Сексээс түр зуур татгалзаж болно, харин түүнийг мартах юмуу ор тас үгүйсгэж болохгүй…

42-15235417

Тачаангуй янаглалаас татгалзах юмуу түүнийг хүсэхгүй байж болно. Энэ нь магадгүй тухайн хүний сонирхол, зан ааш, ёс үйл, шашан шүтлэг гэх мэтээр ямар нэг тодорхой учир шалтгаантай байж болох юм. Харин сексийг ор тас үгүйсгэж болохгүй.

Бэлгийн ажлаас татгалзах нь нэг ёсны эмгэнэл юм. Учир нь ингэж татгалзахын тулд биеэ албадахад хүрдэг аж. Үүнийг амьдралын бас нэг зовлон бэрхшээл гэж үздэг болжээ.

Гэр бүл салж сарних, эсвэл хэн нэгнийг үзэн ядаж сексийг хүсэхгүй байх нь амьдралд олонтаа тохиолддог.
Янаг амраг явдлаас татгалзаж хөндийрсөн хүн бүтээлч хөдөлмөр, нийгэм, улстөрийн амьдралд идэвхтэй оролцож дутагдаж буй юмаа нөхдөг аж.

Гэр бүл болоод насан туршдаа хамт амьдарсан хүмүүст үүлэн борооны хэргийг ямар нэгэн тогтсон хэм хэмжээ гэж байдаггүй. Ер нь бэлгийн амьдралын хэрэгцээ эрэгтэй, эмэгтэй хүмүүст харилцан адилгүй байдаг.
Эмэгтэйчүүд нас бие ид гүйцэж боловсорсон үедээ л секст туршлагажиж, тачаангуйн дур хүсэл нь үргэлж оргилж байдаг гэнэ. Харин эрчүүдийн 40 насанд сексийн дур хүсэл нь буурах тийшээ ханддаг гэнэ.

Гучин настай хосууд долоо хоногт гурваас дөрвөн удаа бэлгийн ажил хийдэг бол 40 настангууд мөн хугацаанд хоёроос гурван удаа янагладаг байна.

Энэ тоо баримт тоо баримт дундаж үзүүлэлт юм. Иймд яаран дүгнэлт хийж, санаа сэтгэлээр унах хэрэггүй. Эхнэр нөхөр хоёрт дур хүсэл төрөх нь багассан тохиолдолд харьцаандаа гол анхаарлаа хандуулах зүйтэй.

Амраг хосууд бие биедээ санаа тавьж, аль болох халуун дотноор ойлголцохыг хичээх нь зүйтэй юм. Үдэш орой эртхэн унтаж амран хүч тэнхээгээ сэлбэх нь бэлгийн чалх хэвийн байхад нэн ач тустай. Ингэснээр эрч хүчтэй сэргэлэн цовоо байх төдийгүй янаглан амраглах дур хүсэл хэвийн байх болно.

/Хань/

3 Comments

  1. jimee says:

    танихгуй хунтэй сайхан сэкс хийх сайхан шуу. галзуу ганц шөнө ядартлаа секс хийнээ гэж, зарим саак хүүхэн тавиулсангүй гээд л нахинаа гээд бүр ядраачихдаг.
    jimeehuu@yahoo.com

  2. bman says:

    bi ch gesen adilhan yum bna husvel email bicheerei taniltsii soguk_99@yahoo.com

  3. Xongorzul says:

    YANAA BI DONGOJ 30 HURCH YAVAA BUSGUI,GETEL NUHUR CH UGUI SEX UGUI BALARCH BGAAN BNA DOO,TEGEED ARAI GEJ HUNTEI SUUTAL 40 HUREED SEX-N HUSEL BUURNA GENE UU,EOOH SURSAAR BAITAL, NUHRUU HAISAAAAAARAAA BAITAL SEX-N DUR HUSELGUI BOLHIIN BNA DA HOG GEJ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.