Бэлгийн амьдрал бол биеийн төдийгүй сэтгэл санааны ажил

0833ff4e86ba9c7c3627de94b083c0b6

Хүн эрүүл чийрэг, урт наслах нэг чухал хүчин зүйл нь бэлгийн амьдралдаа зөв хандах явдал юм. Бэлгийн амьдралыг өөрийн дураар, замбараагүй байлгахыг цээрлэх хэрэгтэй. Монголчуудын уламжлалтанагаахухаанд “дусал” гэсэн нэг ойлголт байдаг. Энэ нь идээ ундаа ходоодоор дамжин биед шингээд эцэстээ дусал болж, түүний охь шим нь зүрхэнд очсоноор хүн өнгө зүстэй, сүлд хийморьтой явдаг бол харин цөв нь үр тогтох хөрөнгө болдог байна.

Эртний дорны анагаах ухаанд дуслыг “хүний биеийн гурван эрдэнэ /дусал, хий, оюун билиг/ -ийн нэг” гэж үздэг байв. Иймд бэлгийн амьдралаа зөв зохицуулж, дуслаа хамгаалж байхгүй бол янз бүрийн өвчинд нэрвэгдэж болзошгүй юм. Жишээ нь хөл, нуруу өвдөх, тамир тэнхээ муудах, зүрх чичрэх, нойргүйдэх, үр тогтоох чадвар муудах ялангуяа залуус бэлгийн сулралд орох, эрт тавих зэрэг эмгэг тусч болно.
Түүхээс үзэхэд эртний хаадын эрүүл мэнд сайн байсан ч урт насалсан хаан бараг байсангүй ажээ. Үүний учир нь тэд өнгө зүсийг л эрхэм болгож, бэлгийн үйлдлийг хэмжээгүй хийж байсанд оршино. Тэр цагт “бэлгийн харьцааг хэтрүүлж үл болно. Хэтэрвээс дусал барагдана, дуслыг дуусгаж эс болно, дуусгаваас бие муудна. Дусал нь шим, хийг үүсгэж, хий нь оюун билгийг нэмэгдүүлнэ. Биеэ сайн сувилж чаддаг хүнд дусал эрхэм эрдэнэ болой. Дусал дүүрэн бол хий бадарч, хий бадарвал оюун билиг төгөлдөр, оюун билиг төгөлдөр болвоос бие махбодь чийрэг, бие чийрэг болвоос өвчинд үл нэрвэгдэнэ” гэж сургадаг байжээ.

Монголчууд үр хүүхдээ хурим хийх, бэр буулгахыг “бие бүтэх” гэдэг бөгөөд “хөвгүүнийг бүтээж байна”, “охиныг бүтээж байна” гэж хэлдэг. Манай өтгөс өвгөд хүний үндсэн зүй ёстой нийцсэн бэлгийн амьдралыг эрхэмлэж, бэлгийн ажил хийх ёс, цээр, хэдий үед хэрхэн үйлдэж байх ёстойг нарийн тогтоож, мөрддөг байжээ. Жишээ нь бэлгийн амьдралд үндсэн гурван цээр бий, эдгээрийг хэзээ ч, хаана ч бат журамлах ёстой. Энэ нь буруу хурьцал / дур бус хүн лүгээ тачаах/, солгой хурьцал /язгуур төрөл самуурсан тачаал/, эндүү хурьцал /жирэмсэн эсвэл хормойн хиртэй бүсгүй лугаа тачаах/ юм.

Буруу хурьцал буюу дур бус хүн лүгээ тачаах гэдэг нь одоогийн ойлголтоор биеэ үнэлэх, бэлгийн замбараагүй амьдралыг хэлнэ. Харин солгой хурьцал буюу язгуур төрөл самуурсан тачаал нь төрөл садан, ойр дотно хүнтэйгээ явалдах, эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ шинэ авсан залуу эхнэртэй явалдах, цусан болон ясан төрөл ойртох аюулыг анхааруулжээ.

Эндүү хурьцал буюу жирэмсэн, хормойн хиртэй бүсгүй лугаа тачаадах гэдэг нь нэг талаас жирэмсэн эмэгтэй бэлгийн харьцаанд үл орох, нөгөө талаас хормойн хир гэдэг нь бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлсэн хэрэг юм. Үүнийг зөрчвөл эрүүл мэндэд маш харш бөгөөд ухаан мунхаг болох, хийморь сүлд буурах, сэтгэл санаа самуурах, тамир хүч барагдах өвчинд нэрвэгдэх ба гэнэтийн өвчнөөр цаг бусаар амь алддаг хэмээдэг. Монголчууд бэлгийн амьдрал эдлэхэд цаг, улирлын байдал чухал нөлөөлдөг гэдэг. Цаг улирлын нөхцөлд зохицсон бэлгийн амьдрал эрүүл мэндийн нөхөр, эс зохицсон нь хор болдог ажээ.

Зун цагт нарны халуун, чийг хур элбэг байхын зэрэгцээ хүний тамир дорой болдог тул хоёр долоо хоногт нэг удаа бэлгийн ажил хийж болно. Гэхдээ энэ хэмжээ бол амьдралд хөлөө олсон гэр бүлд хамаатай.
Бэлгийн амьдрал хэтэрвэл чөмөг дундарч, биеийн эсэргүүцэл суларна. Хавар, намарт цаг уур сэрүүн таатай болдог тул эр хүний хүч чадал төгөлдөр болж, бэлгийн ажил долоо хоногт 1-2 байвал зүгээр. Харин өвөлд улаан болон хар идээ их идэж, хүч тамир сайн сэлбэгддэг тул өдөр бүр бэлгийн амьдралыг хийж болно. Ер нь зөв ёсоор хийж байгаа бэлгийн ажил бол саар, зүй бус явдал огт биш. Харин ч арга, билгийн солилцоог цаг улирлын орчилд нийцүүлэн эвтэй эдэлбэл эрүүл мэндэд ашигтай.

Монголчууд бэлгийн амьдралыг эдлэхдээ газар орны байдлыгч иханхаардагзаншилтай байв. Зохимжгүй газарт эдэлбэл эрүүл мэндэд харшилна. Нам, сэлүүн газрыг хамгийн сайн гэнэ.

Анагаахын шинжлэх ухааны доктор Ш.Болдын “Монголчуудын эрүүл амьдрах ухаан” номоос

2 Comments

  1. сахалтай жаал says:

    тасархай биетэй гоё хүүхэн бэ

  2. super says:

    zun 2 doloo honogt neg udaa hiivel harin ch bied muu baihaa. yamar sulrald orson hun baigaa. orchin ueiin anagaah uhaan belgiin ajil hiih ni bied mash sain, togtmol hiihiig zovlodog. ene unen hotsrogdson toonuud yavj baina

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.