Гейша /текст, фото/

90798

“Гейша” гэдэг нь урлагийн хүн гэсэн утгатай үг бөгөөд үйлчлүүлэгч зочдоо бүжиг, дуу болон цайны ёслол, яриа хөөрөөгөөрөө зугаацуулдаг Японы уламжлалт жүжигчдийг ийн нэрлэнэ. Гейшагийн соёл Японы Киото хотноо XVII зуунд үүсчээ. Анх гейшагийн дүрд кабуки театрын эрэгтэй жүжигчид хувирдаг байснаа хожим энэ мэргэжлийг зөвхөн эмэгтэйчүүд эзэмших болсон байна.

XIX зуун бол гейша нарын алтан үе, чухамдаа тэд л яруу найрагч, зураачдын оюун санааны од, онгод нь болжээ. Тэр цагт гейшагийн соёлын хатуу дэг жаяг тогтсон нь өнөөдрийг хүртэл өөрчлөлтгүйгээр уламжлагдан ирсэн байна.

90778

90779

90780

90781

90782

Гейшагийн хөдөлмөр, аж байдал

Гейша нар Японы уламжлалт зоогийн газруудад ажилладаг. Тэд үдэшлэгт ирсэн зочдыг /эрчүүд/ хөгжөөн, тэдэнтэй сээтэгнэх авч өөрийн бахархал, үнэ цэнээ алдах ёсгүй. Гейша хөдөлмөрөө цагийн хөлсөөр үнэлүүлдэг. Авьяаслаг зарим нь олны өмнө хөгжим тоглон, дуулж бүжиглэх бөгөөд энэ нь тэдний амжилтад хүрч алдарших гол үзүүлэлт аж.

90783

90784

90785

90786

90787

Охид ба гейша

Бяцхан охидыг голдуу ядуу гэр бүлээс худалдан авдаг байсан бөгөөд гейша нарын гэрт зарцалж, дараа нь ирээдүйн мэргэжлийг зааж сургах гол гейшагийн туслахаар ажиллуулна.

Охид ардын хөгжим, дуу, бүжиг, цайны ёслол, цэцгийн урлал, уран бичлэг зэрэгт суралцах ёстой. Ахимаг настай гейшаг харж хандах хугацаандаа сурагч охид хувцас сонгох, кимоног зүй зохисын дагуу өмсөж хэрэглэх болон харилцан ярианы урлагт шимтэж, зочдоо хөгжөөн баясгах дадлыг эзэмшдэг.

Сурагчдыг 11-15 настай болох үест тэдэнд шинэ нэр өгч бага гейша болгодог. Энэ цагаас охид бага гейшагийн ёсоор хувцаслаж, үс зүсээ янзалж эхэлнэ. Түнчлэн жинхэнэ гейша нараар зуучлуулан үйлчлүүлэгч зочидтой нь танилцах үе. Алдар нэртэй болох тусам чинээлэг эрчүүд, сайн үйлчлүүлэгчдээр хүрээлүүлэх тул авьяас чадвараа хөгжүүлэх ёстой болно.
Бага гейшагийн сургалт дуусахад үсээ жинхэнэ гейшагийн засалтаар самнахыг охидод зөвшөөрдөг.

Эрчүүд ба гейша

90788

90789

90790

90791

90792

Гейша 18 нас хүрмэгц бие даан ажиллах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, сонгосон эртэйгээ гэрээ байгуулж нууц амраг нь болох бөгөөд хүүхдийг нь төрүүлснээр уг гэрээ төгсгөл болох учиртай. Бүсгүйтэй янаг амрагийн харилцаа тогтоосон эр гейшагийн байр, хоол, хувцас, хэрэглэлийн бүхий л зардлыг төлөхийн зэрэгцээ алдар нэрийг нь өсгөх нөхцөл байдлыг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

Гейша болгон нууц амраг болох албагүй ч эр хүний дэмжлэггүйгээр амжилтад хүрэх магадлал тун бага аж.

