Биеэ үнэлэгч нартай холбоотой сонин хачнаас…

prostitute1_682_452123a

Баян эмэгтэйчүүдэд дуудлагаар үйлчилдэг монгол залуу
Манай улсад биеэ үнэлдэг эмэгтэйчүүдээс гадна эрчүүд цөөнгүй байдаг. Тэд “Болъё гэсэн ч чаддаггүй, энэ миний амьдралын нэг хэсэг болж байна даа” хэмээн ярих нь бий. 28 настай биеэ үнэлэгч гэх залуу “Намайг оюутан байхад бизнес эрхэлдэг нэг баян эгч “Би чиний сургалтын төлбөрийг өгье. Бас хэрэглээний чинь мөнгийг өгнө. Харин чи намайг дуудсан үед ирж, надад үйлчилж байгаарай” гэж хэлсэн. Энэ үеэс л би энэ ажлыг хийх болсон. Надаар байнга үйлчлүүлдэг эгч нар бий. Энэ ажлыг хийдэг гэдгийг мэдсэнээс хойш найз нар маань надаас зайгаа авсан. Харин одоо өөртэйгөө ижил ажил эрхэлдэг хэдэн залуустай л найзалж нөхөрлөж байна даа” хэмээн ярьжээ. 

Дархан хотын ногоон карт
Дархан хотын биеэ үнэлэгчдэд ногоон карт гэж байдаг. Тэд ажлаа хийж яваад цагдаад баригдах юм бол ногоон картаа үзүүлдэг. Ингэснээр хөнгөн шийтгэл хүлээдэг гэнэ. Харин ногоон картгүй биеэ үнэлэгчдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг байна. Энэ карт Улаанбаатарын зарим нэг биеэ үнэлэгч нарт ч байдаг.

Хил дамнан биеэ үнэлдэг охидын ханш
Хятадын нэгэн жижигхэн хотод 30 юаниар /5000 төгрөг/ биеэ үнэлдэг хятад охид байдаг гэнэ. Харин Эрээн хотод биеэ үнэлдэг охидын хоногийн ханш 300-500 юань /50 000 – 85 000 төгрөг/ байдаг гэсэн сураг байна.

Ягаан гудамж
Солонгос, Тайланд гэх мэт зарим нэг улс орнуудад “ягаан гудамж” гэж байдаг. Биеэ үнэлэгч худалдан авах хүсэлтэй хүмүүс энэ гудамжинд очиж болно. Солонгос улсад шилэн ханатай байшинд биеэ үнэлэгчид нь сууж байдаг. Тэд маш зузаан, платформ ултай гутал, урт даашинз өмсөөд, бүлтийтэл гоёсон байдаг байна. Ийнхүү гоёсон бүсгүйчүүдийг шилэн хананы гаднаас харж, шилж сонгон худалдан авах боломжтой аж.

Хил дамжин биеэ үнэлдэг охин…
Хятад улстай хил залгаа оршдог нэлээд хэдэн аймаг, суманд хил дамжин ажилладаг монгол охид, эмэгтэйчүүд байдаг. Эдгээр бүсгүйчүүдийн нэг болох 24 настай охинтой уулзсан юм. Яагаад биеэ үнэлэх болсон, энэ ажлыг хийхэд ямар ямар хэцүү асуудлууд тулгардаг, хэрхэн мөнгө олж, амьдралаа залгуулж буй тухайгаа тэрбээр ийнхүү ярьж байна.

