Бэлгийн хямралын төрөл /1/

man-hand-shoulder-ed-400

Шодойн хөвчрөлттэй холбоотой хямрал

Шодойн хөвчрөлттэй холбоотой хямрал (erectile disorder) гэдэгт шодой хөвчрөхгүй байх эсвэл шодой хөвчирсөн ч удаан барих чадваргүй байхыг хамааруулна. Энэ нь эрэгтэй хүн бэлгийн хавьтал үйлдэх бүрэн чадваргүй байх, эсвэл эхэлсэн ч дуусгаж чадалгүй зогсоход хүргэдэг.

Шодойн хөвчрөлттэй холбоотой хямралыг анхдагч ба хоёрдогч гэж хоёр хуваадаг. Анхдагч хямралд шодойн хөвчрөлт бэлгийн хавьтал үйлдэх хэмжээнд хэзээ ч хүрч байгааг үй тохиолдлуудыг хамруулан үздэг. Харин хоёрдогч хямралд бэлгийн хавьтлыг хэвийн үйлддэг байснаа хөвчрөхөө больсон, эсвэл бэлгийн хавьтлыг дуустал хөвчирч чадахаа больсон, мөн хавьтал үйлдэх үед хөвчрөл нь алдагдаж ямар нэгэн бэрхшээл үүсэх болсон тохиолдлыг хамруулдаг.

Нэгэн томоохон судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдээс асуумж авахад 10 орчим хувь нь асуумж авахаас өмнөх нэг жил орчмын хугацаанд шодойн хөвчрөлттэй холбоотой хямралтай тохиолдож байснаа тэмдэглэсэн байдаг.

Шодойн хөвчрөлтийн хямрал эрэгтэйч үүдийн наснаас ихээхэн хамаардаг. 18-24 насныхны 5.6 хувьд нь хөвчрөлтийн хямрал тохиолдож байсан бол 55-59 насныхны 20 хувьд тохиолдож байна. Өөрөөр хэлбэл, нас ахих тусам ийм хямрал тохиолддог эрчүүдийн тоо нэмэгддэг. Мөн бэлгийн хямралтай эрчүүдийн ихэнхийг шодойн хөвчрөлтийн хямралтай хүмүүс эзэлж байгаа нь үүнийг нэлээд түгээмэл болохыг
нотолж байна.


Бэлгийн хямрал – хүний бэлгийн сэдээлтэд илрэх бие махбодын хариу урвал алдагдсаны улмаас үүсэх сэтгэл зүйн асуудал

Хөвчрөлтийн хямрал – шодой хөвчрөх чадваргүй, эсвэл бэлгийн хавьтал үйлдэж дуустал хөвчирснөө хадгалах чадваргүй байдал.


Хөвчрөлтийн хямрал өөрт нь төдийг үй бэлгийн хосод нь ч асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн ихэнх эрэгтэйд шодой хөвчрөхгүй байх нь өөрт нь төсөөлөхийн аргагүй ичгүүртэй санагддаг. Шодой дахин дахин хөвчрөхгүй байх нь сэтгэл санааны хямралд ороход хүргэж, бэлгийн хосыг нь ч сэтгэл дундуур үлдээх, түгших, санаа зовоход хүргэдэг.

Хөвчрөлтийн хямрал өөрт нь төдийг үй бэлгийн хосод нь ч асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн ихэнх эрэгтэйд шодой хөвчрөхгүй байх нь өөрт нь төсөөлөхийн аргагүй ичгүүртэй санагддаг. Шодой дахин дахин хөвчрөхгүй байх нь сэтгэл санааны хямралд ороход хүргэж, бэлгийн хосыг нь ч сэтгэл дундуур үлдээх, түгших, санаа зовоход хүргэдэг.

Хөвчрөлтийн хямралын шалтгаан

Хөвчрөлтийн хямралын талаас илүү хувь нь органик өвчин эсвэл бусад шалтгаант хүчин зүйл хавсарснаас үүсдэг.

