Ганц бие бүсгүйчүүдийн секс

1972003_2461cda8

Эмэгтэй хүн ганцаараа байх нь онцгой зүйл. Тэгээд ч бүсгүйчүүдийн нэр хичээмтгий, бас хэт ”үнэнч” чанар нь бие махбодын хийгээд сэтгэл санааны хувьд хохироож, хувийн аз жаргалыг амсаж чадахгүйд хүргэдэг. Харин эрчүүд бол гэрлэхгүй, үерхэхгүй ч байсан сексийн хос олоод л авчихна. Ганц бие эрэгтэй хэзээ ч хэдэн сар, жилээр өөрийгөө “сойхгүй”. Үгүйдээ л биеэ үнэлэгч хүүхэн авчихсан ч болно. Хүмүүс “эмэгтэйчүүд хэдэн сар, хэсэг хугацаагаар секс хийхгүй байхад яах ч үгүй…” гэдэг. Гэтэл энэ нь үнэндээ бүсгүйн өөрийгөө үнэлэх үнэлэмж, амьдралд итгэх итгэлд нь сөргөөр нөлөөлдөг. Азгүйхэн гэрлэсэн, архичин нөхөртэй, араар нь тавьдаг амрагтай бүсгүйчүүд хүүхдээ, нэрээ бодож, эсвэл эрчүүдэд гомдож, итгэл алдран ганцаараа явах нь олон.

Заримдаа бүр 1, 2 жил ч юу ч биш байдаг. Ингэж өөрийгөө хохироож болохгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Оюутан байхад нэг найз бүсгүй маань “Хүүе ээ, лимит дууслаа ш дээ. Хэцүү байна…” гэж билээ. Найз маань надаас хэд эгч байлаа. Тэгээд сексгүй хэр удаж байна гэхэд 4 сар болчихлоо гэж зовнингуй хэлсэн юм. Би тэр үедээ чи гараад нэг ирмээд л олчихно шүү дээ гэж инээж хөхрөөд л өнгөрсөн. Үнэндээ түүний зөв байсан юм. Эмэгтэй хүн өөрийгөө хайрлахгүй бол хэн хайрлах вэ?

Сексээс дур ханамж авдаг бүсгүйчүүд ямагт өөдрөг, эрүүл, залуу, гоо сайхан, тогтвортой, ядарч туйлддаггүй, өөртөө итгэлтэй байдаг. Үгүйдээ л байнгын сексийн амьдралтай эмэгтэй хүний умайн цусан хангамж сайн, бага таазны хавийн үйл ажиллагаанй зогсонгишилгүй байдгаас эмэгтэйчүүдийн олон янзын өвчин тусдаггүй. Бид уншигч ганц бие бүсгүйчүүдийнхээ аж жаргалын төлөө сексийн ганцаардлаас гарах бололцоот 3 хувилбарын тухай товч бэлтгэлээ.

Хувилбар 1. Гар хангалга
Гар хангалга хийх нь ёс суртахуунгүй, заваан зүйл гэж хэн нэг нь боддог юм биш биз? Тэгвэл тэр өөртөө итгэлгүй, сексийн мэдлэг муутай хүн л байна даа. Эмэгтэйчүүд янз бүрийн аргаар гар хангалга хийдэг. Зарим нь тусгай доргионт төхөөрөмж, нэг нь шүршүүр, нөгөө нь өөрийнхөө гарыг ашиглана. Хамгийн гол нь зөв хийж, таашаал авах нь л чухал. Мөн эр хүнийг мартталаа өөрийгөө баясгаж болохгүйг анхааралдаа авчих.

Гар хангалга хийхэд бас ч давуу тал бий. Яг одоо учирч жаргалтай шөнийг хамт өнгөрөөх найз байхгүй юм чинь гар хангалга хийгээд таашаал авах нь сэтгэл санааг чинь өөдрөг байлгах нэг алхам. Мөн итгэлгүй, замын нэгэнтэй эргэлзээтэй секс хийж дараа нь өвдөж, үгүйдээ л яах бол гэж хэсэг хугацаанд ч сэтгэлийн дарамтанд орохгүй. Хэдэн өдөр ажилдаа дарагдаж ядарсан бол нэг орой гар хангалга хийж өөрийгөө тайвшруулснаар та стрессээс сэргийлж, тавтай унтаж чадна. Бүр хоолны дуршил ч нэмэгддэг гэнэ. Мөн сексийн амьдралыг баяжуулах олон талт хэлбэрийн нэг нь яах аргагүй мөн.

Хувилбар 2. Хуучны найз
Тийм ээ, дандаа гар хангалга хийх нь учир дутагдалтай, тэгээд ч эр хүнтэй бэлгийн хаьцаанд орж чадахаа больчихвол яана? Үгүйдээ л эр хүний ханхар цээжийг үгүйлээд, нэг сайхан үнсэлцмээр байдаг. Стрессээс сэргийлж найз бүсгүйчүүдтэйгээ уулзаад ч нэмэргүй, дэлгүүр хэсээд тоог нь гүйцээчихлээ. Яах вэ? Хоёр дахь хувилбар бол хуучин эрэгтэй найз нараасаа хэн нэгийг нь олох.

Хэсэг хугацаанд уулзаж, учирч байсан ч сүйдтэй юм болоогүй, бие биеэ арай мартчихаагүй байгаа тийм нэг найзыгаа хамт цайлахаар гэртээ урьж яагаад болохгүй гэж? Ганц удаа ч байсан яах вэ. Үүнд бас давуу тал бий. Бие биенээ мэддэг болохоор бүрэн таашаал авах бололцоотойгоороо цоо шинэ хүнтэй хийх яасан бол, би таалагдсан бол уу, таашаал өгч чадаа болов уу гэх мэтийн элдэв бодол төрүүлэх “тандалтын” сексээс хавьгүй давуу. Таньдаг, мэддэг учраас эрүүл мэндийн тал дээр ч эргэлзээ, түгшүүр бага. Тэгээд ч тэр чигээрээ наалдчихгүй, найрсгаар зам замаа хөөх боломжтой.

