Эмч нар амаржсан эхийн усаар бизнес хийдэг гэнэ үү

pregnant-main_full

Өнөөдөр мөнгөгүй л бол, хэн нэгэн албан тушаалтанд авлига өгөхгүй л бол үхэхээс өөр зам үлдэхээ байсан цаг. Яагаад үхэхээс өөр арга үлдэхээ байсан гэж хэлээд байна вэ гэвэл ард иргэдийн эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсох тангарагтай эмч нар авлига гээчид бүхнээс илүү автсан болохоор л тэр юм. Доорх захидал манай редакцид 2005 онд ирж байлаа. Энгийн нэг бүсгүй яаж хохирсныг уншиж болно. 2005 оны 11 сарын 5-7-ны хооронд миний төрөх сүүлийн хугацаа байсан ч илүү тээлттэй байсан. Ингээд 11-р сарын таванд I төрөхөд хэвтсэн. Намайг Долгоржав эмч хариуцаж байсан. Эхо-д үзүүлэхэд ураг том байна гэлээ. Тус эмнэлэгийнхэн хагас бүтэн сайнд төрөх магадлалтай эхчүүдэд бүгдэд нь түргэсгэдэг эмч өгч баасан гарагт амаржуулдаг юм билээ.

Баасан гарагт ээлж солигдоход Болд эмч хүлээн авч үзээд Долгоржав эмчийн заавраар өдрийн 13 цагт клизм тавьж 15 цагт усыг хагалсан. Болд эмч миний усыг шилэнд тосч авахад нь би гайхаад үүгээр яадаг юм бэ гэж асуухад үүгээр бизнес хийж болно гэж хэлсэн. Миний өмнө 20 гаруй эх төрсөн. Би хамгийн сүүлд үлдсэн. Надад гурван удаа түргэсгэдэг эм өгч төрөхгүй болохоор хоёр удаа тариа хийхэд реакци өгсөн. Тэгээд 12-ны шөнө төрсөн. Би 10 цаг хүүхдээ хуурай өвдүүлсэн. Тэр хооронд төрөхгүй болохоор нь Долгоржав эмчтэй нэг ээлжинд гардаг сувилагчид хийсвэр хийлгэе, би төрж чадахгүй нээ гэхэд “Сайн яривал болно” гэж хэлээд гараад явчихсан. Тэр үед юу ч ойлгоогүй. Хожим бодоод байх нээ “гар хараад” байж.

10 цаг тасралтгүй өвдсөн болохоор их тамирдсан. Эх барьж авсан эмчийг ширээн дээр байсан цэвэр ус аваад өгөөч гэж гуйхад үүнийгээ ав гээд савтай ус над руу шидчихсэн. Би уйлаад ямар ч тэнхэлгүй, охин маань хүйгээ гурав ороосон болохоор босч чадахгүй, хажуу тийш харж ч болохгүй үнэхээр хэцүү байсан. “Одоо жаахан л тэсвэл өөрийн мах, цусны тасархай үрээ харна” гэж шүд зууж байлаа. Хүүхдийг маань амьдрах боломжгүй гээд сэхээн амьдруулахад оруулсан. Охиноо харахад өр эмтэрмээр. Миний охинд үнсэх газар ч олдоогүй. Хамарт нь аппараттай. Амнаас нь хөөс нь сахраад бөглөрчих гээд үнэхээр хэцүү харагдаж байсан. Дөрвөн мөчинд нь уян зүүгээд биед нь байнга зүү хатгаастай. Түүгээр нь автоматаар дусал хийгддэг. “Гомок” гэдэг тариа хэрэгтэй, тэр тариа нь Монголд байдаггүй гэнэ. Энэ тариаг хайгаад манай нөхөр Улаанбаатар хотын бүх эмийн сангаар яваад хугацаа нь жилийн өмнө дууссан тариа олсон.

