Биднийг та нарын амьдралд оролцож баахан хичээл заах нь гэж битгий бодоорой.
Огтхон ч тийм бодол алга. Бид зөвхөн ямар зүйл хийх хэрэггүй вэ гэдгийг л хэлж өгөх гэсэн юм.
Магадгүй эрчүүд та нар өөрсдөө ч мэдэлгүй, анзааралгүй жижиг сажиг алдаа гаргадаг, үүнийгээ тэр бүр ухаардаггүй байж болох шүү дээ.
Гэтэл бүсгүйчүүд гэдэг ямар нарийн торгон мэдрэмжтэй хүмүүс билээ? Тэд танд өчүүхэн мэт санагдах, энгийн зүйлүүд дээр хүртэл голдоо ортол гомдсон байдаг шүү дээ.
Зарим нэг нь таны жижигхэн алдаануудыг цуглуулж цуглуулж байгаад нэг удаа /магадгүй энэ нь эцсийн удаа/ “нүүр хорстол авахдаа” та түүнд зөвхөн таагүй сэтгэгдэл, гомдол, уйтгар төрүүлж байсан бөгөөд тантай холбоотой байсан нь түүний хувьд уйтгар гуниг, зэвүүцэл болон хувирсан гэж хэлэхээ ч сийхгүй.
Тиймээс таныг хайртай бүсгүйгээ гомдоохгүй, сэтгэл дүүрэн байлгахад чинь нэмэр болж магадгүй гэсэн үүднээс бид эрчүүдийн орон дотроо гаргадаг 40 алдааг хэлэх гэсэн юм. Энэ нь “номын” буюу онолын асуудал огт биш, харин яг амьдрал дээр тохиолддог зүйлүүд юм.
Yүнийг бид шаггүй олон эмэгтэйчүүдийн дунд явуулсан санал асуулгынхаа дүнд олж мэдсэн юм.
1. Чи дэндүү хурдан дуусгачихдаг
Ихэнх бүсгүй эрчүүд сексийг ингэж хурдан дуусгадаг нь тэдний өөрсдийн нь өөдгүй зантай холбоотой гэж үздэг. Сэтгэл хөдөлгөсөн ийм аятайхан мөчийг яагаад ядаж хагас цаг илүү үргэлжлүүлж болохгүй байх вэ дээ? Тэр зүгээр л хүсэхгүй байна! Энэ муусайн эрчүүд яахаараа ингэж зөвхөн өөрийгөө л боддог байна аа гэж тэр дотроо гомдон үлдэнэ.
2. Чи дуусгалгүй дэндүү уддаг
Харин одоо бол тэр чамд таалагдаж сэтгэлийг чинь хөдөлгөж чадахгүй байна гэж боддог. Түүнээс гадна бүсгүй ядарчихсан байна. /Хайртынхаа ядарсан үгүйг анзаарахаа мартав аа!/
3. Чи сексийн үед амаа үдүүлчихсэн юм шиг байдаг.
Эрчүүд нүдээрээ, хүүхнүүд чихээрээ дурладаг гэдгийг чи мэднэ шүү дээ. Тэгвэл бүсгүйчүүд яг л чихээрээ зөөлөн ялдам үг сонсох хүсэлтэй байдаг. Yгүйдээ л ядаж чиний дур хүсэл ямар их байгааг мэдэгдэхүйц хэмжээний амьсгаадах, уухилах явдал байх хэрэгтэй шүү дээ.
4. Чи дөнгөж дуусгангуутаа л шүршүүр рүү гүйдэг
Эмэгтэйчүүд энд өгүүлж буй талаараа эрх мууртай төстэй юм шиг байгаа юм. Тэд хайртай хүнээ налж, эрхэлж, түүнд өөрийнхөө үнэрийг шингээн үлдээхийг хүсдэг. Харин чи түргэхэн шиг энэ үнэрээс салах гэж яаран гүйж одоход бүсгүйн сэтгэл дүүрэн гунигтай хоцордог.
5. Чи дэндүү чанга хашгирдаг
Санал асуулгад оролцсон бүх эмэгтэйчүүдээс ганцхан хүн л энэ талаар гомдол гаргасан. Гэхдээ бас санахад тун ч илүүдэхгүй зүйл юм л даа. Мэдээж хэрэг сэтгэл хөдлөлөө тод томруун илэрхийлнэ гэдэг гайхамшигтай л даа. Гэхдээ чи эмэгтэй хүнтэй орон дотор байгаагаа болохоос цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн үзэж байгаа биш гэдгээ бодоорой л доо.
