Ямар охид хайр дурлалд одтой байдаг юм бол!

dsc00068ri2

Ихэнх хүмүүс хєєрхєн охид гэж хариулах биз. Харин юу олонд хүндтэй, хайр татам болгодог талаар бяцхан нууц дэлгэе.

Эхний алхам
Єєрийгєє бүрэн тєгс дайчилж сур. Хэрвээ чи єєрийгєє єєрчлєхийг хүсч байгаа бол бүр ч сайн хэрэг. Гол нь чамд єєрийгєє хүндэтгэх үзэл бас хайр байх ёстой бєгєєд чи хэн ч болон хувирсан энэ бүгдээ хадгалж үлдэх хэрэгтэй. Єєрийгєє хүндэлж єєрєє єєртєє итгэлтэй бас хайртай нэгэн гэдгээ эргэн тойрныхондоо ялангуяа хєвгүүдтэй харьцахдаа илэрхийлж сур. Энэ бол єєрийгєє магтаад байна гэсэн үг биш . Гол нь чи єєрийгєє хүндэтгэдэг байж чадсанаар бусдын хүндэтгэлийг хүлээх болно гэдгийг анхаар.

Хоёрдох алхам
Тэднийг байгаагаар нь л хүлээж ав. Єєрийн санаа бодолдоо нийцүүлж єєрчлєх гэсний хэрэггүй. Шулуухан хэлэхэд тэднийг єєрийн ашиг сонирхолдоо ашиглаж зүгээр л нэг хєшүүрэг тоглоом болгох хэрэггүй. Тэдний сайн чанарыг олж харан түүнд энэ бүхнээ үнэлж цэгнэн алдаа дутагдлаасаа салахад нь тусла. Хүнлэг үйлдэл, харьцаа “чинь чамайг бусдаар хүрээлүүлэхэд тус болно. Харин асуудал тулгарвал ээждээ ханд.

Гуравдугаар алхам
Єєрєє єєрийгєє хүмүүжүүл. Чиний бүхий л юм дэгжин бас цэвэрхэн эмх цэгцтэй байх ёстой. Хэн нэгэн хєвгүүний доог дохуу болохоор марзан нэгэн байхаас зайлсхий. Иймээс хувцаслалт, биеэ авч яваа байдал гээд бүх л зүйлээрээ єєрийгєє зєв илэрхийлж сур. Дахиад нэг эелдэг зєвлєгєє…хэрвээ чи найз хєвгүүнээсээ харьцаагаа тасласан бол єєрийн энэ сонголтондоо хэзээд үнэнч бай. Чамд нэг хэсэг ганцаардмал бас уйтгартай санагдах л болно. Гэвч чи нэгэнт шийдвэр гаргаснаар хойш эргэж буцаж єєрєє єєрийгєє тэнэг байдалд оруулах шаардлагагүй. Тэр энэ хорвоо дээрхи цорын ганц хєвгүүн биш. Тэд чиний энэ байдлыг доог тохуу хошигнол болгон єнгєрєєнє эсвэл хов болон тараахаас єєр юу ч хийхгүй тул тэдэнд тайлбар тавих шаардлагагүй. Иймэрхүү байдлаас болж чиний олны дунд тогтсон байр суурь, нэр тєр чинь ганхах болно. Хэдийгээр чиний энэ алхмыг сайшаах хүмүүс байх ч мєн адил тооны буруушаах хүмүүс байна гэдгийг үргэлж сана.

Дєрєвдєх алхам
Хайр дурлалд бас олны дунд одтой нэгэн үргэлж бусадтай нээлттэй харьцаж чаддаг хүн байдаг. Үүнийг үргэлж санаж яв. Чи хүмүүс чиний тухай ихийг мэдэхээс бүү ай.

Тавдахь алхам
Ижилхэн сонирхолтой хєвгүүнтэй холбоо тогтоохыг оролд. Ийм нэг хүсэл эрмэлзэлтэй бас сонирхолтой хүмүүсийн үүсгэсэн харьцаа хамгийн бат бєх, нийцтэй байж чаддаг. Хэрвээ чи түүнийг үргэлж дисконд хамт явахыг хүсдэг харин тэр түүнийг чинь таашаадаггүй бол хэцүү. Харин үүний оронд чимээ шуугиангүй нам гүм орчинд кино үзээд суух сайхан санагддаг байж болно. Энэ мэт нэгэн сонирхолтой биш єєр єєр зүйл хүсч, єєр єєр зүйл рүү тэмүүлдэг бол энэ харьцаа удаан үргэлжлэхгүй.

Зургаадахь алхам
Хайр дурлал үргэлж сайхан бүхнээр дүүрэн байдаггүй. Та хоёрт зам зуур чинь єч тєчнєєн жижиг сажиг таагүй явдал учрах болно. Жишээлбэл: Найз хєвгүүн чинь болзооноосоо хоцорчээ. Тэр завгүй байж! Чиний тєрсєн єдрийг мартчихаж. Бас чи түүнийг үргэлж дэргэд чинь байх боломжгүй гэдгийг ойлго. Чи дур булаам, сэтгэл татам, хєєрхєн гээд хэн бүхний хайрыг булаасан нэгэн болохыг хүсдэг. Ийм болохын тулд чи нилээдгүй мєнгє гоо сайхандаа зарцуулан єнгє єнгийн тень, уруулын будаг, сормуусны будаг авна. Толины ємнє цаг хэртэй эргэлдэж эргэлдэж хичээлдээ явна. Учир нь биднийг гадаад тєрх маань чимлээ ч єч тєчнєєн бид єєрсдєє ч анзаардаггүй зүйлс гутааж байдаг гэдгийг мэдэх үү?