Эмч нар тунадас үүсээгүй бол болно гээд тариаг хэрэглэсэн. Төрж буй эхчүүд эмч нарт дор хаяж нэг хүнд 10000 төгрөг өгөх юм бол ямар ч хүндрэлгүй, урагдалгүй төрүүлдэг юм билээ. Ер нь хүний амь хэдхэн төгрөг дээр л тогтож байна. Биднийг оюутан болохоор юугаа өгдөг юм гэж бодсон байх. Надтай хамт хэвтэж байсан нэг хүүхний ар гэрийнхэн нь хүүхэд удаан хугацаагаар өвдөөд байна та нар хурдан арга хэмжээ ав гэсэн. Гэтэл дараа нь Ичинхорлоо гэдэг шиг санагдаж байна нэг эмч “Нөгөө дүүхэлзээд байсан хар авгайнхаас юу ч алга уу” гэсэн. Охиноо сэхээн амьдруулах тасагт хэвтэж байхад нь өдөр бүр орж харна. Тэр болгонд зүрх шимширдэг байсан. Сэхээн амьдруулах нярайн тасгийн их эмч Оюунцэцэг намайг ороход “Чи яахаараа нэгэнт хүн болохгүй хүнийг байн байн хараад байдаг юм” гэж загнасан. Тэгэхээр нь уйлаад нөхөртөө хэлээд хэцүү байнаа нэгэнт хүн болохгүй юм бол хоёулаа нэг шөнө ч гэсэн тэвэрч унтаж үзье гэж хэлсэн. Тэгээд бид эмнэлэгийн ерөнхий эмчид охиноо авч гарах санал тавьсан. Гэтэл Даариймаа эмч дээр ор гэсэн. Даариймаа эмч бид хамаагүй хүмүүсээ гаргадаггүй. Үнэхээр та нар гаргах гэж байгаа бол гомдолгүй гэсэн бичиг хийж өг гэсэн. Тэгээд бид хүүхдээ гаргаж авахад ямар ч гомдолгүй гэсэн бичиг хийж өгч охиноо гаргаж авсан. Эмч манай ээжид ”Энэ хүүхэд Чингэлтэй ч орж чадахгүй, орлоо гэхэд шөнийн 12 цаг хүртэл амьсгална. Ер нь хүн болохгүй” гэж хэлсэн гэсэн. Манай охины баруун гар дээр тарианы сорви байдаг. Охиноо эмнэлэгээс гаргаж авахад гарыг нь зүүтэй нь хамт ороогоод гаргасан.

Охиноо Орост эмчлүүлж байхад тэндхийн эмч хараад энэ юун сорви бэ, Хэрвээ манайд ийм тохиолдол гарсан бол энэ эмч шууд шоронд орох байсан гэж хэлсэн. Охин маань I эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт зургаа хонохдоо хэвтрийн хатгаа туссан. Уг нь хоёр цаг болоод байрлалыг нь сольж байх ёстой юм билээ. Гэтэл охиныг маань нэг хэвтүүлсэн талаар нь олон хонуулсан байсан. Мөн эхийнх нь сүүг цаг цагт нь өгч байх ёстой байдаг гэнэ. Би нэг удаа хооллож байхыг нь харсан. Тэнд байгаа бүх эхчүүдийн сүүг хольж халаагаад 20 граммын тариураар шууд шахаж байсан. Ер нь Нэгдүгээр эмнэлэг мөнгөтэй хүнд л үйлчилдэг юм байна лээ. Мөнгөгүй хичнээн хүн над шиг болдогийг хэлж мэдэхгүй байна. Бид хоёр сайн гэсэн, эмнэлэг, лам хуврагаар их явсан даа. Бид ноднин жил оюутны байранд амьдардаг байсан. Оюутнууд маань өөрсдөө зах, гандан, талбай, дээгүүр хандив гуйж байсан. “Номин талст” хамтлагийн ахлагч Батсүх ах маань хоёр сая төгрөгийн хандив өгсөн. Улсын филармоний дуучин Баттулга болон солонгос оюутнууд сая нэг зуун мянган төгрөг, ”Дэлхийн зөн” олон улсын байгууллага дөрвөн удаа эмчилгээнд явах зардалыг даасан. Одоо хоёр дахь эмчилгээндээ орох ёстой боловч санхүүгийн байдлаас болоод явж чадахгүй байгаа. ОХУ-д нийт дөрвөн удаа эмчилгээ хийлгэх учиртай. Дээрх ачтай хүмүүсийн буянаар эхний эмчилгээгээ хийлгэж чадсанд их баяртай байгаа. “Яагаад манай хүүхдийн хүй нь ороосон байсныг мэдээгүй юм бэ” гэхэд Даариймаа эмч “Уучлаарай манай эмнэлэгийн зуун хувь буруу. Эхо-ны эмч нь саяхан ажилд орсон. Туршлагагүйтээд хараагүй өнгөрсөн байна.

