ДОХ бас л тохуурхав

stopaidslogosmall

Дорд буурай орныг дооглон тохуурхдаг өвчний нэг бол ДОХ. ДОХ-оор өвчлөгчдийн тоо өсч буй нь доройтож буурч яваа орны нэг үзүүлэлт болдог. Тэгвэл манай улс ДОХ-оор дэлхийд заавал нэрээ дуудуулаад байх учиргүйсэн. Дэлхийд ганц ч болов үзүүлэлтээрээ урагшаа харсан тоог үзүүлмээр байнасанж. Гэвч болдоггүй юмсанж. Эдийн засгийн хямралын үед эрүүл мэндийн доройтлыг ДОХ бас л харуулав.

«Хар» Баасан гаригын «Хар» мэдээнүүд дотор юу нь дутахав гэсэн шиг ДОХ-той хоёр хүн илэрсэн нь гутамшигтай. Хоёул 30-40 эргэм насны, эр, эм гэсэн нь бараг л нэг гэр бүлийн мэт сонсогдов. Арай ч нэг гэр бүлийнх бус аж. Ер нь цаашдаа гэр бүлээрээ ДОХ-дохын цондон уу гэлтэй.

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗХӨ-ний тандалт, судалгааны албанаас мэдээлж байгаагаар, манай улс өнөөдөр албан ёсоор 51,52 дахь тохиолдлоо бүртгэжээ. Дээрх хоёр хүний хавьтагчдыг тогтоох ажлыг хийж байна. Манайд одоогоор 52 хүний ард 2600 хавьтагч байгаа гэсэн үг. Хавьтагчдыг нь манайхан төдийлөн тоохгүй орхиж байх шиг. ДОХ-ыг зөвхөн бүртгээд орхидгоо больж, хавьтагчдыг илрүүлэх нь чухал болсон юм биш үү?

ДОХ-оор өвчлөгчдийн найм нь нас барсан, бусад нь эмчилгээнд орсон, төдийлөн бие нь муудаагүй 44 хүн байгаа болохоор бид санаа амарсан байдалтай хандаж байх шиг. Тэр ч бүү хэл ДОХ-той хоёр бүсгүй хүүхэд төрүүлж, хүүхдэд нь халдвар байхгүй гэсэн нь ч улам тайвшруулж байгаа юм болов уу?

Уг нь тайвширч болохгүй түгшиж байх өвчин шүү дээ, ДОХ чинь. ДОХ-той өвчтөний 40 нь эрэгтэй, 12 нь эмэгтэй байгаагийн 3 нь 15-19 насны, 23 нь 20-29 насны, 16 нь 30-39 насны, 7 нь 40-49 насны, нэг нь 50 насных гэнэ. Эдний 49 хувь нь гэр бүлгүй, 16 хувь нь гэр бүлээс салсан, 8,2 хувь нь хамтран амьдрагчтай. Энэ байдлаас ДОХ-оор өвчлөгчдийн судалгааг нарийн хийж, сэргийлэх арга хэмжээг хаана хандуулж болох нь тодорхой. Гэвч мэргэжлийнхэн зүгээр суугаагүйд итгэнэ. Мэргэжлийн албаныхан сэтгэл зүйчтэй болсон нь хавьтагчдыг илрүүлэхэд тустай болсон гэнэ. Манай улсын нэг онцлог нь гадаадын иргэдээс ДОХ илрүүлдэг нь харьцангуй сайн учир сүүлийн үед гадныхнаас ДОХ авна гэсэн айдсыг багасгажээ. Гадаадын 6 иргэн ДОХ-той нь илэрч, тэднийг хөөн гаргаснаар энэ батлагдана. Тэгэхээр гаднаас ДОХ авна гэж айлтгүй боловч дотоодоосоо ДОХ авах нь эрс нэмэгдсэнийг анхаарах цаг болж. ДОХ дотроос идэх нь ээ. Ужиг өвчин Улаанбаатараар зогсохгүй хөдөөд ч нууцхан түгж байгаад түгшихгүй байх аргагүй. ДОХ-ын 52 дахь тохиолдол бас л тохуурхав. Өнөөдрийн тохуурхал маргаашийн эмгэнэл авчрах вий. Анх ДОХ шохоорхол мэт байсан. Одоо тохуурхал мэт байна. Удахгүй том эмгэнэл авчирна. Тиймээс ДОХ-д дооглуулаад ч юм уу, тохуурхаад ч юм уу байдаг үе өнгөрсөн гэдгийг бодоцгооё, та минь. ДОХ хэзээ ямагт аюултай.

SOURCE: Монцамэ

2 Comments

  1. dik@ says:

    Uuchlaarai, tanaid sayahan baisan ur honduulsenii hor honooliig bichsen niitlel chin yachihsan be?
    Bi tanidag emegteichuudiin emneleg deer zovolgoo ogoh oroog ter zurgaar tomoor hevluulj naagaad, setgel zuin zovolgoo ogoh bulan ajiluulah gesen umaa. Zurag, yag ter medeelelee send hiigeech. Olon okhid aldaa hiiheesee omno bodno doo. Ajil hereg bolgoyo l doo

  2. Bolor says:

    1 ger byliin khymyys gesen sh dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.