Гэр бүлийн харилцаа гэдэг бол хүмүүсийн хоорондын харилцаа бєгєєд нийгмийн үйлдвэрлэлийн харилцааны шинж чанартай шууд холбоотой. Ханилж эхэлж байгаа, ханилаад цєєн жил болж байгаа, хүүхэд тєрүүлээгүй гэр бүлд нєхєр эхнэр хоёрын хооронд тогтсон харилцаа байдаг.
“Та гэр бүлээсээ ямар үг сонсохыг хүсдэггүй вэ?”
Хараал зүхэл
Аав, ээж, удам судрыг муучилсан үг
Царай зүс, гадаад байдлаар доромжилсон гэцгээжээ.
Анхны хүүхэд, дараа дараагийн хүүхэд тєрж, бойжиж гэр бүл єнєр єтгєн болох явцад харилцаа єргєжиж харилцан нєлєєл нь ихэсдэг жамтай. Гурван хүүхэдтэй гэр бүл 26, дєрвєн хүүхэдтэй гэр бүлд 57 хоёр талын харилцааг үүсгэдэг байна. Энэ харилцааг тухайн гэр бүлийн харилцаанд тєдийгүй, их гэр бүлийн хүрээнд оруулан овог, эцэг хүүхэд, ач зээ гэх үеүдээр үзвэл 150-аад харилцаа үүсэх жишээтэй. Эдгээр єргєн хүрээтэй, олн талтай, харилцааны дотроос юуны ємнє ёс тєртэй, ураг барилдсан єрх гэрийн гишүүдийн хоорондох харилцааг анхаарах ёстой. Гэр бүлийн хэний хооронд харилцаа сайн, муу байх нь тухайн гэр бүлийн тогтвортой, салж сарнихгүй байх явдалтай холбоотойг та бид мэднэ. Гэхдээ “хүн хэлэхээс наашгүй” гэдэг.
Нийгмийн хаpилцааны єєрчлєлтийг даган гэр бүлийн харилцаанд єєрчлєлтүүд гарсаар байгаа, гарах ч ёстой учир юуны ємнє гэр бyлийн гишүүн та бүхэнд анхаарч мэдвэл зохилтой харилцааны асуудлаар танилцуулах нь зүйтэй гэж үзэж эхний зєвлєгєєг бичлээ.
Эр хүн дуугүй байвал….
Хэрэв эмэгтэй хүний хэлсэн үгийг зєвєєр ухаарч ойлгох нь эр хүнд тєвєгтэй байдаг бол эр хүний дуугүй дүнсгэр байдлыг учрыг үнэн зєвєєр олох нь эмэгтэй хүнд бас хэцүү.
Эр хүн ярианыхаа дундуур дуугаа хураах явдал байдаг. Тийм биз. Ийм дуугүй байх үед нь эр хүний үнэн санааг ойлгох бол хэцүү. Эр хүний дуугаа хураасан үед эмэгтэй танд “Энэ намайг үзэн ядаж байна, намайг хаях гэж байна” гэх зэргээр бодогдож болох юм.
Нєхєртэйгээ ярилцах хүсэлгүй байх тэрхэн тохиолдолд эмэгтэй єєрєє дуугүй болох явдал бас байна.
Эр хүн яагаад “Дуугаа хураадаг” юм бол?
– Эр хүн ямар нэгэн юмыг бодож боловсруулах юм уу тодорхой шийдвэр гаргах
– Аль нэгэн асуултанд хариу эрэлхийлэх,
– Сэтгэл үймэрсэн үед биеэ барих хэрэгтэй,
– Хүнд байдлаас гарах шаардлагтайгаас үүсдэг.
Эмэгтэй хүн яах гэж ярьдаг юм бол?
Янз бүрийн шалтгаантай. Заримдаа эр хүн дуугаа хурааснаас ч шалтгаалдаг.
– Эмэгтэй нь ямар нэгэн мэдээлэлд дуулгах юм уу, хүлээж авах,
– Эмэгтэй нь чухам юу хэлэх гээд байгаагаа тайлбарлах,
– Эмэгтэй тайвширч биеэ барих /эрэгтэй нь энэ тохиолдолд дуугүй байна/ болдог.
– Эмэгтэй хүн сэтгэлдээ хадгалж явсан зүйлээ илчилж ярингуутаа эр хүнд улам бүр дотносохыг хичээнэ.
“Дэмий яриа єдєх нь дэмий”
Эр хүн дуугаа хураахад харин эмэгтэйнь түүнд асуулт тавьж эхэлдэг. Жишээлбэл: “Ямар нэг юм болоо юу?” гэж эмэгтэйгээ асуухад эрэгтэй нь “үгүй” гэж хариулна. Гэвч энэ нэг л биш байна гэж эмэгтэй нь бодоод “Ямар нэгэн юм чамайг зовоож байх шиг байна. Яасан бэ?” гэж дахиад асууна. Эрэгтэй нь “Яагаа ч үгүй, зүгээр” гэж хариулна. Тэгэхлээр эмэгтэй нь “Юу зүгээр гэж, тийм юм байж таарахгүй. Юу болсон юм бэ?” эрэгтэй нь “Юу ч болоогүй, байдгаараа л байж байна, намайг таван байлгаад єгєєч”, эмэгтэ нь “Чи надтай ерєєсєє зүгээр ярьж чадахгүй, дандаа намайг зовоож байх юм аа”.
