Бэлгийн хямралын төрөл /2/

premature-ejaculation

Эрт дур тавих

Эрэгтэй нь “хэтэрхий эрт” дур ханаж үрийн шингэнээ гадагшлуулахыг эрт дур тавих (premature ejaculation) гэдэг. Заримдаа шодой дөнгөж хөвчрөнгүүт, бэлгийн хавьтал эхлэхээс өмнө үрийн шингэнээ гадагшлуулчих тохиолдол байдаг. Зарим тохиолдолд эрэгтэй хүн нь дур тавих, үрийн шингэнээ гадагшлуулахыг тодорхой хугацаанд хойшлуулж чадах боловч бэлгийн хосынхоо таашаалыг хангах хугацаанд барьж чаддаггүй. Иймээс ч зарим судлаач үүнийг эрт дур тавих, хурдан тавих гэх мэтээр нэрлэдэг.

Эр хүнийг чухам ямар хугацаанд дур ханаж, үрийн шингэнээ тавихыг хэвийн гэж үзэх, мөн хэдийд эрт дур тавилаа гэж үзэхийг нарийн тодорхойлох нь хэцүү асуудал юм. Хэт эрт гэдгийг тогтоох ямар шалгуур байна вэ? Шодой хөвчирсний дараа 30 секундын дараа тавих нь хэвийн үү, эсвэл 10 минут уу, эсвэл бүр 30 минут уу? Эсвэл шодойг үтрээнд оруулснаас хойш 2 минут хангалттай юу? Энэ мэтээр өөр олон асуулт уншигч танд ч гэсэн төрж байгаа биз дээ. Энэ талаар судлаачид олон янзын тодорхойлолт гаргасан байдаг.

Шодойг үтрээнд оруулснаас хойш 30 секунд хүрэхгүй хугацаанд дур тавихыг эрт дур тавилт гэж үзнэ гэж нэгэн эх үүсвэрт мэдээлжээ. Өөр нэг хэсэг судлаачид энэ хугацааг 1.5 минут хэмээн үзэж байна. Гуравдахь хэсэг нь шодойг 10 удаа бүлэх хөдөлг өөн хийхээс өмнө дур тавихыг эрт гэж үзжээ. Харин Мастерс, Жонсон нар эмэгтэй хүний дур ханах хугацааны тавин хувьд хүрэхгүй хугацаанд дур тавьж үрийн шингэнээ гадагшлуулахыг эрт дур тавилт гэж үзжээ. Энэ тодорхойлолтын хувьд хавьтагч хоёрын харилцан үйлдлийг онцолж үзсэнээрээ чухал юм.

Сэтгэл судлаач, секс судлаач эмч Хелен Каплан (1974), Артур МакКарти (1989) нар эрэгтэй хүний дур тавилтын хямралыг тодорхойлох гол шалгуур нь дур тавилтыг хянаж чадахгүй байх явдал юм гэж үзжээ. Үнэхээр эрт дур тавьдаг хүмүүс дур тавилтаа хянаж чаддаггүйг ажигласны үндсэн дээр энэ дүгнэлтэд хүрчээ. Өөр нэг шалгуур нь өөрөө өөртөө өгөх тодорхойлолт юм. Эрэгтэй хүн дур тавихаа хянах чадваргүй байх нь сэтгэл ханамжтай, нандин харилцааг бий болоход саад учруулдаг, эсвэл хавьтагч хосын аль аль нь үүнээс болж тэдний бэлгийн харилцаанд нь бэрхшээл учирч байна гэж үзвэл эрт дур
тавилт гэж үзэх үндэстэй.

Эрт дур тавилт нь эрэгтэйчүүдэд тохиолддог түгээмэл бэрхшээл юм. Нэгэн судалгаанд хамрагдсан эрчүүдийн 29 хувь нь асуумж авахаас өмнөх 12 сарын хугацаанд хэт эрт дур тавих бэрхшээл тулгарч байсан тухайгаа мэдээлсэн байдаг. Ийм бэрхшээлтэй тулгарсан эрчүүдийн дийлэнх нь тусламж авч эмчлүүлэхийн оронд ичсэнээсээ болж үүнийгээ нуудаг нь тогтоогджээ.

Хөвчрөлтийн хямрал, эрт дур тавилтын аль аль нь эрчүүдэд сэтгэл зүйн хямрал үүсэх шалтгаан болдог. Учир нь хавьтлыг хангалттай хугацаанд үргэлжлүүлж, хосынхоо таашаалыг бүрэн хангаж дур ханалтанд хүргэх нь ямар ч эр хүний хувьд чухал байдаг.