…Намайг бага байхад аав, ээж хоёр маань өөд болсон. Би эгчтэйгээ, түүний нөхөр, гурван хүүхэдтэй нь хамт нэг өрөө байранд амьдардаг байлаа. Эгч маань бие муутай тул байсхийгээд л эмнэлэгт хэвтдэг байв. Энэ хооронд хүргэн ах архи ууж ирчихээд “Ямар ч тус нэмэргүй хоолны сав” хэмээн намайг зодно. Тэр үед /одоогоос гурван жилийн өмнө/ би найз залуугаасаа жирэмсэн болчихсон байсан. Жирэмсэн байхад минь хүргэн ах зодно, дээрээс нь найз залуу маань миний найз охинтой явалдаж байгаад надад “гардуулчихсан”. Ингээд л би маш их сэтгэлээр унаж, хүний гар харж амьдарч байгаадаа гутрах болсон. Гэдэс том, хүүхэд маань төрөх болчихоод байхад эгч маань өөд болж, хүргэн ах хүүхдүүдээ хаяж явснаар гурван хүүхэд нь өнчирч над дээр үлдэв. Ингээд миний охин төрж, эгчийнхээ гурван хүүхэдтэй хамт дөрвөн хүүхэд тэжээх нэлээд хүнд үүрэг надад оногдсон. Дөрвөн хүүхдээ тэжээх, байрныхаа сарын төлбөрийг төлөх зэрэг нь ямар ч орлогогүй надад үнэхээр хэцүү байсан. Тэгээд нэгэн цайны газарт зөөгчөөр ажиллалаа. Сарын цалин 60 000 төгрөг. Энэ мөнгө бидний амьдралд огт хүрэлцэхгүй байсан…

…Нэг өдөр багынхаа найзтай тааралдаж, нэлээд ярьж суулаа. Түүнийг би Эрээн хотод ажилладаг гэж сонссон ч ямар ажил хийдгийг нь мэддэггүй байсан юм. Тэр миний амьдралын тухай сонсоод “Эрээн хотод очиж хамт ажиллая, мөнгө сайн олно” гэснээр би охиноо найман сартай байхад нь Эрээн рүү явсан. Гэхдээ би өнөөдөр биеэ үнэлэгч гэж нэрлэгдэж байгаа ч үүндээ гутардаггүй, буруу замаар мөнгө олж байна гэж өөрийгөө хэлэхгүй ээ. Надтай хамт ажилладаг охид биеэ маш цэвэр авч явдаг, байнгын үзлэгт хамрагддаг. Бид маш их алжааж ядарсан эрчүүдийн алжаалыг тайлдаг хүн байж болно шүү дээ. Мэдээж энэ ажлыг хийхэд эхлээд надад маш хэцүү байсан, гэхдээ би мөнгө олох гэж энд ирсэн шүү дээ гээд л шүдээ зуун тэсч байсан. Бид янз бүрийн хүмүүстэй таарна, зодуулж доромжлуулна. Гэхдээ би үйлчлүүлэгчийнхээ арга эвийг олох гэж бүх л аргыг хэрэглэдэг. Энэ бол миний сонгосон ажил, миний л ажил болохоор гутардаггүй ээ…

Биднийг хамгаалж, удирддаг эзэн гэж нэг хүн байдаг. Ямар нэгэн хүнд зүйл бидэнд тохиолдох, үйлчлүүлэгчиддээ дарамтлуулах үед энэ хүн тусалж, хамгаалдаг. Тэгээд бидний олсон орлогын 30 хувийг аваад бидэнд 70 хувийг нь өгдөг. Биеэ үнэлж байгаа монгол, хятад, өвөрмонгол охид бүгдээрээ сайхан бие, хөөрхөн царай зүстэй байдаг. Энэ ажлын хажуугаар өөр ажил хийх ямар ч боломжгүй, шөнөжин ажиллаад өдөр нь унтаж амардаг.

