Үрийн шингэний эргэн тойронд…

0833252bfbdaff5bdbc86b02f7210f25
Энэхүү байгалийн цэвэр, үнэт “бүтээгдхүүн” олон мянган жилийн турш хүмүүсийн сонирхлын төвд байсаар ирсэн. Түүний замд олон хориглолт /бэлгэвч, жирэмслэлтийн эсрэг дааврын эм/ босговч нэг сэргэлэн “цэрэг” хүн амын өсөлтөнд нөлөөлөх жишээтэй.

Түүнийг хориглоод байдаг атлаа гаралт нь багадаад ирэхээр санаа тань зовж эмчид хандах хүртэл санаа зовж байдаг зүйл бол үрийн шингэн юм.

Бүтэц
Үрийн шингэний бүтцийн 1-3% нь эр бэлгийн эс байдаг. Үүнээс гадна нимбэгний хүчил, жимсний хүчил, цайр, уураг, кали, хүхэр, зэс, магни, кальци, С, В 12 аминдэм гэх мэтийн 30 гаруй төрлийн … найрлаганд нь байдаг.

1 мл үрийн шингэнд 60-200 сая эр бэлгийн эс байдаг. Хэдий чинээ ойрхон секс хийнэ төдий чинээ үрийн шингэний хэмжээ багасдаг. Онолын хувьд эр нөхөр нь гэргийгээ “гурав угсран” “цохиж” чадвал төдий чинэ бие давхар болох магадлал багасдаг. Гэхдээ та үүнд сохроор итгэх хэрэггүй бөгөөд таныг жирэмслүүлэхэд нэг л сэргэлэн эр эс хангалттай гэж танд дээр хэлсэнийг мартуузай.

Тоон баримт
Нэг удаагийн дур тавилтаар эрчүүд дунджаар 2-10 мл үрийн шингэн ялгаруулдаг бөгөөд энэ нь ойролцоогоор цайны халбаганы хэмжээтэй юм. Гарахгүй сойгдсон хоног бүрд 0.4 г нэмэгддэг. Порно кинонд гардаг тэр их сперм нь эр хүний бахархлын хэмжээ биш . Харин ч эсрэгээрээ чанарын асуудлыг их муутгаж байгаа гэсэн үг.

Чанар
Хэвийн эр бэлгийн эс нь генетикийн бүх онцлогоо агуулсан жижигхэн толгой, хүзүү, сүүлтэй бөгөөд сүүл нь залуур мэтээр хөдөлж өндгөн эс рүү аваачдаг байна. Хоёр толгой, хоёр гартай, толгойгүй, бөгтгөр гэх мэт гажигтай эр эсүүд ч байдаг. Эдгээр “чанаргүйчүүд”-ийн тоо ихэсвэл эр хүн та асуудалтай боллоо гэсэн үг. Мөн ямар ч үед их халуун, архи хоёр үрийн шингэн, түүн дотор буй эр эсийн чанарт муугаар нөлөөлдөг гэдгийг санаж явахад илүүдэхгүй л болов уу.

Амт
Үрийн шингэний амт эзэн нь ямар бүтээгдхүүн илүү түлхүү хэрэглэдгээс шалтгаалдаг. Жимсний амтлаг шүүс, ханд, гүзээлзгэнэ, хан боргоцой, гаа зэрэг нь үрийн шингэний амтыг сайжруулдаг бол шар айраг гашуун болгодог. Сонгино сармис их хэмжээгээр хэрэглэдэг хүний үрийн шингэнийг амтлана гэдэг нэг их таатай зүйл биш. Харин үрийн шингэний амтанд өөрчлөлт орсон бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Үрийн шингэн нь их хэмжээний амин дэм агуулдаг бөгөөд эрч хүчний ундарга юм. Гэхдээ эмчилгээний өндөр ач холбогдолтой хэмээн хэтрүүлэн ойлгох хэрэггүй бөгөөд ходоодонд орсон үрийн шингэн нь бусад уургийн адил амин хүчил болж улмаар цусанд ордог ба концентраци нь таны биенд нөлөөлөөд байхаар их биш юм.

Хугацаа
• Эр бэлгийн эс нь 72 цагийн турш төмсөгөнд боловсордог бөгөөд 12 өдөр төмсөгний хавсраанд байдаг. Хэрэв та үр удмаа үлдээхийг хүсэж байвал хортой зуршил, архи тамхинаас 84 өдрийн турш татгалзах хэрэгтэй.
• Нас биенд хүрсэн үрийн сперматозоид хязгаарлагдмал хугацаагаар амьдардаг. Шинэлэг байдал, чанараа сарын хугацаанд хадгалдаг бөгөөд түүнээс хойш хөгшрөн үхэж үрэгддэг ба сарнин бутарч өндгөн эс дотор тэжээл болдог .
• Бүх амьдралын туршдаа хүрэлцээтэй байлгахын тулд үрийн шингэнээ нөөж хадгалж бай гэдэг нь ташаа ойлголт юм. Бүх амьдралын тань туршид эр хүний биед нэг минутанд 50 000 эр эс боловсорч байдаг бөгөөд илүүдээд байгаа эр бэлгийн эсийг байгаль эх өөрөө зохицуулан шөнө гадагшлуулдаг байна.
• Үрийн шингэнийг тодорхой хэмд хөлдөөснөөр зуун жилийн дараа ч ашиглаж болох юм.

Хурд

• Үрийн шингэн биеэс гадагшлахдаа цагт 18 км/ц-ийн хурдтай шидэгддэг.
• Гар хангалгын үед 20 секундын дотор гарахад бэлэн болдог бол ердийн хурьцлын үед дунджаар 2 минутын дотор бэлэн болдог байна.
• Үтрээн дотор үрийн шингэн минутанд 3-3.5 мм-ийн хурдтай урагшилдаг.
• 1 см урагш хөдлөхөд 800 удаа сүүлээ хөдөлгөх хэрэгтэй болдог.

5 Comments

  1. Man says:

    Хэрэгтэй зовлогоо байна.

  2. the man says:

    Saikhan hariltsaatai, sanhuugiin bolomjtoi, zaluu- gualig, tsarailag, udriin tsagaar uulzah burt 100-300usd aar uguh bolomjtoi tul sonirholtoi emegteichuud manfirst30@yahoo.com ruu handana uu !

  3. seriyoz says:

    hoorhii amitan 1cm yavah gj 800 udaa syylee hodolgodog yum bnsh heheh

  4. Lil says:

    Medeelel gedgiin mal min haana yu zovlotson bna?

  5. h says:

    heregtei l zuvlugu bh shig bn…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.