Эрт дур тавих нь эрчүүдэд сэтгэлийн зовиуртай байдлыг бий болгон өөрийн хүч чадалд итгэх итгэлийг нь сарниулдаг. Ийм тохиолдолд эмэгтэй нь ч гэсэн сэтгэл зовниж, бэлгийн таашаал авч чадахгүйд хүрдэг. Энэ байдал нь хосын харилцаанд зөрчил үүсэх шалтгаан болдог.

Эрт дур тавих нь эрчүүдийн сэтгэл зүйд хэрхэн сөргөөр нөлөөлдгийн жишээг эрэгтэй, эмэгтэй холимог бүлгээрээ секс засал эмчилгээнд хамрагдаж байгаа нэгэн залуугийн нэр хаяггүй захидлаас тодхон харж болно. Тэрээр өөрийгөө хэд хэдэн удаагийн болзооныхоо үеэр бэлгийн хавьтал хийх оролдлого хийсэн ч эрт дур тавьж бүтэлгүйтсэнээ өгүүлжээ. Тэгээд үүнээс болж ямар ч эмэгтэй түүнтэй уулзахыг хүсэхгүй байх гэж боддог болсноо, улмаар ямар ч эмэгтэйтэй болзож уулзахгүй байхаар шийдсэнээ дурджээ. Эмчилгээний явцад энэ залуу өөрийн асуудлаа ангидаа ярилцаж санал бодлоо солилцсон байна. Ангийнх нь ихэнх эмэгтэй энэ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, харилцааны чадвартаа л илүү анхаарах хэрэгтэй гэж үзжээ. Хэрэв тэр өөртөө тулгарч байгаа асуудлыг тайлбарлаж чадсан бол эмэгтэй нь түүнийг ойлгож, энэ бэрхшээлт асуудлыг даван туулахад нь туслах ёстой байсан гэж тэд үзсэн байна.

Энэ жишээ нь эрт дур тавих хямралаас болж эрэгтэй хүн бэлгийн хавьтал хийхээ зогсоох төдийгүй эмэгтэй хүнтэй болзохгүй байхад хүргэдэг сөрөг үр дагавартайг харуулж байна.


Эрт дур тавих – бэлгийн хямралын нэг хэлбэр ба энэ үед эрэгтэй хүн хэтэрхий эрт дур тавьж үрийн шингэнээ ялгаруулах, дур тавих хугацаагаа хянах чадваргүйгээ мэдэрдэг


Эрт дур тавихыг эмчлэх, засах аргыг эрчүүд өөрсдөө боловсруулах оролдлого хийдэг. Коллежийн оюутны дунд хийсэн нэгэн судалгаагаар дур тавих хугацааг хойшлуулах талаар эрчүүд ямар бодолтой байдгийг судалсан байна. Тэд хойшлуулах хүсэлтэй байдаг бөгөөд үүний тулд дур тавих мөч ойртох үед өөр зүйл бодож анхаарлаа сарниулах, дур тавихгүй удсан тохиолдлоо бодох, эсвэл эсрэгээр секстэй холбоотой, холбоогүй ямар нэгэн сөрөг зүйлийн тухай бодох зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг тухайгаа өгүүлсэн байдаг. Харин секс судлаачид сексийн холбогдолтой эерэг зүйлийн тухай бодох нь хамгийн үр дүнтэй хэмээн зөвлөдөг.

Эрт тавих хямралын шалтгаан

Эрт дур тавьж, үрийн шингэнээ ялгаруулах нь бие махбодын шалтгаанаас илүү сэтгэл зүйн шалтгаантай байдаг. Эрт тавих хямралын хоёрдогч хэлбэрт дур тавилтаа хянаж чаддаг байсан хүн түүнийгээ хянах чадвараа алдахыг хэлдэг. Энэхүү хямралын шалтгаан нь бие махбодын хүчин зүйлсээс хамааралтай байж болно. Түрүү булчирхайн болон бусад үрэвсэл, мэдрэлийн тогтолцооны дегенератив өөрчлөлт (түгээмэл хатуурал-multiple sclerosis) зэрэг нь уг хямралыг үүсгэдэг хамгийн түгээмэл органик шалтгаан юм.

Эрт тавих хямралыг социобиологичид нэн сонирхолтой тайлбарласан байдаг. Тухайлбал, эрт тавих үзэгдлийг “хоромхон зуурын амьдрал” гэж нэрлэсэн байдаг. Жишээлбэл, эр сармагчин эм дээрээ мордонгуут үрийн шингэнээ түргэн цацдаг нь нэг талаас эмийгээ зугтан зайлахаас өмнө, нөгөө талаас өрсөлдөгч эрэгчнийг довтлохоос нь өмнө амжуулах гэсэн эрмэлзэл байж болно гэж тэд тайлбарлажээ. Эрэгчин амьтны үрийн шингэнээ ийнхүү хурдан цацдаг нь амьдралыг үргэлжлүүлэх, нөхөн үржихийн төлөө тэмцлийн хэлбэр байж болох талтай. Хүний хамгийн ойрын төрөл болох шимпанзе сармагчны эрэгчин нь шодойгоо үтрээнд оруулаад 7 секундын дотор үрийн шингэнээ цацдаг байна.