Зарим үед өдрийн цагаар ч дуудлагатай байдаг. Бид сардаа дажгүй орлого олчихдог. Мэдээж Монголд ажил хийхээс хавьгүй илүү. Тэгээд сардаа нэг удаа гэртээ ирж хүүхдүүдийнхээ хувцас, хүнс, ахуйн хэрэглээ, байрны мөнгөө өгчихөөд эргээд явдаг. Гэртээ ирээд хэд хоноход сайхан л байдаг юм. Гэвч нөгөө хэдэн зоос нь дуусахаар явахаас өөр аргагүй болдог доо. Намайг ажилдаа явсан хойгуур миний дөрвөн хүүхэд хэнээс ч дутахгүй амьдарч чаддаг. Тэдний маань том нь 14 настай, миний охин гурван настай, нөгөө хоёр нь дөрөв, таван настай. Том хүү маань 12 настай байхаасаа эхлээд дүү нараа асарч хамгаалж байсан. Намайгаа байхгүйд хүүхдүүд маань хэнээс ч дутахгүй байж чаддаг. Би өөрийгөө тоохоо больсон, миний хэдэн хүүхэд л битгий өлсөж зовоосой, энэ хэд маань л сайхан амьдарч байвал надад санаж бодох юм байхгүй. Ямар ч байсан нэг хэсэгтээ энэ ажлыг хийнэ. Тэгээд олсон мөнгөө хуримтлуулж өөрийн гэсэн юмтай болж, амьдралаа дээшлүүлнэ ээ.

Надад бодож, санаж явдаг юм их бий, бид чинь бусдын л адил амьдралын төлөө л явж байгаа хүмүүс шүү гэдгийг хэлмээр байна…

30 Comments

  1. Баяраа says:

    Биеээ үнлэгч , хулгайч нарыг бүгдийг монголоос зайлуул таарна сдааа

  2. санжаа says:

    хүүхнүүд бүгд янхан шүү дээ. Хятадын дэвсгэр болж байвал хохино. үхвэл таарна

  3. төрөө says:

    тэнэг сэтгүүлчид дандаа санаанаасаа зохиож бичих юм

  4. er says:

    эстөи яалтай билээ дээ тор засаг ни оодтэй байсан сан бол ийм байгаа ч билуу Энэ охинийг буруутгах юм эрөөсөө алга сайхан сэтгэлийг ни бодож бурхан оршоох байлгуй дээ

  5. busgui says:

    уншаад нулимс дуслав. Урьд нь би ингэж явдаг охидуудыг ойлгодоггүй байлаа. Энэ бичлэгийг уншаад буруутгах аргагүй санагдаж байна.

  6. az jargal udahgui irnee , biyeee bodoj ybaarai says:

    Хунд буу хаяг юм хумаа өгөөрэй тэнэг малууд хуухэд айлгах вий болгоомжтой яваарай , өөрийгөө зөб хайрлаж яваарай,амидралд юу ч тохиолдож болноо, сэтгэлийн тэнхээгээ чанга баръж яваарай…Манай эрчүүд арчаагүй болсоний хар гай , манай улс зөв систэмгүйгийн хар гай.Гэбч чи өөрөөрөө дийлэхийн тулд тэмцэж өөрийгөө золиослож яваа юм байна.Чамайг буруутгаж чадахгүйнээ, зөбхөн олсон мөнгөө зөб зарцуулаад хуухдуудээ зөб хүмүүжүүлээд аваарай.Амъдрал чин гайгүй болохоор зөв ажил олж хийгээрэй , али болох энэ ажлаас түргэхэн болихийг хичээгэрэй за ю

  7. hi says:

    хэлэх уг олдохгуй юмдаа тиймдээ хулээн зовшоорохоос арга алга

  8. Anxaa says:

    иймэрхүү нэгэнд хэтсүү л юм энэ ситэ энэ тэрээ дамжуулаад туслаж болох уу тэр хэдэн хуухэдэд ни туслаарай монголчуудаа бас нэг юм хэлхэд унэхээр ийм амидрал бна бас зарим талаараа зовхон оорийн дурандаа хийж бгаа янхнууд бас бгаа олсон монгоо ууж идхэд л зартсуулдаг янхнууд ч бас бгаа хэтсүү л юмдаа

  9. mugi says:

    хуурхий дуу гэж, амидрал гэж даанч баргар ым да, гэхдээ зовсоний этсэст жаргадаг гэдэг дэ. бурхан ивээгэй хуурхий охинийг….