6. Yйл явдал яг эцсийн цэгтээ хүрээд, хамгийн эгзэгтэй мөч ирж байх тэр агшинд чи гэнэт зогсонгуутаа “Чи болчихсон уу?” гэж асуудаг
Yүнд бүр тайлбар хийхийн ч хэрэг алга. Ээ, эрчүүд минь мэдрэмжтэй бай!!!
7. Чи чихийг нь шүлсдээд, чихэн дээр нь уухилаад байдаг
Хүний чих хамгийн сэрэл бүхий хэсгүүдийн нэг мөнөөсөө мөн. Чанга хазаж, зулгааж, зажилж, хөхөж огт болохгүй. Зөөлхөн үнсэлт заримдаа гайхамшгийг бүтээж болох ч тэжээвэр гөлөг өөрийнхөө дуртай зөөлөн тоглоомыг зулгааж тоглож байгаа юм шиг аашилна гэдэг чинь юу гэсэн үг вэ?
8. Чи дэндүү хурдан тайчдаг
Эмэгтэйчүүдийн хамгийн их хүсдэг, хичээдэг юм бол тэнэг байдалд орохгүй байх явдал. Хүн хэн нэгнийг дэндүү их хүсэж болно, гэхдээ л… Түүнийг гадуур хүрэмтэйгээ байхад чи бүх юмаа шалдалчихаад ганц бэлгэвч углачихсан байвал та хоёр хэн хэн нь ямар утгагүй тэнэг байдалд орохыг төсөөлөөд үз дээ.
9. Чи өрөөний дээд гэрлээ асаатай орхидог
Хэтэрхий хурц гэрэл унтлагын өрөөг мэс заслын өрөө мэт болгож орхидог. Тэгээд ч их гэрэлтэй өрөөнд эмэгтэй хүн яг сексийнхээ явцыг биш, харин өөрөө хэр зэрэг дур булаам харагдаж байгаагаа хянахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ бол сэтгэл зүйн шаггүй дарамт шүү.
10. Чи сексийн өмнө шүршүүрт ордоггүй
Эрнест Хеменгуэй эр хүнээс эр хүний л үнэр ханхалж байх ёстой гэж нэгтээ хэлсэн. Гэхдээ олон бүсгүй үүнтэй санал нийлдэггүй ажээ. Мэдээж хэрэг тэд чамаас шинэхэн хонгорзул цэцэг үнэртэж байгаасай гэж хүсэхгүй л дээ. Гэхдээ харамсалтай нь хэтэрхий эр хүний үнэр /хөлс гэх мэт бас бус байдлыг бодоод үз дээ!/ тэдний сэтгэлийг хөдөлгөдөггүй ажээ.
11. Чи ажлаа дуусангуут буруу тийшээ хараад хурхирчихдаг
Бүсгүй хүний хувьд хамгийн том доромжлол. Ер нь эмэгтэй хүнтэй нэг оронд байхдаа чиний хийж болох үйлдлүүдийн хамгийн тэнэг бөгөөд муухай нь л энэ юм. Тэр байтугай чи яг сексийн өмнө 10-20 тугал эх барьж авсан байлаа ч, эрдмийн зэрэг хамгаалсан байлаа ч, 100 метрийн гүйлтийн шинэ дээд амжилт тогтоосон байлаа ч бүсгүй хүнтэй секс хийнгүүтээ түрүүлж унтсаныг чинь зөвтгөх зүйл огт биш.
12. Чи түүнтэй секс хийхдээ оймсоо тайлдаггүй
Бүсгүйчүүд яагаад оймсноос өөр хувцасгүй эрчүүдийг хараад тэгж сэтгэлээр унадаг юм бүү мэд. Yүнийг ойлгоход хэцүү л дээ, гэхдээ тогтоож авахад илүүдэхгүй сургамж шүү.
13. Чи куннингулис /эмэгтэй хүний бэлэг эрхтнийг хөхөх, таалах/ хийж байхдаа нүд рүү нь ширтээд байдаг
Мэдээж чи бүсгүй хүнийг илж таалж байхдаа өөрийгөө хянаж чадахгүй, нуувчны цаан орсон зальжин фашист шиг харагдаж байгаагаа ойлгохгүй болсон байж болно л доо. Гэхдээ л ямар ч үед чи өөрөө энэ болж буй үйл явцад чин үнэнээсээ автсан байгаагаа харуулах хэрэгтэй шүү дээ.
