar teej gargachaad har huitend hayad ywdag ene yamar setgeltei humuus we ydaj asramjiin gazar ogdog bgaa daa.iim humuus hze ch bur hze ch oodtei ywahgui

  9. hggfhgf says:

    Uneheer heleh ch ug alga daa.Huu bid 2 henees ch yu ch guilgui saihan amidraad bolood l bna.Hariutslaga huleeh chadvargui archaagui erchuudees bolj hoorhii yamar ch gem zemgui uree yaj ingej chadaj bnaa.Berhsheeliin ard beleg gedeg shig ter hetsuu bolgoniig tuulaad irsen bolhoor huu bid 2iin amidral iluu amttai az jargaltai bdag.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.