90795

90796

90797

90793

90794

Орчин үеийн гейша

Өдгөө олон гейша Киотод окия буюу гейша нарын уламжлалт байшинд амьдарсаар буй. Гэвч Токиод байдал арай өөр. Чухамхүү нэлээд бийлэгжүү, хараат бус гейша нар нийслэлд ажиллаж амьдрахыг хүсдэг байна. Харин энэ мэргэжлийн уламжлалыг хатуу чанд хадгалсаар ирсэн газар гэвэл Киотогийн нэр хүнд бүхий Гион, Понто-тё дүүргүүд аж.

Орчин цагийн Японд жинхэнэ гейшагийн тоо тийм ч олон биш. 1920-иод онд 80 мянга гаруй гейша тоологдож байсан бол одоо 1000 орчим л бий. Тэдний 100 гаруй нь Киотод амьдардаг. Киотогийн Гион дүүрэгт гейшагийн хувцас өмссөн орлон тоглогчид олонтаа таарах бөгөөд гадаад, дотоодын жуулчид тэдэнтэй заавал зургаа авахуулдаг уламжлал тогтжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа барууны соёлын “колоничлол” хүч түрэн орж ирсний улмаас Японы язгуур соёлын, тэр дундаа гейшагийн орон зайг хумисан байна. Үндэсний урлаг соёлоо хадгалан үлдээхийн тулд Японы өнгөрсөн үеийн дэг жаягаар амьдрахыг хүссэн цөөн бүсгүй л орчин үед гейшагийн мэргэжлийг сонгож буй.

90800

90801

90802

Гейша ба Янхан

Гейша бол янхан биш. Японы зугаа цэнгээний бизнест гейша болон биеэ үнэлэгчийг үзэх байр суурь ялгаатай. Түүх ч үүнийг илтгэнэ. Биеэ үнэлэгчид кимоногийнхоо бүсийг урд талдаа ердийн уяагаар зангиддаг бөгөөд энэ нь өдөрт олон удаа өмсөж, тайлдагтай холбоотой байж. Харин гейшагийн бүс ардаа нэлээд төвөгтэй зангилаатай байх агаад хөндлөнгийн тусламжгүйгээр тайлах боломжгүй.

Гейша бол эмэгтэй хүний төгс төгөлдөр шинжийг илтгэгч, Японы нийгмийн бахархал байсаар ирсэн нь түүний ажил үүрэгт секс үйлчилгээ ордоггүйтэй холбоотой. Гейша хэн нэгэнд энгэрээ нээнэ гэдэг өөрийнх нь дур хүслийн хэрэг аж.

Гейшаг биеэ үнэлэгч мэтээр ойлгох явдал дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ Япон руу довтолсон цагаас эхтэй. Америк цэргүүд залуу япон охидын биеийг үнэлэхдээ тэднийг “гейша” хэмээн нэрлэдэг байжээ. Охид мөнгө олохын тулд өөрсдийгөө ийн танилцуулдаг байсныг үгүйсгэх аргагүй.

Гейша ба гадаад урлаг

ХХ зууны сүүлчээр гейшагийн дүр төрхийг барууны нийтийн урлагт хувилах болов. Зөвхөн япон үндэстний ухаж ойлгох гүнзгий соёл, уламжлалын илрэл болсон энэхүү мэргэжлийг сонирхох гадаад ертөнцийн түрлэг өсөн нэмэгдсэний улмаас гейшагийн тухай ном бичиж, кино хийж санааг нь амраалаа.

“Гейшагийн дурсамж” роман бестселлер болох хүртэл бурууны зохиолчдын дүрслэн өгүүлсэн гейшагийн амьдрал бодит байдлаас хол зөрүүтэй байв. Тэд Японы түүх болон гейшагийн мэргэжлийн тухай мэдлэггүйгээр, зөвхөн барууны соёлын хүрээнд өсч хүмүүжсэн уншигчдынхаа сонирхолд нийцүүлэн ташаа ойлголт төрүүлэх бүтээлүүдийг хийж байжээ.

