Сүүлийн жилүүдэд, орчин үеийн анагаах ухаан -эрэгтэйчүүдийн эрт хөгшрөлтийн шалтгааныг тэдний насны онцлогийг цэвэршилтийн гэж нэрлэгдэх “климактер” үеийн бие организм, физиологийн онцлогуудтай холбон судалж байна.
Эрэгтэйчүүдийн бэлгийн даавар-андрогенүүдийн ихэнх дутмагшил нь тэдний 50-55 насанд голчлон илэрдэг цэвэршилттэй холбоотой болох нь нэгэнт тогтоогджээ. Энэ үед тэдний үрийн шингэний эрчим бараг зогсож, бэлгийн үйл ажиллагаа аажмаар сулардаг. Энэхүү үзэгдэл нь бэлгийн үндсэн даавар андрогенүүд-тестестероны хэмжээ багассанаар тодорхойлогдоно. Тестестерон нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн-төмсөг болон эр бэлгийн эс боловсруулах булчирхайд үйлчилэхээс гадна бичил биетүүд, холестерин, уураг-тосны солилцоог идэвхжүүлдэг. Мөн тестестерон нь бэлгийн дур сэргээх, үрийн шингэнг идэвхтэй ялгаруулахад хүчтэй нөлөөлж, дур тавилтыг эрчимжүүлдэг.
Эндээс харахад тестестерон нь эрэгтэйчүүдийн бие организмд хүч чадлын төдийгүй бэлгийн болон сэтгэц – мэдрэмжийн онцгой үүрэг гүйцэтгэдэг болох нь тодорхой байна.
50-55, түүнээс ахимаг насны эрчүүдийн цэвэршилтийн үеийн бэлгийн үйл ажиллагааны гол хямралууд нь:
Сүүлийн жилүүдийн судалгааны дүнгээс харахад цусны плазм дахь тестестероны концентрац багаснаас үрийн шингэний хэмжээ татарч, бэлгийн идэвхжилт буурч, хурьцлын давтамж цөөрдөг болох нь батлагдаж байна. Эрэгтэйчүүдийн цэвэршилтийн клиник илрэлүүд нь олон янз байна. Үүнд: Сэтгэл санаа тогтворгүй болж, ааш зан хувирах, амархан гомдож уурладаг болох, ой санамж сулрах, нойр муу хүрэх, байнга хөлрөх, толгой эргэх, үе үе өтгөн хатах, өөхөн эдийн жин нэмэгдэж биеийн өндөр буурах, үс шингэрч ургалт удаашрах зэрэг болно.
Цэвэршилтийн үеийн дээрхи шинж тэмдгүүд нь ихэнх эрчүүдэд хангалттай мэдрэгдэх боловч ихэнх тохиолдолд хэсэгхэн хугацаанд илрээд цаашид анзаарагдахгүй болдог байна. Эрчүүдийн цэвэршилтийн үеийн гол эмзэглэл бол бэлгийн үйл ажиллагааны хямрал юм. Бэлгийн үйл ажиллагааны хямралаас үүдэн ихэнх эрчүүд тамхи, архи их хэрэглэж зүрхний хэм алдагдах, сахарын шижин өвчнөөр өвчилнө. Цэвэршилтийн үеийн сэтгэл санааны хямрал улмаар эрт хөгшрөлтийг үүсгэдэг.
Цэвэршилтийн үеийн бие организмын хямралыг эмчилэхэд юуны өмнө хямралын шалтгааныг олж, цусны плазмд тестестерон тодорхойлохоос гадна бэлэг эрхтний доплерграфын шинжилгээ хийнэ. Үндсэн эмчилгээ нь амин дэм, биологийн идэвхт үйлчилгээтэй төрөл бүрийн бэлдмэлүүдийг эмчийн хяналтын дор тогтмол хэрэглэх явдал бөгөөд физик ба рефлекс эмчилгээг мэргэжлийн түвшинд хийлгэх шаардлагатай.
Эрэгтэйчүүдийн цэвэршилтийн процесс биологийн жамаар явагдах боловч хямралыг илааршуулах, дасан зохицоход хувь хүний амьдралын хэв маяг, ойр дотныхны халамж анхаарал голлох үүрэгтэй. Эрэгтэйчүүдийн цэвэршилт эрт эхлэх үйл явц нь тэдний амьдралын хэвшил, мэргэжлийн онцлогоос шалтгаалдаг болох нь судалгаагаар нотлогдож байна. Сунгасан ажлын цагтай, хүнд ба хортой нөхцөлд ажилладаг, байнга даарч хөрдөг, хэт дуу, шуугиантай газар ажилладаг, архи, тамхи байнга хэрэглэдэг эрчүүд эрт цэвэршиж байна. Эрэгтэйчүүдийн цэвэршилт нь тэдний эрт хөгшрөлттэй салшгүй холбоотой.
Нас дагасан хөдөлгөөний идэвхжилтийн бууралт, бодисын солилцооны үйл ажиллагааны эрчимжилт нь энергийн хэрэглээг багасгахад хүргэдэг. Энэ үед хоол хүнснийхээ хэрэглээг өөрчлөхгүй бол хэрэглэж буй хоол хүнсний шимт чанар нь бие организмын энерги зарцуулалтаас давж тэдгээрийн хоорондын баланс алдагдснаас гэнэт таргалах байдалд ордог. Ийм нөхцөлд өөх тос, нүүрс-ус багатай амин дэм ихтэй, уураг голлосон хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Тухайн нөхцөлд аль болох их хөдөлж, биеийн хүчний ажил их хийхийг эрмэлзэхээс гадна өтгөн хатахаас байнга урьдчилан сэргийлж байвал зохино. Цэвэршилтийн үед бэлгийн үйл ажиллагааны идэвхийг сэргээж байх нь хамгийн гол эмчилгээ болно.
Цэвэршилтийн үеийн хямралтай өвчтний гэр бүлийн хүмүүс ч энэ байдалд анхаарч, боломжтой дэмжлэгийг үзүүлдэг байх нь чухал юм.
1 Comment
1 busguitei saihan seksdmeer bn (24tei dajgui zaluu)