14. Чи дотуур хувцсыг нь урж тастдаг
Бүсгүйчүүд өөрсдийн дотуур хувцсандаа тун нямбай, гамтай ханддаг. Хэрвээ дурлалын тухай кинонууд дээр хамаг хувцсыг нь хүчээр тайлан шидэж, тасар татан байгаа дүрслэл харагддаг бол харин амьдрал дээр жаахан өөр байдаг гэдгийг санаарай. Энэ явдал байнга давтагдвал эцсийн эцэст чи түүнийг өөрийнхөө өмнө хятад хоригдлуудын өмсдөг шиг хямдхан даавуугаар хийсэн баазхан дотуур хувцастай ирдэг болгоно гэж мэдээрэй.
15. Чи куннингулисийн үед нулимаад байдаг
Чи түүнийг илж таалж байхдаа /ялангуяа эмзэг эрхтнийг нь/ нулимаад байдаг юм биш биз? Умдагны тэр бяцхан хялгаснууд аманд ороод байвал яах вэ? Залгих хэрэг үү? Эсвэл гараараа малтаад байх уу? Санал асуулгад орсон бүсгүйчүүдээс ингэж асуухад “Яаж гэдгийг нь бид яаж мэдэх вэ дээ? Нулимахгүй л байвал боллоо. Эцсийн эцэст тэр чинь эр хүн шүү дээ. Яаж ийгээд л авна биз.” гэж хариулсан шүү.
16. Чи дэндүү урт хумстай байна
Эр хүн бусад бүх эрхтэн нь гэмтсэн байгаад ганц хуруу нь л бүтэн байхад тэр эрүүл гэж тооцогдоно гэж ярьдаг шүү дээ. Гэтэл тэр ганц бүтэн хурууны хумс хэтэртлээ ургаад хир дүүрч, бас оготно мэрсэн мэт салбарчихсан байвал гэр бүлийн амьдралаасаа амжилттайгаар хагацаж болно шүү.
17. Чи бүхий л жингээрээ түүнийг дарж алчих шахдаг.
Ихэнх тохиолдолд эрчүүд эмэгтэйчүүдээс жингээрээ хавьгүй илүү байдаг шүү дээ. Сонгодог байрлалд секс хийж байхдаа бүсгүйчүүдийн тэвчээрт хэтэрхий битгий найдаарай. Заримдаа хөөрхий бүсгүйн тасалданги ядарсан амьсгаа дур тачаалынх огт биш байж ч магадгүй шүү.
18. Чи бүр хэтэрхий шуналтай үнсдэг
Чи хэлээ бүсгүйн аманд хийчихээд халуун сав угааж байгаа мэт аашлах нь тэр бүр таалагддаггүй юм байна лээ шүү!
19. Чи түүнийг өөртэйгөө хамт байхдаа дур тавьж байгаа эсэхийг нь огт анхаардаггүй
Дээр хэлсэнчлэн хүүхнүүд үг ярианд чамгүй анхаарал хандуулдаг. Чи түүнд таашаал өгөхийн тулд газрын гүнд нүүрс хүрздэж буй уурхайчин шиг хөлөрч байж ч магадгүй. Гэтэл чиний энэ зүтгэлийг бүсгүй чинь зүгээр л чиний өөрийнхөө төлөө тавьж буй анхаарал, африкийн харуудын чанар гэж үнэлбэл гомдолтой биз дээ. Заримдаа “Би чамайг надтай хамт сайхан байгаасай гэж бодож байна” гэсэн зөөлөн үг өндөр ур чадвар бүхий сексийн үйл явцаас хавьгүй үр дүнтэй байж ч магадгүй.
20. Чи хүчээр минет хийлгэдэг /минет-эр бэлэг эрхтнийг хөхөхийг хэлнэ/
Чин үнэнийг хэлэхэд минет бол цэвэр бүсгүй хүний өөрийн хүслээр хийгдэх ёстой үйлдэл. Yүнийг хийхийг шаардах, хүчлэх нь туйлын бүдүүлэг зан юм. Тэр яг одоо үүнийг хийхийг огт хүсээгүй байж болно шүү дээ. Хэрвээ чамд энэ үйл явц үнэхээр таалагддаг бол өөрийн жишээн дээр түүнийг өөрөөр нь хийлгэхийг л зорих хэрэгтэй дээ.
