Өнгөрсөн баасан гаригт ДОХ-ын халдвар тээгчээр дахин хоёр хүн бүртгэгдсэн байна. Халдвар тээгчид 30-40 насны, эх орондоо ажиллаж амьдардаг хүмүүс юм. Энэ талаар Халварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Х.Даваажав хэлэхдээ “Энэ хоёр хүн нь ижил хүйстэн биш, хэвийн бэлгийн амьдралтай хүмүүс юм билээ. Одоогоор тэдний хавьтагчдыг тогтоохоор ажиллаж байна. Манайх сэтгэлзүйчтэй болоод нэг жил болж байна. Халдвар тээгчид сэтгэлзүйчтэй ярилцсанаар хавьтагчдыг олох боломжтой юм. Халдвар тээгч хоёр хүний нэг нь эмэгтэй, нөгөө нь эрэгтэй. Энэ хоёр хүн ДОХ-ын халдвар тээгч 51,52 дахь тохиолдол болон бүртгэгдээд байна” гэв. Сүүлийн жилүүдэд манай улсад ДОХ-ын халдвар тээгч 52 хүн бүртгэгдээд байна. Үүнээс 40 нь эрэгтэй, 12 нь эмэгтэй. Мөн эдгээр хүмүүсийн гурав нь 15-19 насны, 23 хүн нь 20-29 насны, 16 нь 30-39 насны хүн бол 40-49 насны долоо хүн, 50-иас дээш насны нэг хүн байгаа аж. Одоогоор энэ өвчнөөр өвчилсан найман хүн хорвоог орхисон байна.
SOURCE: news.mn
7 Comments
albadan AIDS-iin shinjilgee hun burees avah heregtei bn shuu dee. turiin bodlogoor. hen ch hamtragchdaa itgej bgaa, ene bol suirliin dohio shuu deee!
albadan AIDS-iin shinjilgee uguuleh heregtei bn sh deee. hen ch hamtragchdaa itgej l bgaa shuu dee. uuniig turiin bodlogoor albadan emchilj shinjluuleh heregtei yum shigee!
emegteichuudiigee dohtoi geel ta nar muulaad bdag yaasan ain eregteichuud banzal yum bolohooroo ihenh erchuud dohtoi bgaaz dee ETSES SUULD NI TOHIOLDLIIN BELGIIN HARITSAANAAS BOLGOOMJIL HUMUUSEE!!!!!!!!
ee burhan mini
Humuusee bid beidee unench baiy chadahgui bol ayulgui belgiin haritsaand orj hewshye. ene bol belgewchiig togtmol zow heregleh
aimar yumaa aichlaa hvmvvsee bolgoomjil hamgaaltvi belgiin hawitlaas zailshiiy
zambaraagyitliin shiitgel bhdaa