  10. koivu says:

    burhan chamaig iveeg…

  11. фаяр says:

    хөлөө олчоод өөр аятайхан ажил хийхээ бодвол зүгээр байна. насаараа янханы ажил хийж явахгүй шүү дээ

  12. ARD says:

    Evii zailuul bolj ugvul ene ajlaa bolioroi uur mungu oloh olon agra baidag shuu taniig burhan iveeg

  13. шүрээ says:

    Энэ нийтлэлийг бүрэн эхээр нь “гялбаа” сэтгүүлээс оруулсан байна. Яагаад эх сурвалжийг нь дурьдаагүй юм бэ? Эх сурвалжийг нь тавь !!!!!!!!

  14. jagaa says:

    Humuusiin setgegdliig unshlaa hediigeer chinee hiijiigaa ajil buruu ch gesen ene niigemd 4huuhdiihee toloo ooriigoo zoliosloj bgaa chamaig uneheer buruutgaj chadahgui n ee chi ch gesen busad shig tedgeer huuhduudiig hayaad yavchij bolhol bsan chinii hatan zorigiig buruutgaj chadashgui n ee biye sain bodoroi bolomj garuul oor amidarlaar oor argaar mongo oloh geed hichiigerei

  15. ...................... says:

    hun bur az jargaliihaa tuluu uursduu temtseh heregtei

  16. Tsoomoo says:

    Xetsuu ch yum aa daa! Xunii amidral gej sonin yum. Burxan chamaig olj xaraxgui l baigaa yum baix daa? MGL-d ch bai, xyatadad ch bai, bie ee unelj l baigaa bol adilxan. Bid nar iim amidraltai yum geed medsen ch bai, medeegui ch bai, ter tusmaa xo’dooniixon tiim ix mo’ngo o’goxgui shdee.
    Bur setgel semerchixlee. Chamd yu xelexee medexgui baina. Xellee geed ch bidnii ene bichseniig unshaach uu ugui ch uu. Bid nar l xii demii nervtex shiv dee. Gexdee neg ch gesen mongol oxin sain saixan yavaasai bilee! Xeden xuuxed, duu nar ni o’vchin zovlongui o’soosei bilee. Yana aa! Orxiod yavchixsan xoiguur ni ger orond ni muu yum bolchixgui baigaa daa! Neg oxin ni 14-tei shdee, neg teneg yum ni ochood … chix vii dee! Bidnii bichseniig unshdag ch boloosoi doo!!!

  17. amkaa says:

    yamar hestvv amdral we ta bugdiig burhan eweeh bolnoo 4-huuhed chin saihan amdrah bolnoo

  18. sarnai says:

    bugdiinh setgegdliig unshlaa.bugd l zuw yum bichsen bna.mongoldoo biye ineleed yah yum.nuulgui helehed hadam aawtaigaa untchih ch yum biluu.tiim biz dee.gehdee biye l sain bodooroi l gj helmeer bna.mongoldoo amidar.chi saihan ohin chamd hen negen garch ireh bolnoo.chamaig hairlah hun bga sh dee.chamd tuslah.uur yu ch helehew dee.uls muhnu gj uu.hajuud bga hunee l hun bolgon hairalj bwal ettsiin etsest iim bol bolohgui sh dee.hairalj halamjilj mungu heregtei bnuu ene buhniig medehgui aaw eej archaagui mungu ch gui bolohoor ter ohid chini iim zamruu orj bga yum durgui hurchlee nowsh gj

  19. body men says:

    mongol hun. bi chamaig demjij bna. mongoliin ems bie gadaad garaad uneleed bh yum bol 1-rt ulc guren muhnu. archaagui amar hyalbar argaar mungu oloh gesen uvuagui sanaa. ternii orond huduunii bolomjiin maltai aild hamjilaga maygaar unencheer ajillaj amidarval sain mongol hun jtaarna shuu dee. tiim bizdee Mongolchuudaa

  20. Mongol hun says:

    Ingej bolku sh dee! Ems zadraad undes mohohiin ehlel, mongold ch chi uuniig hiij boloh bsan sh dee. Ochij ochij hytad. Tgeed heden huuhduudee haychaad yaaaj ter joohniig mallaad tgeed surguulid yavahiin. Heden joohon huuhed amidarch bgaag medeed yu bolohiig medku sh dee. Iim ch archaaagui bh gej dee. Zoogchoo hiigeed, biee shonodoo Mongoldooo uneleech! Unshsan chini buur uur hurcihlee bna.

