Сайн байцгаана у залуусаа? та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр зарим ТВ-ээр өдрийн цагаар эсвэл шөнө болхоор ТВ чат их гардаг болж ээ. Энэ нэвтрүүлгийг хүн бүр л мэдэх байх. Үүнээс болж ямар хор уршиг гарч байгааг ч мэдэх л байх. Гэхдээ хамгийн том хор уршигийн талаар би энд заавал хэлэх гэсэн юм аа.
1. Биеэ үнэлэгчдийн ажлын талбар болж байна. Үүнийгээ дагаад элдэв өвчлөлт, ДОХ зэргийн халдвар дамжих суваг болж байна.
2. Өсвөр насныхны маань сэтгэхүйг нь маш муу зүйлээр угааж байна. Иймд үр хүүхдээ, дүү нараа, өөрсдөө ч тэр нэвтрүүлгээс холхон байлгаарай гэж хүсмээр байна. Дашрамд хэлэхэд мөнгөний төлөө тэгж ирээдүйдээ хар зүйл бэлдэж байгаа тэр ТВ-үүдийг би Монголоо гэсэн сэтгэлгүй эзэдтэй байхаа гэдэгт бүрэн итгэлтэй байдагаа илэрхийлмээр байна.
секс.мн дээр ирсэн захидал