Гадаа хаврын урь оржээ. Нар бүлээнээр бүх дэлхийг гийнэ. Харин би ажилаа түр завсарлан цонх ширтэн гудамжаар явах хүмүүсийг уйтгартай дүр төрхөөр харна. Гэхдээ ер бусын тайван амгалан байдал намайг бүчлэн авах шиг санагдаж байлаа. Өрөөнд компьютерийн сэнсний дуунаас өөр чимээ байсангүй. Нэг л амгалан. Бас гунигтай.
Завсарлагаа дуусч би ажилдаа орлоо. Бичиж байгаа зүйлээ эхнээс нь хянаж үзлээ, гайгүй юм шиг. Дахиж бичих зүйл байгаа хэдий боловч, түүнийгээ түр хойш тавин интернетээр сонин хачин сонирхож жаахан суулаа. Мэссинжерээ нээсэн чинь хэд хэдэн акцефт ирснийг олон зүйл бодолгүйгээр бүртгэж орхилоо. байдаг л зүйл.
Гэтэл хэн нэг нь шууд л танилцъя гэсэн шаардлага ч юм уу, хүсэлт ч юм уу нэгэн бичвэрийг илгээлээ. Иймэрхүү зүйлдээр татгалзаад байдаггүй болохоор танилцаж үзлээ. Тэгсэн түүнийг урьд харж байсныг тэр надад санууллаа. Бичиж эхэлэхэд урамтай, хөгжилтэй нэгэн мэт санагдсан хэдий ч би надтай танилцах болсон шалтаг шалтгааныг олох гэж толгойгоо нилээдгүй өвтөглөө. Гэсэн хэдий ч ямар нэгэн үндэслэлтэй сэжиг таамаг олж чадсангүй. За яахав гэж бодон цааш нь үргэлжлүүлж эхэллээ. Тэр асууна би хариулна. Тэр санал тавина би зөвшөөрнө, аль эсхүл татгалзана. Иймэрхүү байдлаар нилээд удаан ярилцлаа. Уулзах уу гэсэн санал тавилаа. Жаахан эргэлзсэн хэдий ч зөвшөөрлөө. Тэгээд түүнийг ажил дээрээ ирэхийг урьлаа. тэр ч татгалзсангүй. Ажил тарсан болохоор нам гүм орчин түүнийг угтлаа. Өрөөнд орж ирэнгүүтээ л намайг хэдий нь таньдаг хүн шиг харилцаж эхэллээ. Юу хийж байгааг минь лавлахад хийдэг ажилаа товчхон танилцууллаа.
Түүний сонирхлыг миний ажил татахгүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ ярих зүйл надад олдож өгөх байлаа. Харин тэр нольд хамт орж тамхи татахыг санал болголоо, угийн татдаггүй болохоор тамхинаас татгалзаж, нольд харин хамт орлоо. Тэр өөрийнхөө үсийг таалж элдвээр маяглахыг нь яаана. Мэдээж эр хүн болохоор адаглаад түүнийг тэвэрч аваад үнсэмээр л санагдаж байлаа. Тэгэхдээ л тэрэнд ямар нэгэн хувийн сонирхол байгаа учраас түр дээ тэвчих нь зөв гэж шийдэн ярихыг нь сонсож зогслоо. Тэгж тэгж нэг юм тамхиа татаж дуусгаад эргээд өрөөнд орж ирэнгүүтээ шууд л эргэж харан намайг үнсэж эхлэх нь тэр…
/2009 оны 02 дугаар сарын 18 -нд болсон явдал/
секс.мн дээр ирсэн захидал
5 Comments
Тэгээд øààæ ë òààðàà ø ïýý.Öààäàõ íü ýì ñ¿âòýé ººðºº áîîâ óíæóóëñàí ë
ë þì áîë.
Яажил таараа ш дээ.
tegeed yaasiin ain yu yasanuu yaagaagui yu
Үгэлжлэл байгаа л байх даа? бодвол.Цааш нь сонсоё?
huuue ymr t1 yum bichdiiiin beeeeee….shal demiii yum unshij tsagaaa garzdav!!!!