Ямар нэгэн байдлаар дэмжлэг туслалцаа хэрэг болвол эргэж хандаарай” гэсэн. Гэхдээ тэд манай талын буруу гэхээс биш алдаа гаргасан эмч нарт хариуцлага тооцох талаар юу ч яриагүй. Сарын дараа Даариймаа эмч дээр очиход манайд жилд 5000 эх төрдөг. Тэрнээс 1000 нь ийм төрдөг. Энэ бол хэвийн үзэгдэл. Тэр болгонд нь туслаад байвал бид өөрсдөө яах вэ гэж хэлсэн Хамгийн гол буруутай Долгоржав эмч одоо ЭМЯ-ны төрөх хариуцсан эмч болчихсон гэсэн. Бид хоёр Долгоржав эмчтэй уулзах гэсэн боловч гадагшаа явсан гэх юм. Мэндсайхан эмч ус нь хагараад 10 цаг болчихоод байхад дорвитой арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Энэ бүсгүй захидалдаа ийнхүү өгүүлсэн байна. Үүнтэй адил хохирсон хүн зөндөө байгаа. Хэн ч билээ нэг мэргэн хүн хэлсэн байдаг. Хүн өвчнөөс болж үхдэггүй, эмчээс болж үхдэг гэж. Гэхдээ бүх эмч нарыг муу хэлэх гэсэнгүй. Дээрх хүмүүс шиг цагаан халат өмссөн эрлэгийн элч олон байгааг л харуулах гэлээ.

SOURCE: Өнөөдөр

22 Comments

  1. Мэнд амаржихуй says:

    Харамсалтай явдал их болдог гэж сонсоод емнех 2 терелтндее зориулж менге бэлдэж очиж амаржиж байлаа. Биеэ эвдэн барин тээсэн сайхан vpcээ аятайхан елгийдеед авч байвал бусад нь ч яамай гэж боддог. Одоо 3 дахь терелт дээрээ бас л нэг юм сэтгэнэ дээ гэж бодоод л сууж байна даа. 

  2. bi eelj soligdohod torj bsan tegehed eh barigch asragch l bsan harin ih emch ni bgaagui eelj solih geed.Namaig toroh geed duuduulaad bhad emch yoroosoo ireegui daraa ni sain eh barigch asragchiin buyanaar torsonii daraa emch ni orj ireed tortson yum bol helehgui yasiin ajil ih  bhad gej uuralaad zaganchaad garch ywj bsan bi ih gaihsan ter hunii ajil bizdee.daraa orj ireed shawhrag ene ter oyoo tawij bhad ymarch setgel bhgui shuud l ham hum yum hiigeel buulgaal ywuuldiin.amarjsanii daraah tasag ruu orohdoo tergen deer suugaad ordiin bn leeshd tegsen lift hurgej ogood oroo yw gwwl ywuultsan medehguig ni dalimduulaad.tegeed ternees bolj minii guinii sudsuud buduursenshdee.tegeel huuhdee tewreed yumaa bariad oron deeree ochij bsan.Sain emch suwilagch olon bii gehdee ternii hajuugaar saar yumnuud ih bh yum.mongogui bol toroh hetsuu yum bilee tiim huntei taaraldaj bsan.tsag tor ymarch hetsuu boltsiin be hun hunee amidaar ni barij ideh l uldsen yum shig bn daa. 

  3. dorjoo says:

    хүний үнэргүй новшнууд !!! монголийн үрс маш олон болтугай ч гэх шиг! та нар шиг новшнуудаас болж монгол хөгжихгүй !