Чи ширэнгийг донсолгож айдаст автуулах єлсгєлєн заан мэт дэвсэлж явах Чи хааш яаш, ширүүн бас хаа хамаагүй том алхлах

  • Амаараа дүүрэн чипс чихчихсэн хэрнээ хүнтэй ярих дуртай
  • Чи инээмсэглэл хүнд тааламжтай мэдрэмж тєрүүлэхэд хичнээн хэрэгтэйг ер мэддэггүй
  • Хэн нэгэнтэй ярилцаж байхдаа хараалын бохир үгс хэрэглэх
  • Ярилцаж байхдаа гараа савлан хаялах
  • Сууж байхдаа ширээнийхээ хєлийг єшиглєж эсвэл хєршийнхєє сандлыг єшиглєн эв хавьгүй ялхайн суу
  • Амаа таглалгүй эвшээх
  • Ямар нэгэн зүйл таалагдахгүй байгаа үед хачин муухай ярвайн хүний дургүй хүрэм үйлдэл хийх. Энэ нь маш тэнэг харагддаг.
  • Салфетка эсвэл нусны алчуургүй үедээ нусаа аймаар муухай дуугаргаж татах
  • Хумсаа мэрэх
  • Гудамжинд хог хаяж шүлсээ хаях
  • Олны нүдэн дээр эв хавгүй трико болон хєхнийхєє даруулгыг засах

Үнэндээ ч дур булаам бас сайхан охид єєртєє дараах чухал элементүүдийг эзэмшсэн байдаг. Чи бас энэ бүхнийг мэдэх л байх гол нь анзаардаггүй л болохоос биш. Ангийн чинь царай муутай бас намхан махлаг Урнаатай чинь хєвгүүд бүр эелдэг сайхан харьцахаас гадна бүгд л ам сайтай байдаг. Том алаг нүд үнэн хэрэгтээ нүдний том жижигтээ биш харин түүний ялдам сайхан харцанд, сайхан уруул мєн л урууландаа биш харин түүнд тодрох сэтгэл татам инээмсэглэлд, урт сайхан хєл хєлний урт богино майжигт биш харин сайхан цэвэрхэн алхаанд гоо сайхан оршдог юм. Иймээс ч чи энэ бүгдийг эзэмшиж түүнээс илүү гайхалтай бас ухаалаг нэгэн байж чадна.

  1. Бүү бєхий. Загварын тайзнаа алхлах сайхан бүсгүйчүүдийг чухам юу чимдэгийг чи мэдэх үү? Сайхан алхаа. Үүнээс єєр юу ч биш. Иймээс чи толгойгоо унжуулж єрєнд баригдаж єтєнд идэгдсэн амьтан шиг үхээнц байдалтай алхахаас зайлсхий. Толгой дээш, харц дээгүүр, нуруу цэх байх ёстой.
  2. Євдєгєєрєє хагас нугарч явах. Єсгийтэй гутал эмссєнєєр бид илүү сайхан, үзэсгэлэнтэй, нуруулаг харагдаж чаддаг. Харамсалтай нь бид сайхан харагдах гээд бүр ч инээдэмтэй хєгийн амьтан болон хувирах нь бий. Єсгийн дээрээ явж чадахгүй тахиралдаж унах гэж байгаа юм шиг яваа охид хичнээн марзан харагддагийг чи мэдэх биз.
  3. Бүгдийг хяналтандаа байлгах. Инээмсэглэл гэдэг бол арзайтлаа инээж араа шүдээ бүгдийг нь харуулж хүн айлгах явдал биш. Харин уруулан дээрээ үл мэдэг инээмсэглэл тодруулж инээмсэглэж сураарай.
  4. Толины ємнє хэдэн цагаар эргэлдэх. Чи хичээлдээ явахаасаа ємнє ер нь єдєрт тэгтлээ их тольдоод байх шаардлагагүй. Толь бол угаасаа биед чинь ємссєн хувцас чинь хэр зохимжтой байгаа болон эндтэнд чинь ямар нэг єє сэв байгаа үгүйг харах зориулалттай эд. Чи хичнээн удаан тольдлоо ч гэсэн нүүрэн дээрх батга чинь арилж, хєєрхєн болчихгүй шүү дээ.
  5. Ихэнх охид сайхан бас үнэтэй хувцас ємсєж үнэтэй бас тансаг косметик хэрэглэснээр хєвгүүдийн сэтгэл зүрхийг булаана гэж буруу боддог. Учир нь чи эмссєн хувцаснаасаа илүү түүнд сонирхолтой бас сайхан сэтгэгдэл тєрүүлдэг байх ёстой. Мэдээж энэ бол хувцаслалтандаа бүү анхаар гэж байгаа үг биш. Чи єєрєє ч бас хувцас хэрэглэл шигээ чамин бас гоё, сайхан байх ёстой.

1 Comment

  1. GOOMARAL says:

    BAYARLAA IH SAIHAN UNETEI ZOVLOGOO BN, BI AMIDRALDAA HEREGJUULNEE

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.