Амьдралын ханиа сонгохдоо юуг харах ёстой вэ?

42-20179351

Зарим хүүхнүүд туранхай, өндөр эрчүүдийг сонирхдог байхад нөгөө хэсэг нь үсэрхэг, намхан бүдүүн эрчүүдэд дуртай, гэтэл зарим эрчүүд өргөн ташаатай том хөхтэй хүүхнүүдэд дурладаг бол урт хөлтэй, хөхгүй шахам хүүхнүүд таалагддаг эрчүүд ч бас байдаг. Биеийн галбир нь нүүрний төрх шиг хүний зан авирыг тодорхойлдог ажээ. Бид амьдралын ханиа сонгохдоо хамгийн түрүүнд биеийн галбирыг нь хардаг. Парисын профессор Жак Вуарон хүмүүсийг дөрвөн бүлэгт хуваажээ.

1. “Төмөр утас”
Эмэгтэй – эмзэг турьхан биетэй, жижиг хөхтэй
Эрэгтэй – Өндөр гуалиг, бие нь бараг үсгүй, эм хүнийх шиг

2.”Бөх”
Эмэгтэй – нарийн ташаа, жижиг хөхтэй, чийрэг хөлтэй, зөв хөгжсөн биетэй
Эрэгтэй – булчинлаг, давшингуй, хамгаалахад хэзээд бэлэн боловч үнэндээ эмзэг

3. “Загвар өмсөгч ба коббой”
Эмэгтэй – маш аятайхан биетэй, том хөхтэй, том ташаатай, маш эротик цэнэгтэй
Эрэгтэй – царайлаг яг эртний Грек, Ромын уран баримал шиг биетэй бусдад таалагдах дуртай

4. “Лийр”
Эмэгтэй – яг лийр шиг, чөргөр нарийн гар, мөр, бүдүүн хөл, ташаатай
Эрэгтэй – Доош харуулсан лийр мэт, тааз нарийн, цээж өргөн, булчинлаг хүчирхэг

Бүсгүй минь хэрэв та “Төмөр утас” бүлэгт харъяалагддаг бол амьдралын ханиа “бөх” бүлгээс хайвал зохино. Та нарын бэлгийн сэрэл, тачаал нэг долгионд байдаг гэж болно. Түүнээс гадна “бөх” таныг стрессээс хамгаалах хамгийн сайн эм. Ийм холбоо урт удаан үргэлжилдэг, хоёр биендээ үнэнч байдаг. Та өөр хань хайх ч хэрэггүй, дэмий цаг алдахын нэмэр.

Хэрэв бүсгүй та “бөх” бол “лийр”-үүдийн дундаас аз жаргалаа олно. Түүнийг өөртөө татахад хялбар.
Хүчирхэг бие махбодьтой эрчүүд бүдүүн махлаг хөлтэй, нарийн ташаа, жижгэвтэр хөхтэй хүүхнүүдэд дуртай. Тэр танд дасаж олон жилийн турш баяр хөөр бэлэглэнэ. Мөн та “коббой”-той жаргалтай байх болно. Тэр таныг ер бусын дур булаам эмэгтэй гэж үзнэ. Тэр бүү хэл та түүний хувьд эротик, сексийн өвөрмөц бэлгэ тэмдэг. Гэхдээ “коббой” сексийн хувьд таны хайж буй хүн биш. Та дурлалын оршилд дуртай бол харин тэр үүнийг утгагүй, цаг дэмий барахын нэмэр гэж үздэг. Түүний хувьд хурдхан шиг л хүссэнээ авах нь чухал. Хэрэв та олон амрагтай болох гэж хөөцөлддөг бол тэр яг таарна.

Хэрэв та “загвар өмсөгч” бол эрчүүдтэй муур нохой шиг тоглож тэдний дурыг булаах дуртай. Хэрэв та дурлалын адал явдал хайдаг бол “коббой”-г ол. Та энэ тарзантай жинхэнэ сексийн амтыг мэдэрнэ. Гэвч коббой тантай тоглоод мартчихна, тэр өөртэйгээ адил хүмүүст ингэж ханддаг. Хэрэв та айл гэрийн гал голомтоо бадруулан, тогтвортой амьдрахыг хүсэж байгаа бол “бөх”-тэй гэр бүл болсон нь дээр. Чухам тэр л төгс хувилбар, итгэл найдвартай, өөртөө итгэлтэй, анхааралтай, янагийн асуудалд санаачлагатай ханддаг. Үүний зэрэгцээ зан аашийн хувьд дарангуйлагч биш. Та “бөх”-тэй хамт байхдаа өөрийнхөөрөө байх төдийгүй агуу, том дээвэр дор тавтай сайхан амьдрах болно.

Хэрэв та “лийр” бол “лийр”-эн эр танд ус агаар шиг хэрэгтэй. Түүнтэй хамт байхад таны бүх юм тодорхой, ойлгомжтой. Бие биеэ ойлгохын тулд үг ч хэлэх шаардлагагүй. Таны бэлгийн амьдралын талаар бүр ч ярилтгүй. Түүний хувьд таны бие махбодь ширгэшгүй хайрын эх булаг. Та нарын ирээдүй маш сайхан. Тэр таныг халамжлахын зэрэгцээ танаас өмгөөлөл хамгаалал эрнэ. Та түүний хувьд эхнэр төдийгүй эх, янаг амраг, хүүхэд гээд бүхнийг орлоно.

Үүнээс илүү сайхан юм байх уу даа? Гэхдээ ийм олон үүргийг биелүүлэх гэсээр та ядарна. Түүнээс гадна “лийр” бол асар их тачаал шуналтай, ханашгүй эротик хүмүүс. Та “төмөр утас” бүлгийн эртэй амрагийн холбоо үүсгэж болно, тэд царайлаг, романтик, амьдралын бүх талбарт амжилт олж чаддаг. Гэхдээ сексээс бусад шүү. Хэдий тийм ч та “төмөр утас”-тай сэтгэлийн нандин холбоотой амьдарч, сексийн дутуугаа нөхнө. Үүнийг аз жаргал гэхгүй гэж үү?

/Хань/

8 Comments

  1. k says:

    минийх лав таарахгуй б.а шал худлаа

  2. the man says:

    Saikhan hariltsaatai, sanhuugiin bolomjtoi, zaluu- gualig, tsarailag, udriin tsagaar uulzah burt 100-300usd aar uguh bolomjtoi tul sonirholtoi emegteichuud manfirst30@yahoo.com ruu handana uu !

  3. Ken says:

    19tei bandi bnaaaaaa.(eniger bl tumur utas l bolj tarjinda) uidsan ohin bval t1jaal@yahoo.com ru bicherei

  4. chigaa-d says:

    u za za bur bugdiine mdertsen hun bas bga yu. yrinhi helber gj bdiin bishu.

  5. chigaa says:

    shal utgagui
    yum humuus ih olon turliin bietei shtee
    zarim humuust tohiroh bie oldohgui bna shuu dee

  6. Paul says:

    “Лийр” torliin eregtei bna. Бүсгүй минь хэрэв та “Төмөр утас” бүлэгт харъяалагддаг бол zovmongol@yahoo.com email bichne uu. Togloh hereggui. I am dead serouis!!!!!!!!!

  7. Xongorzul says:

    ZA ESTOI MEDKUUMDAA TOMOR UTAS LIIR CH GEH SHIG, TARVAGAN HUN YAHIIN BOLJEENOO KKK

  8. K says:

    sonin l ym harj l baiy…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.