Хүний наймааны хэргээр ял шийтгэгдсэн Жижгээ хочит Пүрэвбат гэгч манай сонинд хандан “Жижгээ хочит Пүрэвбатын үнэн өчил” хэмээсэн захидал ирүүлсэн юм. Бид ямар нэгэн зорилго агуулалгүйгээр “…Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхийг нь хүндэтгэн түүний захидлыг нийтэлж байна. Намайг Мөнгөн овогтой Пүрэвбат буюу Жижгээ хочтой Пүрэвбат гэдэг. Танай сониноор дамжуулан өөрийн тухай, нийгэмд оршин буй амьдралын бараан явдал, бодит үнэн, чин зүрхний үгээ хэлэх гэсэн юм. Ийм боломжийг олгож өгнө гэдэгт гүнээ найдна. 1997 онд бага залуу 19 настай байхдаа Яармагт амьдардаг Отгонгэрэл гэдэг охинтой танилцан үерхэж билээ. Миний хайрлаж явдаг охин маань УБ, ХАА орчмоор биеэ үнэлдэг, нэр нь хүртэл хуурамч байсныг мэдсэн боловч би үнэхээр шууд харьцаагаа тасалж чадахгүй байсан.
Түүний жинхэнэ нэрийг Солонгоо гэдэг байсан юм. Солонгоо зарим үед намайг хүнээр хэлүүлж “Би УБ-дээр байна хүрч ирж аваач, хүн дээрэлхээд байна” гэх зэргээр байнга дуудаж тэр болгонд би очдог байлаа. Сүүлдээ ажилтай юм шиг түүнийг дагаж явах, харж хандах, бусдад дээрэлхүүлэхгүй байх бүхий л байдлыг хангах өмгөөлөл нь болдог байв. Одоо бодоход хайрлан хамгаалаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг тодорхой зорилго агуулаагүй ч нэг тийм төсөөлж ойлгохын аргагүй байдалд байсаар хэн хэн нь үйл байдалдаа дасан зохицож ууссан байлаа. Солонгыг утга учиргүй харж хандахын зэрэгцээ цаг хугацаа харван одож УБ, ХАА-н орчимдоо Жижгээ хэмээх хочтой болж биеэ үнэлэгч охид хүүхнүүд өөрсдөө над дээр ирж ивээл дор багтахыг хүсдэг байсан. Жижгээ нэрийг минь гул барьж тухайн эрсдэлээс биеэ хамгаалж байсан хүүхнүүд ч зөндөө байсан даа.
Гэвч би нэг зүйлийг онцлон хэлэхэд надаас өмнө ч биеэ үнэлэгчид ивээн тэтгэгч хүний далбаан дор биеэ үнэлүүлж байсныг миний урьдны ах эгч нар дурсдаг л байсан юм шүү. Би хэзээ ч гудамж талбайд явж буй танихгүй цэвэр ичимтгий охид хүүхнүүдийг айлган сүрдүүлж хүчээр биеийг нь үнэлүүлж байгаагүй юм. Тэд бүгд өөрийн сонирхолдоо хөтлөгдөн гагцхүү нэр нөөлөг бараадсан биеэ үнэлэгчид байсаан. Гэтэл өнөөдөр Жижгээ яагаад бусдыг айлган сүрдүүлж хүчээр биеийг нь үнэлүүлдэг болчихвоо. Үүнд олон талын эсрэг тэсрэг байр суурь үзэл бодол цаг хугацааны асуудал хамаарч байж болох ч:
1. Жижгээ нэрээр он удаан жил тухайн УБ, ХАА-дээр байснаас улбаалж олонд танигдсаны учир
2. Сүүлийн үед хүүхэн зуучлагч нар олширч орон зайгаа булаалдан өрсөлдөгч нар гарч ирсэн
3. Миний эсрэг зарим нэгэн зуучлагч нар биеэ үнэлэгч хүүхнүүдийг зориудаар турхирч хуурамч мэдүүлэг өгсөн
4. Биеэ үнэлэгч охид хүүхнүүд цагдаа шүүх хуулийн өмнө сайн дураараа биеэ үнэлдэггүй, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бичигдээгүй хуультай. Учир гэвээс бүхнийг бусдаас болсон мэтээр өөрийгөө хамгаалж бусдын эрхшээлд байснаар өөрсдийгөө зөвтгөдөг.