  21. mongolchuda neg ni niitiinhe tuluu niit ni negniihee tuluu gdg shu de says:

    bidnii amidral yag ene niigemd ene uyd mongol humusin olonh ni tansag bish yma ghd ydj ulsuhgu yvj chadj bgamu.ta nar har gadaadd bagar bodhd tsalin say mongold 2500000murtu ygd ideh uuh ymni mungu ijil benzinii mungu ni ijil bdg ym be.ene ynzara humusin tsarai ch bargar burheg tenger shigl bn.zasag ym hij chadhgu huvia hichej bga bol ydj bid narch boltugai neg ni negiigee gsn setgleer bylda.tanihgu ch gsn humust ali bgagara tuslaad urmiin ugee haramgui hairlaad neg negende ineemsegll belegleed yvbal bid nar hedii geds hoosonch yamr saihan itgel muruudul duuren amidarn gj bodj bn.bugdere ene gants amidrah hugatsanda neg negige haramgu hairlj muu sanaga hayj neg negende itgej amidray.iim bval mongol aynda hugjnu anhaaral tavisn yvdald bayrlaa

  22. hi5 says:

    yamar yruwdultei yumbedee heleh vg alga hvvhedvvd ni ervvl saruuliig hvsiy

  23. okok says:

    yanaa aimar sanagdlaa ingeed l hetsuu bn amidarhad geed ohid maani hariin devsger bolood baival gegee tsatsruulah gergii gedeg ug galaa mansan heden etseggui huuheduud tsaash ni tusuuluh gesen chini aichihlaa zaluu hun bj uur arga baidaggui yam baih daa nudee neegeed harval amidral yamar ih bayalag saihaniig olj harahgui haranhui hytaduud haragdaad baidag yam baihdaa zovlon gej setgeliin guniglal HUN SHANLAH TUSMAA ZOVDOG HUSEH TUSAM BIELDEG HAIRLAH TUSAM UYARDAG HOROO UUJAM SHU DEE ENE OHIND HANDAJ HELHED AMIDRALIIN UUR GARTS BODOJ OLOOCHEE EZEN HECHEEVEL ZAYA HECHEENE SHUU DEE DUU MINI ARCHAAGUI BN DAA

  24. xen negen says:

    burxan min, uruwduj bna…

  25. zaya says:

    hetsuu ymaa odii bagaasaa mash ih zovlon uzejdee burhan chamaig iveeh boltugai

  26. bobo says:

    Mash aimshigtai gunugtai amidral bina. Ene emegteig herhewch buruutgaj bolohgui.Bi ene emegtein 4 hvvhdiig sain hvn bolj hvmvvjeesee gej hvsej bina.Mongoliin ard tvmnii amidral tuildaj baina,ene bol zvgeer jishee gej helmeer bina olon emegteichvvd enehvv amidralaar orsoor….

  27. kan says:

    enenii ehnii hesegiig hend zoriulsiin!!! tediin unetei geed medeellej bga yum uu!!!

  28. Lons says:

    Uruvdumuur yumaa yadaj bhad termuu hurgen ah ni neeree egchiihee huuhduudiig harah uuriihuu huuhedtei hamt hoolloj huvtsaslahiin tuluu l yavj bna shtee hetsuu yumaa etsest ni helehed tegeed biyee l sain bodooroi gej uruvdumuur yum nadtai chatsuu ohin bna haramsaltai bnaa

  29. Дорж says:

    Шууд буруутгах арга алга аа энэ монгол охиныг .

    Тэр хүргэн нь хүүхдээ хаяад явдаг нь юу в дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.