Секс танд зайлшгvй хэрэгтэйг гэрчлэх шинж тэмдгvvд

1202757802_5973900

Бид яах гэж секс хийдэг вэ? Секс ямар хэрэгтэй юм бэ? Мэдээж та физиологийн хэрэгцээгээ хангах, vр удмаа vлдээхэд хэрэгтэй гэж хариулах байх л даа. Тэгвэл танд шинэ мэдээлэл хvргэе.
Ухамсрын дээд хєгжилтэй сексийн идэвхитэй амьдралтай хvн тєрєлхтєн аль эртнээс vvнийг олон янзын тєвєгтэй асуудлуудаас ангижруулагч хамгийн хялбар бєгєєд тааламжтай арга хэмээн vзсээр иржээ.

Орчин тойронд чинь болж буй зvйлс залхааж сэтгэлийн дарамтанд ордог бол
Ийм хvмvvст зєвлєхєд бэлгийн харьцаанд ороход сэтгэл санааны байдал мэдэгдэхvйц дээшилдэг гэнэ. Учир нь сексийн vед хvний биенд сэтгэл санааг тайвшруулан тогтворжуулж, юмс vзэгдлийн талаар эерэг, єєдрєг бодол тєрvvлэхэд туслах vvрэг бvхий эндорфин даавар ялгардаг.

Мєн бие организм дахь дааврын хэмжээ єєрчлєгдсєнтэй холбоотойгоор сэтгэл санааны байдал дээшлэх нь тархины хэд хэдэн мэдээллийн тєвийн vйл ажиллагаа идэвхжсэнтэй шууд хамааралтай гэдгийг эрдэмтэд баталжээ. Єєрєєр хэлбэл сэтгэл санаагаа єєдрєг байлгах гэж та тусгайлан хvч хєдєлмєр зарцуулалгvйгээр зєвхєн сексийн тусламжтайгаар асуудлыг хялбархан шийдвэрлэж болох нь ээ.

Та vргэлж євддєг бол
Орон дотроо євчин мэдрэмтгий, амархан єртємтгий байдлаа vгvй хийцгээе. Учир нь бэлгийн харьцаанд ороход морфины нэг тєрєл болох тайвшруулагч эндорфины vйлчлэлээр vvсэх окситоцин хэмээх этгээд нэртэй даавар хvний цусанд ялгардаг байна. Харин эмэгтэйчvvдэд энэ нь сарын тэмдэг ирэх урьтал дохио болох ууц, давсгаар хатгуулж, чилж євдєхийг намдаахад тусладаг гэнэ. Тиймээс секс нь ямар ч євчин намдаах эмнээс дутахгvй vйлчилгээ vзvvлдэг аж

Та турах гэж хоолны дэглэм барьдаг ч хvссэн vр дvндээ хvрч чаддаггvй бол
Ор бол хvн тєрєлхтєний бvтээсэн хамгийн тєгс спортын хэрэгсэл гэвэл та итгэх vv? Сэрэл нь хєдєлсєн хvний судасны цохилтын давтамж минутанд 70 – 150 удаа байдаг нь хvндийн єргєлтийн туйван єргєх vеийн давтамжтай адил байна. 15 минут гvйлтийн зам дээр хурдтайгаар гvйх, орон дотроо хэвтэж байгаад ижил хэмжээний энерги зарцуулах хоёрын аль нь илvv тааламжтай байх вэ? Мэдээж хоёр дахь нь биз дээ. Арифметикийн тооцоогоор хvн 30 минут секс хийхэд 200 ккал илчлэг зарцуулдаг гэнэ. єєрєєр хэлбэл хэрэв та єдєрт нэг удаа бэлгийн харьцаанд ордог бол долоо хоногт хагас килограмм єєх хаслаа гэсэн vг юм. Тэгэхээр сарын дотор хэдийг хасахаа тооцоолоод нэг vз дээ.

Та євчинд хялбархан єртдєг буюу таны дархлаа сул бол
Дархлаагаа сексийн тусламжтайгаар сайжруулж болдог ажээ. Бэлгийн идэвхитэй амьдралтай хvмvvсийн цусан дахь бактери устгагчийн хэмжээ секс бага хийдэг хvмvvсийнхээс даруй 30 хувиар их агуулагддаг байна. Ийм учраас бэлгийн харьцаанд тогтмол ордог хосууд ханиад, томуу, бусад халдварт євчнєєр бага євчилдєг гэнэ. Харин бэлгийн замын халдварт євчнєєс зєвхєн бэлгэвч л найдвартай хамгаалж чадна. Тиймээс та тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвчийг заавал хэрэглэж занших нь чухал юм. Аз болоход энэхvv супер хамгаалагчийг захын дэлгvvр, эмийн сангаас авч болох бололцоотой болжээ.

Та хєхнийхєє хэмжээнд сэтгэл дундуур байдаг бол
Итгэмээргvй ч энэ бол баримт. Сексийн байнгын идэвхитэй харьцаанд орох нь эмэгтэйчvvдийн хєх томороход нєлєєлдєг байна. Учир нь сэрэл хєдлєхєд цусны эргэлт тvргэсч хєхийг 25 хувиар *єсєхєд* хvргэдэг гэнэ.