“Юу болоо вэ?” гэсэн асуултанд эрэгтэй нь “Яагаа ч үгүй, зүгээр” гэж хариулж байгаагийн утга “Надад тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг би єєрєє шийдвэрлэнэ. Тусламж хэрэггүй баярлалаа” гэсэн санаагаар илэрч байна.
Харин эмэгтэй нь “Санаа бодлоо тэр бүр чамд дэлгэхийг хүсэхгүй, чамд итгэхгүй гэж байна гэж боджээ.”
Олонхи эмэгтэй дотнын хүнээ зэмлэх болон зєьлєгєє єгєх арга хэлбэрээ буруу сонгосноос эцэстээ хэрүүл, маргаан болж хувирдаг тал бий.
Анхаарлаа хєндийрүүлэлгүй сонсож сур Эмэгтэй хүний хайр дурлалын хэрэгцээг хангах хамгийн шилдэг арга бол харилцаж сурах явдал юм. Үүнд, эр хүний гол зорилго бол гутрахгүй, бухимдахгүй, анхаарлаа хєндийрүүлэхгүйгээр сонсож сурах нь чухал. Эмэгтэйнхээ санаа бодлыг ойлгох гэж хичээх хэрэгтэй.
“Та хань нєхрєєсєє ямар үг их сонсохыг хүсдэг вэ?”
40 хувь нь “чамд хайртай”
25 хувь нь “чамайгаа хэзээ ч хуурч мэхлэхгүй”
20 хувь нь “ухаантай хүн шүү”
15 хувь нь “миний нєхєр /хань/ ховор шүү” гэж хариулж байна.
Эрэгтэй хүний сэтгэлийг єєрчлєх сайн арга байна уу?
Ялихгүй юманд гутрах, хєєрч баярлах хэрэггүй гэж эмэгтэй хүнийг ятгах нь эрэгтэй хүний буруу үйл явдал. Эрэгтэй хүний зан тєрхийг єєрчлєх гэж хүсэх нь эмэгтэй хүниы буруу явдал.
Тэгэхлээр эдгээрийн аль аль нь сєрєг үр нєлєєтэй болно.
Эмэгтэйн гаргадаг алдаа
-Эмэгтэй хүн эр хүнийг ёс зүй хэм хэмжээнд байдаг гэдэгт нь итгэдэггүй гэж эрэгтэй нь бодох болсон,
-Сєрєг байдлаа сэтгэлийн хєєрлєє ил гарган түүнийг хянаж, зан аашийг єєрчлєх гэж оролдох,
-Эр хүний гэр орныхоо тєлєє хєєуєлдєж явдаг зүтгэлийг нь үнэлж үздэггүй, юмыг дутуу дулимаг хйидэг гэж сэтгэл дундуур байдаг.
-Эр хүнийг хєдєлгєєн, зан авирыг засч залруулах, хүүхэд шиг захирахыг хичээнэ,
-Сэтгэл дундуур явдгаа илэн далангүй илэрхийлдэг зэрэг алдааг єєрсдийнхєє харилцаанд гардаг зєрчлүүдтэй харьцуулж үзээрэй.
Эрэгтэйн алдаа
-Та эмэгтэйнхээ хэлэх үгийг сонсдоггүй, хэрвээ сонсох юм бол хайхрамжгүй ханддаг.
-Эмэгтэйн хэлснийг сонсонгуутаа таг дуугүй гараад явчихдаг.
-Эр хүнээс хайр энхрийлэл, зєєлєн сэтгэл хүсч байдгийг тєдийлєн ойлгодоггүй зэрэг
ГЭР БҮЛ СУДЛААЧ ДОКТОР (Sc.D) ПРОФЕССОР Т.НАМЖИЛ
6 Comments
Манай нз залуу нээрээ аймар дуугүй. би бас аймар үглээ. Пээx яж ингэж таардаг бнаа. Иxэнx xэсэг ни үнэн юм шиг санагдлаа. xэxэxэ
Manai nohor yostoi duugyi. Eostoi sonin yah geed, yu gej bodood baigaa ni eroosoo oilgogdohgyi. Genet l duugai huraachihdag. Yachaad baigaa yum be geheer duugarahgyi.. Ih oroitoj ireh ch yumuu arhi dars uuhaar ni yagaad ingej baidag yum be geheer YADAG-IIN l gej neg helne… Yostoi sonin hyniig yaj duugargadag bolgoh ve?
Tegvel unetei bolgochochdee uhsen baas terii ni tolool muuldagaa muulaad saishaadga saishagad yavnashdee…chi yu ve lolipop-o yamarvaa yumand shuumj baih yostoi tegj baij yum ahidag yum..teged ch uzel bodloo cholootei hel geed ene comment bichih sambar bgam bishuu…
Hehe, negniihee hiisniig dandaa l muulj baih yum.. Oilgomjtoi heseg baij l baishde.. Unegui uzej baij, chimeegui l bai l daa.. 😀
Эмэгтэй хүн эр хүнийг ёс зүй хэм хэмжээнд байдаг гэдэгт нь итгэдэггүй гэж эрэгтэй нь бодох болсон,
ta nar ene oguulberiig oilgoj bnu?bi oilgodguie bi usan teneg bololtoi
shhh , oligtoi orchulachee. yaaj orchuulahaaraa ingej utgaa aldsan yum hiideg bnaa