12 Comments

  1. amy says:

    ya nar mdehgvi bna geisha gedeg ali boloh erchvvdiig bayasgaj ehneriin hiij chadahgvi shan zvil urlag geed yaavj ynhan bish ta nar kino nom deer hvrtel geisha bol ehner bish bas ymhan bish gdeg biz dee dainii daraa jaahan uurchlugdsun bh uuriiguu neg gadaad geisha gej bie vneldeg bsan biz tegehdee jinhene geisha tegehgvi gej bodoj bna kinon hvrtel goy shdee nomiin unshval bvvr oilgno mdehgvi bj bitgii ingej yri 

  2. Àíõàà says:

    Äýýð ¿åèéí õ¿ì¿¿ñ öàðàé ìóóòàé áàéñàí áàéõ ºº. Áîãäûí èõ õàòàí ãýýä ë öàðàé ìóóòàé çóðàã áàéäàã áèç äýý. Òýð ¿åäýý îëîí õ¿¿õí¿¿äýýñ öàðàé ç¿ñýýðýý øèëýãäýæ áàéñàí ãýñýí ø¿¿.

  3. uyanga says:

    дээр үэд мэс засал бхгүй бсан болоол япон солонгосийн хүүхнүүд эртний зурагнуудад шал матрийн юмнууд бдаг юм кк харин монголд одоо ч мэсзасал нтр тудийлун сн хугжуугуй бга ч монгол охид маани хөөрхөншд даүхраа сормуус силкон нтрийг эс тоотсүөл бид нар ч царайлаг удамтай хүмүүс шүү

  4. lol says:

    buduuleg yumnuud jin medehgui bol duugai l bsan n deer biz de? bish geed bhad tiim geed biin.
    massage ntr iin gazriin jin tiim l yum bgaaz
    geisha bol odoodiin massajist gsn yum bijeegui l bgaaz dee.
    yalgaj salgaj,
    goy medeelel bnaa. harin zurag n l… nadaa j bas bish l yum shig sanagdlaaa

  5. emma says:

    Yaponchuud alivaa yumiig nariin angilaj yalgahdaa gaihaltai uls Geishya gedeg ni buhel buten urlagiin ertunst Anhnii uusel ni 725ond Kioto-d kabuki- gej bujgiin urlagaas garaltai..Ter ni turuljij zadraad hoolnii gazaruudiig dagaj 1891 onoos bujigiin ayagnii yarianii gm shat daraalan ulam bolovsrongui bolsoor odoo bol deed zindaani mergejil boltloo huvirsan.Geishya bol yanhanaas mash tom yalgaatai um bnlee. Odoogiin geishya nar ni tasarhai starailag galzuu avyastai

  6. kkkkkkkkkkkkkkkkk says:

    ugue ta nar arthur goldenii geisgagiin dursamj nomiig unshsan bol engej helehguu l nsan ene yahiin argaguu buruu zurag oruulsan bna….ter baatar medleg nimgenteegee ingej gaihuulah hereg yu bna aa

  7. aza says:

    geisha g iim tsarai muutai gj bodj bsangui.miss shig l bh bh gj bodsn chin odoo yu veee

  8. a says:

    argagui shd ter ued tselkon gj bdaggui bsan xaxaxaax

  9. baatar says:

    geisha ugaasaal yanhanuud shvv dee odoo manai saunii massajist hvvhnvvd shigl bhgvi vu massaj hiih vilchilgeetei tegeel tohorvol seksdene

  10. xexe says:

    sain uu. ih saihan medeelel bn aa. bayrlalaa. gehdee en zuragnuud minii kinon deer uzsenees oor bhiin, ted ymar negen baidlaar ingej hohoo gargaj bgaagui dee, ta anduuraad biye unelegchiin zurag tawisiin bish uu?

  11. tooroima says:

    hun avahd ih l hetsuu biye haatai huuhnuud bna da

  12. anu says:

    ter ueiinhee l hoorhon huuhnuud ni yum bhdaa… yadaj bhad bugdend ni hoh bhgui yumaa..keke

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.