Гэтэл яг энэ үед бид эрчүүдийг мартсан байдаг. Миний мэдэхийн эрэгтэй хүнд зориулсан юмс тоотой цөөхөн байдаг санагдана. Gala-ийн “Хөвгүүн”, 3 бүдүүн “38тай аав”, Энхзулын ганц 2 дууг эс тооцвол бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Эцэг хүн, эр хүн гэдэг бидний хувьд хэн ч биш болсон бололтой. Ихэнх баяр ёслол эмэгтэйчүүд, хүүхдүүдийнх бас хөндлөнгийн хэн нэгнийх л байдаг.
Бурханы авралаар 2 жилийн өмнөөс монголын эрэгтэйчүүдийн холбоо аавуудын баяр зохиодог болж дээ хөөрхий. За энэ ч яахав цаашаа ярих зүйл их л байна. Эрэгтэй хүн болно гэдэг нэг бодлын азгүй хэрэг юм. Учир нь та ямар л төрсөн яг тэр чигээрээ л хорвоог туулах хэрэгтэй болно. Ёстой л энэ үед Спинозагийн хэлсэн “Инээгээд ч хэрэггүй, уйлаад ч хэрэггүй, сөгдөж мөргөх ч хэрэггүй гагцхүү ойлгож ухаарах л хэрэгтэй” гэдэг үгтэй санал нийлээд, Бурхан намайг согтуу байхдаа л зурсан юм байхдаа, эсвэл яг намайг зурж байсан чинь будаг нь дуусцан юм байхдаа гэсэн юм бодоод хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүй.
Эмэгтэйчүүд бол харин шал ондоо тэд өөрсдийгөө өөрчлөх азтай төрсөн. Царай муутай бол пудр түрхээд, намхан бол өсгийтэй гутал өмсөөд л асуудалгүй.
Хувцас бурхан бие чөтгөр гэдэг гэтэл дэлгүүрийн лангуун дээгүүр дүүрэн эмэгтэй хүний дотуур, гадуур бүх л төрлийн хувцас байна. Харин эрэгтэй хүнд өмд, цамц, костюмаас өөр юм алга. Ядаж л бүх охид чихээ цоолоход бид юу ч хэлдэггүй хэрнээ эрэгтэйчүүд чихээ цоолоод жоохон стильтэй болох гэтэл загнадаг. Энэ чинь юу гэсэн үг вэ. Ламбаа гишүүний хэлдэгээр “Горимын хувьд нийцэхгүй” байгаа ч хүн юугаа, яах нь тэр хүний л эрх ш дээ.
Амьдралд илүү ойр жишээ татахад: Эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд гүйж яваад бүдэрч унахад бид охиныг нь аргадаж чихэр өгье гэдэг мөртлөө хүүг нь загнаад юундаа уйлсын эр хүн чинь уйлах ёсгүй гэх мэт үг урсгадаг. Хүний эрхээр ярьвал энэ нь буруу л даа гэхдээ монголчууд хүүгээ эр зориг, хатуужилтай болоосой гэсэндээ хэлдэг нь яах аргагүй үнэн. Энэ нь ч зөв гэж боддог. Ингэхээр би ч гэсэн өөрөө эрэгтэйчүүдийн эрхийг хөндөөд байгаа ч юм шиг санагдчихлаа. Ер нь монголчууд бид бүгд л тэгэж боддог биз дээ.
Хүн амын хүйсийн тэнцвэрт бус харьцаа
2006 оны статистикаар 1265300 эрэгтэйчүүд, 1329500 эмэгтэйчүүд амьдарч байна. Дундаж наслалт нь эрэгтэйд 62.59, эмэгтэйд 69.38 гарчээ. Мөн нас барагсдын 6157 нь эмэгтэй, 9508 нь эрэгтэй байсан.
Эрэгтэйчүүдийн нийгмийн хамгааллын асуудал
МУ-д эрэгтэй ажилтан, албан хаагчыг 60 настайд нь тэтгэвэрт гаргадаг. Энэ нь эрэгтэйчүүдийн дийлэнх хувь нь насаараа ажиллаж, татвар төлж, нийгмийн даатгал төлсөн хирнээ төлсөн даатгалаа тэтгэвэр болгон хэрэглэж амжилгүй нас барж байгаа гэсэн үг юм. Хэрэглэж чадсан ч хэдхэн жилээс цаашгүй байгаа билээ. Тэгэхээр ер нь төр засгийг санаатай ийм хууль гаргасан ч гэж бодогдохоор байгаа юм.
Бид бүгд зурагт, радио, сонин сэтгүүлээр дандаа л өрх толгойлсон эх хүний хөөрхийлөлтэй амьдралыг харж, өрөвдөж байдаг. эмэгтэйчүүдийг муулах гэсэнгүй гэхдээ өрх толгойлсон эх хүн байдаг юм бол өрх толгойлсон эцэг хүн ч бас байдаг шүү гэдгийг бид мартах ёсгүй. Гэтэл тэднийг хамгаалсан хууль, эрхзүйн орчин бүрдсэн байдаг билүү гэдгийг бас бодоход илүүдэхгүй. Гэр бүл салахад эх нь хүүхдээ авч үлдэж, нөхрөөсөө хүүхдийн тэтгэмж авдаг. Эх хүнээс илүү эцэг нь хүүхдэдээ анхаарал их тавьдаг илүү хайртай бол яах болж байнаа? Эмэгтэйчүүдэд нийгмийн халамж үйлчилгээний 90% гаруйг зориулдаг, хөдөлмөр эрхлэлтийн төсвийн 60% гаруйг дангаараа зарцуулдаг. Энэ завсар эрэгтэйчүүдийг эрх ашиг бас л хөндөгдөж байна.
Эрэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл
Эрчүүд хүчирхийлэгч болохоос хүчирхийлэлд өртөж байна гэхээр гайхалтай ч юм шиг. Гэхдээ энэ үнэн. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд албан бус тоогоор жилд 500 хүн үйлчлүүлсний 60 гаруй нь эрэгтэй байна. Эрчүүд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд ихэвчлэн өртдөг. Гайхалтай нь сэтгэл санааны хүчирхийлэл нь ахуйн хүрээнд үүсдэг. Гол хүчирхийлэгч нь эмэгтэй хүн байх юм. Эрчүүдэд эхнэртэйгээ, найз бүсгүйтэйгээ хамт явах шиг дарамт үгүй.
Хотын гудамжаар эхнэртэйгээ алхалж явтал хуучин ангийнх нь охин таараад мэндлэхэд эхнэр нь энэ юу вэ? Хэн бэ? Гэсэн царайгаар хардаг. Харин гэртээ очоод: “Саяын хүүхэн чинь хэн бэ? Хуучин найз хүүхэн чинь үү? Надаас өмнө гэрлэх гэж байсан уу? Гэх мэт утгагүй асуултаар булдаг. Энэ ч болоогүй нартай өдөр найз охинтойгоо зугаалж явахдаа харцаа хаашаа ч хандуулах эрхгүй явдаг. Хаа нэг зүг рүү хандуултал гай болж тэнд нь эмэгтэй хүн байвал тэгээд л дуусаа… Найз охин нь: “Хаашаа хараад байгаан? Над руу хар… гэх мэт үгс хэлэх нь тэдэнд дарамт болдог. Ингээд л хүүхнүүд “Нөхөр бид 2” эсвэл “My boyfriend and me” гэхчилэн нийгэмд, олон нийтийн дунд амьдарч байгаа гэдгээ мартан вакумжсан наашаа ч үгүй цаашаа ч үгүй орчинд үглэж дуулсаар насыг барнаа…
www.blog.mn/mynews/
3 Comments
Юу бичээд бндаа эрэгтэй хуний сайхан муухай царайтайд нъ бус ухаалаг уужуу сэтгэлд нъ дуралдаг болов уу гэж бодохийн тэгээд ч эрчүүд хуухнуудээ муулахдаа нэг талийг баръж туйлширдагаа болимоор юм.
Ene gyalbaa yu gene ve erchuudiig muulahgui bol setgeliin doroitold ordog gene shuu keke. Erchuud bolohgui baigaa n unen tehdee 10 hun erchuudiig muulj hamag muu muuhaigaar budaj baihad yagad 1 hun arai oor ontsgoos harj bichij boldoggui yum. Teheer chi ooroo setgetsiin doroitold bna daa busgui min. Hudlaa ugiig 1000 heleheer unen boldog gedeg ug baidagldaa. Hudlaa gej baigaan bish tehdee ihenh n chinii bichseneer bailaa geed tsaana bas ochnoon sain erchuud sain nohoruud naad homrogond chine orchihdiishdee. ene ih har baraan medeelel chine emegteichuuded bas noloolno nohoroo hudlaa hardana urguulan bodno doromjilno minii ehner ch unendee tegdeg heldeg yum n erchuud ta nar bugd adilhan novsh hehe unench baisniig min ger buliinhee toloo zutgesen zutgel bosgoj buteesen buhniig min tiim ugeer uguisgej setgeliig min siichdeg hund bi yagad hairtai heveeree baigaagui oilgohgui ye olon bg. tehdee terend min oor olon saihan chanar baigaa bolohoor ene buhniig ch tevcvheed ongordogdoo.
Eniig yamar hun bichsen yum bol?Yag setgetsiin doroitoltoi yum shig
1.Hun eregtei ch bai emegtei ch bai hamaagui ooriigoo avch yavah baidal ni ooroos ni l hamaarna.
2.Emegtei hun eregtei hunii gadna torhond tatagddaggui.Bolovsrol medlegtei saihan zaluu mash hovor, harin tsarai muutai mortloo sergelen bogood bolovsroltoi zaluus olon baidag.
3.Onoogiin niigemd eregteichuud oor oorsdiigoo huchirhiilj baigaa.
-Arhi iheer uuj biye zovoono
-Avgai huuhen erguulj ovchin avna
-Amdiraldaa tohioldson muu bolgond ehner huuhed,oir orchnoo buruutgana
-Ooroo hicheej ajillahgui baij dandaa tsalin baga baina,uls tor buruutai gej gonshignono
-Bur archaagui neg ni ehner huuhdee zodno
-Huuhend toogdohgui baigaa ni emegteichuudee muulj yanz buriin ugeer doromjilno.Endgeer ni setgetsiin ovchtei ni holbootoi.(Emegtei huntei oir dotno bolj chaddaggui,sexiin hariltsaandaa asuudaltai humuus buyu sexual maniacs or idiots)