Таны ой тогтоолт муудаж, мартамхай болсон бол
Энэ бас л vнэмшихэд бэрх ч бэлгийн харьцаанд орох тоолонд та єєрийнхєє IQ чадварыг дээшлvvлж байдаг гэнэ. Америкийн эрдэмтэд хоёр хєлт хvн хэмээх амьтны бэлгийн амьдралыг судлах явцдаа хурьцал vйлдэх vед хvний бие организм дэх цусны эргэлтийн хурд дээд цэгтээ хvрч, хvчилтєрєгчєєр хангагдсан цус бvх эрхтэнд, ялангуяа тархинд тvргэн хvрч тэжээлээр хангагдсан дайврын тогтолцооны удирдлагын тєв Гипоталамус нь ой тогтоолт, сурах vйл ажиллагааны тєвийг хянан зохицуулдгийг тогтоожээ.Тиймээс семестрийн шалгалтын vеэр оюутнууд хичээлээ цээжлэх гэж биеэ зовоолгvйгээр шалгалтаа амжилттай єгч болох нь ээ.

Нойргvйдэл….. та унтаж чадахгvй vvр цайлгаж байгаа бол
Секс хийсний дараа хамаг бие тавираад бєх гэгч нь сайхан унтдаг. vvний шалтгаан нь бэлгийн харьцаанд орох vед хvчтэй тайвшруулах vйлчлэл бvхий окситоцин хэмээх дааврын хэмжээ ихсэж нойрны эмний vvрэг гvйцэтгэж єгдєг.

Таны биеийн арьс суларч vрчийгээд байгаа бол
Хvн хурьцал vйлдэж байхад биеийн бараг бvх булчингууд ажилладаг байна. Ялангуяа эмэгтэйчvvдийн хувьд хамгийн чухал vvрэг гvйцэтгэдэг аарцаг, ташаа, єгзєг, хэвлийн болон гарын булчингууд идэвхитэй ажиллагаанд ордог ажээ. vvнээс гадна хvний тулгуур хєдєлгєєний эрхтэнд таатай нєлєє vзvvлдэг тестостерон хэмээх дайвар цусанд их хэмжээгээр ялгардаг байна. Мєн сексийн идэвхитэй харьцаанд байх нь бие галбирыг сайхан хэвээр хадгалах нэг гол vндэс болдог. 20 минут секс хийх нь хагас цаг єглєєний дасгал хийсэнтэй тэнцдэг гэнэ. Тиймээс, хэдий та туранхайвтар ч харвин чинь унждаг бол энэ арга танд тус болж мэдэх юм.

Та нvvрэндээ хєгшрєлтийн шинэ ул мєр олж харсан бол
Бэлгийн харьцаанд тогтмол орох нь эмэгтэйчvvдийн арьсанд зайлшгvй хэрэгцээтэй хєгшрєлтийг сааруулагч бодис болох коллагены хэмжээг нэмэгдvvлж арьсыг зєєлєн, булбарай, торгомсог болгодог нь нотлогджээ. Мєн энэ vед хvний бие организмд хуримтлагдах прогестерон хэмээх даавар нь нvvрний арьсыг батгажихаас сэргийлдэг байна. Америкийн эрдэмтдийн тогтоосноор долоо хоногт хамгийн багадаа гурван удаа бэлгийн харьцаанд ордог 30 гаруй насны хосууд сексийн идэвхгvй амьдралтай vе тэнгийнхнээсээ даруй 2 – 3 насаар залуу харагддаг байна.

Та єєрийгєє голдог, єєртєє итгэлгvй дорой нэгэн бол
Та ялангуяа єєрєєсєє залуухан, урт хєлтэй, сайхан хvvхнvvдэд нууцхан атаархаж, сэтгvvлийн хавтсан дээр гарсан фотомоделуудын зургийг хараад сэтгэлээр унадаг биз. Энэ байдлаас таныг зєвхєн тачаангуй секс л аварна. Мєрєєдлийн залуу чинь таныг хамгийн сайхан бvсгvй гэж vнэн сэтгэлээсээ хэлэх цаг ирнэ гэдэгт итгэ. Эр хvн таныг хvсэж байгаа цагт єєртєє итгэх итгэл чинь эргэн ирж, єєрийгєє хайрлах болно.

7 Comments

  1. Zaya says:

    Би нз залуутай мөртлөө зарим нэг шинж ни надад бx шиг бнашүү…

  2. ffffffffffff says:

    за мэдкүүэ.би лаб сэкс xийсний дараа буур нойр сэргээд ушуу даxиад…даxиад xиймээр санагдаад xажуудаxаа татаж чангаагаад буун ум болно шдээ……ккккккккккккк

  3. mmm says:

    ene bugd uneniii ortoi l bh yrn iiimerhuu yum bdg shu noirdguideltei bltsn bhd belgiiin haritsaand orohod nam untaaad sxn bdg shu bas bie owdoood yalanguya sharttsan bhd hiiih ch unen tasarhai

  4. yagtiimee says:

    yagshd.targalaad tegj sanagdaa biz.bi lav sex ih hiiheer ulam ulsuud ulam targaldag.sexiin daraa noir hureh bish ulam sergeed galzuuh orj hool erguuldeg.

  5. Gege says:

    Neeree l hoh tomordog yum bna. Bi naiz zaluutai bolood sex togtmol hiigeed baisan chini hoh seriigeed tomrood haturchihsan sh dee …

  6. Биеэ үнэлэгчид янз бүрийн хүмүүстэй явдаг болохоор мэдээж таашаал энэ тэрийг авдаггүй байлгүйдээ. Энэ аргууд бүгд үнэний ортой. Гал халуун сайхан сексийн дараа дааврууд ч ёстой урсаж өгнө шүүдээ. Сайхан мэдээ байна

  7. bas neg zaluu says:

    Unen bol biyee unelegch nar urgelj saihan zaluu ovchingui yavna gesen uguu. Hehe Yum bolgond hemjee baidag daa. Sex-d bas baigaa l bailgui.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.