Дэндүү их хайр төгсгөл – Хайртыг минь хайрлаж яваарай

2122790_87439d92

Энэрэл түүнээс нүдээ ч салгаж чадахгүй ширтэн сууна. Тэр одоо хайрын галанд шатан тарчилж байлаа. Үнсэхийг хүсэвч эрхгүй, үнэрлэхийг хүсэвч хүрэхийн аргагүй. Харин Маргад энэ бүхнийг мэдэх ч үгүй хүн нойронд дарагдан унтах ажээ. Энэрэл бараг шөнөжин түүнийгээ харж суужээ. Гэнэт түүний толгойд өдөр болсон зүйл орж ирлээ. Тэр өөр хүний нэрийг дуудан, түүндээ хайртай, санаж байна гээд уйлж байсан биз дээ. Энэрэл энэ л үед тэр хэзээ ч өөрийнх нь болохгүй гэдгийг ойлголоо. Одоо л биш бол хэзээ ч … Түүнийхээ унтаж байгаа ор руу дөхөн нүүрэнд нь тулан очилоо. Одоо бол түүнийх нь үнэр мэдрэгдэн хамаг биеэр нь цахилгаан гүйх шиг. Толгой эргэн мансуурмаар түүнийх нь сайхан үнэр…

Дахиад жаахан ахихад тэр уруулд нь хүрч чадах байлаа. Харин тэр духан дээр нь зөөлхөн үнсээд холдоо. Үнэндээ түүний тэр их хайранд энэ л хангалттай ажээ. Энэрэл гэнэт босон хувцаслаад гадаа гарлаа. Гадаа дулаахан сартай саруулхан учир Энэрэл яарамгүйхэн алхсаар нөгөө толгод дээр гарч ирлээ. Одоо бол тэрээр хайртай хүнийхээ нэрийг дуудах эрхтэй. Энэ газар Энэрэл Маргадыгаа хайрлах эрхтэй. Түүндээ хайртай гэж хэлэх эрхтэй. “Маргадаа би чамд хайртай”. Энэ үгийг хэлэхдээ Энэрэл уйлж байлаа. Хэзээ ч өөрийнх нь болохгүй тэр бүсгүйг холоос л харж хайрлах эрхтэй. Цээжин дээр нь дараад байсан зүйл алга ч болох шиг. Гэхдээ яагаад ч юм Энэрэл ахынхаа үгэнд итгэхийг хүсжээ. Үнэхээр л эндээс хайртайгаа хэлэх юм бол насны эцэс хүртлээ хамт байдаг гэжүү. Энэрэлийг буцаж ирэхэд Маргад унтаж л байлаа. Ер нь сэрсэн шинж алга. Энэрэл одоо тайван хэвтээд гүн нойронд автжээ.

Бээжингээс Улаанбаатрын чиглэлийн ОМ 231 дугаарын нислэг 10 минутын дараа газардана гэсэн диспечрийн үг хоёр залуугийн яриаг зогсоолоо. Энэ бүх яриаг чимээгүй чагнаж суусан Сүхээ юу ч хэлсэнгүй босоод явлаа. Энэ хоёр хүн бие биенээ танихгүй байсан нь ч дээр байх. Энэрэл Маргадыг энэ онгоцноос бууна гэдгийг мэдэж байсан ч түүнд харагдаж, түүнтэй уулзахыг хүссэнгүй. Томоо гэгчийн улаан цүнх чирчихсэн, үүрсэн гар ачаа нь хүндхэн байгаа болтой цэнхэр цамц, жинсэн өмдтэй бүсгүй гарч ирэн харцаараа хэн нэгнийг эрэн байснаа хайснаа олов болтой нүд нь гэрэлтэн инээд алдан алхаа нь хурдаслаа. Маргад ээждээ үнсүүлэн ах дүүстэйгээ золгоод хамгийн сүүлд Сүхээгээ удаан гэгч нь тэврэн үнслээ. Хоёр биенээ санасан сэтгэлийн цангаа тайлагдаж, салж ядан зоссон ч ахмад хүмүүсийн хажууд санаа зовсхийн төдөлгүй хөтлөлцөн үүд зүглэлээ. Эргэн харсан Маргадын хацар дээр нулимс гялтганан харагдах ч нүднээс аз жаргал гэрэлтэнэ. Олон хүмүүсийн дундаас энэ бүхнийг харж зогссон Энэрэл “Хайртыг минь хайрлаж яваарай. Баяртай хайрт минь” гэж амандаа зөөлхөн шивнэлээ. Үүнийг нь мэдсэн юм шиг Сүхээ эргэж харан харцаараа Энэрэлийг хайснаа төд удалгүй хайртай бүсгүйнхээ гараас атган гарч одлоо.

Энэрэл одоо бол түүндээ аз жаргал ерөөн хоцрох л үлдэж дээ. Хэзээ нэгэн цагт чамтайгаа уулзахдаа би ханьтай үр хүүхэдтэй болсон байх байхдаа. Чамдаа амсуулж чадаагүй тэр их хайраа би ханьдаа өгнөө. Энэрэл ачаагаа аван хотын зүг явж байхдаа ийн бодож явлаа. Энэрэлийн энэ их хайрыг Маргадын зүрх мэдрээгүй гэжүү…

8 Comments

  1. daidig says:

    nadadbyag iim zuil tohoildson yum bna bi say l oilgolo ter nadad yamar ih hairtaig bi odoo l oilgolo bas tuuniige ih orovdoj bn tuund min yamar hetsu bsn bldoo

  2. uu says:

    харин тийн..хайр гэж юм байдийм байгаз дээ!!! хайртай хүнээ өөрийн болгох шиг хэцүү юм байдаггүй юм за мангараа!

  3. ee fuckaa says:

    okey tenegee!!
    chi yamar medrel muutai iin.
    hair gej yum bdgiin teneg malaa!
    yu ch meddeggui yumuu,uuriiguu yun ih yumand bodtsiin,hahahahaha.
    alia sda ve

  4. okey says:

    hereg alga novshoo! iim huuhnii araas ni hiih heregtei! yer ni er hun ooroo oligtoi baival huuhen oldono l doo. Huuhen bol amidarliin zorilgo bish yum. Erh medel money baihad huuhen bol huuhen shuu dee. Hureed l irne. Irehgui bol buur iluu saihniig olood l avna shuu dee! Er hun huuhnii tuloo bohiij amidraad hereggui yum shuu dee!

  5. bi says:

    ene chin sarni nulims kinonii togsgoliin heseg bishuu

  6. sdf says:

    shaal utgaguimaa. yu orulad bgan neh uruvdmur ugvvlleg aytai yuma odo boliochdee. 4r angin huhdiin vlger shig nairulga ni ch oligtoi bish g.m

  7. m%m says:

    ahhh uneheer uruvdeltei wmaa. Nadad yg iim wm yg odoo bolj bna hairtai hunee uur huniih bolgood holoos haraad zogsoh ymar bdgiig hedhen hun l medeh bhda

  8. zaaval unsh says:

    1t shyy hehe

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.