Анхны шөнө

dv2174024

Чиний шинэхэн амраг хэн болох, ямар ирээдүй та хоёрыг хүлээж байгааг мэдэхийг хүсч байна уу? Та шинэхэн танилцсан залуутайгаа анхны шөнөө өнгөрөөсөн бол энэхүү нийтлэлийг уншаад үзээрэй. Бүсгүйчүүд бид аливааг өнгөцхөн биш гүнзгийрүүлэн бодох дуртай. За ингээд эхлэх үү?

Та хоёр анхныхаа шөнийг хаана өнгөрөөсөн бэ?

1. Танай гэрт. Яах вэ, дажгүй л юм. Таны дассан орчин, тухлан унтдаг ор, ямар ч гэнэтийн бэлэг, гэнэтийн зүйл байхгүй. Ер нь бүсгүйчүүд маань өөрийнхөө гэрт л хатан хаан мэт байж чаддаг. Тэгээд ч хархүү тань таныг дэвэгнээд сандчаад байхгүй болохоор тэр ч бас харьцангуй чөлөөтэй байна. Гэхдээ л нэг түгшүүр төрөөд байна уу? Яагаад чамайг гэртээ уриагүй юм бол. Ер нь чамд яриад байдаг орон сууц нь түүнд байдаг юм болов уу даа. Хэрвээ байдаг юм бол ганц бие залуугийн эмх замбараагүй үүр байгаа болов уу. Хэрвээ та түүнтэй танил болоод удсан ч гэртээ урихгүй байвал сайтар бодох хэрэгтэй шүү. Энэ олон хэрвээгийн ард үнэхээр нэг юм нуугдаж байж болзошгүй. Эхнэр хүүхэд, эмх замбараагүй хогон далай … гэх мэт

2. Түүний гэрт. Энэ бол сайны бэлэг тэмдэг. Тэр таньд итгээд зогсохгүй таныг өөрийнхөө амьдралд оруулж байна гэсэн үг. Намуухан аялгуу бүхий хөгжим, лаа, дарс… энэ бүхнийг бэлдэн угтвал тэр үнэхээр их сэтгэл гаргажээ. Таны хайртай хүн нь байж чин сэтгэлийн угаас таалагдахыг хүсч байна. Гэтэл энэ байр нь түүний найзынх байвал яах билээ. Түүнийг угаалгын өрөө орсон хойгуур энэ байр түүнийх мөн эсэхийг сайтар шалган үзээрэй. Хувцасны шүүгээнд түүний хувцас байгаа эсэх, бас зургийн цомог, жаазыг нь үз. Тэр хэн хэнтэй зургаа авахуулж вэ. Маш анхааралтай ажиглах хэрэгтэй шүү.

З. Санаанд оромгүй газар. Гэнэт түүний хүсэл тачаал нь оргилон машин дотор, орцонд, дэлгүүрийн хувцас солих өрөөнд байж болно. Түүний найзын төрсен өдрөөр гал тогоонд нь таньтай учир ургуулсан бол баяр хүргэ. Аль эсвэл орой болгон ямар нэг шинийг илэрхийлэн гарах хэрэгтэй болох юм биш биз. Үүнийг бодох хэрэгтэй болно гэсэн үг.

Та хоёр ямар байрлалыг сонгосон бэ?

1. Эрэгтэй нь дээрээ буюу уламжлалт байрлал. Дүгнэлт хийхэд үнэхээр хэцүү. Магадгүй тэр энгийн хэрнээ галзуу залуу байж болно. Тиймээс бүгдийг уламжлалт байрлалаар энгийнээр эхэлж, дараа нь шинийг эрэлхийлдэг байж болох юм. Ер нь айгаад байх хэрэггүй л болов уу. Яагаад гэвэл та уран зөгнөгч, элдвийг сэдэгч шүү дээ. Тиймээс үүнийгээ түүнтэй хувцаалцах хэрэгтэй.

2. Морь унасан бүсгүй буюу эмэгтэй нь дээрээ. Хамтрагч тань үнэхээр таныг баярлуулахыг хүсч байна. Тэр таны зан төлвийг тодорхойлрхыг оролдож, танд санаачилгыг гартаа авахыг санал болгож байна гэсэн үг. Бас тэр таны биеийг бүхэлд нь судлахыг хүсчээ. Тиймээс та харж л байгаарай. Тэр бүх юманд таны саналыг харгалзаж асуух байх шүү. Үүгээр ч барахгүй машинд суухдаа тэр танд хаалга нээж өгч байвал бидний бодсон батлагдлаа л гэсэн үг.

З. Арын байрлал. Анхны шөнө энэ байрлалаар үзэж байна гэдэг бол тэр үнэхээр хүүхэмсэг хүн юм. Бас бага байхдаа л сэтгэл санааны дарамтыг мэдэрч өссөний шинж. Хүүхдийн цэцэрлэгт багш нь гомдоож, нэг ангийн охид нь утасдаад салдаггүй гэх мэтчилэн янз бүрийн дарамтыг туулжээ . Дээр нь бага ангиас эхлэн төгсөн төгстөлөө хайрын захианд дарагдаж байсан бололтой. Тэр залхжээ. Одоо хамгийн гол нь дараагийн ялалтаа байгуулахыг хүсэн таныг бүрэн захирч эзэмдэхийг хүсч байна.