5. Биеэ үнэлэгч охид хүүхнүүд миний төлөө үнэнийг хэлж өөрсдийгөө хүсэл сонирхлоороо биеэ үнэлдэг гэж хэлэхээс байнга айдаг. Учир нь тэд энэ үнэнийг хэлвэл өөрсдөө хуулийн хариуцлага хүлээнэ гэж үздэг. Ийм л цаг үе, үзэл бодол, эсрэг тэсрэг байр суурьны ялган салгах аргагүй байдлаас үүдэж, миний бие өнөөдөр МУ-ын ЭХ-ийн 1813, 1133, 1243 зүйлүүдээр хуулийн өмнө хүчин мөхөсдөж, албан хүчээр шүүн таслагдаж эрүүгийн хариуцлага хүлээлээ. Миний үзэж байгаагаар МУ-ын хууль хэрэгжүүлэгч анхан шатны хуульчид нь хэргийн утга учир ялгаа салгааг нь нэг бүрчлэн ялган салгаж нягтлан үзэж шийддэггүй нь харагдсан. Овоо л босчихвол шаазгайгаа бушуухан суулгаад авбал тэнд хүн хохирч байна уу, хэлмэгдэж байна уу тэдэнд нарийвчлан үзэх шаардлагагүй мэт ханддагт хамаг учир оршиж байна гэж би үздэг. Тэгж ч харагдаж байна. Намайг мөрдөн байцаагч хэрэг бүрдүүлж шүүх яллахдаа худал үнэн нь мэдэгдэхгүй тодорхой хаяг нэргүй хуурамч нэрээр нэрлэсэн гэрч хохирогчийн мэдүүлэг үндэслэн мөн дандаа хуулийн хариуцлагаас зайлсхийж худал мэдүүлж өөрсдийгөө аврах хэрэгсэл болгон мэдүүлсэн биеэ үнэлэгч нарын хаалт болсон бусдын нөлөөнд автсан гэх мэт мэдүүлгүүдэд түшиглэн шийтгэлээ.
Биеэ үнэлэгчид нэгэнт цагдаа шүүх хуулийн өмнө ямагт хариуцлагаас зайлсхийж бусдын эрхшээлд орсон мэтээр ярьдаг, мэдүүлдэг. Хэрэв үнэнийг хэлвэл өөрөө сайн дураараа явдаг хүсэл сонирхолтой гэвэл өөрсдөө хуулийн хариуцлага хүлээнэ гэж байнга худал ярьж явдаг нь туйлын үнэн билээ. Мөн нөгөөтэйгүүр би өнөөдөр хүүхэн зуучилж байсныхаа төлөө МУ-ын ЭХ-ийн 1133 гэдэг хүн худалдаалах хүний наймааны хэрэгт шийтгэгдлээ. Хүн худалдаалж биеийг нь үнэлүүлэх, биеэ үнэлэгчийг зуучлах гэдэг асар хол зөрүүтэй асуудал байтал хуулийн золиос болгож МУ-ын ЭХ-ийг буруу хэрэглэн миний эрх зүйн байдлыг дордуулж хилс ялд дуулиан шуугиан үүсгэж урьдчилан хэвлэл мэдээллээр өндөр авахуулж нийгэмд гэнэт гарч ирсэн шинэ сонин үзэгдэл мэт үзэж ёслол төгөлдөр нухчин авах боллоо. Миний бие хуулийн золиос болж шийтгэгдэж болно. Миний нэгэн адил хүүхэн зуучлагч нарт бас хүний наймаа, хүн худалдаалах зүйл анги хэр хамаарах бол доо. Би хуулийн өмнө гэм буруутай явдлаа хүлээн зөвшөөрнө. Гагцхүү гэрчийн дахин нягтлан шалгаагүй овог нэр нь хуурамчаар мэдүүлсэн байдаг.
Мөнгөн овогтой Пүрэвбат 2009.02.23-нд
“МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ” сонин
17 Comments
хайран хуний эрх. Бид бугд энэ хунийг буруутгаж болноо сайн ым хийгэгүй л хун бн. Гэхдээ хуулийг ингэж буруу ашиглаж бгааг хаа хун чини хэлээд бн шд. Монгол Улсын шуух тсагдаагийн байгууллага ингэж хуули гуйвуулж бхад бид хэн ни энэ хуний оронд бсан бол гутгуулээл шоронд орох ни бн шдэ. Хуулиа зов хэрэгжүүлдэг болоосой.