21. Чи бэлэг эрхтнээ хөхүүлсний дараа түүнийг үнсдэггүй
Тэр чиний хамгийн эмзэг, эрхэм газрыг таалж байдаг, гэтэл чи өөрийнхөө үрийн шингэнээс эвгүйрхсэндээ түүнийг үнсэхгүй байж болохгүй шүү дээ. Хэрвээ тэр хүсч л байвал чи бүсгүйгээ үнсэх л ёстой.
22. Чи биен дээр нь шимээсний ул мөр үлдээдэг
Хайртай бүсгүй чинь чамтай холбоотой гэдгээ тааралдсан бүхэнд зарлахаас буцдаггүй байлаа ч биен дээрээ хүчтэй шимүүлсэн мөр үлдээхээс татгалзах нь түүний эрх.
23. Чи юу хийхийг нь түүнд үргэлж зааварчилдаг
Ингэхэд чи “хал цэрэг”, бүсгүй чинь “шинэков” биш шүү дээ. Тиймээс хэвтээд, босоод, эргэ, номхон гэсэн командууд орон дотор туйлын утгагүй сонсогдоно шүү
24. Чи өөрийнхөө эрхтний хэмжээгээр бардамнадаг
Бүсгүйхээ дэргэд л бардамнахгүй юм бол тэгээд хэнийхээ дэргэд гайхуулах болж байна гэж бид асуунаа даа? Магадгүй өвгөн Фрейдийн зөв ч юм билүү? Хүүхнүүд ч гэсэн биднийх шиг эрхтэнтэй болохыг хүсдэг юм билүү? Тэр ч яах вэ, хамгийн гол нь бэлэг эрхтнээрээ хэтэрхий гайхуулж бардамнах нь бүсгүйчүүлд таалагддаггүй гэсэн.
25. Чи өглөөгүүр огт секс хийдэггүй
Ихэнх эмэгтэйчүүдэд өглөөгүүр секс хийх нь туйлын тааламжтай бөгөөд яг л шинэхэн сүү сааж байгаа мэт байдаг аж. Аз болоход бидний /эрчүүдийн/ олонх нь энэ мэдрэмжийг хуваалцдаг нь яамай даа. Хэрвээ та өглөөгүүр секс хийх дургүй бол…!
26. Яг сексийн үед чиний дэмий яриа түүнд таалагддаггүй
Сексийн үед чи ороо хүүхдийн цэцэрлэгийн өрөө шиг болгож орхидог юм биш биз? Хэдийгээр бүсгүйчүүлд зөөлөн үг яриа таалагддаг ч эмээ өвөө нь ач зээгээ эрхлүүлж дультраатдаг шиг тэнэг энхрийлэл дургүйг нь хүргэж орхидог байна. Гэсэн мөртөө бүдүүлэг хахир байдал бас таалагддаггүй. Энэ хүүхнүүд ээ гэж, баргийн юм таалагдахгүй хэцүү ч улс аа даа. Тэхээр орон доторх үг яриаг юу гэж нэрлэмээр ч юм бэ дээ? Зүгээр л ЭНЭ гэж нэрлэдэг юм уу? Орон дотроо бие эрхтэнтэй холбоогүй, эелдэг ялдамхан ЭНЭ-ийг л яриарай
27. Чи орон дотроо уран гимнастикаар хичээллэх гэдэг
Шинэ сонин байрлал эрж олох гэдэг мэдээж магтмаар зүйл. Гэхдээ, бүсгүй чинь багадаа циркийн сургууль төгсөөгүй, уран гимнастикаар хичээллэж байгаагүй бол шагайгаа булгалж, түнхээ мулталчихъя гэж хүсэхгүй л байх даа.
28. Минетийн үед чи дур тавих гэж байгаагаа түүнд хэлж урьдчилан сануулдаггүй
Эр хүний үрийн шингэн далайн давстэй ус, өндөгний цагаан уураг хоёрын завсрынх шиг хачин амттай байдаг. Энэ нь хүн бүрт таалагдана гэдэг юу л бол. Тиймээс урьдчилан сануулах нь боловсон ёсонд илүү нийцэж магадгүй.