  4. saikhanaa says:

    хүмүүсийн сэтгэгдэлүүд, энэ хүүхний яриаг уншаад алинд нь итгэхээ мэдэхээ байчлаа. хэрвээ үнэн бол үнэхээр аймшигтай юм. хэлэх үгч алга. нулимс урсаад явчлаа. би өчигдөр эход харуулсан чинь бас хүй нь хүзүүгээ нэг ороосон байна гэсэн. бас 1р төрөхөд төрнө. яадгийн болдоо. би одоо 7сар гарантай. надад зөвлөгөө өгвөл та бүхэнд их баярлана. миний майо хаяг saikhanaa0127@yahoo.com

  5. neg eh hun says:

    Khyanaltiin emch nar, yalanguya exo-giin emch nar khui ni oroosniig l lav kharj chaddaggui yum bna lee. Bi ch gesen buun khun amitnaar zakhiulaad khamjuulj demjuulj bj l tursun. Khui ni 3 oroochikhson khuukhed sain dooshildoggui yum bna lee. Turukh khugatsaa ni zunduu khetersen bkhad bologui geed l yavuulaad bsan. Exo-d ch zunduu kharsan khernee meddeggui yum bna lee.

  6. . says:

    өөрсдөө эртнээс сайн үзүүлж бай л дараа бусдад буруу чихэх хэрэ арах вий

  7. . says:

    эвий хүүхдээ авч явсан нь сайн юм болж бас хүний үрий наадах чинь үхнэ нэж хэлээд байхдаа яахав дээ ямар муухай сэтэл вэ бүр нулимс гоожлоо. арайч дээ. хүний мах цусны тасархай чинь эхийн халуун уургаа амлаад сэрэдэг юм чи зоригтой алхам хийжээ. Мөн эхчүүд инэж үйлээ үзэж шүдээ зууж өвддөг байхүй юу эмч юу ч дуугарахүй голоо тасартал өвдөнө. эмч яахав арай болооүй байна. жаахан өвдөөд савны амсар сайн нээгдэнэ доошлоно тэр ч зөв.эмэгтэй хүний хүний тэвчээр яг энд гарч ирдэг. юм даа эрчүүд минь бүсгүйгээ хайрла . ядаж байхад утас дуугарна яаж байна өвдөж байна уу цтасны цаанаас яг үхэх гэээд арай гэж шүдээ зуун гайгүй гэдэг үгийг хэлж санааг нь амрааж утсаа таслана. төрсний дараа хөөрхий бүсгүйчүүд мөн л яаж шүдээ зууснаа мартан гайгүй гэдэг үгээ хэлсээр гарч одоно

  8. ccc says:

    тэр ус гэдгээр нь чухам ямар бизнес хийдэг юум бол..
    ямар аймаар юум бэ

  9. anu_boloroo says:

    arai ch degesdvvlchihshig bolloo shd! minii hvv torood bas seheend orson. bi odor bvr orj harah ni baitugai vrgelj hajuud ni bj bsan. bas 4n mochind ni zereg hezee ch uyan zvv tawidaggvi yum. neg uyan zvv tawiad tvvgeeree emchilgeeg ni tsuwruulj hiideg. minii hvvg toroh ved oyuntsetseg emch amraltaa awsan bsan. minii hvv jaahan ailgaad bi oyuntsetseg emch ruu utasdaad ta ireed vzeed ogooch gehed hol yawaa chadahgvi harin bi emchilj bgaa emchid ni sain zahij helj ogyo geed zahij ogson bsan. ogtiin tanihgvi hvnd utasnii tsaanaas tegej setgel gargaj bgaa hvn yu gelee gej tiim aimaar vg helj bh yum arai ch vgvi blgvidee! suwilagch nar ni gesen ih saihan aashtai hvmvvs bsan bi mongo togrog ogoogvi hernee saihan l torson shd! yahaw hariutslaga bagatai ni vnen l dee! hvvg mini boloogvi bna geseer bgaad ilvv teelgeed,saliag ni zalgiulsan geed. busdaar arai ch tiim bgaagviee!