Эрэгтэй хүний шодой хөвчрөх нь цусны эргэлттэй холбоотой тул зүрх, цусны эргэлтийн тогтолцооны өвчин нь шодойн хөвчрөлтийн хямралтай хослох нь элбэг. Шодойн хөвсгөр эдийн хөндий нь тараагуур судсаар дамжиж ирсэн цусаар дүүрэх, шодойн угийн булчин агшиж өнгөц байрладаг хураагуур судсыг хавчсанаас цус эргэх боломжгүй болдог зэргээс шодой томрон хөвчирдөг. Иймээс шодойг цусаар хангадаг тараагуур болон хураагуур судасны янз бүрийн эмгэг нь хөвчрөлтийн хямрал үүсгэдэг. Чихрийн шижингээр өвчлөх үед хөвчрөлтийн хямрал үүсдэг нь тодорхой боловч шалтгаан нь тодорхой биш байна.

Хөвчрөлтийн хямрал нь зарим тохиолдолд чихрийн шижин өвчний нэлээд эрт үеийн шинж байж болно. Гэхдээ чихрийн шижинтэй хүн бүрийг хөвчрөлтийн хямралтай гэж үзэж болохгүй ч цөөнгүй хэсэгт нь энэ эмгэг илэрдэг. Чихрийн шижинтэй эрчүүдийн 35 хувь нь хөвчрөлтийн хямралтай байсныг нэгэн судалгаагаар тогтоожээ.

Мөн нурууны нугасны доод хэсэгт хөвчрөлийн рефлексийн төв байрладаг тул нугасны энэ хэсгийг хамарсан ямар ч гэмтэл хөвчрөлийн хямралд.

Хөвчрөлтийн хямрал нь сэтгэлийн маш хүнд хямрал, стресс, ядаргаа сульдааны үр дүн байж болно. Түрүү булчирхайд хийсэн мэс заслын дараа ч хааяа хөвчрөлтийн хямрал үүсэж болно.

Бусад бүх төрлийн бэлгийн хямралын нэгэн адил хөвчрөлтийн хямралын органик болон сэтгэлзүйн шалтгааныг хэдийгээр хялбар биш ч гэсэн таньж мэдэх нь чухал. Учир нь өмнө нь дурдсанаар эдгээр шалтгаан нь хосолж, нэг нэгийгээ нөхцөлдүүлсэн байх талтай байдаг. Жишээлбэл, эхлээд хөвчрөлтийн хямралын шалтгаан болсон цусны эргэлтийн эмгэгтэй хүн шодой хавчрөхөө болих вий гэсэн сэтгэл түгшилт нэмэгдээд цаашдаа бүр ч хүнд байдалд хүргэдэг. Энэхүү хосолсон шалтгааныг тогтоох нь цаашдын эмчилгээнд ч гэсэн чухал нөлөө үзүүлдэг. Ийм хямралтай олон хүнд эмийн болон сэтгэл зүйн эмчилгээний аль алийг нь хийх шаардлага тулгардаг.

Үргэлжлэл бий

Хүний бэлгийн амьдрал

6 Comments

  1. boow says:

    howchirhgv bhin yah we tom rood uulan howchirdeg bizde tegeed tomrood bga mortlo howchirku bna

  2. gorim says:

    оршил эх хийхээр удаан барихгуй бх тохиолдол иж байх юм.энэ юунийх вэ?

  3. hehe says:

    жаалаа чинийх жоохон юм бна. ахийх ни 18 яг л сайхан таардийшд. гол ни малгай том бол сайн

  4. er hun says:

    setgelzuin beltgel yaj hiih heregtei yum boloo

  5. sexy hero says:

    HUUHNUUD TOM ERHTEND DURTAI GEJ UNEN UU? MINIIH URT NI 14 CM, URGUN NI 3.5 CM L DAA. MINIIH TEGEHEER TOM UU? ESVEL UGUI YU?

  6. zochin says:

    gar hangalga enend noloolohuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.