29. Чи цаг үргэлж хөхийг нь базаж, чангааж, зулгааж байдаг
Бүсгүй хүний хөх компьютер тоглоомын гар биш шүү дээ найз минь. Эсвэл болсон эсэхийг нь үзэх гэж дарж, базаж байдаг хулуу, тарвас биш. Усыг нь базаж шавхрах ёстой угаасан хувцас бол бүр биш. Зөөлөн илж таалах ёстой эмзэг эрхтэн байхгүй юу!
30. Чи хэтэрхий хурдан, эсвэл хэт түргэн хөдөлдөг
Энэ бол хамгийн түгээмэл тохиолдсон гомдол юм. Yүний хамаг учир нь хосуудын зан аашны зохицол юм уу био хэмнэлд л байдаг зүйл. Тийм болохоор бүсгүйнхээ гарыг өгзгөн дээрээ тавь. Ямар ч ичимхий, биеэ барьдаг бүсгүй зөнгөөрөө чамайг чиглүүлээд өгнө.
31. Чи утсаар ярих гэж эсвэл зурагтын суваг солихоор сексээ зогсоодог
Ийм нэг онигоо байдаг даа. Галт тэрэг явж байлаа. Гэтэл яг төмөр замын голд залуу, бүсгүй хоёр загас наадуулж байжээ. Тэднээс 10 сантимерийн зайд машинч галт тэргээ арайхийн зогсоогоод уурлан бууж ирээд залууг заамдаад авчээ. Харин мөнөөх залуу нь “Уучлаарай найз минь. Хэн нэг нь зогсох ёстой гэдгийг би ойлгож л байсан л даа. Гэхдээ би үнэхээр чадсангүй” гэжээ. Энэ гомдлын хариултад яг тохирох онигоо шүү.
32. Чи хөхний нь толгойг өвдтөл хаздаг
Урьд нь ийм зүйл хийсний нь төлөө хөхөөрөө хооллодог хүүхдийн эрт гарч ирсэн цахиурыг нь авдаг байсан гэдгийг чамд сануулахаас
33. Чи бүх зүйлийг яг театрын тайз шиг засдаг
Эмэгтэйчүүд үнэн сэтгэлээсээ хийсэн, болсон зүйлд дуртай. Yгүйдээ л тийм байдалд дуртай гэж харагддаг. Тийм болохоор чамд бүсгүй өөрөө таалагдаж байгаа, эргэн тойрны засал чимэглэл биш, харин дурлалын үйл явц нь илүү чухал гэдгийг түүнд мэдрүүлэхийн тулд бүх хүчээ дайчлаарай.
34. Чи хөхний нь толгойг хуруугаараа имэрч эргүүлдэг
Ахиад л хөхний тухай яригдаж байна. Энэ ч аргагүй юм. Yнэндээ ч хөхний толгой чинь радио хүлээн авагчийн суваг тохируулагч юм уу дууны товчлуур биш шүү дээ. Чи чинь уулын цаана орчихоод хэрэгтэй сувгаа барьж сонсож чадахгүй бухимдан радионыхоо хамаг товчлуурыг эргүүлж суугаа малчин биш биз дээ? Бүсгүй хүний хөхнийг товчийг зөөлөн илж, үнсэж таалах л ёстой байхгүй юу.
35. Чи сахлаа хусдаггүй
Сахал эрийн чимэг гэдэг байх аа. Харин энэ бол сексийн үед тийм ч таатай зүйл биш. Эмэгтэйчүүдэд тун онцгой ховор тохиолдолд л сахал ургадаг болохоор 2 хоног аваагүй ширүүн үснүүд маань бүсгүйн булбарай арьсанд ямар аймшигтай хөндүүр төрүүлдгийг бид ойлгох ч үгүй.
36. Минетийн үед чи өөрөө хөдлөх гээд байдаг
Энэ бол хоёр талын болгоомжлол байгаа хэрэг. Нэгдүгээрт, бүсгүй эрхтнийг чинь шүдээрээ гэмтээчих вий гэж үнэн голоосоо сэтгэл зовниж буй хэрэг. Хоёрдугаарт, хөөрхий амьтан бүтэж үхэхгүйг хичээх нь аргагүй шүү дээ.
37. Бүсгүй чамтай байхдаа бүдүүн, шулуун гэдэсний эмчийн дэргэд байгаа юм шиг байдаг
Аман секс үнэнийг хэлэхэд эрчүүлд илүү таалагддаг болохоос бүсгүйчүүлд тэр бүр таатай байдаггүй гэдгийг ойлгохыг хичээ. Эрчүүлд төмсөг байхад бүсгүйчүүлд байхгүй шүү дээ.
