Эмэгтэйчүүд хүүхэмсэг эр, үнэнч эр 2-ын алийг нь илүүд үздэг вэ?

sb10069596g-006

Хүүхэмсэг эрчүүдийг хэрэгт дуртай, Дон жуан гэх мэтээр нэрлэдэг. Тэд үнэнч бус, гэрлэх дургүй байдаг боловч тэдэнтэй учирсан эмэгтэйчүүд энэ үеийг өөрийнхөө амьдралын хамгийн сайхан үе мэт санадаг байна. 

Эмэгтэйчүүд хүүхэмсэг эрд дуртай байдаг

Жирийн л нэгэн залуугаас хүүхэмсэг эр болоход тэд өөрсдийнхөө амьдралын хэв маягийг өөрчилж, маш сайхан бүсгүйтэй сайхан амьдралыг зохиохоор шийдэн өөртөө тохирох эмэгтэйг хайсаар сүүлдээ энэ нь бараг утгаа алдаж, чухам ямар зорилготой байснаа мартан зугаа цэнгэлийг л гол болгогч болон хувирдаг байна. Too томшгүй олон учралын үр дүнд тэд маш их туршлагатай болж, ямар ч эмэгтэйн толгойг эргүүлж дөнгөдөг. Эмэгтэйчүүдийг татах нэг арга нь тэдний тааварлашгүй байдал юм. Эмэгтэйчүүд ийм эрд дуртай байдаг. Тэд эмэгтэйчүүдийгжирийн нэг болзоонд урьдаггүй бөгөөд эмэгтэйчүүдэд мартагдахааргүй сонин содон дурсамж үлдээхээр зүйлийг бодож олдог. Ийм эр хүнтэй байх нь эмэгтэй хүнд сонирхолтой сайхан байж, маш тод хүчтэй сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг.

Гэр бүлээ хадгалж үлдэхийг хүсвэл нөхрөө сард нэг удаа зугаалахыг зөвшөөр

Олонх бүсгүйчүүд бүх амьдралын туршид өөрт нь үнэнч байх эрийг хайдаг. Гэтэл ийм эр хүн хаана ч байдаггүй байна. Хэрэв эмэгтэй хүн өөрийн мөрөөдлийн эртэйгээ гэрлээд гэр бүлээ хамгаалахыг хүсч байвал сард ядаж нэг удаа нөхрөө явуулж байх хэрэгтэй гэнэ. Хүүхэмсэг эр нь гэр бүлийн амьдралд ганцаараа байх дуртай эрээс илүү дээр байдаг. Учир нь байнга гэртээ байж эхнэрээ харсаар байгаа ихэнх эр хүн эхнэрээсээ уйдаж, түүнийг үзэн ядаж эхлэдэг аж. Тэгээд нэг нартай өдөр өөр хүүхэнд дурлан гэр бүлээ орхих нь бий. Тэгэхээр нөхөр чинь сард ядаж нэг удаа зугаалж байвал уйдах нь бага байна. Иймээс хэн ямар хугацаанд хэдэн удаа эхнэрээ араар нь тавих нь чухал биш энэ нь амьдралд заавал байх хэрэгтэй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Эр нөхрийн хувьд эхнэрээ мэхлэх нь түүнийг бусад эмэгтэйчүүдээс илүү гэдгийг мэдэрч, гэр оронд бүх юм хэвийн байх нь эхнэрээ илүү ихээр хайрлах шалтгаан болдог бол эхнэр нь нөхөр нь өөрийг нь араар тавьснаар тэр хөлд тааралдсан хэн нэгнийг биш чухамхүү өөрийг нь эхнэрээ болгон сонгон авсанд өөрөөрөө бахархаж өөрийг нь жинхэнээсээ хайрладагийг мэдэрдэг аж.

Сайн нөхөр, сайн эр хүйстэн байх хоёр ялгаатай

Эмэгтэйчүүд нөхрөө араар нь тавих нь өөр шалтгаантай байдаг. Эр хүнд шинэ эмэгтэй хэрэгтэй байдаг бол эмэгтэй хүн илүү сайн эрийг хүсдэгээс нөхрөө мэхлэдэг. Зарим эмэгтэйчүүдэд нөхрөөс нь өөр бие хаатай эр хүн хэрэгтэй байдаг. Гэвч ийм эмэгтэйчүүдийн тоо бага байна. Хэрэв нөхөр нь бүх зүйлээрээ түүнд таалагддаг бөгөөд бэлгийн амьдралын хувьд ч сайхан таашаал өгдөг бол түүнд нууц амраг хэрэггүй. Харин нөхөр нь хангаж чаддаггүй бол тэрээр энэ асуудлыг шийдэхээр өөр хүнийг хайдаг. Эр хүн сайн нөхөр байж чаддаг ч сайн эр хүйстэн байж чаддаггүй байж болно. Энэ нь эмэгтэйчүүдийн дэргэд түүнийг сайтар хангадаг эр байх ёстой гэсэн үг юм. Жишээ нь, 15 жил нөхөртөө үнэнч байсан эмэгтэй нэг өдөр л эр нөхрөө араар нь тавих тохиолдол байдаг. Энэ нь сайн нөхөр сайн эр хүйстэн байх чадвар хоёр нэг дор оршдоггүй гэсэн үг юм.

7 Comments

  1. bi says:

    Бусгуйчууд тсагаа тулахаар хуухэмсэг залуучуудийг сонгож суучихаад дараа ни гомдоллоод байдаг. ях аргагуй үс ни урт юмдаа

  2. cherry says:

    эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгээ гэж…
    эрчүүд яахнуудыг би болгож б,на.

  3. Том хүн says:

    Фаак энэ хараал идсэн эр янхануудыг бүгдийг нь авдрантаар камер дамжуулах юмсан алаад гар бузарлачихна арай дэндүү арчаагүй үзэгдэл ямар их газар авч бна аа хараал идээд сүүдрээр бол байдаг л биз одоо арай дэндлээ л дээ өчигдөр нэгийг пубд арчаагүй царайлсан эрийн сүг л бна лээ тэнэг царайлчаад огт ичих юм алгаа аа лалар чинь үнэн өлөн пи… байна лээ хаха инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг алаад хаячихмаар байсан заваарсан юманд хутгалдахыг хүссэнгүй 2 ууланг нь л өрөвдөж л байлаа фаак гэж ой гутмаар заза сайхан симфони сонсий байз бас тэнгэр лүү ширтээрэй тэгвэл сэтгэл сэргэнэ ээ гэжүагаам.

  4. ODKO says:

    зөв xөө

  5. xair says:

    erchyyd oorsiigoo tengerlig geed l oorsdiinhoo xiimoriig gaihaad bdg bish bilyy. getel end tend biye nelne gesen zaruud mash olon bh yum, gutamshig

  6. batu09 says:

    baagii zarlal tabidag gazar ni tabiashdee

  7. SEX MASHIN says:

    30-40 nasnii Egchmed busguitei taniltsana, hamtgach bno. x_boy_d@yahoo.com mail bicheerei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.