  10. bolor says:

    hetsuu ch yumaa daa. tegeed hediig ugdug yum be de ter emch guaid chini?
    yahav medej l baiya hezee negen tsagt turuul

  11. Posh says:

    Ene hun hudlaa l yaroad baih shig bna aa daa. Het hohirogch boloh geed. OOroo l buruutai ym hsig sanagdaj bna. Anhnaasa ahyanaltandaa sain orood yavah heregtei. Uragiig 5 -6 sartaid n hyanaltiinhaa yavtsad huig n orooson bna ene teriig n meddeg tegeed hyanaltiin emch n tusgai hyanaltand avad garah card gedeg yuman deer n sain bichij ogdog shdee. Tgeeed ch yamar tengerees buuj irsen bish emch nar hainga gedegiig mgl buh hun l mnedej baihad jaahan archaataihan jiremsen baihaasaa ooriigoo tordohgui yaasiin.
    Bi ch bas 1r torohod torson. hund surtal mongo ene ter geed ih l yum sonsood aij l baisan. Nyalganaj guigeegui ch gesen namaig sain l toruulsen. Mongo goridoj changalj barisan yum baihgui ter uyed torj baisan buh l humuus nadtai adilhan l torson. Bi harin uneheer judagtai ajillaj sain toruulsend emchdee ih bayarlaj daraa n setgeliin beleg ogson. Ugaasaa l nehsen neheegui sain torson eejuud gariig n tsailgadag yum hcini uridnaas tegej changaldaggui yum shig bna lee.

    Humuusee ooroo oortoo jaahan archaataihan baiyaa. Oortoo tohioldson zovlong bainga hun uruu hudlaa buhahaa bolimoor yumaa.

    Ter emnelegiin hamt olon namaig uneheer sain toruulsen bolohoor ingej muulahiig n harah muuhai bna.

  12. me says:

    EMCH NARIIN AJLAA MEDDEGGUI,HUITEN SETGELEES BOLJ HUMUUS UHEHGUI YUMAA GEHED BUUN ZARDAL CHIREGDEL,HANDIV,YAVDAL SUUDAL BOLJ BAIH YUM DAA. HUN BUR DOR BURNEE AJLAA SAIN HIIVEL TER CHINEEGEER BUH YUM HUNGURNU DUU.

  13. хш says:

    YOO ENE ARAI DENDENE EE. EMCH NAR PIZDA BOLIOSOI. HUUHDEE TEGEED HAANA TURUULEH BOLJIINO ZAHIN NEG EMNELEG NI INGEHEER CHINI. EMCH NARIIN IIM BDAILIIIG SONSOJ BSAN L DAA GEHDEE ENE ARAI DENDENE EE. UURSDUU HUUHEDGUI YUM BH DAA ENE LALARIIN EMCH NAR

  14. bataa says:

    esvel ern neg turuhud ted geed bichvel taarna medehgui humuus n gart n mungee atguulahaa medehgui hohirch bna ,,,ern yamar ch emch nart iim handlaga baidag bolson shuu dee,,,tsalin bag bolohoor iluu gar hardagshuu dee tur zasag eruul mendiin yaamd eniig zohitsuulah l ajil yuunii tuld daatgal ugdug yum bee,,yahav daatgal ugdug murtluu munge tuldug emchilgee baidag bol uguud l yavdag shuu dee,,ern ene zarim emch suvilagch nar aash muutai yag munge haraad baidag pizdaanuud bolson shuu dee

  15. boloroo says:

    sain bna uu.taniih shig tuuh zunduuniig sonsson.bi ch unen gej boddog.bi 5 jiliin umnu huuhdiin zuugiin tend brlah 2r emnelegt amarjsan.bi huviaraa 2r emnelegiin yurunhii emch ganbaatar guaid uzuuldeg bsan yum.uneheer sain hun.egch maani ch ene hund anh uzuulj bsan odoo ch ene hunii hyanaltand 2 dahid huuhdee turuuleh geed bj bna.manaihnii neg muu zan gar harahaas gadna tanil tal ih hardag.namaig 2r emnelegt 7 honog iluu teelttei hevtehed emch nar toogoogui getel ganbaatar emch uzleg hiihdee nadad sanaa tavinguut emch nar guij irj bgaa yum daa.uneheer sonin.gehdee bi 2r emnelegiin hamt olond mash ih bayrlaj yavdag.hamgiin aashtai gegddeg eh barigch namaig turuulsen, eej shig mini l bsan.ta buhend amjilt husie.gehdee ehchuud mini eh nyalhasiin tuvd ochiv oo uneheer hund surtal daranguilaltai gazar shuu.burhan urshuug.