38. Чи сексийн үед инээдэг
Инээд бол сексийн хамгийн аюултай дайсан шүү. Орон дотроо, ялангуяа сексийн үед /зүгээр дэмий ярьж байсан бол өөр хэрэг/ инээж хөхрөх гэдэг байж болшгүй зүйл. Энэ тухай бас нэг сонгодог онигоо байдаг шүү дээ. Сексийн үеэр залуугаа инээгээд байсанд бүсгүй ихэд гомдон “Yхсэндээ инээдэг байна аа, хэнийгээ шоолоод байгаа юм бол?” гэж хэсэг гайхсанаа …Аа, хөөрхий амьтан, өөрийгөө л ойлгоод шоолж байгаа юм байна гэж тайвширсан гэдэг.
39. Чи сайхан сэтгэлтэй боловч хэтэрхий санаачлагагүй
Яаж хүүхнүүд тэгш эрхтэй болж, бүсгүйчүүдийн эрин эхэллээ гэсэн тэд анхаарлын төвд байх хүсэлтэй хэвээрээ л байгаа шүү. Тэр бүх юмыг өөрөө хийх тийм ч дуртай биш. Yргэлж сексийн дарангуйлагч байх бүсгүй хүнд тийм ч таатай зүйл биш л дээ.
40. Чи түүний аюулгүй байдлын төлөө санаа зовдоггүй.
Хэдийгээр үргэлж таатай байдаггүй ч бэлгэвч хэрэглэх нь бидний үүрэг гэдэгтэй эвлэрэхээс аргагүй л дээ. Тэд бэлгэвч хэрэглэхийг зөвшөөрөхөөс гадна, биднээс бүр түүнийг худалдаж аваад халаасандаа авч явж байх, тэр байтугай болж өгвөл сексийн өмнө анзаарагдалгүй углахыг ч хүлээж байдаг шүү дээ.
12 Comments
He he inged bwl chn odoo cekc hiihgui bsn ni deer bolj bgan bish u ingej bolohgui tegj bolohui
40 арай хэтэрчиж. гэхдээ хөгжилтэй юмаа элэг хөшлөө. нуувчний цаана орсон зальжин фашист байхдаа яахав дээ арай ч дээ хахаха
haanaasaa yu geechiin utgagyi yum orchuulaad tavitsiimbe dee
унхээр унэн хэлжээ мэдэхгүй бсан зуйлэ мэдэж авлаа унхээр их баярлалаа одоо ажилаад байждээ кккккккккккк гэхдээ нэг нэгнийгэ битгий хуурч бгарай энд хумуус оорт тохиолдсон зуйлэ бичсэн болхоос хэн нэгнийг ийм байдалд ороосой гэж хүсэхгүй л бхда ок амжилт амидралд эн ургэлз аз жаргалийг хүси
yag vnen bichsen bna.boldog bol bvh erchvvded unshuulah yumsan.yalanguya nohortoo.manai nohor sex orshil barag hiideggvi tgd bas hurdan duusgana.duuschaad buruu haraad untaad ogno geh metchilen dutagdal zondoo l bna.gevch bi ter bvgdiig ni heleh geheer nohoroo setgeleer unah bolvuu geed orovdood chaddaggvi.
ха ха ямар олон алдаа бэ
*21* tsaanaasaa neg l sonin, ontsgui, baliarch ym shig bdag ymaa. Unseh geed irehed ni holdoh ymar evgui bdag geech..
ih goe bolson bshuu. Zuirleliig sain ashiglasan chin ih talagdla.
Medeej emegtei hun bolgon oor baihaldaa. yahaw minii olj medsneer 20, 35, 37, 34 esregeeree baih tohioldol baisan.
Erchuud enig unshaad maani megzem shig tseejilsenchig l bolj bna…iim aldaag gargahguig hicheegerei jijig yum shig bolovch mash hvdeer tusdag yum shuu,…ih logictoi mergejliin hvnii ug shig sangdlaa daraagin udaa emegteichudin aldaag bicherei..
YAG UNEN BNA..
k
HI Uneheer gaihaltai unen heljee. Bas deer n nemj helehed sogtuu sex hiihiig tevcheerei zaluusaa, Uneheer muuhai aah