Айл гэр бүлийн амьдралд амгалан тайван байдал ноёлох ёстой. Гэтэл заримдаа өчүүхэн жижиг зүйлээс ч гэр бүлийн маш том хэрүүл маргаан дэгддэг гэмтэй. Эр хүн гэдэг айл гэрийн ноён нуруу, тулах багана. Эр нөхөр нь хир зэрэг тулхтай байна, айл гэр тэр хэрээр аз жаргалтай байдаг. Иймд гэрийн эзэн, өрхийн тэргүүн та гэр бүлийн хэрүүл маргаан үүсгэдэг, амьдралд тохиолддог жижиг сажиг шалтаг шалтгаануудыг заавал мэдэж байх ёстой шүү.
-Эмэгтэйчүүд ихэд уяхан сэтгэлтэй байдаг тул хэдий чинээ найрсаг хандана төдий чинээ сайхан ааштай байдаг.
-Эрчүүд эхнэр авснаас хойш ч гэсэн улам сайхан харагдахыг хичээх хэрэгтэй. Та ганцхан эхнэртээ бус бусад эмэгтэйчүүдэд ч бас таалагдах ёстойг бүү март.
-Эр хүн бүхэн гарын хоолтой байх ёстой. Эхнэрээ ууртай үед нь үүнийгээ хийж өгьел up маш их баярлаж таныг уучлах болно.
-Эхнэрийнхээ үзэж, уншиж, сонсож байгаа юмыг дэмий зүйл энэ тэр гэж бүү шүүмжил. Энэ нь хүүхнүүдийн хувьд өөрийгөө тайтгаруулах шилдэг арга байдаг.
-Эмэгтэй хүнийг үс урттай ч ухаан богинотой гэж ярьдаг. Хэзээ ч эхнэртээ ингэж бүү хэл. Хэрэв ингэж хэлбэл насан туршдаа ч мартахааргүй гомдох болно.
-Эмэгтэй хүний дэргэд ундааг лонхноос нь бүү уу. Тэд ийм бүдүүлэг занг хэзээ ч тэвчдэггүй.
-Эмэгтэй хүний хамгийн гол гангараа нь хуримын бөгж гэж бодвол эндүүрэл шүү.
-Хүүхнүүд сонжоо бөглөх дуртай. Харин та гарсан хариуг нь заавал сонирхож байгаарай.
-Эхнэрийнхээ найзуудад дургүй байлаа ч эелдэг харьцаарай.
-Эхнэрийнхээ хамгийн дотно найзтай дотно холбоо бүү үүсгэ.
-Эхнэртэйгээ телевизийн суваг бүү буцаалд. Түүний оронд өөр шинэ зурагт авсан нь дээр.
-Эхнэртэйгээ ярилцахдаа нэрийг нь байнга давтан хэлж бай. Энэ нь түүнд сайхан санагддаг.
-Эхнэрээ хэзээ ч бүү “ээж” гэж дуудаж бай. Ингэж дуудах нь хөгширч өтөлсөн хэмээн үзсэнтэй эгээ ижил агуулгатай байдаг.
-Эхнэр чинь хэн нэгэнтэй муудалцвал буруу ч байсан эхнэрийнхээ талд ор.
-Зөв буруу ямар ч тохиолдолд эхнэр нь нөхрийнхөө, нөхөр нь эхнэрийнхээ талд орж бай.
/Хань/
6 Comments
fjjf
jgjd chi bol irguu nobsh
yooooy iim naiz zaluutai bolood vhchhiinsan tegvel bi dandaa goy aashlaad goy hool hiigeed geree tseverleed ym huama ugaagaad massaj ene ter hj good halamjlaad yaaj bgaa boloo
iim zaluu olohod ch hetsuu de… hehe
NUHRUUD EEJIINHEE TALD L IH ORDOG YUM DAA
Yaag unen. nohruud bolon nz zaluus iim bwal ehner bolon nz ohiduud hezee ch uurlahgui, hezee ch muuhai aash zan gargahgui shuu de zaluusaa. Minii hair dandaa iim bdag. Tiimees bi tuundee mash ih hairtai.