Сүүлийн хэдхэн хоногт өсвөр насны охид амиа хорлох нь эрс нэмэгдчих юм. Бүр өдөр дараалан хоёр охин Богд ар хорооллын өндөр барилга дээрээс үсэрчихэж. Нэг нь гэрээслэл үлдээсэн гэнэ. Аймшигтай юм аа. 90-ээд оны дундуур охид өндөр байшин дээрээс үсэрч амиа хорлох нь бараг л үзэгдэл шахуу зүйл болоод байсан нь эргээд ирсэн мэт. Сансар, 3, 4-р хороолол гээд аль л өндөр барилгатай газраас охид үсэрч байсан. Голдуу бүтэлгүй хайр дурлалаас болдог байсан гэдэг. Гэтэл тэр үе одоо дахин ирж байгаа бололтой. Өсвөр насны охидын амиа хорлолтод чухам юу нөлөөлөөд байгаа нь сонирхолтой. Тэдэнд ямар нэгэн шашны урсгал нөлөөлөөд байна уу. Эсвэл нийгмийн байдал, утгагүй цуврал кинонууд нөлөөлөөд байна уу.
Бүтэлгүй хайр дурлал уу. Нийгмийн ядуурал, эмх замбараагүй байдал, ар гэрийн барагтайхан амьдрал өсвөр насныханыг амиа хорлоход хүргэж байхыг үгүйсгэх аргагүй юм. Нөгөө талаас шашны элдэв зан үйл. Аливаа зүйлийг шууд хүлээн авдаг насан дээрээ байгаа хүүхдүүдийг шашны элдэв урсгалууд татан өөртөө татан оруулж хэт тулгуур үзэлтнүүдийг бий болгодог. Тэдний зарим номлолд амиа хорловол дараагийн төрөлдөө бурханы хүүхэд болно гэдэг ч юм уу эсвэл шашиндаа үнэнч байгаагийн илрэл гэх мэтээр сургадаг. Өсвөр насны охид хөвгүүдийн гол асуудлуудын нэг нь мөнөөх хайр дурлал. Ямар нэгэн хүндрэлтэй асуудал тулгармагц сэтгэлээр хэт унаж, амиа хорлохыг сонгодог. Амиа хорлохдоо хүчтэй үйлчилгээтэй эмийг хэт их тунгаар хэрэглэх, өндөр дээрээс үсрэх гэх мэт. Үүнд эцэг эхчүүдийн хараа хяналт хамгаас чухал юм. Мөн найз нөхдийн хүрээлэл ч нэн чухал. Ер нь хүүхдээ хэнтэй нөхөрлөж, ямар зүйл сонирхоод байгааг сайтар анхаарч үзэхэд илүүдэхгүй л болов уу даа.
http://stormy.blog.gogo.mn
4 Comments
ene amia horloj bga oswor nasniihan bas bus humuusiig harahaaar durgui ch hurmeeer… hun bolj toroh hamgiiin aztai hereg bhd terendee baharhaj yawku. bi ch gsn oswor nasiiig toirch garaagui dairch garsan ter ued hetsuu yum hetsuu l bdg bsn setgel sanaa togtworgui etr geeel. ter buhend shanalaaad amia horolj bga bol hohino gj helmeeer bn ugasa iim uhaan dutuu ym qn erthen uhsen n dr.
ma bodloor ohidn zao yahaw hoid etseg eh gd bas bj bno o, gereesee honuut onjuudeer yawaaad (choiroh gdg bh), neg teneg uchraa oloogui howuuun ohind durlaaad, ene bugdees amia horlodiiin bolow u gj bddiiin, yalanguya gereesee honuudaar yawchaad ahij gertee hariku ym shg olon geriinhneesee zugtaj tgd bolohoo bainguut amia horlono, eswel tegej olon honogoor yawchaaad humuuust baritsaaluulsan namaig zarsan geh meteeer hudal ug helj aaw eejiigee teruuhen tendee argalchihna tgd enenees n boloood nogooo hdn hytaduuud n butuutai. ohidiiiig iish tiishee awch yawaad bn gd gadaadiinhanruu buruu shaagaal unendee ter ohid qn oorsdoo medseer bj dagaj yawdag tgd tsagdaa sergiileh geeed irenguutn ed nar namaig albadsan geh met yum helj ner hundaa tsewerheeen awaad garna. mongol ohidiiin amidral yoroosooo l iiiim shd. bas barand hdn haltar bandi nart chihduulj gert n ochij tasarch unatlaaa uuuna tgd belgiiin haritsaand orno. ajiglaaad bhd mgl ohid iiim l amidralaaar tsag hugatsaag ongoroosoor… ohid min uhaantai baildaa erchuud n ch gsn emegteichuuudee hairlaaach!
amidral saihan, amidrah bur ch saihan, hiih yum ih bna shdee zaluusaa, bid hiih estoi zuilee hiij ehleechgui bj uheh esgui. uuriguu hairlahgui bol uuruuliig hairlaj yah yum be…
amidral saihanshdee.haayaa bidniig zovooj bdg ch gsn jargaltai…bi lav hairtai
vneheer haramsaltai yumaa.yamarch hetsvv bsan uuriiguu bitgii horlooroi hvmvvsee amid ywahad arga ni oldono shdee