Хувилбар 3. Хөрш юм уу хамт ажилладаг залуу
Хуучин найз нараас чинь санаанд таарах хүн алга уу? Эсвэл хүсэхгүй байна уу? Тэгвэл ойр хүрээнээс хэн нэгийг олох хэрэгтэй болж дээ. Энэ тохиолдолд хамгийн гол нь сэтгэл алдарч, дурлаж болохгүй бөгөөд 2 зүйлийг сайтар анхаарах хэрэтэй. Үүнд: харилцан таалагддаг байх, залуу чинь итгэлтэй хүн байх! Эхнэртэй байсан ч яах вэ. Чи гэр бүл үймүүлэх гээгүй, зөвхөн сайхан таашаал л явъя гэж бодсон шүү дээ.

Эхнэртэй эр болгоомжтой, эрүүл, найдвартай. Хэрвээ тэр албан тушаал, гэр бүл, нэр төрөө хайрладаг л бол хэн нэгэнд илүү дутуу юм ярихгүй. Гэхдээ хамт ажилладаг юм уу, хөршийнхөө ганц бие залуутай нэг шөнийг өнгөрөөснөөр тэр амьдралын чинь хань болохыг ч үгүйсгэхгүй. Гэвч чамтай ханилъя гэж бодоогүй ганц бие эр чиний сайн муу тал, сексдээ хэр зэрэг болохыг ажлынхан /байрныханд/ ам алдчихаж мэдэх л юм. Мөн ганц эрэгтэйн ард сексийн олон хавьтагч байдаг тул эрүүл мэнддээ онц анхаарах хэрэгтэй. Энэ хувилбарт бас давуу тал байнаа. Угаасаа эмэгтэй хүн эр хүнд таалагдахын тулд өөрийн мэдэлгүй бүхнийг хийж байдаг хойно. Чи ажилдаа /гэртээ ч/ сэтгэл өөдрөг ирдэг, өөртөө анхаарал тавьж, дэгжин хувцаслаж, үсээ гоёмсог засдаг болно. Бүр ажилдаа амжилт ч гаргана. Харин дурлалд хэт автвал, буруу хүн сонгож, нэр хүнддээ сэв суулгавал ажлын амжилтанд сөргөөр нөлөөлнө гэдгийг чи ойлгож байгаа тул бүхнийг зохицуулж чадна биз ээ.

9 Comments

  1. b says:

    teneg

  2. baagii says:

    sain bain uu bi solongos ulsad ajilj amidardag xvn l dee barag 10 jil boloj bain end yanz yanziin yum bolon xadam eejteigee yabaldaad baidag xvrgen baina exnriixee dvvtei yabaj baina

  3. oono says:

    er n bodood bhnee hamgiin deer n huuchin nz zaluu yum bishuu gehdee ter single bval boloh l asuudal yum shigee, gol l hen hendee taalagddag heveeree l bval

  4. MARINA says:

    HI UNEHEER ZOV YUM BICHJEE GEHDEE ENE BUHEN NADAD TOHIOLDSON SANAGDAJ BN
    BI ODOO 25 TAI GEHDEE NZ ZALUUGUI L DEE HAAYA UNEHR HUSSEN UEDEE GAR HANGALGA HIIDEG TERNEESEE CH TAASHAAL AVDAG GEHDEE ER HUNIIG BAS MARTAAGUIE HUUCHIN NZ ZALUUTAIGAA CH HAAYA DOTNO HARITSAAND ORDOG, GEHDEE ENE BOL NUHURTEI BOLTLOO L YAVAGDAH PROTSESS GEJ BODDOG SHUU…

  5. mr.saruul@yahoo.com says:

    mr.saruul@yahoo.com bi anh udaa sex hiihdee ooroosoo egch huntei hiij uzej bsan um. tgd odoo dandaa egch huntei hiih sonirholtoi bolchihson. 30 deesh nasnii egch nartai unench hamtragch bolohiig husej bna. deer bgaa haygaar holbogdooroi mail bichne gedegt itgej bna.

  6. busgui says:

    hi zalyysaa gar hangalgiig yaj hiideg we yaj ch hiigeed eroosoo tawij chadahgvi um yahyy tyslaach

  7. A.B says:

    za minii huvid bol 2-3 jil sex hiihgui bailaa geed uhchihgui l um shig bna. neeree emegtei hun sex hiihguigeer her udaan yavdag um bol doo. limit ni her udaan um bol??? odoo sex hiih eregtei huniig harah husel ch alga.

  8. araichdee says:

    tgeed ter huuhen ajiliinhaa huntei yavj bolno gejuu, bas neg yum helie, nuhurtei huntei,bas huuchnii naiztaigaa,herev ter huuchnii naiz ehner huuhdiin hamt shan am’draad yavj bval yahuu,tgvel ene chin ger bul uimuuleh asuudal garnshdee. mini bodloor bol ehnergui bas bie uneldeg eregtei huntei bj bolnshdee, gol yum yu gevel ter huuhen uuriiguu tordoood setgeldee taarah er hunee l haisan n deer bhaaa

  9. zaluu ub says:

    wow mash unen niitlel bna emeigteechuud maani er n ene talar boddog bolov uu ihenh n bodohgui gantsaara olon sar jileer hagsarch abiga um bish biz de?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.