  16. nomin says:

    araichdee neeree uneheer heleh ug oldohgui bna.bid l oorsdoo emch nariig oohshuulseer bgaad iim zuild hurgej gej bodogdoj bna.yor ni bol emch nariin hiisen joohon geltgui aldaa bolgond hariutslaga zaaval huleelgedeg bh yostoi l bhgui yu.getel tiim togtsoltsoo niigem onoodor manaid alga.niigemd yor ni hunees iluu unetei zuil yu bh yum be tiim bizdee.getel hun ni hunee hairlahguigeer barahgui bur mongonii toloo tsagaan halaadaa tsustaj bdag ted nar bol hun bishee.iim bj saihan amidrahguiee.burhan harj l bgaa hezee negen tsagt shiitegl zaaval irne.burhan unen moniig ni yalgaad l tavichihnadaa…

  17. dari says:

    hey chi uuruu l buruutai bnashdee.ehod buruu bairlaltai huuuhdiig sariin umnuus meddeg yum teed emchilgee hiideg yum.bi ch bas negd tursun miniii ohin bas usgui 10tsag uvduj tursun l duu.em uugaad dusal zalgaad l tursun.hamgiin hetsuu bsan in eelj solidohod turuhuur emch nar in bugd yariandaa oroohor yavtsan bhad hetsuu yum blee.shunu uvdsun bolohoor ih tamirdsan gehdee nuruundaa uvchin namdaadag taria hiilgeed untsan chine gaigui tursun.za teed l er in huuhdee esen mend turuuleye gej bodoj bval emchteigee sain yarih heregteidee suuld in haramsah yum hiihguin tuld unuudur hunees zeeleed ugsun in deershdee daraa hunees ih mungu guij suuhaar…….mendsiahan emch ug in ih sain emch shd uuruu hyanaltandaa avsan hunee l emch nar uursduu hariutsdiin minii bodoloor uuruu anhnaasaa hyanaj bgaagui bolohoor hudluugui bh gej bodjino.ohinoo sain emchluuleerei mungu ene ter uguhh handivii dans ene teree tavichival chadahaaraa tuslah yumsan.adilhan l hunii saihan uriig alag tsoog uzej bhaar bue biedee tusaltsgaaya mglchuudaa

  18. sdf says:

    zail zail muu novshnuud uursdiih ni huuhduud ingej zovoosoi bilee. bas huuhduudiih ni huuhduud hog gej

  19. Expert says:

    Arai dendyy pizdakyyd bn shyy, Adilhan hymyys bj ta nar, emch naraa

  20. Dik@ says:

    Arai ch de, heleh ch ug alga. yagaad ingej baigaa um be? Eruul mendiin saidad ni haragdahaar zuragtaar tele nevtruuleg gargaach ee, Hun hurtel taivan torj bolohgui um bol yah gej Niigmiin Daatgal ene ter avdag um be?
    Bolimoor umaa.
    25-r suvagt hand gej helmeer um baina.
    Nertei ustai ni tsaad tsagaan halaad omsson tas har bokhir amitadaa baigaa baidliig ni heleh ni zov. Mongoliin mash olon emegteichuud naana chin torno. Mod udahgui chinii okhin ch torno sh de
    Amjilt, eruul enkh sain saikhang l husie

  21. Mongoliin myanga myangan busguichuudiin umnuus:1-r turuhiin emch naraa ta buhniig burhan tenger deerees harj bgaa shuu.iim uildel hiisniihee goriig ta nar ergeed hurteh bolnoo.MUUSAIN ALUURCHID.Gehdee buh emch nar arai iim muuhai bish bhaa.bi 12 sard eh nyalhsiin emnelegt turuhud ehiin 2-r tasgiin emch nar namaig mash saihan huleej avsan shuu.bi eruusuu mungu tugrug gej uguugui

  22. бүсгүй минь чин монголын эмч нар бол цагаан халаат өмссөн алуурчид гэдгийг мэддэгүй юм ууЮ тэд бол үнэхээр тамд очихоор арлуурчид өдөр бүхэн цаг минут тутамд аллага үйлдэж байдаг жинхэнэ мөнгөний төлөө хүмүүс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.