Социобиологичдийн тайлбарласнаар аливаа эрэгчин амьтан үрийн шингэнээ богино хугацаанд ялгаруулдаг нь олон мянган жилийн улбаатай байгалийн шалгарлын нэг гэж үздэг. Гэтэл хүмүүн төрөлхтний хувьд, тэр тусмаа орчин цагт ихэнх эрэгтэйчүүд хурдан тавихыг тааламжтай зүйл биш хэмээн үздэг төдийгүй ийм эрэгтэй бэлгийн хосоо олох, түүнийгээ сэтгэл хангалуун байлгах гэж багагүй бэрхшээлтэй тулгардаг.

Үргэлжлэл бий

Хүний бэлгийн амьдрал

9 Comments

  1. sana says:

    bi ehende xurdan tavichih ym gehde hurdan nzud mani tavix bol setgel sananix l gedeg

  2. монголхүү says:

    Сайн байцгаана уу? үрийн шингэнээ гаргахаас өмнө эр хүн олон удаа дур ханаж болдог юм байна. Бага насандаа ийм чадвартай байж байгаад бид энэ чадвараа алддаг юм байна. Энэ чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Би хоёр охиныг ганцаараа хашрааж байсан. Хамгийн гол нь бүх зүйл сэтгэл зүйгээс хамааралтай. Сэтгэл зүйгээрээ сексийн талаар эерэг зүйл дотроо бодох хэрэгтэй. Эмэгтэйгээ сайн өдөөж сэрлийг эхлээд хөдөлгөж авах хэрэгтэй. Эмэгтэйчүүдын ганц эрхтнээр нь оролдох биш өөр олон мэдрэлийнх нь цэгүүдийг оролдох хэрэгтэй. Тэгэж байгаад өөрийнхөө хүссэнээр нөгөө охидоо хашраахад янзтай. Гол нь өөрийгөө яанаа ингэчих вий эрт тавичих вий гэж санаа зовж болохгүй. Эмэгтэйнхээ бусад зүйлд хүрэлцэж тэрнээс мэдрэмж ав. Бүх зүйлийг хослуулсан цагт сая энэ байдлаас ангижрана.

  3. boy says:

    bi 21 tei sex hiiged minute garan bolod l uriin shingenee gargachih yum teged l taashaal avahgui ergej bosohgui bolchih yum hetsuu yuma help me

  4. Andro Doctor says:

    andro_doc@yahoo.com xayagaar zaxidal bicheerei!

  5. dandi says:

    bi 29 nastai seks hiihed 30sekund boloodl tavichih ym nadad tuslaacn

  6. ninja says:

    bi mash olon eemgteichvvdtei untaj vzsen sex bol medej hamgiin gol in dur tavih chi zaaval dur tavihaa udaan bailgahiin tuld dandaa vtreend in hiigeed hudluh hereggvi shde medee j l chi sexiig hvseed l hiij bgaa hoino medeej l dur tavina.hugatsaa end yamar ch hamaagvi.harin chi uuruu bolon emegteigee taviulj chadahiin tuld u zaaval hiigeed l hudluud bhiin orond orshliig vnen setgeleesee hiih heregtei shde

  7. BT says:

    Bi odoo 29 nastai exnerteigee odoo 10 garui jil amidarch bna. Zaluu baixad ch galzuu galzuu sex xuiideg l baisan. suuliin 5-6 jil neg l bishee galzuu sex bol tootoi xed l baisan baix. Bas exner nadtai sexdex sonirxolgui bolchixson sanagdaad l Bi bas ixenx toxioldol xurdan tavchix uym. . Zarimdaa jooxon udaan sex xiixeed xurdlaashee geed durguilxeed bna……Zarimdaa ovoo tachaangui bolj baital in bi tavchix uym aa ter yed namaig xurdan tavchixlaa gex uym …….. zaluuchuudaa chin setgeleesee oorsdiixoo sex amidraliig xuvaaltsaach ………………

  8. gogo says:

    neg iim l ym bicheh ym
    yaaj emchleh yaah yostoi
    hamgiin gol in emchid ochihgui geer bas emchleh arga bna uu gui yu
    iim l goliin olson ym bicheldee
    dandaa dutuu tavisan ym l bicheh ym

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.