Бэлгийн хямралын төрөл /3/

v-pridverii-marta_16041_s__26

Эрчүүдийн дур ханахгүй байх

Эрчүүдийн дур ханахгүй байх (male orgazmic disorder, хожуу дур тавилт ч гэж нэрлэдэг) нь бэлгийн хямралын нэг төрөл бөгөөд энэ нь эрт дур тавихын эсрэг байдал юм. Энэ нь бэлгийн сэдээлтэд сэрэл хөдлөн, шодой маш сайн хөвчирсөн ч эрэгтэй хүний дур тавьж чадахгүй байхыг хэлнэ. Энэ хямрал нь заримдаа дур ханаж, тавьж чадахгүй байгаа тохиолдлоос эхлэн дур ханахыг хэзээ ч үзээгүй хүртэлх янз бүрийн хэлбэртэй байдаг нь хүнд хөнгөний зэргээрээ ялгаатайг илтгэнэ. Бэлгийн хавьтлын үед дур ханах чадваргүй мөртлөө гараар болон амаар эрчимжүүлж байж дур ханах тохиолдол ч үүний нэг хэлбэр байж болох юм. Эрчүүдийн дур ханахгүй байх хямрал эрт дур тавихаас ховор тохиолддог.


Эрэгтэйн дур ханах үеийн хямрал – дур хүсэл, хуял тачаал нь ихэд хөдөлсөн ч дур ханаж чадахгүй байгаа байдал


АНУ-д хийсэн нэгэн судалгаанд хамрагдсан эрчүүдийн 8 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд ийм хямралтай байсныг тогтоожээ. Гэхдээ энэ тохиолдол нь наснаас хамааралтай байжээ. Тухайлбал, 18-24 насныхны 4.6 хувь нь дур ханах үеийн хямралтай тухайгаа өгүүлсэн бол, 50-54 насныхны хувьд 14 хувь байжээ. Энэ нь бас үндэстэн ястны онцлогоос хамааралтай байсан нь сонин юм. Тухайлбал, ази гаралтай америкчуудын 19 хувьд нь ийм хямрал тохиолдсон нь цагаан болон хар арьстанд тохиолдсоноос илүү байсан байна.

Секс засал эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа эрчүүдийн 3-8 хувь нь дур ханахгүй байх хямралтай байдаг гэсэн мэдээллүүд байдаг.

Эрчүүдийн дур ханахгүй байдал сэтгэл санааны тавгүй байдалд хүргэх нь харьцангуй бага гэж уншигч та бодож магадгүй. Яагаад гэвэл хэдийгээр эр нь дур тавиагүй ч гэсэн эмэгтэйч үүдийн хувьд ийм удаан үргэлжилсэнсэн хавьтлаас сэтгэл хангалуун байдаг байх гэж та бодно байх. Гэтэл үнэн хэрэгтээ ихэнх эмэгтэй бэлгийн хосынхоо дур тавьж чадахгүй байгааг өөр дээрээ тусган “би түүнд таалагдахг үй байна, дур хүслийг нь хангаж чадахгүй байна” гэж бодох нь илүүтэй. Заримдаа энэ хямралаас болж хавьтал дэндүү удаан үргэлжлэх нь эмэгтэйд зовиур шаналгаатай байдал үүсгэх магадлал өндөр байдаг. Иймээс эрчүүдийн дур ханахгүй байх нь аль алинд нь таагүй мэдрэмж, бэрхшээлтэй байдал үүсгэдэг. Ийм хямралтай зарим эрэгтэй дур тавьсан мэтээр “худлаа жүжиглэж” арга эвийг нь олдог тухай өгүүлсэн байдаг.

Эрэгтэйн дур ханахгүй байх хямралын шалтгаан

Нуруу нугасны гэмтэл, түрүү булчирхайн мэс засал, түгээмэл хатуурал зэрэг эрүүл мэндийн болон мэс заслын олон нөхцөл байдлын үед эрэгтэйн дур ханахгүй байх хямрал буюу үрийн шингэнээ хожуу тавих хямрал үүснэ. Энэ нь ихэвчлэн сэтгэл зүйн янз бүрийн шалтгаантай хосолдог.

Үргэлжлэл бий

Хүний бэлгийн амьдрал

8 Comments

  1. jak says:

    тимэ муу биш байха гж бодож бн

  2. hmm says:

    gar hangalagnaas bolj bolhuu?? bi aimar hiideg lde. yernu unthaar tawij uguhgui xetsuu yumaa? gar hangalad yernu muu yu? heleed uguuch pls

  3. hmm says:

    gar hangalag ih hiisnees bolj bolhuu? nadad tegj sanagdaad bhiin. bi aimar hiideg yumaa. tgd unthaar mud tawihgui????

  4. Mongolhuu says:

    Zaluuchuud maani suugaa ajil ih hiih bolson, achaalal ondortei stresstei ajilladag ni bas chamgui nermees bolj bgaa

  5. hennegen says:

    bi hurdan taviad bna yahve?

  6. asdfads says:

    ingej

  7. hehe says:

    neeren ene minii onsh baihaa bi engiin sexiin ued baragtai bol dur tavidaggui zaaval oral ch yum uu uur arga hergelj baij dur handag zarimdaa tegj udaan hiigeed buu ryadarchikhdag ehner hurtel uurlaad hurdan tavi gedgeg yum hehe

    emchilgeenii yamar arga baij bolohiig heleed uguurei

  8. mic says:

    zalusaa ta nar neree yaaj ulaanaar bicheed bna? nadad zaagaad ugnu uu!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.