4. Таныг “цагираглуулан” байж унтсан бол. Түүний хүсэл таашаал нь байнга оргилж байна гэж бодсоны хэрэггүй. Харин маргааш л таныг гэрлээч гэж гуйж мэдэх хүн юм. Тэгээд л гурилтай хоол хий гээд урьд нь ээжийнхээ өмсөж байсан эртний гэрийн шаахайг углуулна даа.

Сексийн дараа тэр ямар үйлдэл хийсэн бэ?

1. Жаахан хүүхэд шиг л нам унтсан бол. Тэгвэл та хурдхан шиг хувцсаа цуглуулж аваад гарсан нь дээр. Аль болох хурдан холдож хэвийн өөр залуу олж авах хэрэгтэй шүү.

2. Таныг унттал сайхан үг хэлж, нурууг тань илж таалж байвал. Тэр маш их туршлагатай нэгэн ажээ. Урьд урьдын бүсгүйчүүдээс ихийг сурсан байна. Тиймээс та маш хянамгай байхгүй бол та ч гэсэн “туршлагын туулай” байж болох юм шүү.

З. Урьд нь учирч явсан хүүхнээ уйдтал чинь муу хэлсэн бол. Тэр урьд нь явж байсан хүүхнээ үнэхээр мартаж чадахгүй байна. Харин та энэ дэмийрлийг сонсох албагүй. Түүнийг тэгээд л орхичих. Маргааш та энэ хөгийн амьтнаас салах эрч хүч олж авахын тулд одоо сайтар унтаж авах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

4. Та хоёр хөгжилтэйгээр ярин яаж нойрссоноо ч мэдэхгүй байгаа бол. Энэ байдал чинь насан туршид чинь үргэлжлэх болно гэдэгт итгээрэй.

Түүнийг унтаж байхад нь хараарай

1. Дээш харан унтаж байвал. Түүний зургаа дахь мэдрэхүй нь хөгжөөгүй байгаагийн шинж. Тиймээс тэр таньд хайрын шүлэг уншиж өгч, цэцгэн далайд умбуулахгүй. Харин энгийн нзгэн зоогийн газарт орж, өр нь бүхий л зүйл энгийн байх болно. Тэр маш тайван нэгэн бөгөөд адал явдал хайгч биш. Харин энгийн залуу юм. Гэхдээ түүнд байдаг ганцхан муу гэм нь хурхирдаг гэдэгт итгэж болно шүү.

2. Түрүүлгээ харсан байвал. Тэр ганцаараа унтаад сурчээ. Бүх амьдрал нь, унтдаг ор нь ч гэсэн зөвхөн түүнийх гэдэгт тэр итгэдэг. Эрх чөлөөг юу юунаас илүү эрхэмлэнэ. Гэхдээ л тэр таньд хамт амьдрахыг санал болгоно. Харин битгий л анхнаасаа хоол цайг нь бэлдэн шүдний сойзыг нь барьж гүйгээрэй. Үр дүн нь нэг их сайнгүй байх болно шүү.

З. Хажуу тийшээ харан унтаж байвал. Тэр уян зөөлөн хүн юм. Тэр бүү хэл эмэгтэйчүүдийн нарийн нандин юмыг ойлгодог залуу гэдэгт итгээрэй. Чамд хэрвээ тэр залуу таалагдаж байвал хамт байгаад л үз.

4. Атиралдан унтаж байвал. Нилээн асуудалтай залуу гэсэн үг. Өөртөө итгэлгүй айдас ихтэй. Түүнд бүхий л дэлхий дайсагнасан мэт санагддаг. Тиймээс түүнийг “тайван бай, амьдрал сайн сайхнаар дүүрэн” хэмээн арав хорин жил ятгахыг хүсвэл түүнтэй хамт амьдарч болох юм. Ингээд эрчүүдийн мөн чанарыг зөв тодорхойлж, цаашдын амьдралаа зохицуулахыг хичээ. Үнэхээр сайн нэгэн байвал хамтдаа байж, онцгүй нэгэн бол замаа хөөх хэрэгтэй шүү.

7 Comments

  1. Aya says:

    Unenii ortoi yum bnaa hehe.

  2. olnii ug says:

    yamar zorigtoi zuvluu ve sal shuud gar ch geh shig chi yu yum uurtuu l teriigee hii

  3. XXXXX says:

    Нийтлэг байдаг зүйлын голч нь шүү дээ. Манай монголчууд нэгнээсээ дээш гарах гэээээээээээд үзээд байна. энэ нь их тэнэг харагддаг гэж. бичиж байгаа нь ч гэсэн ганцаарай үүсгээд мэдчихсэн юм шиг онгирч ирээд л бичнэ. хариулт өгч байгаа ч гэсэн давах гээд үз. Сайн юм бичсэн байна ок.

  4. Mongolhuu says:

    Ene bodit baidald nileen dohjee he he

  5. Lolipop says:

    Sonirholtoi l yum.. 🙂

  6. Krypto-Nate says:

    Unenii huvitai bj magadgui gej bodoj baina

  7. OMG says:

    Goe zovlogoo bna..taalagdlaa cekc.mn-dee bayrlalaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.