Эрчүүдэд юу бэлэглэх хэрэгтэй юм бол

42-20007938

Гэгээн Валентины баярын өмнө бүсгүйчүүд маань хайртай эрчүүддээ ямар бэлэг бэлэглэх талаар бодож л байгаа. Сайн найз, нөхөр, аав, ах, хайртай дүү, дарга гээд хэнд ч зориулсан бай хамгийн гол нь:

– Түүнд таалагдсан байх
– Таны өгсөн бэлэг түүний зайлшгүй хэрэгцээ болсон
– Түүний сонирхолд нийцсэн байх хэрэгтэй юм шүү. 

Мэдээж өөр бусад шаардлагууд тавигдана л даа. Тухайлбал, тийм ч ойр дотнын нэгэн биш бол заавал үнэтэй бэлэг өгөх гэхийн хэрэггүй гэх мэтчилэн. Гол нь бэлэгний сонголт л зөв байх хэрэгтэй.

Бугуйн цаг
Орчин үеийн эрчүүд цагийг ихэд үнэлдэг болсон бөгөөд тэдний хувьд минут бүр үнэтэй. Ажил хэргийн чухал уулзалтад хоцорч болохгүй нь мэдээж. Энэ нь тэдний карьерын гол үзүүлэлт болдог юм. Харин хайртай бүсгүйтээгээ болзоод товлосон цагаасаа хожимдож очвол мэдээж …
Иймд дотны эр хүндээ стильтэй, үнэтэй цаг бэлэглэ. Энэ нь түүнд үнэт цагаа тооцоход туслахаас гадна эр хүний байр суурийг тодорхойлон, түүнийг илүү төлөв түвшин харагдуулдаг юм. Хамгийн гол нь таны сонгосон цаг түүний зан чанарын тусгал болох ёстой.

Сонгодог стилийн цаг сонгомоор бол Frederique Contast –ийн цагууд тун дажгүй сонголт байх болно. Энэ бэлэг нь амжилт нь шовойж байгаа эрчүүдэд хамгийн сайхан бэлэг. Бугуйн, гадар нь зэвэрдэггүй, 18 каратын алтан бүрмэл байхад хамгийн голомтгүй эрчүүдэд ч таалагдана шүү.

Swiss Military –гийн цагууд нь яах аргагүй спорт стилийнх. Swarovski –гийн болор чимэглэлүүд бас үнэ нь ч боломжийн.

Харин амьдралын идэвхитэй хэв маяг бүхий залуусын хувьд Hugo Boss –ийн стильтэй цагууд хамгийн зөв сонголт болно.

Хошигнол
Хэрвээ таны хайрт эсвэл та бэлэг өгөхийг хүссэн эр хүн хошин шогийн өндөр мэдрэмжтэй нэгэн бол түүнд ер бусын өвөрмөц бэлгээр сюрприз барьж болох юм. Тухайлбал, “Big Boss” гэсэн бичигтэй цайны аяга, гэхдээ энэ аяга нь ямар нэг өвөрмөц уран баримал мэт бас эр хүний хүч чадлыг ямар нэг байдлаар тусгасан байвал бүр ч догь. Энэ ч жинхэнэ эр хүнд тохирох бэлэг байх шүү!
Бас “ханиаж буй үнсний сав” ч юм уу ер нь та өөрийн мэдрэмжээрээ сонголтоо хийгээрэй. Хамгийн гол нь хошин шогийн мэдрэмж юм шүү.

Арьсан эдлэл
Бүгдийг жижиг зүйлээр шийдэж болно.
Хэрвээ та эр хүндээ өвөрмөц, догь бэлэг өгмөөр байвал түүний стилийг бодолцон арьсан бүтээгдэхүүнээс сонголт хийхэд гэмгүй. Сэтгэл зүйчдийн нотолж буйгаар таны өгсөн бэлгийг өдөр тутам хэрэглэж буй эр хүн зөвхөн таныг л бодох нь мэдээж. Өндөр чанар, үнийн сонголтыг дэлхийд нэртэй брендүүдээс хийх боломжтой юм. Тухайлбал: Georgio Vasari8 Petek8 Nera Karra, Dr. Koffer гэх мэт.

Жижиг зүйлс
Ийм төрлийн бэлэг өгөхдөө түүний амьдралын хэв маяг түүний онцлогийг бодолцох хэрэгтэй.
Тухайлбал, компьютерын программчин хүнд бол аяганы суурь бэлэглэж болно. Учир нь тэд ихэвчлэн кофе эсвэл цай уудаг. Даргадаа бол стильтэй цаасны хавтас бэлэглэж болох юм. Харин аавдаа зөөлөн дулаахан ороолт өгвөл таны бэлгийг сэтгэл дүүрэн хүлээж авах болов уу.

Харин хайртдаа, нөхөртөө бол:
– Хийц сайтай гэрийн шаахай,
– Түүний нэрний эхний үсэг бүхий алчуур
– Таны зурагтай түлхүүрийн оосор гэх мэт.
Хэрвээ та хайртай хүндээ өөрийгөө байнга сануулж байхыг хүсвэл таван минут тутамд түүн рүү утасдах шаардлагагүй. Таны хайрт тамхи татдаг бол тансаг хийцтэй асуугуур бэлэглэчих. Хэрэв бичиг цаасны ажилтай бол гоё үзэг гэх мэтчилэн.
Хэмгийн гол нь таны бэлэг таны сэтгэлийн илгээмж байх хэрэгтэй. Түүндээ тэр бүр хэлж чаддаггүй үгээ бэлгээрээ дамжуулан илэрхийлж ч болох шүү дээ.

4 Comments

  1. marana says:

    mmmm guie yaahav boloh l beleg in, tehdee yag taalagdah yum boluu daa ter taavchig ntr ch joohon so l yum bn

  2. Lons says:

    Swarovski swish chine lag uneteishdee 2rt gevel eregtei hund bolor chimegleltei tsag uguud bh soniinshdee . tegeed ch chocolate l ugdug bizdee tiim ih materiallag zuil ugii geed bgaam boluul hunii sonirhdog zuiliig uguh heregtei shd jishee ni tamhi tatdag bol goy tamhinii hairtsag galtaigaa tegeed deer ni yum bichuuleed chamdaa hairtai ternees ni ch gediimuu tiim yum uguu tamhia asaah bolgondoo dursah ch yumuu yer ni tegeed hun huniil sonirhol shdee iim demii yum sanal bolgoj bdag … za yahav gadaadad bdag hed ni markiin goy yum avch ugii gej bodiildoo tegehed mgl-d bdag humuus ter hugo boss Swarovski swish ene teriin uniig diilehguishdee

  3. deegii says:

    mmmmmmmmmm.sonin yum.valentine-aar setgelee ilchilj chocolate ugdug shde.naaduul chin bayraar esuul tursun udruur ni ugvul der yum bishu.bi lav laag goe chocolate-uud avad garara goe yum hj uguh gej bga.harin ter min bayarlaasai.butsaas niileesei de gej hehehe.za bugdend ni hairiin burhan amore giiguulj yavag deeee

  4. Moron says:

    Shal teneg um bishih iin ? Swarovski swish tsag genuu ? Yamar huntei suuh gej baigaa bish , une ni 250$ hetersen um demiishd . Tageed ch unetei umandaa bish setgeldeel baigaa um shuudee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.