энэ ёстой нээрээ удахгүй өрсөлдөгч нар чинь шоронд орно бүү санаа зов тэгээд тө нар гарж ирээд үхэх байхдаа хөөрхий……
ЯМАР ХОГИЙН АМЬТАН БЭ.ЧАМАЙГ ХҮН ХАРХАД АМЬ ЧИНЬ ХААНА ЯВАА ЮМ БОЛ ГЭМЭЭР ЖИЖИГХЭН МУУХАЙ ЦАРАЙТАЙ НОВШ БАЙДАГ ШИДЭЭ.ИМ АРЧААГҮЙ ЧАДАЛГҮЙ АМЬАА ЯАЯ ГЭСЭН АМЬТАН БОЛХООРОО ОХИД ХҮҮХНҮҮДИЙГ ДАРАМТАЛДАГ БАЙСАН БИЗДЭЭ.ЧИ АРЧААТАЙ ЭР БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР ШОРОНД СУУХГҮЙ БАЙСАН.ЧАМАЙГ ЗАХЫН ЖООХОН БАНЬД ИРЭЭД Л ТҮЛХЭЭД АВХАД ЧИ ҮХЭХ ТИЙМ ХЭВРЭГ НОВШ ШҮҮ ДЭЭ. ЧИ ОХИД ХҮҮХНҮҮДИЙГ ЗҮГЭЭР Л АМААРАА АЙЛГААД Л ӨӨРИЙН ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛДАГ БИЗ ДЭЭ.ЧИ НАМАЙГ НЭГ УДАА 7 БУУДАЛ ОРОХ ГЭЭД АВТОБУС ХҮЛЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙХАД ИРЖ АЙЛГАХ ГЭЖ ҮЗСЭН.НАМАЙГ ЖИЖГЭЭ ГЭДЭГ СОНССОН БИЗДЭЭ ДУУГАЙ ДАГААД ЯВАХГҮЙ БОЛ ХҮЧЭЭР ДАЛАН ДАВХАРТ АВААЧИЖ БУЛШИЛНА ГЭЖ БАЙСАН БАЙХАА.БИ БИЕ ЖИЖИГТЭЙ БҮСГҮЙ Ч ГЭСЭН СПОРТООР ХИЧЭЭЛЛДЭГ БОЛХООР ЧАМААС АЙГААГҮЙ. БИ ЧАМТАЙ ХЭРЭЛДЭЭД ЗОГСОЖ БАЙХАД БААХАН АВГАЙ НАР ТОЙРЧ ЗОГССОН БАЙСАН.ЧАМАЙГ МИНИИ ГАРЫГ БАРИХ ГЭХЭД БИ ӨШИГЛӨӨД УНАГААЖ БАЙСАН БАЙХАА.ТЭГЭЭД ЧИ ИЧСЭНДЭЭ ЗУГТАА БИЗДЭЭ. ДАРАА НЬ НАМАЙГ ТОЙРСОН АВГАЙ НАР МИНИЙ ДҮҮ ХУРДАН ЗУГТ НААДАХЫГ ЧИНЬ ЖИЖГЭЭ ГЭДЭГ ХҮҮХЭН ЗАРДАГ ОДОО ХҮН ДУУДАХ ГЭЭД ЯАВЧИХЛАА ГЭЖ БАЙСАН.ИЙМ Л АРЧААГҮЙ ЭР АЙМХАЙ ЭР ШҮҮ ДЭЭ. ЭРЧҮҮД МИНЬ ТА НАР ХАРВАЛ ХӨХ ИНЭЭД ЧИНЬ ХҮРЭХ АМЬТАН БАЙГАА. НААД ШОРОНДОО ДАРАМТАНД ОРООД ҮХВЭЛ ТААРНА ЧМ.
бурхан ивээг…
Энэ залууг шууд цаазал. Үнэхээр арчаагүй залуу хөгийн хүний наймаачин байна. Өөрөө эх хүнээс төрсөн байлтай. Шорондоо үхээрэй. Бусад өрөөсөн гутлууд чинь чиний хойноос чам шиг үхэх болно. Үхдэлээ тамд очоорой Хойд насандаа төрөлөө битгий олоорой хөшийн амьтаан
БУРУУ ЮМ ХИЙСЭН ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ПИСДА МИНЬ ЧИ ЯДАЖ ОЛОН ЮМ ХУЦААД БАЙЛГҮЙ ЯЛАА ҮҮРЭЭЧ ЖИЖИГХЭН ӨЛӨГЧИН МИНЬ
yanhan zuuchlana gedeg chine mu l ym hiij baina gesen ug shde. mu uilniin uriig giisen ni unheer unen bol tuuniihee uiliin uriig edelhel ystoi. gehdee alivaa ym gedeg hetsuu l de.
Zlaaaaaaaa chi Har umhii novsh
hog chine shde . bugd chinii l buruu
eooooooooe ene 1 yumnii niitleliig unshixaach durgui xurchleee
bi emegtei hvnees tursun emegtei dvvtei hvn naad archaagvi pizdaagaa tsaazal
hereg hiisen bol tvvniihee shiitgeliig amsah l yostoi
Hachin pizdaa hudlaa shaagaad uuriiguu umuurch ntr hohino llraa
Hairan zaluu. Uneheer yanhanuud ooriigoo hucheer bieiig ni uneluulsen gej yaridag ni unen hohirogch bolbol hariutslaga bhgui bolohoor. Gehdee chi demii zamiig l songoj dee. Minii bodloor chi namaig bhgui bol oor hen negen ene ajliig hiij l taaraa gej yadmagaar boddog bsan bh l daa. Gehdee hun bgaa orchindoo dasaad gadaad ertonts yamar baidagiig martchihdag yum shuu. Ter orchnoosoo gants udaa ch gesen garaad amisgalaad uzsen bol yu gej odoo iim haruusliin ug shideh ve dee. Gehdee chi ter orchindoo het avtaad buruu zoruu zuil hiisen bolood teriigee uhaarahgui bgaa esehiig chini medehgui yum daa
odoo yaay gehev dee …. chi buruu yum hiisen uchraas l narand bish narsand suuj bgaa bizdee
novsh bitgii soliorood bai !! uhbel taarna
baliar zavaaan novsh chamaig xarin bagaduuulsan bn duxan dund chine tsooo buuudax bsan yum naanaaa xataj uxeeerei chi muugaa medexgui oxin buzarlana geneee chi mai chi PADDD